Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/67

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                           Г.Ганцэцэг

                        Улсын яллагч                                         Д.Шинэбал

                        Шүүгдэгч                                            Ц.Төмөрхуяг нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Төмөрхуягт холбогдох 2232000000063 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3 дугаар баг, Үтрэмийн 2-33 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Цэнд-Очирын Төмөрхуяг /РД:МБ80080211/

 

Холбогдсон хэргийн талаар:

Ц.Төмөрхуяг нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Хараа” голын эрэг хэсэгт Б.Атарбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Төмөрхуяг мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй... гэжээ.

 

Эрүүгийн  2232000000063 тоот хавтаст хэргээс:

Хохирогч Б.Атарбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны 13 цагийн үед Хатанбаатарын хамт Хараа голын эрэг дээр очиж 0.5 литрийн Хараа архи, 2.5 литрийн нэг пиво уугаад сууж байхад Төмөрхуяг ирээд бид 3 хамт уусан. Тэгээд уугаад сууж байх үед Төмөрхуяг Хатанбаатараас “барилдъя” гэж хэлээд хоорондоо 3-4 удаа барилдахад Төмөрхуяг дийлж байсан. Төмөрхуяг нь Хатанбаатарыг олон удаа унагаагаад байхаар нь Хатанбаатарын уур нь хүрч Төмөрхуягийн нүүр хэсэгт нь 2 удаа цохисон. Тэгэхээр нь би салгаад цаашаа явж байхад Төмөрхуяг машинтай ирээд намайг дайрч унагаагаад миний нүүр хэсэгт өшиглөж зодсон. ...Төмөрхуяг миний нүүр хэсэгт 1-2 удаа гараараа цохиж, өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,

Гэрч Ц.Туяа  зөрчлийн материалд өгсөн мэдүүлэгт...2021 оны 07 дугаар сарын 22-ны орой 17 цагийн орчимд байх Би Үтрэмийн 2-33 тоотод байх өөрийн гэртээ байж байтал манай охин дугаарыг нь санахгүй байна миний 95855081 дугаарын утас руу залгаад “ээж хөдөө 3 салаа гэх газарт хурдан ирээрэй, аавыг хүн зодоод хамар, нүднээс нь цус гаргаад босохгүй байна” гэж хэлэхээр нь би охиноосоо “таньдаг хүн байна уу” гэсэн чинь “Б.Атарбаатар байна” гэж хэлсэн. ...Би Б.Атарбаатараас “чи манай нөхрийг яаж байгаа юм” гэсэн чинь “өөрөө л өдөөд байсан” гэж хэлээд яваад өгсөн, би Атарбаатарын араас нь очоод “чихнээс нь татаад байж бай, одоо цагдаад өгнө” гэж хэлээд байж байтал манай нөхөр гэрийн тэндээс ирээд "чи найзыгаа ганц нүдтэй гэдгийг мэдсээр байж хэлгүй хүнээр зодуулаад байхдаа яадаг юм” гэж хэлээд манай нөхөр нэг цохисон, тэгээд ус руу чирч оруулаад толгой дээрээс нь дараад усанд бухуулахад нь би нөхрийнхөө араас татаад “хая наадахаа, эмнэлэг орж үзүүл” гээд аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,

Яллагдагч Ц.Төмөрхуяг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тугалаа хариулаад явж байхад голын эрэг дээр Атарбаатар, Хатанбаатар, Очироо, Амраа 4 архи ууж байсан. Тэгэхээр нь би Атарбаатарт зээлүүлсэн 450.000 төгрөгөө хэзээ өгөх талаар асуух гэж очиход намайг “хамт суу" гэж хэлээд архи хийж өгсөн. Би хийж өгсөн архинаас нь 2-3 татчихаад Хатанбаатартай голын эрэг орчим барилдаад зогсож байхад Атарбаатар намайг Хатанбаатарт “наадах чинь зэвүүн пизда байгаа юм, наадахаа зод” гэж хэлээд миний ар талаас чулуу шидэж намайг газар унахад Хатанбаатар намайг дээрээс зодсон. Тэгээд тэд нар намайг орхиод яваад өгөхөөр нь миний уур хүрээд араас нь очиж Атарбаатарыг нэг удаа мөргөж, нэг удаа толгой хэсэгт нь гараараа цохисон. ...Атарбаатар нь миний араас чулуу шидэж, намайг хэл амаар доромжилсон. ...Би нэг удаа мөргөж нэг удаа гараараа цохисон. ...Тиймээ би хүлээн зөвшөөрч байна. ...Тиймээ би төлж барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаартай “1. Б.Атарбаатарын биед дух зүүн чих орчим зулгаралт, дээд уруулын баруун дотор талд язарсан шарх, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-16-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 25 дугаар хуудас/, Шүүгдэгч Ц.Төмөрхуягийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-н 25 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр тал/ зэрэг болно.      

         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч Ц.Төмөрхуягийн гэм буруутайд тооцох талаар:

  Шүүгдэгч Ц.Төмөрхуяг нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Хараа” голын эрэг хэсэгт Б.Атарбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч Б.Атарбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/, яллагдагч Ц.Төмөрхуягийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-р тал/, гэрч Ц.Туяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13 дугаар тал/, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Шинжээчийн №165 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 15-16 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ц.Төмөрхуяг нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Төмөрхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Төмөрхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:Хохирогч Б.Атарбаатар нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

        Гурав.Шүүгдэгч Ц.Төмөрхуягт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

        Шүүгдэгч Ц.Төмөрхуяг нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Хараа” голын эрэг хэсэгт Б.Атарбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Төмөрхуяг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ц.Төмөрхуягт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг таван сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Төмөрхуяг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн Цэнд-Очирын Төмөрхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Төмөрхуягийг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Ц.Төмөрхуяг нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт Ц.Төмөрхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Төмөрхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