Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/05

 

 

 

 

2021,01,25           *******       149/2021/00*******/Э

 

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч О.Нандинцэцэг

Шүүгдэгч Р.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Р.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр хүлээн авч 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын ******* ******* дугаар баг, гэх газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЭ*******1*******3*******0/

 

           Шүүгдэгч Р.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар баг, гэх газарт байрлах өөрийн гэртээ иргэн Д. цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.*******гийн өгсөн …. ... 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө ******* цагийн үед миний гар утас руу В. гэдэг хүүхэн залгаад танай нөхөр чинь согтуу шалдан хүүхэн тэврээд унтаж байна гэж хэлсэн. Би Мандал сумын төвд байсан болохоор өглөөний 10 цаг өнгөрч байхад машинтай Шивэр гэх газарт гэртээ очсон. Тэгээд гэртээ ороход гэх залуу цус нөж болчихсон гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан. Манай нөхөр болохоор нөгөө шалдан хүүхэнтэйгээ хамт хойд орон дээрээ хэвтэж байсан. Би дээр очоод наад нүүр ам чинь аймар болчихож наад хүүхнээ булаацалдаж зодолдоо юу гэж хэлээд нөхрөө орон дээрээс бос гэж хэлэхэд босохгүй байхаар нь би нөхрийгөө нөгөө хүүхний хамт цохиж босгосон. Тухайн үед маш их уурласан байсан болохоор хаана нь яаж цохисноо мэдэхгүй байна. Нөгөө гэх хүүхэн нь эгчээ уучлаарай гээд үлдсэн. Би нөхрөө аваад нааш ирсэн. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2020 оны 11 дүгээр сарын 26-ны орой цагийг нь санахгүй байна ийн хамт гэх газар луу хамт явсан. Тэр өдөр тэй гэрлэн дохиотой уулзвар орчим таарахад Шивэр явж аавынхаасаа юм авах гэж байна хамт яваад ирье гэхээр нь би зөвшөөрөөд тэй явсан. Шивэрт хөдөө очоод ийн аавынх гэх эзэнгүй гэрт , 2 архи уугаад тасраад унасан. Тэгэхэд нөгөө хамт явсан Энхээ эгчийн хүүхэд машинаа асаагаад гэр лүүгээ буцаад явсан. Тэгээд би тэндээ хоноод маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө цагийг нь санахгүй байна ийн гэрт байхад ийн эхнэр нь гээд шар хүүхэн орж ирээд нөхөр лүүгээ дайраад нөхрөө элдвээр хэлж зодоод тэгснээ үгийн зөрөөгүй над руу дайраад миний толгойн дээр сэнжтэй шар аягыг хагалаад гурилын модоор намайг зодсон. Тухайн үед би ухаан балартсан. Намайг ухаан балартсан байх хойгуур баахан зодоод байсан. Яг юугаар зодоод байгааг нь мэдэхгүй байна. Би хариу үйлдэл үзүүлэх ямар ч тэнхэлгүй байсан. Тэгж байгаад тэр хүүхэн нөхрөө аваад яваад өгсөн..... Би зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний мөнгөө баримтаа гаргаж нэхэмжилнэ гэх мэдүүлэг /Хх-н 66-67 дугаар хуудас/

Гэрч В.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Маргааш өглөө 10 цагийн үед би ийн гэр лүү морио авахаар очиход тэнд нэг хүүхэнтэй хойморын орон дээрээ согтуу нүцгэн хэвтэж байсан. зуухны амны ойролцоо мах эвдээд манай нөхөр хойморын ор явган ширээ хоёрын завсар газар хэвтэж байсан. Тэгээд би уурандаа нөхрөө ийн худагны ойролцоогоос нохой дайраад байхаар нь айгаад авсан хүрзээрээ зодсон..... Би хонио эргүүлчээд гэртээ ирээд ******* рүү утасдаад танай нөхөр чинь гэртээ нэг хүүхэнтэй хамт согтуу хэвтэж байна гэдгийг нь хэлэхэд утасны цаанаас ******* орилоод байсан... *******г ирээд явсны дараа намайг *******йн цагдаатай хамт нөхрөө авахаар ийн гэрт очиход манай нөхөр нөгөө согтуу хүүхэнтэй хамт байсан. Нөгөө согтуу хүүхэн нь зодуулчихсан цус нөж болчихсон байсан гэх мэдүүлэг /Хх-н 09-10 дугаар хуудас/

Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би ч толгой даагдахгүй байсан тул нүдээ аниад хэвтээд байсан. ******* бас нөгөө хүүхэн буюу зодоод байгаа бололтой нь ёооё ёооё гээд байсан. Тэгээд ******* нарыг явсны дараа эхлээд гэр лүү орсон. Намайг араас нь гэр лүү ороход хойморын гудасгүй орон дээр хэвтэж байхаар нь би хажуугийн орон дээр хэвтсэн. Удалгүй манай эхнэр цагдаа дагуулж ирээд бид хоёрыг авч явсан гэх мэдүүлэг /Хх-н 12 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн № 223 ...... Дүгнэлт:

1.Д.ийн биед толгойн орой хэсэгт хуйх, баруун хацар, зүүн өвдгөнд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, цээж, баруун, зүүн гарын бугалганы баруун цавь, 2 хөлийн гуя, шилбэ, шагайн үе орчимд цус хуралт, баруун умдаг ясны дээр зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 19-20 дугаар хуудас/

Р.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 31 дүгээр хуудас/

Р.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 34 дүгээар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын ******* ******* дугаар багийн засаг даргын Р.*******гийн оршин суух хаягийн болон ам бүлийн талаархтодорхойлолт /Хх-н 35 дугаар хуудас/

Р.*******гийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буругаа хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 53 дугаар хуудас/ зэрэг болно.

         

Шүүгдэгч Р.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар баг, гэх газарт байрлах өөрийн гэртээ иргэн Д. цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Р.*******гийн хохирогч Д. цохиж зодсон  үйлдэл нь нөхөртэйгээ унтлаа гэсэн хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Р.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Д. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Р.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.******* дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Р.*******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.******* нь 500000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Р.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Р.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.