Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/104

 

 

 

 

 

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогчийн өмгөөлөгч Б.Дима /ҮД:2213/

шүүгдэгч Д.Мшүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 216 дугаар зүйлийн 216.2-д заасан гэмт хэрэгт Д.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000896 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 20ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:              

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 19-нд Завхан аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Арцатын 1-20 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ..........................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Мнь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 23:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг, Дарь-Эхийн хуучин эцсийн буудлын замд Хьюндай аксент /Нуundai Ассеnt/ маркийн 74-62 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а дахь хэсэгт заасныг зөрчиж эрхийн үнэмлэхгүй жолоодож явахдаа мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Батсүхийг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан, мөн осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Мнь шүүхийн хэлэлцүүлэгт “…мөрдөн байцаалтын шатанад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж нэмдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Л.Батсүхтэй тохиролцож, хоирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа….” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шөнийн 23 цагийн орчим би өөрийн эзэмшлийн 74-62 УБЧ улсын дугаартай Х.Аксент маркийн автомашинаа жолоодон такси үйлчилгээнд явж байгаад Сансарын тунел дээрээс Дамба руу явах 5 хүн суулгаад Дарь-Эх рүү эргээд хуучин эцэс өнгөрөөд 4 зорчигчоо буулгаад, нөгөө үлдсэн зорчигч урд талд жолоочийн хажуугийн суудал дээр суугаад явж байсан. Тэгээд хуучин ганц худгийн урд талын төв замаар номер дугаар нь тодорхойгүй жижиг тэрэгний хажуугаар буюу урсгал сөрж гүйцэж түрүүлээд эгнээндээ ороод явж байхад замынхаа зүүн талаас бараан хувцастай хүн алхаад ороод ирэхээр нь хажуу тийш эсрэг урсгал руу дартал өөдөөс машин сигнал дарахаар нь эргэж дараад нөгөө зорчигчийг машиныхаа баруун талын толиор нөгөө хүний зүүн хөл хэсэгт рүү мөргөж унагасан. Тэгээд л шууд нэг зогсонгуутаа цаашаа давхиж яваад завсрын буудал дээр нөгөө хүнээ буулгаад машинаа гандангийн харалдаа гудамж руу оруулж тавиад буцаад хүн мөргөсөн газар луугаа ирэхэд цагдаа ирчихсэн машинд мөргүүлсэн хүн хөлөө барьчихсан газар сууж байсан..., Би осол үйлдээд хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлээгүй, эмнэлэг, цагдаад мэдэгдээгүй ээ. Айгаад баригдахгүй гэж бодсон …” гэсэн мэдүүлэг /хх-62/,

 

Хохирогч Л.Батсүхийн “...2016 оны 10 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед ажлаасаа буугаад автобусанд суугаад хуучин ганц худгийн баруун талын автобусны буудал дээр буугаад зам хөндлөн ганцаараа баруунаас зүүн тийш зам хөндлөн гараад алхаж явтал хот талаас нэг жижиг тэрэг ирээд жолооч талын гуперээр миний зүүн талын хөлийн шилбийг мөргөөд би газарт үсрээд унасан. Нөгөө машин намайг мөргөчхөөд зугтсан. Би бол номер дугаар, машины өнгийг сайн харж амжаагүй. Тэгээд удалгүй цагдаа ирээд, араас нь эмнэлгийн машин намайг авч явсан. Хэн дуудлага өгснийг би мэдэхгүй. “...Миний хувьд гомдолтой байна. Би гэрээ тэжээдэг ажил хийдэг хүн байсан. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-24/,

 

Гэрч Д.Болдбаярын “…Миний хувьд 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 23 цаг болох гэж байхад 13 дугаар хорооллоос таксинд суугаад гэр лүүгээ буюу Бэлх рүү Дарь-Эхийн замаар явж байтал миний сууж явсан таксины урд талд цагаан өнгийн Аксент маркийн 74-62 УБЧ улсын дугаартай автомашин явж байсан Уг аксент машин урд талын машинаа эсрэг урсгал руу орж гүйцэж түрүүлээд замын баруун гар талаас алхаад зам хөндлөн гарч явсан хүнийг мөргөөд зогсоогүй тэр чигтээ зугтаагаад явсан. Тэгээд би дуудлага өгсөн....” гэсэн мэдүүлэг /хх-42/,

 

