Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/413

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.МөнхЭрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул, улсын яллагч Г.Хатанцэцэг, иргэдийн төлөөлөгч Э.Энхтөр, шүүгдэгч __________, түүний өмгөөлөгч Г.Ганьбадрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн __________ холбогдох эрүүгийн 1905000000546 тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ______________ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж хуулийн тэгшитгэлэээр суллагдсан, __________ дугаарын регистртэй, __________ Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч ____________ нь 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол 2 дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Галакси таун баарны үүдэнд нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг М.Амгаланбаттай бүлэглэн зөрчиж иргэн М.Баян-Эрдэнийг хүч хэрэглэн зодож олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч хэрэглэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж үйлдсэн, Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа иргэн М.Баян-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд болох хайч хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч________р мэдүүлэхдээ: “...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Отгонбаатарын өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө 10 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси” гэх нэртэй зочид буудлын орчимд ганцаараа явж байгаад найз Амгаланбаттай тааралдсан. Тэгээд “Галакси” гэх нэртэй зочид буудлын доод давхарт байрлах паб руу Амгаланбатын хамт ороход 5-6 хүн архи ууж байсан. Тэнд миний танихаар Намхай, Амгаланбат 2 байсан. Тэгээд би ширээнд суугаад цуг архи уусан. Миний хажууд хохирогч гэх залуу сууж байсан. Би шоронгийн талаар ярихад хохирогч гэх залуу чи шоронд сууж байсан хулгайч юм уу, би даяар Монголын боксчин хулгайч байна гээд томроод байсан. Би өглөө юм идээгүй архи шууд уусан учраас амархан согтоод бас нэг их сайн санахгүй байна. Тэгтэл хохирогч гэх залуу нь ширээн дээр байсан архины шил аваад найз Амгаланбатын толгой дээр нь цохиж хагалсан. Тэгэхээр нь би босоод пизданууд минь яагаад байгаа лалрууд вэ гээд хохирогч залуугийн нүүр лүү нь гараараа 1-2 удаа цохиод үүрч явсан цүнхний урд талаасаа хайч гаргаж ирээд айлгах санаатай тэр залуугийн нуруу билүү мөр орчимд нь 2 удаа хатгасан. Би хохирогчийг зодож биед нь гэмтэл бэртэл учруулсан. Амгаланбатыг архины шилээр толгой руу нь цохихоор нь би өмөөрөөд тэр залууг зодож хайчаар хатгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 87-89/, Мөрдөн байцаалтад хохирогч М.Баян-Эрдэний өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 09-ний өглөөний 10-12 цагийн орчим намайг гэртээ байхад найз Намхай хүрээд ирээч ярих ажил байна гэхээр нь би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Галакси нэртэй бааранд очсон. Тухайн үед би 3 согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Намайг очиход бааранд зүс таних Амгаланбат, түүний найз гэх нүүрэндээ хөндлөн сорвитой_________ гэх залуу манай найз Намхай, Тулга Галакси баарны эзэн гэх залуу, огт танихгүй 2 залуу байсан. Тэд нар согтууруулах ундаа хэрэглэж байсан...