Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1580

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, улсын яллагч Ч.Алтансүх,

 

шүүгдэгч Ц.Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд

 

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.БЭ.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0854 91917 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дарьганга, дээд боловсролтой, уул уурхайн тоног төхөөрөмж автын инженер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 9 дүгээр гудамжны 253 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.БЭ.Б

 

Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

 

Ц.Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны шөнийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах “Амар” бааранд Б.Нарангэрэлийг эхнэртэй маргалдлаа гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э.Б нь мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярихгүй гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Нарангэрэлийн: ...Хамрын яс хугарсан, уруул дотроо язарсан, нүүр тэгширч хавдсан, баруун нүд хөхөрч хавдсан, дээд баруун урд шүдний хажуу талын шүд үзүүр хэсэгтээ эмтэрч хагарсан. Гэмтлийн эмнэлэгт рентген зураг авахуулсан, гэмтлийн мэргэжлийн эмчид үзүүлсэн мөн шүүх эмнэлэгт үзүүлсэн. Өргөдлөө өгчихөөд тогтоол батлуулаад явсан. 2018.10.22-ны шөнө 01 цагийн орчим 2 найз эмэгтэй нэг найз эрэгтэйгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Амар” бааранд орсон. Ороод 20 орчим минут бүжиглэсэн. Би бүжиглэж байгаад ариун цэврийн өрөөнд байж байтал нэг эмэгтэй танай найз охиныг хүмүүс зодоод байна гэхээр нь би яваад очтол найз Мягмаржаргалыг 2 охин үсдээд доош нь дарчихсан байхаар нь очоод салгах гэтэл нэг охин нь намайг үсдээд автал хүмүүс ирээд салгасан. Тэгээд 10 орчим минутын дараа нөгөө 2 охин Мягмаржаргалыг дахиад үсдээд авахад нь баарны хамгаалагч нар салгасан. Тэгээд бид хоёр бүжгийн талбай дээр бүжиглэж байтал нөгөө 1 охин ирээд Мягмаржаргалыг үсдээд автал хамгаалагч нэг энгийн залуутай ирээд Мягмаржаргалыг үсдсэн охиныг аваад явж байхаар нь би араас нь очоод чи битгий ингээд байгаач, чи ямар хэцүү юм бэ гэхэд нөгөө охин над руу дайртал хамгаалагчтай хамт тэр охиныг авч явсан залуу над руу харангуутаа миний нүүрэн тус газар өшиглөсөн. Тэгтэл хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Тэр хүмүүс зугтаах гэхээр нь хамгаалагчийг цагдаа дуудаад өгөөч гэхэд цагдаа дуудаж өгөөд намайг цохисон залууг эрүүлжүүлэхэд хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Лхагважавын: ...Манай хүргэн Э.Б цохисон гэсэн. Баттулгын эхнэрийг цохихоор нь эхнэрээ хамгаалаад цохисон гэсэн... гэх мэдүүлэг. /хх-н 12-р тал /

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Баттулгын: ...Манай эхнэрийн хамаатан Голландад байж байгаад Монголд ирсэн тэгээд бид хамаатнуудаараа хамт пабд орсон. Бид 3 залуу 3 эхнэрийн хамт пабд эхнэрүүдтэйгээ 1 шил архи хувааж уугаад эхнэрүүд хажуу талын бааранд орж бүжиглэнэ гээд орсны дараа бид 3 үлдээд 2 шил архи уусан. Пабд би сүүлд нь 22 цагийн орчим араас нь очсон. Эхнэрүүд бааранд 00 цагийн орчим орсон байх орсны дараа нь нэлээн удаан сууж байгаад 03 цагийн орчим бааранд яваад ороход манай эхнэрүүд 2 хүүхэнтэй муудалцсан байсан. Эхнэр баарны хаалга орчим надтай таараад хүүхнүүд зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд эхнэрүүдээ авч гарах гэтэл хойноос 2 хүүхэн хэрүүл хийгээд байхаар нь нэг эмэгтэйг нь цохичихсон, нэг л удаа гараараа нүүрэн тус газар нь цохисон. Юунаас болоод маргаад байснаа санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12740 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Б.Нарангэрэлийн биед хоёр нүдний зовхи, хамар, дээд уруулд цус хуралт, нэг шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана.
 

3

 

мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар тал/, - Шүүгдэгч Ц.Баттулгын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35, 36 дугаар тал/,

 

- Хохирогч Б.Нарангэрэлийн хүсэлт /хх-н 26, 39 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны шөнийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах “Амар” бааранд Б.Нарангэрэлийг эхнэртэй маргалдлаа гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Ц.Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч Ц.Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны шөнийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах “Амар” бааранд

Б.Нарангэрэлийг эхнэртэй маргалдлаа гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Хохирогч Б.Нарангэрэл нь хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, хохирлын 550.000 төгрөгийг хүлээн авсан ба нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 26, 39 дүгээр тал/

 

Шүүгдэгч Ц.Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх

 

4

 

нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

    1. Э.ББаттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Баттулгыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Э.Бд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

    1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

    1. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

5