Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/68

 

2020 07 06 2020/ШЦТ/68

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын М-д холбогдох эрүүгийн 2019000000077 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, 4 дүгээр 60 айлын 1-2 тоотод оршин суух хаягтай, урьд Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдөр эдлээгүй үлдсэн 04 сар 09 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23- ны өдрийн 2020/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар ялын тооцоог тасалбар болгоход нийт 72 цаг ажилласан, үлдэгдэл 648 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байгаа, Б овогт Б-ын М, регистрийн дугаар:ЕЮ80041539;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Б.М нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мал эмнэлгийн газрын гадна талд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Б.Бямбажавтай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... ” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Бямбажавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би ээж Хуарын хамтаар явж байгаад ээж мал эмнэлэг ороод би хойд зам дээр нь машинтай хүлээж байтал зүс таних Мөнхбат гэх залуу машинтай хажуугаар зогсоод “пизда минь пиво уухуу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мөнхбатад “чи хүн доромжилно тэгээд пиво уу гэнэ, чи ер нь юу юм гэж хэлтэл машинаа миний машины урдуур тавиад машинаасаа буугаад ирэхээр нь би машинаас буугаад очтол миний шанааруу цохиж унагаасан. Босож ирээд би Мөнхбаттай уулзах гэтэл машины цаагуур орсон. Тэгтэл хамт явж байсан үл таних залуу машинаас бууж байгаад намайг хорьж байгаад миний зүүн нүдрүү цохьчихоод яваад өгсөн. ...Мөнхбат намайг зодсон асуудалд хариуцлага хүлээх учраас надад гомдол, санал нэхэмжпэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/, Гэрч Б.Бямбажавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ээжийг хүлээгээд машинд сууж байтал Мөнхбат согтуу машинтай ирээд хажууд зогсоод “Бямбаа пизда минь пиво уух юмуу?” гэсэн. Би тэгэхээр нь “пиво уу гэнэ, тэгээд хүн хэл амаар доромжилдог ямар учиртай юм” гэж хэлтэл “чи муу ямар том болчихсон хулгайч вэ” гээд машинаа миний машины урдуур хааж тавиад машинаас буугаад ирсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад очтол миний нүүрэн тус газар луу буюу уруул руу нэг удаас цохьсон. Тухайн үед миний уруулаас цус гарсан. Би Мөнхбатыг чи яахаараа намайг цохьдог юм гээд араас нь явтал Мөнхбаттай хамт явж байсан согтуу залуу миний нүдрүү нэг удаа цохьсон. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 7 дугаар хуудас/

Гэрч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 он 04 дүгээр сарын 29-ний өдөр би Мөнхбат, Батсайхан, бас Батсайханы найз гэх залуугийн хамтаар урд дэнжийн гарам гарчихаад буцаад явж байтал мал эмнэлгийн хойд зам дээр нэг машин зам хаагаад тавьчихсан байсан. Мөнхбат тухайн машины хажуугаар ортол Бямбаа машинтайгаа зогсож байсан. Мөнхбат замаа чөлөөлөөч гэж хэлтэл Бямбаа чи юу гээд хуцаад байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл Мөнхбат чи пиво уух юмуу гэж асуутал Бямбаа чи битгий хуцаад бай гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад Мөнхбат машинтайгаа Бямбаагийн машины урдуур нь орж зогсоод машинаасаа бууж очсон. Бямбаа машинаасаа бууж ирсэн. Би тухайн үед машинд сууж байсан. Машинд сууж байгаад хойшоо харахад Мөнхбат газарт уначихсан байсан. Босож ирээд Бямбаагийн нүүрэн тус газар луу нэг удаа цохьсон. Мөнхбат, Бямбаа хоёр хэрэлдэж байтал Бямбаагийн ээж нь цаанаас нь гараад ирсэн. Батсайхан Мөнхбатын хажууд л зогсож байсан. Бямбажавын эрх чөлөөнд халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Бямбажавын хамар билүү амнаас нь цус гарсан байсан. Мөнхбат шанаагаа бариад байсан, гэмтэл ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 8 дугаар хуудас/,

Гэрч Ж.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн орчимд санаж байна. Мөнхбат ах, Мөнхбаяр манай найз Батзаяа бид нар дэнжрүү гарам орчихоод буцаад явж байтал мал эмнэлгийн хойд зам дээр нэг машин зам хаагаад зогсож байсан. Тэгтэл Мөнхбат ах машинтайгаа тухайн машины хажуугаар ороод замаа чөлөөлж зогсооч гэж хэлтэл тухайн машины жолооч чамд хамаагүй пизда минь гэж хэлсэн. Тэгтэл Мөнхбат ах тухайн жолоочийг “буу Бямбаа пиздаа минь пиво уухуу” гэж хэлтэл нөгөө залуу нь “чи муу пиздаа битгий давраад байгаарай” гэж хэлсэн. Тэгтэл Мөнхбат ах машинтайгаа тухайн тухайн машины урд нь очиж зогсоод машинаасаа бууж ирсэн. Тухайн залуу ч гэсэн машинаасаа буугаад ирсэн. Би машинд сууж байгаад буугаад иртэл Мөнхбат ах тухайн залуу хоёр газарт уначихсан байсан. Намайг очиход тэр хоёр босож ирээд маргалдах гээд байхаар нь би дундуур нь ороод боль гэж хэлээд салгатал Мөнхбат ах хажуунаас орж ирээд тухайн залууг цохиод унагасан. Тэр залуу босож ирээд чамайг хутгална гэж дайраад байхаар нь толгой руу нь гараараа түлхчихээд Мөнхбат ахыг машинд суулгаад явах үед тухайн залуугийн ээж бололтой хүн мал эмнэлгээс гарч ирж байсан. ... Тэр хоёр анх муудаад намайг бууж очиход газарт уначихсан байсан. Тэр үед тухайн залуугийн амнаас нь бага зэрэг цус гарсан байсан. Дараа нь намайг хорьж байхад Мөнхбат тухайн залуугийн шанааруу нь цохьчих шиг болсон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/, Гэрч Б.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би найз мөнхбаярын хамтаар явж байгаад дэнжийн дэлгүүрийн гадаа Батсайхантай таарсан. Тухайн үед Батсайхан нэг танихгүй залуутай хамт явж байсан. Тухайн залуу нь пиво барьчихсан явж байсан. Батсайхан тухайн залуутай миний машинд суугаад дэнжрүү явсан. Дэнж ороод буцаад явж байтал мал эмнэлгийн хойд зам дээр саарал өнгийн машин зам хаагаад тавьчихсан байхаар нь би замаа чөлөөлж зогсооч гэж хэлтэл миний танил Бямбажав машинтай зогсож байсан. Бямбажав намайг зам чөлөөлж зогс гэж хэлэхэд “хуцаад байгаарай пизда минь гэж хэлсэн. Би тоглож байна гэж бодоод “буу Бямбаа пиво уухуу “ гэж хэлтэл юу гээд хуцаад байгаа юм гэсэн. Тэр асуудлаас маргаад би машинаа Бямбаагийн машины урдуур тавиад машинаас буугаад иртэл миний нүүрэн тус газарлуу нэг удаа цохьсон. Би зөрүүлээд Бямбажавын нүүрэн тус газарлуу нэг удаа цохьсон. Тэгээд хамт явж байсан Мөнхбаяр, Батсайхан хоёр машинаас бууж ирээд намайг аваад машинд суулгаад авч явсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр хуудас/, Гэрч Г.Хуарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 саарын 29-ний өдөр би хүү Б.Бямбажавын хамтаар явж байгаад мал эмнэлэг орж, бичиг авахаар мал эмнэлэг рүү орсон. Манай хүү Бямбажав намайг хүлээгээд машинтайгаа хойд зам дээр хүлээж байсан. Би мал эмнэлэг рүү ороод бичиг авах гэж нэлээд удсан. Би бичиг авахаар хүлээж байхдаа цонхоор хартал манай хүүхэд дээр машинтай залуучууд ирчихсэн хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би эмнэлгээс гараад хүүе та нар чинь яаж байгаа юм гэж хэлээд хүрээд очтол цагаан машинтай 3 залуу ирсэн. Манай хүү Бямбажавын нүүр амнаас нь цус гарчихсан байсан. Намайг очиход нэг залуу нь манай хүү Бямбажавын нүдрүү нь цохьчихсон. Тэгтэл манай хүү ээжээ цагдаа дууд гэж хэлсэн. Би цүнхнээсээ утсаа гаргаж цагдаа дуудах гэж байтал тухайн машинтай хүмүүс хөдлөөд явчихсан. Би хүүгээсээ яагаад чамайг зодсон юм гэж асуухад Мөнхбат гэх залуу намайг пиво уу гэж хэлээд уухгүй гэж хэлсэн чинь намайг зодсон гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 12 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02/0107 дугаартай шинжээчийн: “...Б.Бямбажавын биед уруул, баруун завьжны дотор салст, хэлний шарх, зүүн хөмсөгний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан уруул, баруун завьжны дотор салст, хэлний шарх гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хөмсөгний зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт /ххий 16 дугаар хуудас/, Яллагдагч Б.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би найз Мөнхбаяртай хамт явж, машин янзлуулахаар явж байгаад дэнжийн дэлгүүрийн гадаа танил Ж.Батсайхантай таарсан. Тухайн үед Батсайхан үл таних залуутай хамт явж байсан. Тухайн залуу нь пиво барьчихсан явж байсан. Тэр хоёр миний машинд орж суугаад Ж.Батсайхантай явж байсан залуу нь гарам ороод хүнтэй уулзаад ирье гэж гуйсан. Тэгээд урагшаа гарам руу очтол тухайн уулзах хүн нь байгаагүй. Буцаад эмнэлгийн урд талын замаар явж байтал мал эмнэлгийн хойд талын зам дээр нэг машин зам хаагаад зогсчихсон байсан. Би хажуугаар нь тойрч гараад машинд сууж байсан жолоочид замаа чөлөөлж зогсооч гэж хэлтэл миний танил Бямбажав машинтайгаа зогсож байсан. Тэгтэл Бямбажав намайг чи муу юу гээд хуцаад байгаа пизда вэ гэж хэлэхээр нь “буу Бямбаа пиво уухуу” гэж хэлтэл “чи муу намайг доромжлоод байна уу банди минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа Бямбажавын машины урд тавиад уулзах гээд машинаасаа буугаад очтол миний нүүрэн тус газар цохиж унагаасан. Би босож ирээд Бямбажавыг зөрүүлээд цохьсон. Бямбажав цохиулаад газарт унаад босож ирсэн. Надтай хамт явж байсан Ж.Батсайхан дундуур ороод намайг аваад машинд суулгаад явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 42 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Мөнхбат нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мал эмнэлгийн газрын гадна талд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Б.Бямбажавтай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Бямбажавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би ээж Хуарын хамтаар явж байгаад ээж мал эмнэлэг ороод би хойд зам дээр нь машинтай хүлээж байтал зүс таних Мөнхбат гэх залуу машинтай хажуугаар зогсоод “пизда минь пиво уухуу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мөнхбатад “чи хүн доромжилно тэгээд пиво уу гэнэ, чи ер нь юу юм гэж хэлтэл машинаа миний машины урдуур тавиад машинаасаа буугаад ирэхээр нь би машинаас буугаад очтол миний шанааруу цохиж унагаасан. Босож ирээд би Мөнхбаттай уулзах гэтэл машины цаагуур орсон. Тэгтэл хамт явж байсан үл таних залуу машинаас бууж байгаад намайг хорьж байгаад миний зүүн нүдрүү цохьчихоод яваад өгсөн. ...