би найз Тулгаагийн хамт үлдсэн бөгөөд гадна дэлгүүрээс 2,5 литрийн том пиво аван хуваан ууж байсан чинь Амгаланбат, Намхай, Баяраа,___________ нар эргэж ирсэн. Баарны баруун захад байрлах ширээн дээр цөмөөрөө суугаад нэг шил 0,75 литрийн архи задлан тойруулан уусан. Энэ үед Амгаланбат согтчихоод манай найз Тулга руу дайраад байсан. Ямар шалтгаанаар болохыг мэдэхгүй байна. Тэгтэл Тулга би гэртээ харилаа гэж хэлээд гараад явчихсан. Би үргэлжлүүлэн тухайн хүмүүстэй архи ууж байсан чинь Амгаланбат хүн хүн рүү агсраад байхаар нь би явлаа гээд баарнаас гарсан бөгөөд баарны гадна үүд хэсэгт очсон чинь араас хүн цохих шиг болсон. Энэ үед миний ухаан балартан газар доош харан унасан. Нэг сэргэсэн чинь __________р нь миний зүүн чих хэсэг рүү хайчаар нилээн олон удаа хатгаад байсан. Миний санаж байгаагаар хэд хэдэн удаа хатгасан. Энэ үед миний чихнээс цус гараад нүд рүү орж байсан. Амгаланбат миний бугалга хэсэг рүү отвёркаар зоох үед би газар унасан бөгөөд алуулах нь гэж бодон би газраас босож зугатсан. __________ надаас уучлалт гуйн эмчилгээний 1,5 сая төгрөг өгсөн. Би _________ гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 8-9, 10-12, 13-15, 155-158/, Мөрдөн байцаалтад гэрч_________н өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн гэрт нөхөр Баян-Эрдэний утас руу Намхай гэх найз нь залгаад танай гэрийг өнгөрөөд явчихлаа, ойрхон байна гараад ир гэж хэлэхэд манай нөхөр Баян-Эрдэнэ нь за гээд 11 цаг 30 минутанд гараад явсан. Тэрнээс хойш холбоо бариагүй байж байгаад 15 цаг 30 минутын орчимд хүнд бараа хүргэж өгөөд Модны 2-т явж байгаад нөхөр Баян-Эрдэнэ рүү гар утсаараа залгаад явж байхад нөхрийн найз гэх Намхай гэх залуу нь Модны 2- ын автобусны буудлын ТҮЦ-ийн хажуу талаас хүнээс хувцас аваад өмсөж байхдаа Баянаа зугатаачихлаа гээд хүнтэй юм яриад зогсож байхаар нь би гайхаад тасралтгүй нөхөр Баян-Эрдэнэ рүү залгахад гар утсаа авахгүй байсан. Дотроо би нөхрөө “яагаад зугатсан юм бол” гээд гайхаж байсан. Тэгээд би ахуй үйлчилгээний Номин их дэлгүүр орох гээд гэрлэн дохионы уулзвар дээр зогсож байхад нөхөр Баян-Эрдэний гар утаснаас дуудлага ирэхээр нь гар утсаа авахад дүү Золжаргал аваад агаа бөөн цус болоод ороод ирлээ, яаралтай ирээрэй гэхээр нь би маш хурдан 5-10 минутын дотор гэртээ яваад очиход нөхөр Баян-Эрдэнэ нь ванны өрөөн дотроо цусаа гойжуулаад, цусаа тогтоох гээд зогсож байсан. Би яасан юм бэ гээд цусыг нь тогтоох гээд гар нүүрийн алчуур, хүүхдийн теркогоор боосон боловч зүүн талын чихний дээрээс, чихний доторхи нарийн нүх, зүүн гарын мөрний хэсгээс маш их цус гараад тогтохгүй байсан. Дуудлагаар ирсэн 3 эмч, 3 цагдаа орж ирээд эмч нь манай гэрт нөхөр БаянЭрдэний чих рүү мэдээ алдуулагч хийгээд шууд оёдол тавьсан. Тэгтэл нөхрийн чихний нарийн нүхнээс цус гараад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 17-18/, Мөрдөн байцаалтад гэрч Б.Баярбатын өгсөн: 4 “...Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 11-12 цагийн орчимд байх Амгаа нь эмнэлгээс эхнэр Шүрээ 2 ирсэн. Араас нь Намхай, Баянаа, Мак, өөр нэг танихгүй залуугийн хамт орж ирсэн. Тэгээд бид нар 1 шил архи уухаар болоод ширээнд бөөндөө суусан. Тухайн үед ер нь их гайгүй сууж байхад Амгаагийн эхнэр Шүрээ нь явсан. Тэгээд 2 дахь шил архиа ууж байхад танихгүй нэг залуу нь манай пабаар босож яваад Вип өрөөний хаалгыг цохиод гал тогооны өрөө рүү ороод гараад яваад байсан чинь Амгаа нь чи одоо яагаад байгаа юм дүү нар дээрлэхээд байгаа юм уу гэж хэлээд нөгөө залуутай маргалдсан. Манай пабын Ганаа нь Амгааг боль гээд суулгасан. Тэгээд тэр залуу нь Амгаатай ширээний наана цаанаас маргалдаад байж байхад Мак гэх залуу нь дундуур нь ороод хэрэлдээд зодолдох гээд байсан. Нөгөө танихгүй залуу нь тэгвэл бөөндөө гарч байгаад зодолдъё гэж хэлэхээр нь би чи наашаа гараад ир гээд нөгөө залууг дагуулаад гарсан. Нөгөө залуу нь гар утсаараа яриад хүн дуудаад яваад өгсөн. Би буцаад паб руугаа орсон чинь тэд нар хоорондоо хэрэлдээд зогсож байхаар нь би та нар боль манай газар зодоон хийхгүй шүү гэхэд нэг нь танай газар байхаар яадаг юм гэхээр нь би түрээд гаргах гэтэл хаалганы үүднээс Баянаа, Мак, Намхай, Амгаа 4 хоорондоо зууралдаад зодолдоод гарсан. Би голоор нь ороод Амгааг салгаад буцаагаад дотор оруулсан. Амгаа нь намайг тавь гээд над руу дайраад байхаар нь би тавихгүй, чиний толгой гэмтэлтэй байгаа гэж хэлээд пабын гадаа гарахад Мак нь гар, хувцас нь цус болчихсон надтай зөрөөд орсон. Би гадаа гарахад Баянаа гараа барьчихсан нил цус болсон зогсож байхаар нь би яаж байгаа юм гээд очиход Баянаа нь гар луу шаачихлаа гээд гараа барьсан зогсож байсан. Би буцаж ороод Мак гэх залуутай чи одоо яаж байгаа юм гээд хэрэлдсэн. Тэгээд буцаад гарахад Баянаа байхгүй явчихсан байсан. Удаагүй цагдаагаас бүрэлдэхүүн ирээд шалгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 24-25, 63-65/, Мөрдөн байцаалтад гэрч ___________ өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр найз Намхай гар утсаараа намайг хүрээд ир гээд дуудахаар нь би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Модны 2 дээр ганцаараа ирээд Намхайтай уулзсан. Тэгтэл Намхай нь БаянЭрдэнийг дуудсан. Тэгээд бид 3 нийлээд “Галакси” нэртэй буудал руу орж Намхай нь зочид буудлын эзэнтэй уулзсан. Би тэр эзэн гэх хүнийг мэдэхгүй. Тэгээд бид 3 гараад Намхай нь цаашаа явсан. Баян-Эрдэнэ бид 2 гаднаас 1 том пиво аваад Галакси пабад нь орж авсан пиво ууж байсан. Тэгээд 1 цагийн дараа Намхай нь гаднаас Амгаа, Бороо гээд 4-5 танихгүй залуучуудын хамт орж ирсэн. Тэд нар орж ирсэн цагаас эхлээд Амгаа гэх залуу нь өнөөдөр хүн дутуу хутгалчихлаа, өнөөдөр гүйцээж хутгална гээд томроод байсан. Тэгээд Баян-Эрдэнэ бид 2 луу муухай хараад та 2 хаанаас ирсэн хулгайчууд вэ, биеэ чангалаад байгаа юм уу, яагаад байгаа юм гээд хэл амаар өдөөд ална шүү гэх зэргээр дарамтлаад байсан. Тэгэхээр нь би нялх нойтон хүүхэдтэй, ямар нэгэн асуудалд ормооргүй байна, асуудал гаргамаар байвал 2-лаа гараад эр хүн шиг үзье гэж хэлэхэд Амгаа гэх залуу нь ногоон өнгийн шилэн бариултай отвёрка хаанаас юм бэ гаргаж ирээд миний нүдэнд харагдахаар тавихаар нь би “намайг ер нь отвёркаараа хусах юм байна” гэж бодоод ширээнээс босоод хажууд сууж байсан хүмүүсийн урдуур нь гараад 2-лаа гараад эр хүн шиг зодолдъё, илүү дутуу зүйлгүй гэж хэлсэн. Тэр үед Амгаагийн хажууд Баян-Эрдэнэ сууж байхад Амгаа нь Баян-Эрдэнэтэй юм яриад 5 дарамтлаад байх шиг байсан. Тэгээд би гараад явсан. Миний араас Намхай, БаянЭрдэнэ 2 гарч ирээд согтуу хүмүүс байна, гайгүй биздээ буцаад оръё гэхээр нь би орохгүй гээд явсан. Тэгээд маргааш Намхай над руу залгаад чамайг гарсны дараа Баян-Эрдэнэ, Амгаатай маргалдаад Баян-Эрдэнийг хутгалчихлаа, нилээн их цус гараад байсан гэсэн. 