Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 82

 


ШИЙТГЭХТОГТООЛ
                          
2016.8.01                        ¹82                                                     

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/0087/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг  даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга:            А.Цэрэндулам,
Улсын яллагч:                Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:            С.Нарангэрэл, 
Шүүгдэгч:                    Г.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй явуулж,

Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201623000072 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хэнтий аймгийн Биндэр  суманд 1963 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баянхутаг сум 2-р баг Баянхүрээ гэх газар оршин суух, урьд нь Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхэд 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 200000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 сар 25 хоногийн баривчлах  ялаар шийтгүүлж байсан  гэх Боржигон овгийн Гомбын Баттулга /РД:СЭ63111016/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Баттулга нь 2016 оны 2 сарын 28-ны өдрөөс 3 сарын 09-ний өдрийн хооронд Хэнтий аймаг Баянхутаг сум 1 баг Талын өвөлжөө гэх газар оршин суух иргэн Л.Батболдын гээгдүүлсэн малыг олж хувьдаа ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.Баттулга нь 2016 оны 2 сарын 28-ны өдрөөс 3 сарын 09-ний өдрийн хооронд Хэнтий аймаг Баянхутаг сум 1 баг Талын өвөлжөө гэх газар оршин суух иргэн Л.Батболдын гээгдүүлсэн малыг олж хувьдаа ашиглаж бусдад хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Л.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн:Баттулга нь миний хохирлыг төлж дуусгаагүй. Баттулгын ажилласан байсан 22-23 тооны хонины гулууз мах болон толгойг нь би буцааж авсан. Тухайн хонины гулууз махыг нийтэд нь 1 сая 300  төгрөгөөр зарж борлуулсан. Надад учруулсан хохирлоос 1 сая 300 мянган төгрөгийг нь хасаад одоо хургатай хонио төлүүлж авах хүсэлтэй байна. Одоо хохирлыг маань өгсөн болохоор надад гомдолтой зүйл байхгүй гэсэн мэдүүлэг. /хх-
Гэрч А.Наранбатын мөрдөн байцаалтад өгсөн: Би Хэнтий аймгийн Баянхутаг суманд.Баттулгын малыг харж байсан. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 08-ны е Баттулга, эхнэр Оюунбилэгийн хамт мал дээрээ ирсэн. Тэгээд хөдөө гэртээ бай байгаад гэрээсээ хойшоо 1 келометр зайд бэлчиж байсан хэсэг малыг хараад өөрөө мотоцикльтой очиж харчаад ирсэн. Тэгсэн чинь орой нь манай малтай нөгөө хэсэг мал нийлээд гэрийн гадаа ирсэн байсан. Тэгээд тухайн малыг өөрийн малтайгаа хамт хашиж хонуулсан. 2016 оны 03 сарын 09-ний өдөр аймгаас бойчин авчраад хашсан эзэнгүй малны имийг еөрчлөөд нядалж аймаг руу ачиж явсан гэсэн мэдүүлэг.
Гэрч Б.Оюунбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баттулгын хамт хөдөө байдаг малтай гэр рүүгээ бага охины төлбөрийн мөнгийг гаргах санаатай хэдэн малаа ажиллахаар явсан. Тэгээд хөдөө гэр рүүгээ явах үедээ аймгаас нэг бойчин авч явсан. Тэгээд хөдөө гэртээ очоод нийт 21 тооны хонь ажлаад ирсэн гэсэн мэдүүлэг. 

Гэрч Р.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: Би хамгийн сүүлд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өглөө босоод хонио тоолоход 1068 хонь, 227 ямаа байсан. Тэгээд би маргааш өдөр нь  хонио тоолоход 1030 хонь, 227 ямаа байсан. Тухайн 38 тооны хонийг би алга болсон гэж бодож байна. 
Гэрч Ч.Энхболдын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Батболдтой уулзахад хониндоо хулгай оруулсан гэж ярьж байсан. Гэхдээ Батболд хонио хашиж хоноод өглөө босоод харахад хашаатай хонины гадаа нилээд хэдэн ямаа тасраад ирчихсэн байсан гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг.
Гэрч Л.Алтанхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 03 дугаар сарын эхээр өдрийг нь сайн мэдэхгүй байна. Өдөр 12 цагийн алдад Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах “Хурх” захын хойд талд зогсож байхад Г.Баттулга гэгч нь ирж уулзаад хонь нядалхаа явах уу гэхээр нь тэгье гээд Баянхутаг сумын 1 дүгээр баг Баянхүрээ уулын ард байх гэрт очсон. Тэгээд гэрт нь хоноод өглөө босоод 21 тооны хонь нядлаад аймаг руу ачиж ирсэн. Тэгээд би Баттулгаас ажоын хөлс 60.000 мянган төгрөг авсан гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч  Г.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн: 

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3х/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх- 6-7 х/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл  /хх- 10х/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Баттулгын бусдын алдуул малыг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
  Хохирогч Л.Батболд  нь хохирлоо барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Баттулгыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн зэрэг байдлуудыг харгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,  298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Гомбын Баттулгыг бусдын алдуул малыг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Г.Баттулга нь  сэжигтнээр 14 хоног   цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга нэг ширхгийг устгасугай.
    5. Шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Баттулгад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Д.ГАНЗОРИГ