Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2017/01446

 
  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч Э.Эгаас зээлийн гэрээний үүрэгт 92,349,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар хариуцагч “К” ХХК-д холбогдох, 2013 оны 12 сарын 24-ний өдрийн 3000-2013/377 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай, Э.Эгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 694,580 төгрөг болон 555,450 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 74,884 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан мөн хариуцагч Э.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид 694,580 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч “К” ХХК-д буцаан олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.