4 хоногийн дараа Баян-Эрдэнэ над руу залгаад найз нь хутгалуулаад хоолой боогдоод шоконд ороод ярьж чадахгүй байлаа, чамайг гарсны дараа би Амгаатай маргалдаад намайг баахан хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 29-30/, Мөрдөн байцаалтад гэрч _________н өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдэр 10 цагийн орчимд найз Тулгаа гэх залуутай тааралдсан. Тэгтэл Тулга шартаж үхэхнээ гэж хэлэхэзр нь би манай найзын нэг газар байгаа тэнд очоод ганц ганц пиво ууя гээд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси" гэх нэртэй зочид буудал руу орсон. Тэнд бид 2 пиво уугаад сууж байхад над руу найз Баян-Эрдэнэ залгаад юу байна гэхээр нь пиво ууж байна гэхэд Баян-Эрдэнэ яваад очъё гээд 11 цагийн орчимд ганцаараа ирсэн. Тэгээд 3-лаа болоод сууж байгаад зочид буудлын өрөөнөөс гараад явах гэж байтал буудлын коридорт Амгаланбат, Мак, Баяраа 3- тай тааралдсан. Амгаланбат, Баяраа 2 нь шөнөжингөө уусан, ганц шил архи уух уу гэхээр нь тэгье гээд 6-лаа болоод доошоо паб руу ороод 2 шил архи хувааж уусан. Амгаланбат нь шөнө зодоон хийсэн гээд толгой цагаан өнгийн боолтоор боочихсон явж байсан. Тэгээд би юу болоод маргалдсан талаар мэдэхгүй. Амгаланбат, Тулга 2 хоорондоо маргалдсан. Тэгээд Амгаланбат Тулга 2 өөр өрөөнд ороод эвлэрнэ гээд орсон чинь ална гээд бие биенээ хэл амаар доромжлоод Тулга нь бүтэхгүй юм байна гээд түрүүлээд яваад өгсөн. Тэрний дараа хэсэг сууж байгаад тоглоом шоглоомоор ярилцаж байгаад Амгаланбаттай Баян-Эрдэнэ муудалцаад хоорондоо зодолдох дээрээ тулаад бие биеэ зууралдаад босоход хажуу талаас нь Мак нь хайч бариад босож ирэхээр би Макийг боль манай найз гэж хэлэхэд хажуугаар дайраад Амгаланбат, Баян-Эрдэнэ 2 зууралдсан байхад Мак очсон. Маш их хурдан нэг мэдсэн чинь Баян-Эрдэнэ Макийн доор нь орчихсон, Мак нь Баян-Эрдэний дээр нь гарчихсан. Баян-Эрдэнэ Макийн гарыг нь гараараа барьчихсан, Баян-Эрдэний зүүн гарын бугалга хэсгээс нь цус гарсан байхаар нь би болиочээ гээд Макийн үүрсэн цүнхний оосорноос нь хоолойг нь боож хойш татаж салгасан. Тэгтэл Баян-Эрдэнэ яагаад хутгалж байгаа юм бэ гээд ална гээд бөөндөө пабаас гарсан. Тухайн үед Баяраа бид 2 болиулаад салгаж байсан. Тэгтэл Баян-Эрдэнэ нь гүйгээд яваад өгсөн. Амгаланбатад хутга шөвөг байгаагүй, гараараа зодолдсон. Харин Макад том хайч байсан. Тэр хайчаараа Баян-Эрдэнийг хатгасан. Ямар ч байсан гар луу нь хатгасан бололтой цус гарч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 35-36/, Мөрдөн байцаалтад гэрч Х.Батхүүгийн өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 09 цагаас 19 цаг хүртэл хугацаанд хөдөлгөөн эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж үүрэг хулээж авсан. Тухайн үед жолооч цагдаагаар, ахлах ахлагч Т.Ариунболдын хамт үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдрийн 16 цагийн 6 орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Галакси гэх нэртэй газар зодоон болоод байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад Галакси гэх нэртэй пабын баруун буланд зодоон болсон гэх ширээ нь дээр очиход буйдан нь бага зэргийн цус болсон байдалтай, буйдан дээр цустай хайч байсан. Ширээний ойр орчим буюу шал зэргийг цэвэрлэсэн байсан. Тэгээд пабаас гарах үед гадна шатны орчимд цус хүрэн улаан өнгийн зүйл цацагдсан байдалтай байсан ба хажууд нь газар ногоон өнгийн урт отвёрка байсан. Тухайн отвёрка нь хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Тэгээд хайч, отвёрка зэргийг түр хураан авахаар болоод түр хураан авсан тэмдэглэл үйлдсэн. Тэгээд газар цус дусалсан мөр байхаар нь тэр мөрийг дагаж явахад ойролцоогоор 100-аад метрийн зайд цус дуслаад явсан байсан. Галакси баарны эзнээс нь цус гарсан гэх хүний утасны дугаарыг авч холбогдоход хохирогч залуу гэртээ ирээд 103-т дуудлага өгсөн байна гэхээр нь гэрийг нь заалгахад Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Үндэсний их сургуулийн урд талын орон сууцны 2 дугаар орцны 2 давхарт байрлах гэрт нь очиход 1 давхрын шатан дээр цус дуслаад 2 давхар луу гараад нэг айл руу орсон байхаар нь очиход хохирогч гэх залуугийн зүүн талын чихнээс нь цус гараад тогтохгүй байхад эхнэр нь чихнийх нь цусыг тогтоох гээд даавуу бариад зогсож байсан. Мөн тэр залуугийн гарын бугалганы булчин орчимд хатгагдсан шархтай, тэр шархнаас нь цус гараад тогтохгүй байсан. Түргэн тусламж ирэхээс өмнө нь хохирогч залуугаас хэн таны биед гэмтэл бэртэл учруулсан талаар асуухад нөгөө залуу эргэн дурсахуй баарны эзэн шар Амгаа гэх залуутай маргалдахад отвёркаар хатгасан, тэр шорон оронгоор орсон учраас би гомдолгүй, өөрөө учраа олно гээд байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 37- 39/, Мөрдөн байцаалтад шинжээч ________ өгсөн: “...______ зүүн чихний сувгийн урд хана дайрсан шугаман хугарал бүхий гэмтэл хүнд зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 45-46/, Мөрдөн байцаалтад ________ яллагдагчаар өгсөн: “...Би хохирогч ________ маргалдсан нь үнэн. Гэхдээ би БаянЭрдэнийг зодож хайч болон отвёркаар хатгаагүй. Тухайн үед Баян-Эрдэнэ намайг танина, өмнө 2-3 удаа уулзаж байсан. Харин ________нь Мак хочтой ________ танихгүй. Тухайн үед_______ хайчаар хатгуулаад өргөдөл гаргах үедээ намайг таньдаг учраас миний нэрээр өргөдөл гаргасан байсан. Ер нь _______нь өөрөө тэнд архи ууж байхад агсараад томроод байсан. Миний толгой руу ______ нь сууж байхад толгой руу архины шилээр цохиж хагалаад хоорондоо барьцалдаад босож ирсэн. Тухайн үед би өмнө зүс таньдаг учраас ________ гомдол гаргаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 113-115/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 14- ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 11508 тоот: 1. ________ биед зүүн чихний сувгийн урд хана дайрсан шугаман хугарал, зүүн чих, бугалгад шарх, чих, хөхлөг сэртэн, зүүн мөр, бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга хоёр тохой, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, цээж, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 7 2. Дээрх шарх гэмтэл ир, ирмэгтэй зүйлийн, бусад гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /1-р хх-н 41/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Биологийн шинжээчийн 10896 тоот: 1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хуванцар бариултай хайчин дээр цус илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн бариултай отвёркан дээр цус илрээгүй. Илэрсэн цус нь ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд тэнцэж байна. 2. Хохирогч М.Баян-Эрдэнийн гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна. 3. Хар өнгийн хуванцар бариултай хайчин дээр илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар ________ гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх дүгнэлт /1-р хх-н 48-49/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1317 тоот: 1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11508 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. ГССҮТ-ийн өвчний түүхэнд мед тарума эмнэлгийн эмч Ш.Эрдэнэзулын КТГ-ийн шинжилгээг үндэслэн чихний сувгийн хугарал гэж оношилсон байна. УНТЭ-ийн эмчлүүлэгчийн картанд зүүн талын гадна чихний зүсэгдсэн гэмтэл, зүүн чихний дэлбэнгийн мөгөөрсний гэмтэл оношоор эмчлэгдсэн байна. 3. ________н зүүн чамархай ясны хэнгэргэн /pars tympanica/ хэсгийн урд тал /чихний гадна сувгийн зөвхөн өмнөд хана мөн зүүн чамархай ясанд/ чихний гадна хамрын дээд хэсэг хөхлөг хэсгийн гадна ялтас сэлтэрсэн хугаралтай байна. Эдгээр хугаралуудаас бусад гавлын хэсэг рүү үргэлжилсэн хугарал үгүй байна. 4. Зүүн чихний сувгийн гадна хэсэгт +68 нягттай агууламжтай /цус/ нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Уг цус нь чихний дэлбэнгийн шархнаас гарсан байна. Чихний дэлбэнд шархтай, шарханд оёдол тавьж цэгцэлгээ хийсэн байна. Уг шархнаас цус гарч чихний суваг руу орно. 5. Зүүн чихний дэлбэнгийн шарх нь хайчаар, зүүн бугалганы шарх нь отвёркаар үүссэн байна. 6. Зүүн чих, бугалгад шарх гэж хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11508-ийн дүгнэлтийн шинжилгээний хэсэг ба дүгнэлтэнд тусгагдсан байна. Энэ шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. _________ биед зүүн чихний сувгийн урд ханын хугарал, зүүн чамархай ясны хөхлөг хэсгийн гадна ялтсын сэлтэрсэн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хүнд зэрэгт хамаарна. Чихний дэлбэн, бугалганы шарх, зөөлөн эдийн няцрал, 8 зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлүүд нь ир үзүүртэй ба мохоо зүйлийн олон удаагийн хатгах, цохих, шүргэгдэх үйлчлэлээр үүсгэгдэнэ. 7.___________ толгойн КТГ-ийн шинжилгээ, чамархай ясны КТГ шинжилгээ нь дүгнэлт гаргах шаардлага хангаж байна гэх дүгнэлт /1-р хх-н 207- 208/, - хохирогчийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-н 76-86/, - хохирол барагдуулсан тухай баримт /2-р хх-н 51/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох: - иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 90/, - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-н 45/, - оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-н 109/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг миний үйлчлүүлэгч үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх саналыг гаргасан. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч __________ нь 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Галакси таун баарны үүдэнд нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг М_________ бүлэглэн зөрчиж иргэн _________г хүч хэрэглэн зодож олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч хэрэглэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж үйлдсэн, Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа иргэн _________ эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч хэрэглэж үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: шүүгдэгч ____________ “...Би хохирогчийг зодож биед нь гэмтэл бэртэл учруулсан. _________ архины шилээр толгой руу нь цохихоор нь би өмөөрөөд тэр залууг зодож хайчаар хатгасан...” гэх мэдүүлэг, 9 хохирогч ________ий “...Амгаланбат хүн хүн рүү агсраад байхаар нь би явлаа гээд баарнаас гарсан бөгөөд баарны гадна үүд хэсэгт очсон чинь араас хүн цохих шиг болсон. Энэ үед миний ухаан балартан газар доош харан унасан. Нэг сэргэсэн чинь________ нь миний зүүн чих хэсэг рүү хайчаар олон удаа хатгаад байсан. Миний санаж байгаагаар хэд хэдэн удаа хатгасан...” гэх мэдүүлэг, гэрч _______н “...нөхөр _______й гар утаснаас дуудлага ирэхээр нь гар утсаа авахад дүү ________ аваад агаа бөөн цус болоод ороод ирлээ, яаралтай ирээрэй гэхээр нь би маш хурдан 5-10 минутын дотор гэртээ яваад очиход нөхөр _______ нь ванны өрөөн дотроо цусаа гойжуулаад, цусаа тогтоох гээд зогсож байсан. Би яасан юм бэ гээд цусыг нь тогтоох гээд гар нүүрийн алчуур, хүүхдийн теркогоор боосон боловч зүүн талын чихний дээрээс, чихний доторхи нарийн нүх, зүүн гарын мөрний хэсгээс маш их цус гараад тогтохгүй байсан. Дуудлагаар ирсэн 3 эмч, 3 цагдаа орж ирээд эмч нь манай гэрт нөхөр _______ чих рүү мэдээ алдуулагч хийгээд шууд оёдол тавьсан. Тэгтэл нөхрийн чихний нарийн нүхнээс цус гараад байсан...” гэх мэдүүлэг, гэрч________ “...пабын гадаа гарахад Мак нь гар, хувцас нь цус болчихсон надтай зөрөөд орсон. Би гадаа гарахад Баянаа гараа барьчихсан нил цус болсон зогсож байхаар нь би яаж байгаа юм гээд очиход Баянаа нь гар луу шаачихлаа гээд гараа барьсан зогсож байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Тулгын “...Амгаа гэх залуу нь өнөөдөр хүн дутуу хутгалчихлаа, өнөөдөр гүйцээж хутгална гээд томроод байсан. Тэгээд Баян-Эрдэнэ бид 2 луу муухай хараад та 2 хаанаас ирсэн хулгайчууд вэ, биеэ чангалаад байгаа юм уу, яагаад байгаа юм гээд хэл амаар өдөөд ална шүү гэх зэргээр дарамтлаад байсан. Тэгэхээр нь би нялх нойтон хүүхэдтэй, ямар нэгэн асуудалд ормооргүй байна, асуудал гаргамаар байвал 2-лаа гараад эр хүн шиг үзье гэж хэлэхэд Амгаа гэх залуу нь ногоон өнгийн шилэн бариултай отвёрка хаанаас юм бэ гаргаж ирээд миний нүдэнд харагдахаар тавихаар нь би “намайг ер нь отвёркараа хусах юм байна” гэж бодоод ширээнээс босоод хажууд сууж байсан хүмүүсийн урдуур нь гараад 2-лаа гараад эр хүн шиг зодолдъё, илүү дутуу зүйлгүй гэж хэлсэн. Тэр үед Амгаагийн хажууд Баян-Эрдэнэ сууж байхад Амгаа нь Баян-Эрдэнэтэй юм яриад дарамтлаад байх шиг байсан. Тэгээд маргааш Намхай над руу залгаад чамайг гарсны дараа Баян-Эрдэнэ, Амгаатай маргалдаад Баян-Эрдэнийг хутгалчихлаа, нилээн их цус гараад байсан гэсэн. 4 хоногийн дараа ______ над руу залгаад найз нь хутгалуулаад хоолой боогдоод шоконд ороод ярьж чадахгүй байлаа, чамайг гарсны дараа би Амгаатай маргалдаад намайг баахан хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Х.Намхайгийн “...Амгаланбаттай Баян-Эрдэнэ 2 муудалцаад хоорондоо зодолдох дээрээ тулаад бие биеэ зууралдаад босоход хажуу талаас нь Мак нь хайч бариад босож ирэхээр би Макийг боль манай найз гэж хэлэхэд хажуугаар дайраад Амгаланбат, ______ 2 зууралдсан байхад Мак очсон. Маш их 10 хурдан нэг мэдсэн чинь Баян-Эрдэнэ Макийн доор нь орчихсон, Мак нь БаянЭрдэний дээр нь гарчихсан. Баян-Эрдэнэ Макийн гарыг нь гараараа барьчихсан, Баян-Эрдэний зүүн гарын бугалга хэсгээс нь цус гарсан байхаар нь би болиочээ гээд Макийн үүрсэн цүнхний оосорноос нь хоолойг нь боож хойш татаж салгасан. Тэгтэл Баян-Эрдэнэ яагаад хутгалж байгаа юм бэ гээд ална гээд бөөндөө пабаас гарсан. Тухайн үед Баяраа бид 2 болиулаад салгаж байсан. ...Макад том хайч байсан. Тэр хайчаараа Баян-Эрдэнийг хатгасан. Ямар ч байсан гар луу нь хатгасан бололтой цус гарч байсан...” гэх мэдүүлэг, гэрч _________ “...Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Үндэсний их сургуулийн урд талын орон сууцны 2 дугаар орцны 2 давхарт байрлах гэрт нь очиход 1 давхрын шатан дээр цус дуслаад 2 давхар луу гараад нэг айл руу орсон байхаар нь очиход хохирогч гэх залуугийн зүүн талын чихнээс нь цус гараад тогтохгүй байхад эхнэр нь чихнийх нь цусыг тогтоох гээд даавуу бариад зогсож байсан. Мөн тэр залуугийн гарын бугалганы булчин орчимд хатгагдсан шархтай, тэр шархнаас нь цус гараад тогтохгүй байсан. Түргэн тусламж ирэхээс өмнө нь хохирогч залуугаас хэн таны биед гэмтэл бэртэл учруулсан талаар асуухад нөгөө залуу эргэн дурсахуй баарны эзэн шар Амгаа гэх залуутай маргалдахад отвёркар хатгасан, тэр шорон оронгоор орсон учраас би гомдолгүй, өөрөө учраа олно гээд байсан...” гэх мэдүүлэг, шинжээч ______н “...__________н зүүн чихний сувгийн урд хана дайрсан шугаман хугарал бүхий гэмтэл хүнд зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг, Э.Амгаланбатын яллагдагчаар “...Баян-Эрдэнэ нь ________к хочтой __________г танихгүй. Тухайн үед ______ хайчаар хатгуулаад өргөдөл гаргах үедээ намайг таньдаг учраас миний нэрээр өргөдөл гаргасан байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 11508 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Биологийн шинжээчийн 10896 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1317 тоот дүгнэлт, хохирогчийн өвчний түүхийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй байна. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч __________т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ________г зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд 11 хохирол учрах нөхцөл байдалд хүргэж, Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Хохирлын талаар Хэргийн хохирогч ___________эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм. хохирогч_________“...______ надаас уучлалт гуйн эмчилгээний 1,5 сая төгрөг өгсөн. Би ___________гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 8-9, 10-12, 13-15, 155-158/, шүүгдэгчийн өмгөөлөгч _________ шүүгдэгч нь хохирогчид нийт 3,000,000 төгрөг өгсөн хохирол барагдуулсан тухай баримт /2-р хх-н 51/ зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 7 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нэмж нийт 11 жил хорих ялыг хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч _________ оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч __________н эдлэх ялыг нийт 8 жилээр тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар ________ оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 12 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ____________н цагдан хоригдсон 45 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж шийдвэрлэв. Шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ногоон иштэй отвёрка 1 ширхэг, хар өнгийн бариултай хайч 1 ширхэг зэрэг нь М.Амгаланбатад холбогдох үндсэн хэрэгт байгааг тус тус дурдав. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Шүүгдэгч Богдынхон овогт _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж, Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Шүүгдэгч ___________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1- т зааснаар шүүгдэгч ___________т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч М.Отгонбаатарын эдлэх ялыг нийт 8 жилээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар __________ оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________ цагдан хоригдсон 45 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай. 6. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 13 7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ногоон иштэй отвёрка 1 ширхэг, хар өнгийн бариултай хайч 1 ширхэг зэрэг нь __________ холбогдох үндсэн хэрэгт байгааг тус тус дурдсугай. 8. Шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол __________ авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ ШҮҮГЧИД Ц.ДАЙРИЙЖАВ Л.ОЮУН2