| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00574/и |
| Дугаар | 607 |
| Огноо | 2017-09-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 607
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 10 дугаар баг, 3 дугаар гудамж, 6 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ72032512, Тугчин овогтой Тошлойгийн Баянмөнх,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 10 дугаар баг, 3 дугаар гудамж, 6 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО72053063, Монголмууд овогтой Цэндээгийн Дулмаа нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 1250023925 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 10.800.000 төгрөг, зээлийн хүү 1.221.435,63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27.079,88 төгрөг, 1250022091 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 16.686.574,63 төгрөг, зээлийн хүү 2.349.003,53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96.926,12 төгрөг, нотариатын зардал 38.000 төгрөг, нийт 31.219.019,79 төгрөг гаргуулах, мөн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Т.Баянмөнх нь тус банкнаас 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1250023925 тоот зээлийн гэрээг байгуулан 10.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 26,4 хувийн хүүтэйгээр тавилгын үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Мөн 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 1250007947 тоот зээлийн гэрээг байгуулан 55.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 22,8 хувийн хүүтэйгээр өөрөө буулгагч автомашин худалдан авах зориулалтаар 60 сарын хугацаатай буюу 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Мөн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1250007947 тоот зээлийн үлдэгдэл 23.988.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлийг зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн дансны дугаарыг 1250022091 тоот болгон өөрчилсөн ба зээлийн хугацаа 28 сарын хугацаатай буюу 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр хугацаа сунгасан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах баталгаа болгон: Хувийн сууц: Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, 19 дүгээр гудамж, 1-5 тоот, 28 м.кв, Ү-1250000718, Газар эзэмших эрх: Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, 19 дүгээр гудамж, 1-5 тоот, 699 м.кв, Г-0369925, Дэлгүүр: Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, 3 дугаар гудамж, 6 тоот, 90 м.кв, Ү-1520002372, Газар эзэмших эрх: Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, 3 дугаар гудамж, 6 тоот, 520 м.кв, Г-0128853, Ачааны авто машин: NorthBenz ND3253B38, арал-LBZF46EA3AA0566838, улбар шар өнгөтэй, 33-30 УВА, 2010 он, Суудалын авто машин: Toyota IPSUM, арал-SXM10-70743668, сувдан цагаан өнгөтэй, 56-55 УВА, 1998 он зэргийг тус тус барьцаалсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 10 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлөх талаар удаа дараа шаардан уулзаж зээлийн төлбөрийн төлөлтийн хамтаар шаардах хуудас хүргүүлж байсан. Зээлдэгч нь ирж уулзаж хугацаа авч, хугацаа хэтэрсэн төлбөрөө төлөх байсан боловч зээлдэгч нь банкинд өгсөн амлалтаа хугацаандаа биелүүлээгүй ба зээлийн төлбөр төлхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачилга гаргахгүй байна. Иймд зээлийн гэргээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэл гаргах /2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр/ байдлаар Тошлойгийн Баянмөнх болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Цэндээгийн Дулмаа нарын төлөх ёстой 1250023925 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 10.800.000 төгрөг, зээлийн хүү 1.221.435,63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27.079,88 төгрөг, 1250022091 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 16.686.574,63 төгрөг, зээлийн хүү 2.349.003,53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96.926,12 төгрөг, нотариатын зардал 38.000 төгрөг, нийт 31.219.019,79 төгрөг гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Т.Баянмөнх, Ц.Дулмаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хас банкнаас гаргасан 31.219.019,79 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх зээлээ төлж барагдуулах болно. Тухайн зээлийг төлөх гэж байсан боловч 2 оюутантай болж, залдал өртөг өндөр байсны улмаас төлөх боломж гараагүй. 2016 оноос 2017 онд хийх ажил олдохгүй байсан, одооноос ажлын боломж гарч, нөхөр ажил хийж байгаа тул тухайн зээлээ төлж барагдуулна. Зээлээ төлөөгүй тохиолдолд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгө болон бүх төрлийн бизнесийн орлогын эх үүсвэрээр зээлийг бараглдуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.
Нэхэмжлэгч Хас Банкны Увс салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан тайлбартаа: “Харилцагч Т.Баянмөнх, Ц.Дулмаа нарын гаргаж өгсөн тайлбартай танилцлаа. Иймд уг хэргийн хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Т.Баянмөнх, Ц.Дулмаа нарт холбогдуулан, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 1250023925 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 10.800.000 төгрөг, зээлийн хүү 1.221.435,63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27.079,88 төгрөг, 1250022091 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 16.686.574,63 төгрөг, зээлийн хүү 2.349.003,53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96.926,12 төгрөг, нотариатын зардал 38.000 төгрөг, нийт 31.219.019,79 төгрөг гаргуулах, мөн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэн Т.Баянмөнх, Ц.Дулмаа нар Хас банктай 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 1250007947 тоот зээлийн гэрээ байгуулан 55.000.000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай өөрөө буулгагч авто машин худалдан авах зориулалтаар авсан, мөн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1250023925 тоот зээлийн гэрээ байгуулан, 10.800.000 төгрөгийг, жилийн 26,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сэлбэг авах зориулалтаар тус тус авсан байна. Зээлийн барьцаанд: Хувийн сууц /Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, 19 дүгээр гудамж, 1-5 тоотод байрлах, 28 м.кв талбай бүхий, Ү-1250000718 дугаартай/, Газар эзэмших эрх /Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, 19 дүгээр гудамж, 1-5 тоотод байрлах, 699 м.кв талбайтай, Г-0369925 дугаартай/, Дэлгүүр /Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, 3 дугаар гудамж, 6 тоотод байрлах, 90 м.кв талбайтай, Ү-1520002372 дугаартай/, Газар эзэмших эрх /Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, 3 дугаар гудамж, 6 тоотод байрлах, 520 м.кв талбай бүхий, Г-0128853 дугаартай/, Ачааны автомашин /NorthBenz ND3253B38 маркийн, арал-LBZF46EA3AA0566838 дугаартай, улбар шар өнгөтэй, 33-30 УВА улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн/, Суудлын автомашин: Toyota IPSUM маркийн, арал-SXM10-70743668 дугаартай, сувдан цагаан өнгөтэй, 56-55 УВА улсын дугаартай, 1998 онд үйлдвэрлэгдсэн/ зэргийг тус тус барьцаалсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Баянмөнх, Ц.Дулмаа нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон нотариатын зардалд нийт 31.219.019,79 төгрөгийг төлөх, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Т.Баянмөнх, Ц.Дулмаа нар нь үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314.045 төгрөгөөс 157.022,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 157.022,5 төгрөгийг, хариуцагч Т.Баянмөнх, Ц.Дулмаа нараас 157.022,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Баянмөнх, Ц.Дулмаа нар нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардал нийт 31.219.019,79 /гучин нэгэн сая хоёр зуун арван есөн мянга арван есөн төгрөг далан есөн мөнгө/ төгрөг төлөх, мөн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314.045 /гурван зуун арван дөрвөн мянга дөчин тав/ төгрөгийн тал хувь буюу 157.022,5 /нэг зуун тавин долоон мянга хорин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 157.022,5 /нэг зуун тавин долоон мянга хорин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Т.Баянмөнх, Ц.Дулмаа нараас 157.022,5 /нэг зуун тавин долоон мянга хорин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА