Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 158/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ

-улсын яллагчаар А.Азжаргал

-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Уранчимэг

-шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонжаргал

-шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Гад холбогдох эрүүгийн 2034002860226 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ч.Г нь Төв аймгийн Аргалант сумын Ногоон гуанз гэх газарт 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн төв асфальтан замд 90-66 УНЛ улсын дугаартай Тоуо1а 1зрит маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож зорчигч 7 настай Г.Золбоогийн амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Гантулгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч Ч.Г нь Төв аймгийн Аргалант сумын Ногоон гуанз гэх газарт 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн төв асфальтан замд 90-66 УНЛ улсын дугаартай Тоуо1а 1зрит маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож зорчигч 7 настай Г.Золбоогийн амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7 тал/
  • Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-11 тал/
  • Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 тал/
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13 тал/
  • Осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 15 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 109 тал/
  • Иргэний нэхэмжлэгч Ч.Даваагийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан гомдол саналгүй гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 123 тал/
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Уранчимэг, шүүгдэгч Ч.Г нарын хэргийг хябаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 129, 131 тал/
  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол /хх-140 тал/
  • Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 20- ны өдрийн №41 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн магадлан шинжилгээгээр зүүн чамархайгаас орой яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн ар хэсгээс баруун их далавч, турк эмээл, зүүн их далавч дайрч зүүн чамархайн ар хэсэг хүрч салсан хөндлөн хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз, суурь хэсгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, ховдолын цус харвалт, баруун зүүн чамархайн цус хуралт, дух, зулай, дагзны хуйхны цус хуралт, баруун зүүн чихний омогны шарх, баруун хацар, баруун чамархай, баруун чих, хүзүү, эрүүний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байа. Талийгаач нь зам тээврийн ослын улмаас гавал тархины битүү гэмтлээр нас баржээ. Талийгаачийн цусанд хийсэн биологийн шинжилгээгээр А/2/-р бүлгийн харъяаллын цустай байна” гэх дүгнэлт. /хх-ийн 82-88-р тал/
  • Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №185 дугаартай “...Ч.Ууганбаярын биед тархи доргилт, зүүн бугалга, баруун зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 68 тал/
  • Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 04 сарын 06-ны өдрийн №34 дугаартай "...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Тоуо1а 18рит маркийн 90-66 УН.Л улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.Г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэжүзэв. 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хзрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоуоtа 15рит маркийн 90-66 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй, зогсоох арга хэмжээ аваагүй, зам тээврийн осол болоход замын, цаг агаарын болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл илрээгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-20 тал/
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 03 дугаар сарын 19-ний өглөө манай нөхөр Гантулга над руу өглөө 09 цагийн үед залгаад сэтгэлээ бариарай гээд уйлаад байсан ба “чамайг машинтай хүн орж авна” гэсэн. Тэгээд манай нөхрийн дүү болох Ч.Даваа ирээд бид хоёр осол болсон газар очоод хартал машин нь замын хажуу тал руу унасан, хажуу талд нь миний охин болох талийгаач Г.Золбоо хэвтэж байсан. Би Гантулгын эхнэр харин Золбоо бол миний төрсөн охин байсан юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32 тал/
  • Хохирогч Ч.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн үед Улаанбаатар хотоос гараад нилээн зайтай явж байсан ба уг тээврийн хэрэгсэл дотор би болон жолооч Гантулга түүний хоёр хүүхэд Г.Золбоо, Г.Ананд нарын хамтаар явж байсан ба замын хонхорхой хэсэг байсан ба түүн дээгүүр гараад бүтэн эргээд замын хажуу тал руу унасан, нэг мэдэхэд болоод өнгөрсөн байсан...Гантулга жолоо барьж явж байсан, би жолоочийн хажуу талд урд сууж явсан ба хойд талд хоёр хүүхэд буюу Ананд, 90-66 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард талд буюу миний эгц ард байсан, харин Г.Золбоо жолоочийн ард сууж явж байсан...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/
  • Гэрч Ч.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үөд манай дүү болох Гантулга над руу утсаар ярихдаа “дүү нь хүүхдээ алдчихлаа” гээд орилоод байсан ба би тэр даруйд нь утсаа таслаад хойноос нь гараад явсан ба хэрэг учрал болсон гэх газар очиход манай дүүуйлсан, машин нь хажуу талаараа унасан байдалтай байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 42 тап/
  • Иргэний нэхэмжлэгч Ч.Даваагийн “...Уг тзэврийн хэрзгсэл нь миний нэр дээр байдаг миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Уг 90-66 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай ах Ч.Г бид 2 дундаа унаж хэрэглэдэг байсан ба тухайи үед Гантулгад байсан ба би ямар нэгн юм хэлж өгч явуулаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 28-29-р тал/
  • Шүүгдэгч Ч.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр би болон миний хоёр хүүхэд Г.Золбоо, Г.Ананд, Ч.Ууганбаяр нарын хамтаар Улаанбаатар хотоос Төв аймгийн Атар чиглэлд явж байсан ба тухайн үед миний жолоодож явсан 90-66 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний буруутай үйлдэлээс болж замын хажуу хэсэг руу орж онхолдсон. Би хийсэн хэрэгтээ буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 116 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Г нь 2020 оны 4 сарын 14-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 115, 131 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Азжаргал нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 4 сарын 27-ны өдөр 41 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шйидвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-145 тал/ 2020 оны 4 сарын 27-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Ч.Г нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүсэн байна.

 

Ч.Гд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ч.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ч.Гантулгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 прокурорын саналыг хүлээн  хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Ч.Гантулгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн түүний №690144 дугаарын үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгах нь зүйтэй байна.

      Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.Гийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Ч.Гд үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Ч.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.Гантулгийн жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж, түүний №690144 дугаарын үнэмлэх /1 ширхэг/-ийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА