Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/530

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн улсын яллагч Л.С шүүгдэгч Г.Дамжиндорж

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1905001260624 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 2 дугаар сарын 9-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт ........ дүүргийн ....... дугаар хороо, ........... тоотод хаягийн бүртгэлтэй, ....... дүүргийн ....... дугаар хороо, ......., 1 дүгээр байр, .......... тоотод оршин суух, ял шийтгэл: 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлсэн,

........ дугаарын регистртэй, Ц овогт Гийн Дамжиндорж

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Г.Д2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, "Ачтан” эмнэлэг дотор ХААН банкны АТМ-ээр үйлчлүүлсэн хохирогч Т.Сийн Самсунг Жи-7 маркийн гар утсыг нь мэдсээр байж авч завшин 345.300 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Г.Дшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Болсон явдал бодитой үнэн зөв учраас надад дахин яриад байх зүйл байхгүй. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Гэхдээ бол хохирогчийн гар утсыг шууд авчихья гэж бодоогүй, АТМ дээр байсан нэг бандиас энэ чиний утас уу гэж асуусан. Тэгээд минийх биш гэхлээр нь аваад явсан. Харин машины голын хайрцаг руу хийчихсэн байсан чинь алга болчихсон байна лээ. Хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан.

Миний нэрийг Д биш Дгэдэг. Ер нь бол хэлэхэд жаахан төвөгтэй, хүмүүс Д гэж сонсоод байдаг юм. Тэгээд л хэрэг дээр миний нэрийг буруу бичсэн байх гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Тын С "... би 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 13 цаг 28 минутын үед ХААН банкны картаа идэвхижүүлэх гээд Ачтан эмнэлэг доторх АТМ дээр оочирлож байгаад картаа хийсэн чинь хуучин картаа хийсэн байсан. Тэгээд хүмүүс ард байсан болохоор картаа авах гээд цонхон дээр очсон. Өөрийн гар утсаа АТМ дээр орхичихсон гэдгээ мэдээгүй. Дахиад оочирлосон урд нэг залуу байсан гараад явсан тэгээд би картаа идэвхижүүлэх гээд хийсэн. Гар утсанд код ирж байгаа гэхээр нь гар утсаа үзсэн чинь байхгүй байсан. Хажуу өрөөнд байдаг камер шүүх гэсэн боловч камерын хүн нь байхгүй байхаар нь ажил руугаа явсан. Би гар утсаа 2016 оны 11 дүгээр сард Мобикомын төвөөс 576.000 төгрөгөөр худалдаж авсан. Шаргал өнгөтэй, 2016 оны Самсунг Жи-7 гэдэг гар утас, гадуураа хар өнгийн гэртэй байсан” /хх-н 11-12/,

"... тухайн үед миний таньдаг эмч над дээр хүрч ирэхээр бид хоёр АТМ-ны хажуу цонхон дээр очиж юм ярьсан. Ингээд би буцаад АТМ дээр очиход хоёр залуу ар араасаа оочирлоод зогсож байсан ба эхний залуу АТМ-ээс мөнгөө аваад гарсан, дараагийн залуу нь АТМ-ээс мөнгөө аваад гараад яваад өгсөн. Би сүүлд камерын бичлэгийг шүүж үзэхэд миний өмнө зогсож байсан залуу АТМ-ны тавиур дээр байсан миний гар утсыг байн байн үзээд намайг ойртохоор тавьчаад гарахдаа миний гар утсыг аваад гарахыг бичлэгээс харсан” /хх-н 13-14/ гэж,

яллагдагч Гийн Д"... би Ачтан эмнэлгийн АМТ-ээс мөнгө авах гээд ганцаараа ороод зүүн тал руу эргээд байрлах ХААН банкны АТМ дээр очиход миний урд 18-19 насны эрэгтэй хүүхэд АМТ-ээс мөнгө авах гээд зогсож байсан ба мөнгөө авсны дараа би араас нь очиж мөнгө авах гэхэд АМТ-ны тавиур дээр Самсунг маркийн гар утас байсан. Тэгээд би тэр хүүхдийг дуудаж утсаа аваач ээ миний дүү гэж хэлэхэд миний утас биш гэж хэлсэн. Тэгэхээр нь би АТМ-ээр үйлчлүүлчихээд уг гар утсыг аваад машин руугаа очиж голын хайрцагандаа хийсэн. Тухайн үед утас асаалттай байсан ба ямар нэгэн дуудлага ирээгүй. Тэгээд би ажил руугаа ороод 19 цагийн үед ажлаасаа гараад явсан. Уг гар утас нь миний машины голын хайрцаганд явж байгаад алга болсон” /хх-н 44/ гэж тус тус мэдүүлжээ.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад /бодит байдалд/ нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Г.Дамжиндоржийг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Г.Дамжиндоржид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Г.Дбусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Т.С "... гар утсыг зохих журмын дагуу үнэлүүлж, хохирлын хэмжээ болгосон үнийн дүнгээр 345.000 төгрөг авсан. Одоогоор гомдол санал үгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үҮ’ гэсэн хүсэлтийг прокурорт хүргүүлсэн байна. /хх-н 50/

Шүүгдэгч Г.Дцагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураадсан зүйлгүй болно.

Шүүгдэгч Г.Дшүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Прокурорын яллах дүгнэлт /хх-н 53-54/, "Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” Прокурорын тогтоол /хх-н 51/ Прокурорын санал /хх-н 52/, "Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” Прокурорын тогтоол /хх-н 41-42/ зэрэгт шүүгдэгч Г.Дийн нэрийг “Д”, “Д” гэх мэтээр буруу бичсэн, улмаар гараар засаж “Д” болгожээ.

Энэ байдлыг нь техникийн шинжтэй бичиглэлийн алдаа гэж шүүх үзээд цаашид ийм алдаа гаргахгүй байхыг прокурорт анхааруулж байна.

Гэхдээ энэ хэргийн шүүгдэгч Г.Дмөн болох нь Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25/, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Тодорхойлолт /хх-н 24/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-н 26/,

гэрч Пэрэнлэйн Лхамын "... Днь миний төрсөн хүү байгаа юм. Гомбосүрэнгийн дөрвөн хүүхдийн хоёр дахь хүүхэд болж 1978 оны 2 дугаар сарын 9-нд мэндэлсэн. Миний хүү их сургуульд сураагүй, Цайз зах дээр ноолуур, арьс шир авдаг ченж ажилтай. Баянцагаан овогтой Ононгуатай гэр бүл болж одоо 3 хүүхдийн аав болсон” гэсэн мэдүүлэгт /хх-н 16/,

гэрч Баянцагааны Ононгуагийн "... Дбид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байж байгаад 1999 онд гэр бүл болж, дундаасаа 3 хүүхэд төрүүлсэн” гэсэн мэдүүлэгт /хх-н 17/ тусгагдсаныг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Цагаагчууд овогт Гийн Дийг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Дийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Г.Дторгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
  4. Г.Дцагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
     
  6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Дамжиндоржид урьд авсан "хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

О.ЖАНЧИВНЯМБУУ

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