Гэрч Ө.Отгонболдын “…2016 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө би Сансарын тунел дээр өөрийн кондуктор хийдэг микро автобус дотор хүмүүстэй хөзөр тоглоод сууж байтал найз Мөнх-Эрдэнэ шөнийн 02 цаг өнгөрч байхад ганцаараа хүрч ирсэн.Над дээр Мөнх-Эрдэнэ ирэхдээ нилээн согтуу ирсэн, намайг хойшоогоо дөхүүлээд өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за байж бай” гэж хэлсэн. Тэгээд би нэг их удалгүй ахынхаа жижиг машиныг жолоодоод хойшоо Дамба руу Мөнх-Эрдэнийн гэрт нь очсон. Тэгтэл хашаан дотор нь Мөнх-Эрдэнийн 74-62 УБЧ улсын дугаартай цагаан өнгийн Аксент маркийн автомашин байж байсан. Мөнх-Эрдэнэ надад хандаж “чи манийхаа машиныг хойшоогоо гүүрэн доор аваачаад тавьчхаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за гээд Мөнх-Эрдэнэтэй цуг Дамбын гүүрний доор машиныг нь жолоодоод очтол “хөгшөөн чи цагдаад дуудлага өгчих, машинаа алдчихлаа гээд хэлчих” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад “яасан юм бэ” гэж асуутал “би нэг хүн айлгах гэсэн юм” гэхээр нь би өөрийн 88676223 дугаараас 102 дугаарын утсанд машин хулгайд алдсан талаар дуудлага өгсөн. Тэгээд Мөнх-Эрдэнэ бид хоёр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү очоод жижүүрийн бүрэлдэхүүнтэй “машин алдсан талаар уулзтал” нэг цагдаа нь “наад машин чинь хүн дайрсан байна” гэж хэлээд удалгүй замын цагдаагийн ажилтнууд ирээд Мөнх-Эрдэнийг болон Мөнх-Эрдэнийн машиныг ачаад аваад явсан. “...Мөнх-Эрдэнэ нилээн согтолттой байсан. Надад хэлэхдээ хүн дайраад айсандаа ганцаараа архи уучихлаа гэж ярьж байсан.Тэр шөнө би араас нь замын цагдаагийн газар ирж уулзахад “хүн мөргөчхөөд айсандаа зугтсан гэж хэлсэн”. Миний хувьд зүгээр хүн айлгах гэж байна л гэж бодсондоо машин хулгайд алдсан гэж дуудлага өгсөн юм аа …” гэсэн мэдүүлэг /хх-44/,

Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан №14348 тоот актын “.Л.Батсүхийн биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн гуянд цус хуралт, зүүн тохой, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-46/,

 

Техникийн шинжээчийн 677 дугаартай 74-62 УБЧ улсын дугаартай Х.Аксент автомашины жолооч Д.Мнь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5. Зам тээврийн  осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: в/ зам тээврийн ослын дараа шинжилгээ авах, эсвэл шаардлагагүй гэж эрх бүхий этгээд шийдвэр гаргах хүртэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэх; 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; 9 2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй. /хх-52, 53/

 

Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-3/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8/, Согтолтын зэрэг шалгасан баримт /хх-9/, эмчилгээний зардлын баримтууд /хх-33, 34, 95-101/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх-52, 53/, шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-65/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-66/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-79/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /хх-151-152/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Д.Мнь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 23:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг, Дарь-Эхийн хуучин эцсийн буудлын замд Хьюундай аксент /Нуundai Ассеnt/ маркийн 74-62 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Батсүхийг мөргөж биед махбодид нь “…зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн гуянд цус хуралт, зүүн тохой, шилбэнд зулгаралт…” хүндэвтэр гэмтэл учруулсан,

Мөн осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан болох нь дээр дурдсан хохирогч Л.Батсүх, гэрч Д.Болдбаяр, Ө.Отгонболд нарын мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹14348 тоот актын дүгнэлтүүд, Техникийн шинжээчийн 677 тоот дүгнэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Д.М сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Л.Батсүхийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг,

Мөн түүний жолооч зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус агуулсан байх тул түүнд дээрх зүйл хэсгүүдээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Батсүхээс эмчилгээний зардалд 388.387 төгрөгийн нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогчид 304.000 төгрөгийг төлсөн хэдий боловч хохирогч Л.Батсүхийн зүгээс мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд “…Мөнх-Эрдэнэтэй харилцан тохиролцож хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Мнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр өөр зүйлд заасан хоёр гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн алинд нь ял шийтгүүлээгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хэрэг тус бүрт нь ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг тогтоосон болно.

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа харгалзав.    

 

Шүүх шүүгдэгч Д.Мял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг болон хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн TU210311 арлын дугаартай 74-62 УБЧ улсын дугаартай “Х.Аксент” маркийн тээврийн хэрэгслийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй.  

 Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн машины антен 1 ширхэг, 11 ширхэг хуванцар машины толины хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг Д.Мөнх-Эрдэнэд буцаан олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Мнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурьдав.     

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

  1. ......................... хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялаар,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэг зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж нийт биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Д.Мөнх-Эрдэнэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Шүүгдэгч Д.Мнь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан машины антен 1 ширхэг, 11 ширхэг хуванцар машины толины хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн АЯ ¹ 0231937 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Д.Мөнх-Эрдэнэд буцаан олгосугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Д.Мн эзэмшлийн Х.Аксент маркийн 74-62 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 08ы өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Д.Мөнх-Эрдэнэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар ялтан Д.Мд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

11.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий   этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

13.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мөнх-Эрдэнэд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         З.БОЛДБААТАР