МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд
-улсын яллагчаар А.Азжаргал
-шүүгдэгч А.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Гхад холбогдох эрүүгийн 2034002990235 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч А.Г нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Өгөөмөрийн 13-11 тоотод 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр миний эхнэрийг доромжиллоо гэх шалтгааны улмаас Б.Эрдэнэбилэгтэй марган зодож түүний биед баруун хөмсөг, зүүн дал, бүсэлхийн зулгаралт, зүүн хөмсөгний зулгаралтын нөсөө, бүсэлхийд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнген хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Гын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч А.Г нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Өгөөмөрийн 13-11 тоотод 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр миний эхнэрийг доромжиллоо гэх шалтгааны улмаас Б.Эрдэнэбилэгтэй марган зодож түүний биед баруун хөмсөг, зүүн дал, бүсэлхийн зулгаралт, зүүн хөмсөгний зулгаралтын нөсөө, бүсэлхийд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнген хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 21 тал/
- Хохирогч Б.Эрдэнэбилэгийн мөрдөн бацаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гуламжинд Галбадрахын эхнэр Оогийтой таараад би тоглоом шоглоом болгож “танай нөхөр Галбадрахтай архи уугаад согтоож байгаад чамайг шаанаа” гэж хэлсэн юм. Тэгээд орой нь Галбадрахын гэрт очоод архи согтууруулах ундаа уугаад сууж байхад Галбадрах намайг миний шанаа руу гараараа нэг удаа цохиод тэгхэд Эрдэнэбаяр гаднаас орж ирээд миний араар нуруугаар тэврээд дараад тэр хоорондоо Галбадрах гараараа уснээс зулгаагаад нүүр лүү 2-3 удаа цохиод мөн цээж хавирга хэсэг рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөж гэмтэл учруулсан юм. Эрдэнэбаяр намайг цохиж зодоогүй. Гэрт гаднаас орж ирээд миний нуруугаар тэврээд дээрээс дараад байсан юм. Галбадрахад зодуулснаас хойш миний зүүн шанаа чамархай дээр хавдсан, баруун духанд зулгарсан, тухайн үед цээж өвдөж байсан, одоо зүгээр болсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Миний нэхэмжилсэн 100.000 төгрөгийг төлж барагдуулсан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 4-6 тал/
- Гэрч Б.Эрдэнэбаярын мөрдөн бацаалтын шатанд мэдүүлсэн: “...намайг гэрт эргээд ороход Эрдэнэбилэг ахыг Галбадрах цохиж зодсон байдалтай гэрийн хойморт зогсож байсан. Эрдэнэбилэг ах Галбадрах хоёр дахин зодолдох гээд барьцалдаад авсан ба тэр үед би Эрдэнэбилэг ахыг салгах гээд ар талаас нь нуруугаар нь тэврээд авсан чинь Галбадрах Эрдэнэбилэг ахын нүүр толгой хэсэг рүү хэд хэдэн удаа гараараар цохиж зодсон юм. Би төрсөн ах Эрдэнэбилэгийг тухайн үед цохиж зодоогүй, салгах гэж байхад Галбадрах Эрдэнэбилэг ахын нүүр толгой хэсэгт гараараа цохиж зодож байсан. Эрдэнэбилэг ахын нүүр толгой хэсэгт хөхөрч хавдсан гэмтэл учирсан байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 7-8 тал/
- Гэрч Б.Отгонсайханы мөрдөн бацаалтын шатанд мэдүүлсэн: “...Эрдэнэбилэг тухайн өдөр надтай таараад “танай нөхөр Галбадрахтай ууж байгаад согтоогоол чамайг шаанаа” гээд түүнийг нь би гэртээ ирээд Галбадрахад хэлсэн юм. Тэгээд орой нь Эрдэнэбилэг, Эрдэнэбаяр, Билгүүн нар архитай манай гэрт ирээд архиа уугаад согтоод манай нөхөр Галбадрах “чи найз нөхөд байж нэгнийхээ эхнэрийг юу гэж хэлж байгаа юм” гээд түүнээс болоод Галбадрах Эрдэнэбилэг хоёр маргалдсан. Галбадрах Эрдэнэбилэг хоёр хоорондоо маргалдаад нөхөр Галбадрах Эрдэнэбилэгийн биеийн хаана юугаар цохиж зодсон талаар хараагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 9 тал/
- Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 сарын 30-ны өдрийн №180 дугаартай “...Б.Эрдэнэбилэгийн биед баруун хөмсөг, зүүн дал, бүсэлхийн зулгаралт, зүүн хөмсөгний зулгаралтын нөсөө, бүсэлхийд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 13-14 тал/
- Шүүгдэгч А.Гын мөрдөн бацаалтын шатанд мэдүүлсэн: “би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Г нь 2020 оны 4 сарын 17-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 23, 64 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Азжаргал нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 4 сарын 30-ны өдөр 44 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шйидвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-71 тал/ 2020 оны 4 сарын 30-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч А.Г нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүсэн байна.
А.Гад холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч А.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч А.Гхыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Шүүгдэгч А.Гхыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
- Шүүгдэгч А.Гад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА