Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1584

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, улсын яллагч Э.Гэрэлмаа,

 

шүүгдэгч Ө.Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны

 

танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.БЭ.Бод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0483 81985 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1986 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Тэнгэр инженеринг” ХХК-д цахилгаанчин ажилтай байсан, ам бүл 1, ганцаараа Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, Хамба 4 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.БЭ.Б

 

Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

 

Ө.Э.Б нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн

 

  1. дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Даваацэрэнг Ганцэцэгтэй маргалаа гэх шалтгааны улмаас маргалдан зодолдож, Д.Даваацэрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Э.Б мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ганцэцэг намайг юм янзлаад өгөөч гэж дуудахаар нь очиход Ганцэцэгийн нөхөр нь байж байгаад хэрүүл зодоон болсон юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Даваацэрэнгийн: ...2018 оны

 

2

 

05 дугаар сарын 28-ны ө дөр 18 цагийн орчимд миний салсан эхнэр Б.Ганцэцэг над руу залгаад ажил дээр ирээд бага охиноо аваад өнөөдөр харчих, би гадуур ажилтай байна гэхээр нь би за гэж хэлээд 19 цаг 40 минутын орчимд Б.Ганцэцэгийн ажил болох Баянзүрх дүүргийн 12-р хороо, “Дорнод хуушуур” гэх газарт очиход Б.Ганцэцэгийн ажил дээрээ байгаагүй. Би ажлынх нь хүмүүсээс Ганцэцэгийг асуухад гол явна гэж байсан ирээгүй байна гэхээр нь би заза гэчихээд гэртээ харихаар автобусны буудал дээр зогсож байтал Ганцэцэгийн машиныг түүний найз нь гэх Орших уначихсан Ганцэцэг хажууд нь суучихсан, ард нь Сүхээ, Энхээ болон өөр танихгүй 2 эмэгтэйтэй нийт зургуулаа согтуу бууж ирцгээсэн. Би Ганцэцэгт хандаж хүүхэд хаана байна, чи яагаад худлаа яриад байгаа юм гэтэл Ганцэцэг над руу чамд ямар хамаатай юм гэтэл хажуугаас нь Орших нь орж ирээд мөн надад хандаж чамд ямар хамаатай юм бэ эндээс зайл гэхээр нь би Оршихыг чи өөрөө зайл гээд улмаар Орших бид хоёр хэрэлдсэн. Тэгтэл Орших шууд миний зүүн шанаа орчим газарт нэг удаа мөргөхөөр нь би зөрүүлээд нүүр рүү нь цохиод улмаар бид хоёр хоорондоо зодолдсон...Тухайн газар хэвтээд ноцолдож байтал Орших нь мөн ямар нэг отверка шиг зүйлээр миний баруун тахим руу хатгачих шиг болсон. Тэгтэл Б.Ганцэцэг надад хандаж чи манай найзуудтай зодолдлоо маргалдлаа, бид нарын уусан идсэн чамд хамаагүй гээд дайраад байхаар нь би түүний нүүрэн тус газарт мангасдаж /гарыг нь алгаараа хойш нь/ түлхтэл Ганцэцэг нь ар дагз хэсгээрээ машины борооны хаалт цохиод хугалчихсан юм. Тэгээд маргаан болоод дуусмагц би цагдаа дуудтал Орших шууд зугтаагаад такси бариад явчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6886 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 

  1. Д.Даваацэрэнгийн биед баруун тахимны хонхорт шарх, зулгаралт, дух, цох, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт, баруун тохойн үений цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо болон иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 

  1. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой Шинжээч эмч Т.Амартүвшин гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ө.Э.Бын: ...Би 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед танил Ганцэцэг надаас хуушуурны тогоогоо янзлуулъя гэхээр нь би Туул голын эрэг дээр очиж аваад Ганцэцэгийн Баянзүрх дүүргийн 12-р хороонд байдаг “Дорно хуушуур”-ны газарт нь ирсэн. Тэгтэл Ганцэцэгийн нөхөр Даваацэрэн хуушуурны газар дээр нь ирчихсэн байсан. Ганцэцэгийн нөхөр Даваацэрэн надад чи наадахтайгаа суучихаач гэж хэлээд намайг боож аваад нүүр рүү гараараа алгадахаар нь миний дургүй хүрээд түүний нүүр рүү нь 1-2 удаа гараараа цохисон. Ийм л асуудал болсон. Миний буруу...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,

 

  • Шүүгдэгч Ө.Э.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 20-22
 

3

 

дугаар тал/,

 

  • Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Ө.Э.Бын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 38 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг

шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ө.Э.Б нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Даваацэрэнг Ганцэцэгтэй маргалаа гэх шалтгааны улмаас маргалдан зодолдож,

 

  • .Даваацэрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Ө.Э.Бод холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч Ө.Э.Б нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Даваацэрэнг Ганцэцэгтэй маргалаа гэх шалтгааны улмаас маргалдан зодолдож, Д.Даваацэрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Хохирогч Д.Даваацэрэн нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хавтаст хэргийн материалтай танилцахдаа илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 40 дүгээр тал/

 

Шүүгдэгч Д.Даваацэрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2

 

4

 

дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

    1. Э.БЭ.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өлзийхутагийн Э.Быг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Э.Бод оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

    1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ө.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

    1. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ө.Э.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ө.Э.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.АЛТАНЦЭЦЭГ