Мөнхбат намайг зодсон асуудалд хариуцлага хүлээх учраас надад гомдол, санал нэхэмжпэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бямбажавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ээжийг хүлээгээд машинд сууж байтал Мөнхбат согтуу машинтай ирээд хажууд зогсоод “Бямбаа пизда минь пиво уух юмуу?” гэсэн. Би тэгэхээр нь “пиво уу гэнэ, тэгээд хүн хэл амаар доромжилдог ямар учиртай юм” гэж хэлтэл “чи муу ямар том болчихсон хулгайч вэ” гээд машинаа миний машины урдуур хааж тавиад машинаас буугаад ирсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад очтол миний нүүрэн тус газар луу буюу уруул руу нэг удаас цохьсон. Тухайн үед миний уруулаас цус гарсан. Би Мөнхбатыг чи яахаараа намайг цохьдог юм гээд араас нь явтал Мөнхбаттай хамт явж байсан согтуу залуу миний нүдрүү нэг удаа цохьсон. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 он 04 дүгээр сарын 29-ний өдөр би Мөнхбат, Батсайхан, бас Батсайханы найз гэх залуугийн хамтаар урд дэнжийн гарам гарчихаад буцаад явж байтал мал эмнэлгийн хойд зам дээр нэг машин зам хаагаад тавьчихсан байсан. Мөнхбат тухайн машины хажуугаар ортол Бямбаа машинтайгаа зогсож байсан. Мөнхбат замаа чөлөөлөөч гэж хэлтэл Бямбаа чи юу гээд хуцаад байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл Мөнхбат чи пиво уух юмуу гэж асуутал Бямбаа чи битгий хуцаад бай гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад Мөнхбат машинтайгаа Бямбаагийн машины урдуур нь орж зогсоод машинаасаа бууж очсон. Бямбаа машинаасаа бууж ирсэн. Би тухайн үед машинд сууж байсан. Машинд сууж байгаад хойшоо харахад Мөнхбат газарт уначихсан байсан. Босож ирээд Бямбаагийн нүүрэн тус газар луу нэг удаа цохьсон. Мөнхбат, Бямбаа хоёр хэрэлдэж байтал Бямбаагийн ээж нь цаанаас нь гараад ирсэн. Батсайхан Мөнхбатын хажууд л зогсож байсан. Бямбажавын эрх чөлөөнд халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Бямбажавын хамар билүү амнаас нь цус гарсан байсан. Мөнхбат шанаагаа бариад байсан, гэмтэл ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн орчимд санаж байна. Мөнхбат ах, Мөнхбаяр манай найз Батзаяа бид нар дэнжрүү гарам орчихоод буцаад явж байтал мал эмнэлгийн хойд зам дээр нэг машин зам хаагаад зогсож байсан. Тэгтэл Мөнхбат ах машинтайгаа тухайн машины хажуугаар ороод замаа чөлөөлж зогсооч гэж хэлтэл тухайн машины жолооч чамд хамаагүй пизда минь гэж хэлсэн. Тэгтэл Мөнхбат ах тухайн жолоочийг “буу Бямбаа пиздаа минь пиво уухуу” гэж хэлтэл нөгөө залуу нь “чи муу пиздаа битгий давраад байгаарай” гэж хэлсэн. Тэгтэл Мөнхбат ах машинтайгаа тухайн тухайн машины урд нь очиж зогсоод машинаасаа бууж ирсэн. Тухайн залуу ч гэсэн машинаасаа буугаад ирсэн. Би машинд сууж байгаад буугаад иртэл Мөнхбат ах тухайн залуу хоёр газарт уначихсан байсан. Намайг очиход тэр хоёр босож ирээд маргалдах гээд байхаар нь би дундуур нь ороод боль гэж хэлээд салгатал Мөнхбат ах хажуунаас орж ирээд тухайн залууг цохиод унагасан. Тэр залуу босож ирээд чамайг хутгална гэж дайраад байхаар нь толгой руу нь гараараа түлхчихээд Мөнхбат ахыг машинд суулгаад явах үед тухайн залуугийн ээж бололтой хүн мал эмнэлгээс гарч ирж байсан. ... Тэр хоёр анх муудаад намайг бууж очиход газарт уначихсан байсан. Тэр үед тухайн залуугийн амнаас нь бага зэрэг цус гарсан байсан. Дараа нь намайг хорьж байхад Мөнхбат тухайн залуугийн шанааруу нь цохьчих шиг болсон. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би найз мөнхбаярын хамтаар явж байгаад дэнжийн дэлгүүрийн гадаа Батсайхантай таарсан. Тухайн үед Батсайхан нэг танихгүй залуутай хамт явж байсан. Тухайн залуу нь пиво барьчихсан явж байсан. Батсайхан тухайн залуутай миний машинд суугаад дэнжрүү явсан. Дэнж ороод буцаад явж байтал мал эмнэлгийн хойд зам дээр саарал өнгийн машин зам хаагаад тавьчихсан байхаар нь би замаа чөлөөлж зогсооч гэж хэлтэл миний танил Бямбажав машинтай зогсож байсан. Бямбажав намайг зам чөлөөлж зогс гэж хэлэхэд “хуцаад байгаарай пизда минь гэж хэлсэн. Би тоглож байна гэж бодоод “буу Бямбаа пиво уухуу “ гэж хэлтэл юу гээд хуцаад байгаа юм гэсэн. Тэр асуудлаас маргаад би машинаа Бямбаагийн машины урдуур тавиад машинаас буугаад иртэл миний нүүрэн тус газарлуу нэг удаа цохьсон. Би зөрүүлээд Бямбажавын нүүрэн тус газарлуу нэг удаа цохьсон. Тэгээд хамт явж байсан Мөнхбаяр, Батсайхан хоёр машинаас бууж ирээд намайг аваад машинд суулгаад авч явсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Хуарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 саарын 29-ний өдөр би хүү Б.Бямбажавын хамтаар явж байгаад мал эмнэлэг орж, бичиг авахаар мал эмнэлэг рүү орсон. Манай хүү Бямбажав намайг хүлээгээд машинтайгаа хойд зам дээр хүлээж байсан. Би мал эмнэлэг рүү ороод бичиг авах гэж нэлээд удсан. Би бичиг авахаар хүлээж байхдаа цонхоор хартал манай хүүхэд дээр машинтай залуучууд ирчихсэн хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би эмнэлгээс гараад хүүе та нар чинь яаж байгаа юм гэж хэлээд хүрээд очтол цагаан машинтай 3 залуу ирсэн. Манай хүү Бямбажавын нүүр амнаас нь цус гарчихсан байсан. Намайг очиход нэг залуу нь манай хүү Бямбажавын нүдрүү нь цохьчихсон. Тэгтэл манай хүү ээжээ цагдаа дууд гэж хэлсэн. Би цүнхнээсээ утсаа гаргаж цагдаа дуудах гэж байтал тухайн машинтай хүмүүс хөдлөөд явчихсан. Би хүүгээсээ яагаад чамайг зодсон юм гэж асуухад Мөнхбат гэх залуу намайг пиво уу гэж хэлээд уухгүй гэж хэлсэн чинь намайг зодсон гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02/0107 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Б.Мөнхбатад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч Б.Мөнхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч Б.М-ыг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1300 000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. Хохирогч Б.Бямбажав нь шүүгдэгч Б.М-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 42/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Б-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1800 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

З. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 1300 000 төгрөгийн торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбат нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт хавсаргагдан ирсэн 1 ширхэг сидины бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН