Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1141

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжаргал хөтлөн, улсын яллагч Х.Онолт, хохирогч Ш.Б, шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос: Б овогт Ц-ын Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0000 01190 дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б овогт Ц-ын Ц нь Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 0-2 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр хххх тоотод оршин суух бүртгэлтэй, тус дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 2 дугаар гудамжны 84 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:). Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ц.Ц нь 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжинд иргэн Ш.Бтэй “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, гараараа нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, 2 баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, угийн буйлны цус хуралт, баруун дээд үүдэн 2, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт: Шүүгдэгч Ц.Цгээс: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэг гаргахгүй гэв. Хохирогч Ш.Б мэдүүлэхдээ: 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ажлаа тараад гэр рүүгээ явж байх замд нэг жаахан охиныг Ц.Ц чанга орилж загнаад, нөгөө охин нь уйлаад байсан. Би очиж нөгөө охиныг аргадаад миний дүү яасан бэ гэхэд Цэлмэн хүүхдүүдээ дагуулаад явахаар нь би араас нь эмэгтэй хүн байж нялх хүүхэд уйлууллаа гэж хэлэхэд намайг хэл амаар доромжилсон. Намайг явах гэхэд Цэлмэн араас ирээд миний нүүр рүү салаавч үзүүлээд, янхан авгай гэж хэл амаар доромжилсон. Миний нүүрэнд тулаад ирэхэд амнаас нь эвгүй үнэр үнэртэхээр нь би Цэлмэнд чи архи уусан юм уу гэж хэлээд цааш нь түлхэхэд Цэлмэн намайг үсдээд, дарж унагаад зодсон. Зодуулсаны улмаас шүд гэмтсэн. Миний 1 шүд унаад хиймэл шүд хийлгэсэн, одоо 2 шүдний эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна, шүдээ эмчлүүлж чадахгүй байна. 37.000 төгрөгөөр хиймэл шүд хийлгэсэн. Хөдөлсөн хоёр шүд, буйлны эмчилгээ 14 хоног хийлгэх шаардлагатай байгаа тул эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв. Хоёр. Эрүүгийн 2008 0000 01190 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд: 1. Хохирогч Ш.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн үед ажлаа тараад гэр рүүгээ харих замд замын цагдаагаар дээш өгсөөд, гүүрээр гараад явж байхад “Оранж” дэлгүүрийн дээд талд 3-4 насны охин уйлаад 30 орчим насны эмэгтэй уйлж байгаа хүүхдийг загнаж байгаад, хажуудаа зогсож байсан хүүхдийг дагуулаад цааш явсан. Би уйлж байсан хүүхэд дээр очоод аргадаж “битгий уйл, яасан юм бэ” гэж хэлэхэд “тэр эгч намайг хүүхдээ өмөөрөөд загнасан” гэж хэлсэн. Би хүүхэд загнасан эмэгтэйн араас “чи салтайнаасаа нойтон юм унагаагаагүй юм шиг хүний жаахан хүүхдийг харанхуй шөнө уйлууллаа” гэж хэлэхэд Цэлмэн гэх эмэгтэй намайг “янхан авгай, архичин минь” гэж хэлээд гэртээ яваад орсон. Би уйлж байсан хүүхдийг аргадаад байж байтал Цэлмэн гэх эмэгтэй хоёр хүн дагуулаад над дээр ирээд салаавч гаргаад миний нүүр рүү тулгаж, “янхан, архичин авгай минь” гээд байхаар нь би Цэлмэн гэх эмэгтэйг “чи архи уусан юм уу” гэж хэлээд нэг гараараа цээж рүү нь зөөлөн түлхэх үед Цэлмэн миний үснээс зулгаагаад, 3 нүүр рүү гараараа нэг удаа цохиж, цээж рүү өшиглөж, намайг газар унагаж байгаад нэг гараараа үснээс тавихгүй байж байгаад нэг хөлөөрөө өшиглөөд сул гараараа цээж, гар, хөл рүү цохиод байсан. Миний амнаас цус их хэмжээгээр гарахаар нь “чи хүний шүд цөм цохичихлоо” гэж хэлэхэд Цэлмэн гэх эмэгтэй миний үснээс гараа тавиад холдсон. Тэгээд Цэлмэн тэр гурав надаас зай бариад явсан. Цэлмэнд хандаж “чамайг цагдаад өгнө, чи миний шүдийг цөм цохисон” гэж хэлэхэд хамт байсан залуу нь надад хэлэхдээ “би Сонгинохайрханд танилтай, чи юм олж долоохгүй” гэж хэлсэн. Би цагдаад дуудлага өгөөд, ирэхгүй байхаар нь би өөрийн биеэр цагдаа дагуулж очоод Цэлмэн гэх эмэгтэйг хамт байсан эмэгтэй, эрэгтэй хоёртой нь хамт авч ирсэн. Миний биед учирсан дээрх гэмтлийг Цэлмэн гэх эмэгтэй учруулсан. Намайг үсдэж дараад, нүүр рүү нэг удаа хүчтэй цохиход үүдэн 1 дүгээр шүд булгарсан. Цэлмэн намайг газар унагаж байгаад нэг гараараа үсдээд, сул гараараа миний толгой, нүүр рүү цохиод байсан. Би гурван шүдээ янзуулмаар байна. Би авагддаггүй шүд хийлгэмээр байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал), 2. Гэрч О.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “...Би тэр өдөр Пүрэвийн хамт гадуур ажил хөөцөлдөөд явахдаа бэр Цэлмэнд хоёр охиноо үлдээгээд “харж байгаарай” гэж хэлээд явсан юм. Орой нь нөхөр бид хоёр 21 цагийн үед гэртээ ирэхэд манай том охин Сансармаа /6-н настай / надад хэлэхдээ “манай дээд хашааны Номко гудамжинд дүү бид хоёрын өмдийг шувталж зогсоосон, элдвээр доромжилсон” гэж хэлсэн. Би Номкогийн гэрт нь очиход Номко гэрийнхээ гадаа уйлаад сууж байсан. Гэрт нь хүн байгаагүй. Би Номког аваад гарч ирэхэд Цэлмэн миний араас ирсэн. Би тэгээд гэр рүүгээ Цэлмэнтэй зөрөөд явсан. Цэлмэн Номкотой хамт үлдсэн. Цэлмэн Номкод хандаж “чи яагаад хүүхдийн хувцсыг тайлсан юм бэ” гэж хэлэхэд Номко уйлаад суугаад байсан. Би Цэлмэнг дагуулаад хашаа руугаа орсон. Цэлмэн, дүү Баатарсүрэн бид гурвыг хашаа дотор юм яриад зогсож байхад Номкогийн хажууд нэг эмэгтэй зогсоод бид нарын дээрээс орилоод “чи яагаад хүүхэд зодож уйлуулаад байгаа юм бэ пизда минь” гэж хэлсэн. Цэлмэн гэр рүүгээ ороод хувцсаа өмсөөд хашаанаас гараад тэр эмэгтэй дээр очсон. Би араас нь яваад очиход хохирогч эмэгтэй Цэлмэнг “архичин авгай, хүүхэд зодлоо” гэж хэлэхэд Цэлмэн тэр эмэгтэйд хандаж “би наад хүүхдийг чинь зодоогүй” гэж хэлж байсан. Номког аргадаад сууж байхад тэр хоёр зодолдоод байсан. Би голоор нь орж салгахад хохирогч эмэгтэйн амнаас нь цус гарч байсан. Тэр эмэгтэй “та нарыг цагдаа дуудаж өгнө, миний шүдийг цөм цохичихлоо” гэж орилж байгаад цагдаа дуудна гээд явсан. Цэлмэн нь манай төрсөн дүү Баатарсүрэнгийн эхнэр байгаа юм. Цэлмэн хоёр хүүхэдтэй. Том нь хоёр настай хүү. Бага хүү нь хоёр сартай хөхүүл эмэгтэй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал), 3. Шүүгдэгч Ц.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: 4 “...Би Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2-84 тоотод хадмынхаа хашаанд монгол гэрт нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2020 оны 7 дугаар сарын 23- ны өдөр хадам эгч Золзаяа, нөхрийн хамт зах орно гээд нөхөр бид хоёрт хоёр охиноо үлдээгээд явсан. Би унтаж байгаад сэрэхэд манай дээд хашааны Номин-Эрдэнэ гэх охин “танай хоёр дүүтэй хамт тоглож болох уу” гэхээр нь би “тэг тэг” гэж хэлсэн. Номин-Эрдэнэ манай хоёр дүүг хашаанаас 16 цагийн үед аваад гарсан. Би гэрээ цэвэрлээд гарч ирэхэд орой 20 цагийн үед манай хоёр дүү ирээд надад “Номин-Эрдэнэ нийтийн байрны урд бид хоёрын өмдийг тайлаад гудамжинд зогсоосон” гэж хэлсэн. Номин-Эрдэнэ гэх охиныг загнах гээд хашааных нь гадаа очиход Номин-Эрдэнэ уйлаад сууж байхаар нь би очоод “чи яагаад хоёр дүүгийнхээ өмдийг тайлсан юм бэ” гэж хэлэхэд юм ярихгүй уйлаад суугаад байхаар нь би загнаад “чи дахиж тэгж болохгүй шүү, ээж аавд чинь хэлнэ шүү” гэж хэлээд би гэр рүүгээ яваад хашаа руугаа орох гэж байхад Номин-Эрдэнийн хажууд нэг эмэгтэй зогсоод миний араас “архичин гичий минь, чи яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ” гэж хэлсэн. Би гэртээ орж хүүхдээ харчихаад буцаж гараад тэр эмэгтэй буюу Бямбасүрэн гэх эмэгтэй дээр очоод “та яагаад хүнийг доромжлоод байгаа юм бэ” гэж хэлэхэд Бямбасүрэн гэх эмэгтэй “чамайг яасан ч яадаг юм бэ” гэж хэлээд миний нүүр рүү гараараа түлхсэн. Би Бямбасүрэн гэх эмэгтэйг үсдэж, нэг гараараа нүүр рүү нь хоёр удаа цохисон. Тэр үед манай нөхөр Баатарсүрэн, Золзаяа хоёр биднийг салгаж холдуулсан. Бямбасүрэн гэх эмэгтэйг харахад амнаас нь цус гарсан байсан. Бямбасүрэн над руу дайраад “чи миний шүдийг хугалчихлаа” гэж хэлээд явсан. Удалгүй цагдаа дагуулж ирээд намайг аваад явсан. ...Хохирогч Бямбасүрэнгийн биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дугаар тал), 4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8536 дугаартай дүгнэлтэд: Хэсэг газрын үзлэг: Зулайн хуйханд 2х2 см талбайд үс халцарч унасан. Баруун дээд үүдэн 1 дүгээр шүд булгарсан, угийн буйл хонхойж цус хурсан. Баруун дээд үүдэн 2, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдүүд угаараа нааш, цааш ганхаж хөдөлнө. 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Натур” эмнэлгийн Толгойн КТГ-т: “...Баруун талын дээд үүдэн шүд буюу /#11/-ны углуурга хэсэг хоншоор ясны түүшинд тодорхойлогдох ба дөш хэсэг тодорхойлогдохгүй. Мөн доод баруун талын үүдэн шүд буюу /#41/ тодорхойлогдохгүй. ...Дээд уруул орчмын зөөлөн эдэд бага зэргийн хаван хавдартай. Дүгнэлтэд “...Ш.Бгийн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, угийн буйлны цус хуралт, баруун дээд үүдэн 2, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. -Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар 5 сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. /Шинжээч эмч Н.Энхцолмон/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-26 дугаар тал), 5. Хохирогч Ш.Бгээс өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжилсэн баримт (хавтаст хэргийн 54 дүгээр тал), Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд: 6. Шүүгдэгч Ц.Цгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 50 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 39 дүгээр тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 41-42 дугаар тал), хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 47, 49 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Цд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. Гурав. 1.Гэм буруугийн талаар. Улсын яллагчаас “Шүүгдэгч Ц.Ц нь иргэн Ш.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цохиж зодон, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно. Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө 6 өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Цгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд: Шүүгдэгч Ц.Ц нь 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжинд иргэн Ш.Бтэй “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, гараараа нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, угийн буйлны цус хуралт, баруун дээд үүдэн 2, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь: -хохирогч Ш.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Цэлмэн гэх эмэгтэй салаавч гаргаад миний нүүр рүү тулгаад “янхан, архичин авгай минь” гээд байхаар нь би ...“чи архи уусан юм уу” гэж хэлээд нэг гараараа цээж рүү нь зөөлөн түлхэх үед Цэлмэн гэх эмэгтэй миний үснээс зулгаагаад, нүүр рүү гараараа нэг удаа цохиод, миний цээж рүү өшиглөөд, намайг газар унагаж байгаад нэг гараараа үснээс тавихгүй, нэг хөлөөрөө өшиглөөд, сул гараараа цээж, гар, хөл рүү цохиод байсан. Миний амнаас цус их хэмжээгээр гарсан. ...“чи хүний шүд цөм цохичихлоо” гэж хэлэхэд Цэлмэн гэх эмэгтэй миний үснээс гараа тавиад холдсон. ...Намайг үсдэж дараад нүүр рүү нэг удаа хүчтэй цохиход үүдэн 1 дүгээр шүд булгарсан. Цэлмэн намайг газар унагаж байгаад нэг гараараа үсдээд, сул гараараа миний толгой, нүүр рүү цохиод байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал), -гэрч О.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хохирогч эмэгтэй Цэлмэнг “архичин авгай, хүүхэд зодлоо” гэж хэлэхэд Цэлмэн тэр эмэгтэйд хандаж “би наад хүүхдийг чинь зодоогүй” гэж хэлж байсан. ...тэр хоёр зодолдоод байсан. Би голоор нь орж салгахад хохирогч эмэгтэйн амнаас нь цус гарч байсан. Тэр эмэгтэй “та нарыг цагдаа дуудаж өгнө, миний шүдийг цөм цохичихлоо” гэж орилж байгаад цагдаа дуудна гээд явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал), -шүүгдэгч Ц.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Бямбасүрэн гэх эмэгтэйг үсдэж, нэг гараараа нүүр рүү нь хоёр удаа цохисон. ...Бямбасүрэн гэх эмэгтэйг харахад амнаас нь цус гарсан байсан. Бямбасүрэн над руу дайраад “чи миний шүдийг хугалчихлаа” гэж хэлээд явсан. ...Хохирогч Бямбасүрэнгийн биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33- 35 дугаар тал), 7 -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8536 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 24-26 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Ш.Бгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Цг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай. Шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Ш.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч Ш.Б нь хэрэгт “Натур” эмнэлэгт толгойн КТГ-н 120.000 төгрөгийн баримтыг; -шүүх хуралдаанд “Ганга”, “Урлан фарм” зэрэг эмийн сангаар үйлчлүүлсэн 4.000, 5.450 төгрөгийн, “Bright Smile”-д хиймэл шүд хийлгэсэн 38.000 төгрөгийн, мөн нийт эмчилгээний зардалд 1.300.000 төгрөг нэхэмжилнэ гэх хүсэлтийг тус тус ирүүлсэн. Шүүх дээрх нотлох баримтуудыг судлаад “Натур” эмнэлэгт толгойн КТГ-н 120.000 төгрөг, “Ганга”, “Урлан фарм” зэрэг эмийн сангаар үйлчлүүлсэн 4.000, 5.450 төгрөг, “Bright Smile”-д хиймэл шүд хийлгэсэн 38.000 төгрөгийг, нийт 167.450 төгрөгийг шүүгдэгч Ц.Цгээс гаргуулж хохирогч Ш.Бд олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Ц.Цг шүүхээс гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсаны дараа шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөх шалтгаанаар завсарлага авах хүсэлт гаргасан, шүүх түүний хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан ба, энэ хугацаанд шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Ш.Бд 120.000 төгрөг хүлээлгэн өгсөн байна. Иймд хохирлын төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 47.450 төгрөгийг шүүгдэгч Ц.Цгээс гаргуулж хохирогч Ш.Бд олгохоор шийдвэрлэв. Мөн хохирогч Ш.Б нь тус гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын 8 зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав. 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар. Улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.Ц нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй. Шүүгдэгч Ц.Ц нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүхээс шүүгдэгч Ц.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин, хөлс орлогогүй зэргийг харгалзан түүнийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 3. Бусад асуудлаар: Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-ын Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 9

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Тус хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цгээс 47.450 (дөчин долоон мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Бд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.Б нь тус гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч болон улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 10 хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА