Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1988

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

2020          12           02                                        2020/ШЦТ/1988

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч Б.Т

Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Т.У нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д овогт Т .У холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Д.овогт Т.У, Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын -ний өдөр аймгийн ....  суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “.....ажилтай, ам бүл .., эхнэр, хүүхдүүдийн хамт ...........урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.У. нь 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.О  тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар өөрийн жолоодож явсан 44-41 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Б.Отгонсүрэн мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг[1],

 

Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр би найз Н хамт машинтай Хууль сахиулахын Их сургуулиас “Да Хүрээ” зах орох гэж явж байхад 44-41 УНҮ улсын дугаартай “Toyoto Prius 20” маркийн шаргал өнгийн машин араас сигналдаад байсан. Тэгж байгаад бид хоёрын машины урд талд тэр машин гарч гэнэт огцом тоормос гишгэж жолооч залуу нь дунд хуруу, салаавч гаргаад байсан... түгжрэлд ороод зогсохоор нь би машинаасаа бууж очоод тэр машины жолооч залууд чи яаж яваад байгаа юм бэ. Зүгээр яваач гэж хэлээд машиндаа суугаад цаашаа хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явахад дахин урд огцом тоормос гишгэхээр нь араас гүйцэж түрүүлж зогсоогоод Н бид хоёр машинаасаа бууж тэр машин дээр очоод жолооч залууд “чи яаж яваад байгаа юм бэ. Ингэж явж байгаад осол, аваар гарвал яах вэ” гэж хэлэхэд жолооч залуу машинаасаа буугаад “удаан явахаар тэгдэг юм. Зайл пизда нар минь” гэж хэлэхээр нь бид хоёр цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэхийг хүлээгээд байж байтал жолооч залуу машиндаа суугаад явах гээд байхаар нь Н бид хоёр машиных урд талд нь гарч, замыг нь хааж машинд нь биеэрээ наалдаж зогсоход бид хоёрыг зөөлхөн машинаараа түлхээд хөдлөөд 50-60 орчим метр явсан... газарт унах гээд байсан тул арга буюу тэр машины хамар дээр гарч хэвтсэн... явж байгаад зогсохоор нь би машины хамар дээрээс буутал жолооч залуу машинаасаа буугаад бид хоёрыг машин эвдэллээ гэж хэлээд зам руу гараараа түлхсэн... миний биед учирсан шинжээч эмчийн дүгнэлтэд бичигдсэн гэмтлүүдийг тэр машины жолооч залуу машинаараа түлхэж болон гараараа миний бие рүү түлхэж учруулсан.” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ би 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр найз Отгонсүрэнгийн хамт дүүгийнхээ машинтай Хууль сахиулахын Их сургуулиас дээшээ өгсөөд “Да Хүрээ” зах орох гэж явж байх замд 44-41 УНҮ улсын дугаартай “Toyoto Prius 20” маркийн шаргал өнгийн машин араас сагналдаад  байсан. Тэгж явж байгаад тэр машин бид хоёрын машины урд талд гүйцэд түрүүлж гараад гэнэт огцом тоормос гишгэж жолооч залуу нь дунд хуруу, салаавч гаргаад байсан... түгжрэлд ороод зогсохоор нь манай найз Отгонсүрэн машинаас бууж машин дээр нь очоод жолооч залууд “чи яаж яваад байгаа юм бэ. Зүгээр яваач” гэж хэлээд буцаж машиндаа суугаад цаашаа хөдөлж явтал тэр машин дахин урд талд огцом тормос гишгэхээр нь араас нь гүйцэд түрүүлж зогсоосон. Тэгээд тэр Отгонсүрэн бид хоёр машинаасаа бууж тэр машин дээр очиж жолооч залууд “чи яаж яваад байгаа юм бэ” гэж дахин хэлтэл жолооч залуу машинаасаа бууж ирээд “удаан явахаар тэгдэг юм зайл пизда нар минь хохь нь” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэх зуур тэр жолооч залуу машиндаа суугаад явах гээд байхаар нь бид хоёр машиных нь урд талд нь гарч замыг нь хааж зогсоход бид хоёрыг тэр залуу машинаараа зөөлхөн түлхээд 50 орчим метр явсан. Машинаар нь түлхээд явж байхдаа манай найз О тэр машины хамар дээр нь гарч хэвтсэн. Тэгж байгаад маргалдаад байж байтал цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг[3],

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 4754 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Баруун гуяны гадна доод хэсэгт 6х3 см, 4х3 см баруун өвдөгний гадна хэсэгт 2х2 см, гадна доод хэсэгт 7х4 см, баруун шилбэний урд дунд хэсэгт 13х8 см, зүүн өвдөгний гадна хэсэгт 13х7 см, зүүн шууны ар доод хэсэгт 2х2 см, 6х3 см, ар дээд хэсэгт 1.5х2 см  2 ширхэг, баруун тохойн гадна хэсэгт 4х2 см хөхөлбөр ягаан цус хуралттай.

1.Б.Отгонсүрэнгийн биед баруун гуя, өвдөг, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн гарын шуу, баруун тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[4],

 

Шүүгдэгч Т.У мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Б.Отгонсүрэнгийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан нь үнэн. Би өөрийн гэм бурууг ойлгож Б.О биед гэмтэл учруулсандаа их гэмшиж байна.” гэх мэдүүлэг[5],

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

ОБ капитал ХХК-ийн тодорхойлолт[6],

Иргэний үнэмлэхийн лавлагаа[7],

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8],

Оршин суугаа хаягийн тодорхойлолт[9] зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ “...   ” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Мөн шүүгдэгч Т.У Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татагалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Т.У нь 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.О тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар өөрийн жолоодож явсан 44-41 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Б.О мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр би найз Н хамт машинтай Хууль сахиулахын Их сургуулиас “Да Хүрээ” зах орох гэж явж байхад 44-41 УНҮ улсын дугаартай Toyoto Prius 20 маркийн шаргал өнгийн машин араас сагналдаад байсан. Тэгж байгаад бид хоёрын машины урд талд тэр машин гарч гэнэт огцом тоормос гишгэж жолооч залуу нь дунд хуруу, салаавч гаргаад байсан... түгжрэлд ороод зогсохоор нь би машинаасаа бууж очоод тэр машины жолооч залууд “чи яаж яваад байгаа юм бэ. Зүгээр яваач” гэж хэлээд машиндаа суугаад цаашаа хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явахад дахин урд огцом тоормос гишгэхээр нь араас гүйцэж түрүүлж зогсоогоод Н бид хоёр машинаасаа бууж тэр машин дээр очоод жолооч залууд “чи яаж яваад байгаа юм бэ. Ингэж явж байгаад осол, аваар гарвал яах вэ” гэж хэлэхэд жолооч залуу машинаасаа буугаад “удаан явахаар тэгдэг юм. Зайл пизда нар минь гэж хэлэхээр нь бид хоёр цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэхийг хүлээгээд байж байтал жолооч залуу машиндаа суугаад явах гээд байхаар нь Н бид хоёр машиных урд талд нь гарч замыг нь хааж машинд нь биеэрээ наалдаж зогсоход бид хоёрыг зөөлхөн машинаараа түлхээд хөдлөөд 50-60 орчим метр явсан... газарт унах гээд байсан тул арга буюу тэр машины хамар дээр гарч хэвтсэн... явж байгаад зогсохоор нь би машины хамар дээрээс буутал жолооч залуу машинаасаа буугаад бид хоёрыг машин эвдэллээ гэж хэлээд зам руу гараараа түлхсэн... миний биед учирсан шинжээч эмчийн  дүгнэлтэд бичигдсэн гэмтлүүдийг тэр машины жолооч залуу машинаараа түлхэж болон гараараа миний бие рүү түлхэж учруулсан.” гэх мэдүүлэг[10],

Гэрч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ би 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр найз О хамт дүүгийнхээ машинтай Хууль сахиулахын Их сургуулиас дээшээ өгсөөд “Да Хүрээ” зах орох гэж явж байх замд 44-41 УНҮ улсын дугаартай “Toyoto Prius 20” маркийн шаргал өнгийн машин араас сагналдаад байсан. Тэгж явж байгаад тэр машин бид хоёрын машины урд талд гүйцэт түрүүлж гараад гэнэт огцом тоормос гишгэж жолооч залуу нь дунд хуруу, салаавч гаргаад байсан... түгжрэлд ороод зогсохоор нь манай найз О машинаас бууж машин дээр нь очоод жолооч залууд чи яаж яваад байгаа юм бэ. Зүгээр яваач гэж хэлээд буцаж машиндаа суугаад цаашаа хөдөлж явтал тэр машин дахин урд талд огцом тормос гишгэхээр нь араас нь гүйцэт түрүүлж зогсоосон. Тэгээд тэр Отгонсүрэн бид хоёр машинаасаа бууж тэр машин дээр очиж жолооч залууд чи яаж яваад байгаа юм бэ гэж дахин хэлтэл жолооч залуу машинаасаа бууж ирээд “удаан явахаар тэгдэг юм зайл пизда нар минь хохь нь” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэх зуур тэр жолооч залуу машиндаа суугаад явах гээд байхаар нь бид хоёр машиных нь урд талд нь гарч замыг нь хааж зогсоход бид хоёрыг тэр залуу машинаараа зөөлхөн түлхээд 50 орчим метр явсан. Машинаар нь түлхээд явж байхдаа манай найз Отгонсүрэн тэр машины хамар дээр нь гарч хэвтсэн. Тэгж байгаад маргалдаад байж байтал цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг[11],

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 4754 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Баруун гуяны гадна доод хэсэгт 6х3 см, 4х3 см баруун өвдөгний гадна хэсэгт 2х2 см, гадна доод хэсэгт 7х4 см, баруун шилбэний урд дунд хэсэгт 13х8 см, зүүн өвдөгний гадна хэсэгт 13х7 см, зүүн шууны ар доод хэсэгт 2х2 см, 6х3 см, ар дээд хэсэгт 1.5х2 см 2 ширхэг, баруун тохойн гадна хэсэгт 4х2 см хөхөлбөр ягаан цус хуралттай.

1.Б.Отгонсүрэнгийн биед баруун гуя, өвдөг, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн гарын шуу, баруун тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[12]

Шүүгдэгч Т.У мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Б.Отгонсүрэнгийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан нь үнэн. Би өөрийн гэм бурууг ойлгож Б.Отгонсүрэнгийн биед гэмтэл учруулсандаа их гэмшиж байна.” гэх мэдүүлэг[13] зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Т.У нь хохирогч Б.О эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Б.О Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 4754 дугаар: “баруун гуя, өвдөг, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн гарын шуу, баруун тохойнд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Т.У нь хохирогч Б.О эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Т.У үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ууганбаатар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Т.У үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Б.О нь “миний бие Т.У эвлэрсэн. Утас эвдэлсэн төлбөр болох 280.000 төгрөгийг авсан нь үнэн. Миний бие хэвийн байгаа гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү”[14] гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Т.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Т.Ууганбаатар уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүх шүүгдэгч Т.У эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.У нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Т.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д. овогт Т.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.У 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.У нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.О төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                        М.ТҮМЭННАСТ        

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтас хэргийн  10-13 дугаар хуудас

[3] Хавтас хэргийн  18-20 дугаар хуудас

[4] Хавтас хэргийн  27-28 дугаар хуудас

[5] Хавтас хэргийн  39-42 дугаар хуудас

[6] Хавтас хэргийн  45 дугаар хуудас

[7] Хавтас хэргийн  46 дугаар хуудас

[8] Хавтас хэргийн  47 дугаар хуудас

[9] Хавтас хэргийн  48 дугаар хуудас

[10] Хавтас хэргийн  10-13 дугаар хуудас

[11] Хавтас хэргийн  18-20 дугаар хуудас

[12] Хавтас хэргийн  27-28 дугаар хуудас

[13] Хавтас хэргийн  39-42 дугаар хуудас

[14] Хавтас хэргийн 71 дүгээр хуудас