Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/07

 

 

 

 

 

 

 

 

 

  2021             12              28                                                  2022/ШЦТ/07/   

                               

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Т.Батжаргал  нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Г.Жаргалболд,

Иргэдийн төлөөлөгч М.Нямсүрэн,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат, 

Хохирогч Б.Э /онлайнаар/,

Шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн А Э-д холбогдох эрүүгийн ... дугаартай 7 хавтас хэргийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Боржигон овгийн Арцсэдийн Э, Хэнтий аймгийн Бэрх суманд 1970 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо Баянцагааны 3-29 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 322 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2.Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 291 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39-р зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жил 6 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон,

3.Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 11 дүгээр зүйлийн 03-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар,

4.Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, СЯ70060915 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар    

                     

Яллагдагч А.Э нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч А.Эгийн өгсөн: "Хулгайн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хүчиндэх гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үйл явдал болсноос хойш 1 сар 1 хоногийн дараа намайг хорьсон. Тэр эмэгтэйн гар утсыг эвдээгүй. Хулгайн гэмт хэргийн хохирлыг төлсөн, тэр эмэгтэйн гар утсыг эвдээгүй тул хохирлыг нөхөн төлөөгүй." гэх мэдүүлэг,

 

Хохирогч М.Э-ын өгсөн: "Би болсон үйл явдлыг үнэн зөвөөр ярьсан. Тухайн үед тийм асуудал болсон нь үнэн. Би гар утасны мөнгөө гаргуулж авмаар байна." гэх мэдүүлэг,

 

  Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Эын өгсөн мэдүүлэг /1 хх 13-16, 17-18/,

Шүүгдэгч А.Эгийн яллагдагчаар өгсөн: "Би тухайн үед Э гэх охиныг насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй. Мөн Этай би бэлгийн харьцаанд орох талаар хэлэхэд Э өөрөө надад зөвшөөрөөд өөрөө хувцсаа тайлаад надад бие засна гэж хэлээд гэрээс гараад гүйсэн. Энэ эмэгтэй надаар бөөгийн шашны заслын ном уншуулж байсан. Манайд энэ асуудал болохоос өмнө 3 удаа ирсэн. Над дээр анх ирэхдээ Э сэтгэл санаагаар унасан байдалтай, мөн түүнээсээ болж Шар хадны эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан гэж хэлж байсан. Би чамайг хэн зоддог юм бэ гэж асуухад манай ээжийн эгч намайг зоддог гэж хэлж байсан. Мөн энэ охинд миний зүгээс сэтгэл санааны дэмжлэг үзүүлж өлсөөд ирэхэд нь гэртээ хоол хийж идүүлээд явуулдаг байсан. Э намайг архи уудаг гэж мэдүүлсэн байсан би архи ерөөсөө уудаггүй хүн байгаа юм. Э намайг алуурчин мэтээр гүтгэж байцаалт өгсөн байна лээ. Би ийм хүн биш. Би Эыг хүчиндээгүй надад хэлэхдээ урьд өмнө нь 2 залуутай үерхэж байгаад нэгээс нь салаад нөгөөтэй нь үерхэж байгаа энэ хүн ямар хүн байна вэ гэж надаас асууж байсан. Би Эыг буруу санаж дуудаагүй надад Эыг гэртээ оруулаад хүчиндэнэ гэсэн бодол байгаагүй. Насанд хүрээгүй гэдгийг нь мэдээгүй. Би Этай муудалцаагүй хэл амаар доромжлоогүй. Би цохиогүй. Би энэ бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гар утас эвдэлсэн гэх асуудалд би Эын гар утсыг эвдлээгүй. Эыг утсаар ярьж байхад нь би наадхаа болио хоёулаа хэл амаараа ярилцъя гэж хэлээд утсыг нь авахад Э утсаа орхиод цаашаа гүйгээд явчихсан." гэх мэдүүлэг /4 хх 10-11/,

Хохирогч Г.Дцэцэгийн өгсөн мэдүүлэг /3 хх 198-199/, 

Хохирогч Л.Лодонгийн өгсөн мэдүүлэг /3 хх 214/,

Хохирогч О.Оюунчимэгийн өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 203-204 дүгээр хуудас/,

Хохирогч П.Жаргалбаярын өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 46 дугаар хуудас/,

Хохирогч Д.Пүрэвээгийн өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 49 дүгээр хуудас/,

Хохирогч Ц.Мэргэний өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 54 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Ганзоригийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 244 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Цогбадрахын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 250 дугаар хуудас/,

Хохирогч Д.Алтанзаяагийн өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 12 дугаар хуудас/,

Хохирогч Н.Насанжаргалын өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 23 дугаар хуудас/,

Гэрч Б.Бат-Очирын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Г.Амаржаргалын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Б.Мөнх-Очирын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч Г.Гансүхийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Яллагдагч А.Эгийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 48, 2-р хх-ийн 233, 3-р хх-ийн 5, 175, 4-р хх-ийн 8-11, дугаар хуудас/,

Шинжээчийн 2013.11.06-ны өдрийн 14860 дугаартай дүгнэлт 1-р хх-ийн 32/,

Шинжээчийн 2013.11.12-ны өдрийн 8707 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 33/,

шинжээчийн 2013.11.12-ны өдрийн 8708 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 34/,

шинжээчийн 2013.11.18-ны өдрийн 8767 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 36/,

шинжээчийн 2013.11.13-ны өдрийн 3688 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 37-38/,

Алдагдсан малын зах зээлийн үнийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гаргасан үнэлгээний тайлан /1 хх 146, 245, 2 хх 2, 13, 24, 44, 47, 50, 55, 3 хх 116, 178, 182, 201, 207, 215, 216 дугаар хуудас/,

Хохирогч Б.Эын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 дүгээр хх-ийн 4 дүгээр хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 9-10 дугаар хуудас/, дотоожинд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 11 дүгээр хуудас/,

Эрэн сурвалжлалт зарлах /1-р хх-ийн 65-68, 115-122, 2-р хх-ийн 151-152, 190-194 дугаар хуудас/, хүний бие, өмсөж явсан хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 140 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Эын нас тоолсон тэмдэглэл /1-р хх-ийн 145 дугаар хуудас/, 3-р хх-ийн 46 дугаар хуудас/,

 Хохирлын тооцоо /3-р хх-ийн 57-59 дүгээр хуудас/,

 Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг, /3-р хх-ийн 177, 179, 181, 183-185 дугаар хуудас/,

Хохирогч Г.Дцэцэгийн төрсөн дүү Б.Эрдэнэболорт цагаан зүсмийн 1 морь хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 245-247/,

Хохирлын тооцоо /4-р хх-ийн 120-122 дугаар хуудас/,

Хохирогч П.Жаргалбаяр нь 1 хар морины оронд 1 хээр морь А.Эгаас авсан тул гомдол саналгүй шүүх хуралд суухгүй гэх тодорхойлолт /4-р хх-ийн 225/,

Хохирогч Л.Лодон нь 1 хээр морь А.Эгаас хүлээн авсан тул гомдол саналгүй шүүх хуралд суухгүй гэх тодорхойлолт /4-р хх-ийн 227 дугаар хуудас/,

Хохирогч Д.Алтанзаяа нь хар морь, буурал морь хоёрын хохирлыг А.Э төлсөн тул гомдол саналгүй шүүх хуралд суухгүй гэх тодорхойлолт /4-р хх-ийн 231 дүгээр хуудас/,

Хохирогч О.Оюунчимэгийн хүлээн авсан гэх баримт /4-р хх-ийн 235 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Эгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1-х хх-ийн 49-55, 116-150, 183, 3-р хх-ийн 13, 39/, ял шалгах хуудас /2 хх 183/, шийтгэх тогтоолын хуулбар /1 хх 128, 2 хх 116-124/ зэрэг болно.    

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Э нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 3 дугаар гудамжны 29 тоотод 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр насанд хүрээгүй буюу 17 настай Б.Эыг хүч хэрэглэн хүчиндэж, цэнхэр өнгийн дэлгэгддэг гар утсыг хугалж санаатайгаар устгаж 60 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

А.Э нь ганцаараа давтан үйлдлээр

Хэнтий аймгийн ӨмнөД сумын 3 дугаар багийн нутаг Барчингийн энгэр гэх газар 2014 оны 8 дугаар сарын 20-ны үед тус сумын иргэн Г.Дцэцэгийн өлзий тамгатай цагаан зүсмийн 1 тооны морийг хулгайлж 2 000 000 төгрөгийн,

Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр багийн нутаг Улаан хужир гэх газраас 2014 оны 7 дугаар сарын сүүлээр тус сумын иргэн Л.Лодонгийн хээр зүсмийн 1 тооны адууг хулгайлж 1 000 000 төгрөгийн,

Хэнтий аймгийн ӨмнөД сумын 3 дугаар багийн нутаг Зүүн хөгөн гэх газраас 2015 оны 5 дугаар сарын дундуур тус сумын иргэн О.Оюунчимэгийн зоосон тамгатай бор зүсмийн 1 тооны адууг хулгайлж 2 000 000 төгрөгийн,

Хэнтий аймгийн Дөш гэх газраас 2015 оны 6 дугаар сарын 19-өөс, 21-ний өдрийн орчимд тус сумын иргэн П.Жаргалбаярын эзэмшлийн хөлтэй ширээтэй онгин тамгатай халиун зүсмийн морь, дэлтэй хар зүсмийн морь, засмал дэлтэй хүрэн зээрд зүсмийн морь буюу 3 тооны адуу хулгайлж 3 300 000 төгрөгийн,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг Хөтөл усны овоот гэх газраас 2015 оны 4 дүгээр сарын 16-аас 19-ний хооронд тус сумын иргэн Д.Пүрэвээгийн холбоо онги тамгатай сартай саарал зүсмийн морь, толин сартай хойд хөл бэлэвсэн хээр зүсмийн буюу 2 тооны удаа хулгайлж 2 400 000 төгрөгийн,

 

Ю.Мөнгөнбаяртай бүлэглэн давтан үйлдлээр

Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн нутаг Тэрэлжийн гүүр гэх газраас 2015 оны 6 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө тус сумын иргэн Ц.Мэргэний цавьдар зүсмийн 1 тооны адууг хулгайлж 1 000 000 төгрөгийн,

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг Их хонхор гэх газраас 2015 оны 7 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө тус сумын иргэн Д.Ганзоригийн эзэмшлийн бор зүсмийн морь, саарал халзан зүсмийн морь буюу 2 тооны адууг хулгайлж 1 800 000 төгрөгийн,

Хэнтий аймгийн ӨмнөД сумын нутаг Зүүнбаян гэх газраас 2015 оны 7 дугаар сарын 06-аас 11-ний хооронд тус сумын иргэн Г.Цогбадрахын эзэмшлийн дэлтэй хөх саарал зүсмийн морь, М үсгэн тамгатай, засмал дэлтэй хонгор зүсмийн морь, М үсгэн тамгатай, халтар зүсмийн морь буюу 3 тооны адууг хулгайлж 2 500 000 төгрөгийн,

Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Бор үзүүр гэх газраас 2015 оны 7 дугаар сарын 09-ний үеэр тус сумын иргэн Д.Алтанзаяагийн эзэмшлийн засмал дэлтэй, хар зүсмийн морь, ахар засмал дэлтэй, хөх буурал морь буюу 2 тооны адууг хулгайлж 2 000 000 төгрөгийн,

Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Чингисийн хэрэм-ийн баруун талаас 2015 оны 7 дугаар сарын 07-ноос 13-ны хооронд тус сумын иргэн Н.Насанжаргалын 1 тооны буган халиун зүсмийн хар дэлтэй морийг хулгайлж 700 000 төгрөгийн буюу бусдад нийт 18 700 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Эын өгсөн: "Төв гандангийн хойд талын буудал дээр ганцаараа 16 цагийн үед очтол  Э  ганцаараа зогсож байсан. Намайг очиход Эг ”манай гэр рүү очъё” гэхээр  нь би зөвшөөрч бид хоёр Эгийн  гэрт нь очсон. Эгийн гэр нь Баянхошууны Жанцангийн буудлын урагшаа Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо Зүүнбаян Цагааны 3-29 Б тоотод байдаг талаар сүүлд мэдсэн. Э бид хоёр хамтдаа яваад оройн 17 цагийн үед А.Эгийн гэрт нь очиход тэдний гэрт хүн байгаагүй. Гэрт нь ороод сууж байтал А.Э надад хар цай өгөхөөр нь би тэр цайг нь уусан. Дараа нь Э мах гаргаад шөлтэй хоол хийсэн ба бид хоёр хувааж идсэн. Э миний  өмдийг тайлаад газар бүтээлэг дэвсээд намайг хэвтүүлээд миний давсган дээр гараараа чанга дарж байснаа хувцсаа тайлаад миний дээр гараад бэлгийн харьцаанд орсон. А.Э гэрлээ унтраахаар нь би “Наад гэрлээ битгий унтраа л даа” гэж хэлтэл А.Э “Хашхичиж болохгүй шүү” гэж хэлээд миний дээр гараад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдөлж эхэлсэн. Тухайн үед миний бэлэг эрхтэн их өвдсөн. А.Э бэлгийн харьцаанд орсны  дараа би гэрээс нь гарах гэтэл тэр намайг хараагаад салаавч өгөөд “Би ер нь шоронд орж байсан. Чамайг алчихсан байхад ер нь хэн тоодог юм бэ муу ал минь” гэх зэргээр доромжлоод байсан. Би тухайн үед Эгаас их айсан. Сүүлд орой би Эгийн гэрээс шалдан гарч гүйгээд хажуу талын айлд байсан хүүхэдтэй эгч болон хэдэн залуучууд нарт “Хажуу талын айлын хүн намайг хүчиндчихлээ” гэж хэлсэн. Тэгтэл араас Э орж ирээд “Чи гараад ир дээ” гэж хэлээд над руу дайраад байхаар нь би гараагүй. Тэгтэл А.Э тухайн айлд байсан алхтай төстэй зүйлийг бариад над руу дайрсан. Дэргэд байсан хүмүүс А.Эг бариад болиулсан. А.Э намайг чирээд гэртээ оруулах гээд байсан. Би А.Эгийн хажуу талын айлын эрэгтэй хүнээс гуйгаад хувцсаа авхуулаад өмссөн. Тэгтэл манай аав над руу залгахаар нь би болсон явдлыг хэлээгүй. Би А.Эгийн гэрээс гараад гэр рүүгээ явах санаатай явж байтал А.Э миний араас дагаад байсан. Би тухайн үед аавтайгаа утсаар яриад “Ааваа та намайг ирээд аваач” гэж хэлээд уйлсан." гэх мэдүүлэг /1 хх 13-16/,

"Тухайн үед миний гар утас дуугартал  Э  “Чи утсаа авч болохгүй” гэж хэлээд миний гар утсыг халаасандаа хийчхээд өгөхгүй байсан. Тэгээд надад “Энэ ажил бол 30 минутын ажил чамайг би буудал дээр хүргээд өгнө” гээд байсан. Э намайг цохиж зодоогүй боловч хараагаад байсан. Гэхдээ А.Э намайг дарамтлаад би хажуу талын айл руу орох үед тэнд орж ирээд гартаа сүх барьчихсан намайг цохих гээд байсан. Би тухайн үед их айсан. Э намайг буцааж гэр рүүгээ оруулах гээд хүч хэрэглээд байсан. А.Э тухайн үед миний гар утсыг хоёр хувааж хугалаад шидсэн. Учир нь намайг хүмүүстэй яриулахгүй гэж санаатай хугалсан. Миний гар утас цэнхэр өнгийн мэдрэгчгүй гар утас байсан. Би утсаа 60 000 төгрөгөөр үнэлнэ." гэх мэдүүлэг /1 хх 17-18/,

гэрч Б.Мөнх-Очирын өгсөн: "2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ өөрийн нөхөр Гансүхийн хамт байж байтал 19 цагийн үед байхаа манай хажуу талын байшингийн хаалга нээгдэх шиг болоод гэнэт манай гэрт нэг үл таних эмэгтэй хүүхэд гүйгээд ороод ирсэн. Араас нь удалгүй Э гэрт ороод ирсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй хүүхэд бидэнд хандаж энэ ах намайг хүчиндэх гээд байна гэж хэлээд Э руу заасан. Э тэгтэл тэр охин руу хандаж чи ярьж тохиролцсон биз дээ, одоо яагаад ингээд маяглаад байгаа юм бэ, гэрт орж хувцсаа өмс” гэж хэлтэл тэр охин манай гэрээс гарахгүй байсан. Тэр охин тухайн үед дээгүүрээ дан цамцтай доогуураа нүцгэн байсан. Өмссөн байсан цамц нь урт байсан учраас дотоожтой байсан эсэхийг нь мэдээгүй. Уг охин манайд орж ирэхдээ нүдэнд нь айсан шинж тэмдэг илэрсэн байсан. Тэгээд орж ирээд миний хойд талд чичрээд суугаад байсан." гэх мэдүүлэг /1 хх 27-28/,

 гэрч Г.Гансүхийн өгсөн: "Манай гэрт нэг үл таних эмэгтэй хүүхэд гүйж орж ирээд манай эхнэрийн сууж байсан орон дээр гараад эхнэрийн хойно гараад чичрээд суугаад байсан. Удалгүй араас нь Э гэрт орж ирсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй хүүхэд бидэнд хандаж “энэ ах намайг хүчиндэх гээд байна гэж хэлсэн. Э тэгтэл тэр охинд хандаж чи хүн доош нь хийлээ, нааш цаашаа гарч гүйлээ, одоо яагаад ингээд маяглаад байгаа юм бэ, гэрт орж хувцсаа өмс” гэж хэлтэл тэр охин манай гэрээс гарахгүй байсан. Уг охин Эд хандаж “өөрөө миний хувцсыг аваад ир” гээд байсан. Э гараад хувцсыг нь авчирсан ба манай гэрийн гадаа хувцсыг нь өмсүүлсэн. Бид нар тэр охиныг хашааны гадаа гаргаж өгсөн. Э тэр охинтой хамт гараад явсан." гэх мэдүүлэг /1 хх 29-30/,

Гэрч Б.Бат-Очирын өгсөн: "Би 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажил дээрээ байж байгаад охин Эын утас руу 17 цаг өнгөрч байхад залгатал Эын утас нь холбогдохгүй байсан. Би жаахан байж байгаад 18 цаг 30 минутын үед Э руу залгаад хаана явааг нь асуутал “Багшийн дээд” дээр байна гэснээ дараа нь Би нэг хүнтэй айлд байна гэж хэлээд утас нь тасарсан. Дахиад залгатал утас нь холбогдохгүй байсан. Би ажил дээрээ байж байтал Э орой 20 цагийн үед манай ажил дээр хүрээд ирсэн. Э  уйлчихсан ирэхээр нь би болсон явдлын талаар асуутал Э “би нэг айлд очоод тэр хүнд хүчиндүүлчихлээ” гэж хэлэхээр нь Эын ээжийг дуудсан. Э надад өөр зүйл яриагүй. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Э уйлчихсан, айчихсан байдалтай ирсэн. Хувцас хунар нь шороо болсон байсан. Эын барьж байсан Скайтелийн дэлгэгддэг нугастай хуучин гар утсыг нь тэр Э гэх хүн эвдэлсэн гэж хэлсэн." гэх мэдүүлэг /1 хх 19-20/,

Гэрч Г.Амаржаргалын өгсөн: "...Би 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн үед Э руу залгахад Э гэрээсээ гараад хичээлдээ явж байна гэж ярьсан. Удалгүй 12 цаг 30 минутын үед Э руу залгахад “хичээлдээ орж байна” гэж ярьсан. Эын анги 15 цаг өнгөрч байхад тарсан юм байна лээ. Би 15 цаг өнгөрч байхад Э руу залгахад анги дээрээ сууж байна гэж хэлсэн. Би Эд хандан “миний охин ажил дээр ирээд хоол аваад аавдаа хоол хүргэж өгөөрэй гэж хэлтэл Э би өнөөдөр чухал ажилтай гэж хэлээд утсаа тасалсан. Дараа нь буюу 16:30 цагийн үед би дахиад Эын утас руу залгатал Э утсаа авахаар нь хаана байгаа талаар нь асуутал Э “Ээжээ би Кино үйлдвэр дээр явж байна” гэсэн. Цаад талд нь эрэгтэй хүний бүдүүн баргил хоолой дуугараад байсан. Э өөрөө утсаа салгачихсан. Тэгээд байж байтал манай нөхөр Бат-Очир оройны 19 цаг өнгөрч байхад над руу залгаад “Э ажил дээр ирчихлээ” гэсэн. Би яваад очтол Эын хувцас шороо болчихсон байсан. Охин маань хөлөө чирээд сонин алхаад байсан. Би болсон явдлын талаар асуутал Э “Нэг хүн намайг Гандан дээр хүрээд ир гэхээр нь яваад очтол намайг гэр рүүгээ авч яваад толгойг чинь барьж өгнө гэж хуураад гэртээ аваачиж хүчиндсэн. Тэр хүн намайг ээж аавдаа битгий хэлээрэй гэсэн. Тэр хүн гэрээ цоожлоод гэрлээ унтраагаад байсан." гэж  хэлсэн. Би Эын өмдийг тайлаад дотоожийг нь үзтэл нил цус болчихсон байсан. Эын бэлэг эрхтэн нь улайгаад цус хурчихсан байсан. Гуя нь мөн хөхөрчихсөн байсан." гэх мэдүүлэг /1 хх 21-22/,

Шинжээчийн 2013 оны 11 сарын 06-ны өдрийн №14860 дугаартай дүгнэлт:  "1.Эын зүүн гуянд цус хуралт гэмтэл учирчээ. 2.Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй, ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй. 4.Эын охин хальс шинэ урагдалтай байна. 5.Эын үтрээнээс авсан арчдас наалдцад эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй болно. 6.Э нь Бэлгийн замын халдварт өвчингүй." гэх /1 хх 32/,

Шинжээчийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 8707 дугаартай дүгнэлт: "1.Б.Э гэсэн цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай. 2.Б.Э нь эрүүл байсан." гэх /1 хх 33/,

Шинжээчийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 8708 дугаартай дүгнэлт: "Б.Э авсан гэх үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй." гэх /1 хх 34/,

Шинжээчийн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 8767 дугаартай дүгнэлт: "1.Б.Эын өмсөж явсан гэх шаргал өнгийн дотоож дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй болно. 2.Б.Эын өмсөж явсан гэх шаргал өнгийн дотоож дээр цус илэрсэн. Уг цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай." гэх /1 хх 36/,

Шинжээчийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3688 дугаартай дүгнэлт: "Шинжилгээнд ирүүлсэн дотоож уранхай, цоорхойгүй байна." гэх /1 хх 37-38/,

2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зах зээлийн ханшаар Б.Эын цэнхэр өнгийн товчлууртай гар утсыг 60 000 төгрөгөөр үнэлгээний тайлан /1 хх 146/,

хохирогч Б.Эын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 хх 4/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 хх 9-10/, дотоожинд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 11/, эрэн сурвалжлалт зарлах /1 хх 65-68, 115-122, 2 хх 151-152, 190-194/, хүний бие, өмсөж явсан хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 140/, гэмт хэрэг үйлдэгдсэн буюу 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Эын 17 нас 4 сар 28 хоногтой байсан талаархи нас тоолсон тэмдэглэл /1 хх 145/,

 

Хохирогч Г.Дцэцэгийн өгсөн: "...2014 оны 8 дугаар сарын 20-ны үед байх манай ӨмнөД сумын 3 дугаар багийн нутаг “Барчингийн энгэр” гэх газраас халзан азаргатай адуунаас өлзий тамгатай цагаан морь алдсан. Би тухайн үеийн сум орон нутгийн ханшаар үнэлнэ. Манай алдсан адуу тухайн үед тарган адуу байсан." гэх мэдүүлэг /3 хх 199/,

хохирогч Л.Лодонгийн өгсөн: "...Манайх Биндэр сумын 4 дүгээр багийн малчин айл. 2014 оны зун 7 сарын сүүлээр Биндэр сумын 4 дүгээр багийн нутаг “Улаан хужир” гэх газраас өөрийнхөө адуунаас 1 тооны хээр зүсмийн морь хулгайд алдаж байсан. “Улаан хужир” гэх газар нь Биндэр сумын төвөөс зүүн тийш 40 гаран км зайд байдаг юм. Манайх хээр зүсмийн морио бэлчээр дээрээсээ алдаж байсан." гэх мэдүүлэг /3 хх 214/,

хохирогч О.Оюунчимэгийн өгсөн: "...Би 2015 оны 05 сарын дундуур байх ӨмнөД сумын 3 дугаар багийн нутаг “Зүүн хөгөн” гэх газраас бор азаргатай 20 гаран тооны адуунаас бор зүстэй соёолон насны зоосон тамгатай адуу алдсан. Сум орон нутгийн үнэлгээгээр үнэлнэ." гэх мэдүүлэг /3 хх 203-204/,

хохирогч П.Жаргалбаярын өгсөн: "...Манай мал Биндэр сумын 1 дүгээр баг “Дөш” гэх газар байдаг юм. Манайх 2015 оны 06 сарын 19-нөөс 21-ний хооронд адуунаасаа хөлтэй ширээтэй онги тамгатай халиун морь, дэлтэй хар морь, засмал дэлтэй хүрэн зээрд морь алдсан. Гомдол санал байхгүй." гэх мэдүүлэг /2 хх-ийн 46 дугаар хуудас/,

хохирогч Д.Пүрэвээгийн өгсөн: "Би 2015 оны 04 сарын 16-19-ний хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р багийн нутаг  “Хөтөл усны овоот” гэх уулын орчмоос холбоо онги тамгатай сартай саарал морь, толин тамгатай хойд хөл бэлэвсэн хээр морь алдсан." гэх мэдүүлэг /2 хх 49/, 2 тооны адууг 2 400 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2 хх 50/,

хохирогч Ц.Мэргэний өгсөн: "Би 2015 оны 6 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө “Тэрэлжийн гүүр”-ний урд одоо байгаа газраас гэрийнхээ урд тушаад тавьсан цавьдар морио алдсан. Ингээд 10 хоногийн дараа 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1-р багийн нутаг “Тэнүү”-ний наад талын айлын адуунаас олж авсан. Морийг маань унаж эдлээд нэлээн хүчийг нь сулруулсан байсан. Морио олж авсан болохоор ямар нэг нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 54 дүгээр хуудас/, 1 тооны адууг 1 сая төгрөгөөр үнэлсэн тайлан /2 хх 55/,

хохирогч Д.Ганзоригийн өгсөн: "...Би өөрийнхөө адууны бор морио Баян-Адрага сум 2-р баг “Их хонхор” гэх газар айлд аваачаад байсан юм. Тэгтэл “Их хонхор” гэх газраас 2015 оны 07 сарын 06-ны өглөө адуугаа харахад алга болсон байсан. 2015 оны 7 дугаар сарын 05-ны өглөө байсан. Хулгайд алдсан морио эрж хайсан боловч олоогүй. Харин 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумаас бор морио олж аваад байна. 10 настай саарал халзан морь алдсанаа олоогүй байгаа. Гомдол санал байхгүй." гэх мэдүүлэг /1 хх 44/, 2 тооны адууны үнэлгээг нэг бүрийг 900 000 төгрөгөөр үнэлж нийт 1 800 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1 хх 245/,

хохирогч Г.Цогбадрахын өгсөн: "Манайх Хэнтий аймгийн ӨмнөД сумын 3 дугаар баг Хурх тосгоны “Зүүн баян” гэх газраас 2016 оны 7 дугаар сарын 06-аас 11-ний хооронд бэлбэсэн хүрэн азаргатай адуунаас дэлтэй хөх саарал морь,  М үсгэн тамгатай засмал дэлтэй хонгор морь, М үсгэн тамгатай халтар зүсмийн морь хулгайд алдсан. Харин хонгор морь, хөх саарал морио Төв аймгийн Мөнгөнморьт сумаас олж авсан. Халтар морины сураг гаргаж авмаар байна. Өөр санал хүсэлт байхгүй." гэх мэдүүлэг /1 хх 250, 2 хх 1/, 3 тооны адууг нийт 2 500 000 төгрөгөөр үнэлсэн тухай /2 хх 2/,  

Хохирогч Д.Алтанзаяагийн өгсөн: "Манайх 2015 оны 7 дугаар сарын 09-ний үеэр Хэнтий аймгийн Батширээт сумын 3-р багийн нутаг “Бор үзүүр” гэх газарт зусаж байгаад “Чингэсийн хэрэм”-ийн баруун урд бэлчээсэн адуунаасаа хөндлөн дан саран тамгатай засмал дэлтэй хар морь, ахар засмал дэлтэй хөх буурал морь, ахар дэлтэй хөгшин хонгор морь гурвуулаа зөв гуяндаа тамгатай. Бид ойр хавийн айлын адуу малаар нэлээд хайсан боловч ямар ч сураг гараагүй." гэх мэдүүлэг /2 хх 12/, 2 тоооны адууг нийт 2 сая төгрөгөөр үнэлсэн тухай /2 хх 13/,

хохирогч Н.Насанжаргалын өгсөн: "2015 оны 7 дугаар сарын 07-ноос 13-ны хооронд “Хурх”-ын голоос өөрийн адуунаас халиун зүсмийн хязаалан үрээ хулгайд алдсан. Төв аймгийн Мөнгөнморьт сумаас хязаалан үрээгээ олж авсан. Гомдол санал байхгүй." гэх мэдүүлэг /2-р хх 23/, 1 тооны адууг 700 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2 хх 24/,

яллагдагч А.Эгийн өгсөн: "...Ингээд 2015 оны 6 дугаар сарын  орчим Хэнтий аймаг Биндэр сум руу өөрийн хамаатны ах Энхбаатар гэх хүнтэй уулзах гэж очоод олж уулзаж чадаагүй буцаж яваад Мөнгөнбаяртай таарсан ба түүнтэй цуг хулгай хийсэн 8 тооны адуу хулгайлсан үйлдэл байгаа. Мөн миний ганцаараа үйлдсэн 3 тооны адуу хулгайлсан үйлдэл байгаа. Мөн миний ганцаараа үйлдсэн 3 тооны адуу хулгайлсан үйлдэл байгаа. Өөр үйлдэл байхгүй. Ингээд Мөнгөнморьт сумын нутгаас Мөнгөнбаяраас салаад Улаанбаатар хот руу орж ирээд бөөгийн чиглэлээр хүнтэй уулзаж байгаад Алтантуяа гэх эмэгтэйтэй танилцаад гэр бүл болохоор хамтран амьдарч байгаад баригдсан. Дээрх хулгайн хэргээс өөр болон Сэлэнгэ аймаг Улаанбаатар хотод үйлдсэн өөр гэмт хэрэг байхгүй." гэх мэдүүлэг /3 хх 5/,

"...Би хамгийн анх 2014 оны намар 9-10 дүгээр сарын хооронд Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт хүнтэй уулзахаар очоод уулзах хүн маань байхгүй буцаад Улаанбаатар хот руу явж байгаад Хэнтий аймгийн ӨмнөД сумын зүүн хойд талаас газрын нэрийг нь сайн мэдэхгүй байна айлын адуунаас хурааж байгаад 1 тооны цагаан морь  бугуйлдаж барьсан. Тэгээд цааш цагаан морио хөтөлж явж байгаад  ӨмнөД сумын хойд талаас хөдөө бэлчиж байсан адуунаас хонгор халзан үрээг бугуйлдаж барьж хөтлөөд баруун тийшээ яваад Төв аймгийн Мөнгөнморьт суманд ирээд Батсүхэд хоёуланг нь намайг иртэл маллаж байгаарай гэж хэлээд Улаанбаатар хот руу замын унаанд сууж явсан. Тэгээд Улаанбаатар хотод байж байгаад 2015 оны хавар 5 дугаар сарын сүүл орчмоор Мөнгөнморьт суманд очход Батсүхэд үлдээсэн морио унаад Хэнтий аймгийн Биндэр суманд очоод наашаа буцаад явахдаа Биндэрийн баруун урд ӨмнөД сумын зүүн урд талаас Уйлантын зоо гэх газраас айлын адуунаас шарга халзан морийг бугуйлдаж бариад хөтөлж яваад Мөнгөнморьт суманд ирээд Батсүхэд морио орхиод явсан. Эргэж Хэнтий аймаг руу 2015 оны 6 дугаар сарын 20-ний үед яваад  Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутгаас Их хонхор гэх газраас айлын азарга адуунаас бор морь, саарал халзан хоёр тооны морийг бугуйлдаж барьж авсан. Тэгээд наашаа явж байгаад 2015 оны 7 дугаар сарын эхээр Биндэр сумын  баруун урд талаас хонгор морь, халтар үрээ, хөх саарал морь, 3 тооны адуу барьж аваад наашаа явж байгаад Батширээт сумын Бор үзүүр гэх газраас хар морь, буурал морь, халиун үрээ гурав барьж аваад Мөнгөнморьт суманд ирээд Мөнгөнбаярт үлдээгээд явсан. Мөнгөнбаярт бор морь, хонгор морь, хөх саарал морь , халиун үрээ дөрвийг өгсөн. Хөх саарал морь, хөх буурал морь, халтар үрээ, хар морь дөрвийг авч явж байгаад саарал, буурал морь хоёрыг Мөнгөнморьт сумын зүүн урд талд тавьсан. Халтар морийг Бихаанзад намайг иртэл аваад байж бай гэж хэлээд үлдээсэн. Хар морийг би өөрөө унаж явж байгаад тэрэлж гэх газарт тавиад орхисон." гэх мэдүүлэг /3 хх 175/,

"Мөн Алтанзаяагийн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр авсан гэх ахар дэлтэй хонгор морийг авсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би аваагүй харин хөх буурал, хар морь хоёрыг авсан нь үнэн. Дцэцэгийн өлзий тамгатай цагаан морь эзэндээ очсон. Жаргалбаярын хүрэн морь, халиун морь, хар морь 3 эзэндээ очсон. Пүрвээгийн саарал морь эзэндээ очсон, хээр морь нь очоогүй байгаа. Батсүхэд би өгсөн юм. Тус хээр морийг Мэргэний цавьдар морийг зүүн тийшээ унаж яваад барьсан газартаа тавьсан. Эзэндээ очсон байгаа. Ганзоригийн бор морь эзэндээ очсон байгаа. Цогбадрахын дэлтэй хөх саарал морь, хонгор морь, халтар 3 тооны морь эзэндээ очсон байгаа. Насанжаргалын халиун морь эзэндээ очсон байгаа. Би 5 тооны адууны төлбөр төлнө. Би бусад үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн үйлдэлтэй тохирч байна. Өмнө нь тодорхой байцаалтаа өгсөн байгаа өөр нэмж ярих зүйл надад байхгүй." гэх мэдүүлэг /4 хх 10-11/,

Алдагдсан малын зах зээлийн үнийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гаргасан үнэлгээний тайлан /2 хх 44, 47, 50, 55, 3 хх 116, 178, 182, 201, 207, 215, 216 дугаар хуудас/,

хохирлын тооцоо /3-р хх-ийн 57-59 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг, /3-р хх-ийн 177, 179, 181, 183-185/, хохирогч Г.Дцэцэгийн төрсөн дүү Б.Эрдэнэболорт цагаан зүсмийн 1 морь хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх 245-247 дугаар хуудас/, хохирлын тооцоо /4 хх 120-122/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Э болон түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын зүгээс шүүгдэгчийн холбогдсон хулгайн гэмт хэргийн гэм буруу дээр маргаагүй бөгөөд насанд хүрээгүй хохирогчийг хүчиндсэн улмаар түүний гар утсыг устгасан үйлдлийг шүүгдэгч А.Э "Би тухайн үед Б.Э гэх охиныг насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй. Мөн Этай би бэлгийн харьцаанд орох талаар хэлэхэд Б.Э өөрөө надад зөвшөөрөөд өөрөө хувцсаа тайлаад надад бие засна гэж хэлээд гэрээс гараад гүйсэн. Энэ эмэгтэй надаар бөөгийн шашны заслын ном уншуулж манайд ирдэг байсан.Би хүчиндээгүй .Хүлээн зөвшөөрөхгүй “гэж маргасан бөгөөд шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийн холбогдсон хүчингийн гэмт хэрэгт гэм буруугүй гэж дүгнэлт хэлснийг хавтаст хэрэгт авагдсан;

Насанд хүрээгүй хохирогч Б.Эын 3 удаа өгсөн мэдүүлэг мөн шүүх хуралдаанд өгсөн: "Манай найз Баярчимэг уг хүнтэй намайг танилцуулсан. Уг хүнийг би 2013 оны 9 дүгээр сараас хойш таньдаг болсон. Анх Баярчимэгийн гэрт очиход Баярчимэг уг Э гэх хүний гэрт байж байсан. Уг өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Э миний утас руу залгаад уулзах уу гэхээр нь би найз Шийхаазын хамт очсон. Баярчимэг, Э хоёр Дэнжийн мянгын цагаан байранд байр хөлсөлдөг байсан. Анх уулзахад Э өөрийгөө бөө гээд баахан юм асуусан. Тэгээд би тухайн үед толгой өвддөг гэтэл би толгой барьдаг гэсэн. Тэгээд би толгойгоо бариулах гээд Эгийнд очдог байсан. Би Этай бэлгийн харьцаанд орж байгаагүй, өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж үзээгүй." гэх мэдүүлэг /1 хх 6-7/, "2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр сургууль дээрээ байж байтал 13 цагийн үед Э миний утас руу залгаад Төв гандангийн хойд талын буудал дээр хүрээд ир гэхээр нь 15 цагийн үед хичээл тараад уулзахаар явсан. Төв гандангийн хойд талын буудал дээр ганцаараа 16 цагийн үед очтол Э  ганцаараа зогсож байсан. Намайг очиход Эг ”манай гэр рүү очъё” гэхээр нь би зөвшөөрч бид хоёр Эгийн гэрт нь очсон. Э бид хоёр хамт яваад оройн 17 цагийн үед А.Эгийн гэрт нь очиход тэдний гэрт хүн байгаагүй. Гэрт нь ороод сууж байтал А.Э надад хар цай өгөхөөр нь би тэр цайг нь уусан. Дараа нь Э мах гаргаад шөлтэй хоол хийсэн ба бид хоёр хувааж идсэн. Э миний өмдийг тайлаад газар бүтээлэг дэвсээд намайг хэвтүүлээд миний давсган дээр гараараа чанга дарж байснаа хувцсаа тайлаад миний дээр гараад бэлгийн харьцаанд орсон. ...Би Эгийн гэрээс шалдан гарч гүйгээд хажуу талын айлд байсан хүүхэдтэй эгч болон хэдэн залуучууд нарт “Хажуу талын айлын хүн намайг хүчиндчихлээ” гэж хэлсэн. Би А.Эгийн хажуу талын айлын эрэгтэй хүнээс гуйгаад хувцсаа авхуулаад өмссөн. Би А.Эгийн гэрээс гараад гэр рүүгээ явах санаатай явж байтал А.Э миний араас дагаад байсан. Би тухайн үед аавтайгаа утсаар яриад “Ааваа та намайг ирээд аваач” гэж хэлээд уйлсан тэгтэл Э миний утсыг булааж аваад голоор нь хугалаад газар шидчихсэн. Би буцаж гүйгээд Эгийн гэрийн хажуу талын айл руу ороод утсаар аавыгаа дуудах гэтэл аав утсаа аваагүй. Тэгэхээр нь би хажуу айлын нэг охиноор буудал руу хүргүүлээд орой аавынхаа ажил дээр очсон." гэх мэдүүлэг /1 хх 14-15/, "Тухайн үед миний гар утас дуугартал Э “Чи утсаа авч болохгүй” гэж хэлээд миний гар утсыг халаасандаа хийчхээд өгөхгүй байсан. Тэгээд надад “Энэ ажил бол 30 минутын ажил чамайг би буудал дээр хүргээд өгнө” гээд байсан. Э намайг цохиж зодоогүй боловч хараагаад байсан. Гэхдээ А.Э намайг дарамтлаад би хажуу талын айл руу орох үед тэнд орж ирээд гартаа сүх барьчихсан намайг цохих гээд байсан. Би тухайн үед их айсан. Э намайг буцааж гэр рүүгээ оруулах гээд байсан. А.Э тухайн үед миний гар утсыг хоёр хувааж хугалаад шидсэн. Учир нь намайг хүмүүстэй яриулахгүй гэж санаатай хугалсан. Миний гар утас цэнхэр өнгийн мэдрэгчгүй гар утас байсан. Би утсаа 60 000 төгрөгөөр үнэлнэ." гэх мэдүүлэг /1 хх 17-18/ дээрх мэдүүлгийг нотолсон; гэрч Б.Мөнх-Очирын өгсөн: "2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ өөрийн нөхөр Гансүхийн хамт байж байтал 19 цагийн үед байхаа манай хажуу талын байшингийн хаалга нээгдэх шиг болоод гэнэт манай гэрт нэг үл таних эмэгтэй хүүхэд гүйгээд ороод ирсэн. Араас нь удалгүй Э гэрт ороод ирсэн. Э тэгтэл тэр охин руу хандаж "чи ярьж тохиролцсон биз дээ, одоо яагаад ингээд маяглаад байгаа юм бэ, гэрт орж хувцсаа өмс” гэж хэлтэл тэр охин манай гэрээс гарахгүй байсан. Тэр охин тухайн үед дээгүүрээ дан цамцтай доогуураа нүцгэн байсан. Өмссөн байсан цамц нь урт байсан учраас дотоожтой байсан эсэхийг нь мэдээгүй. Уг охин манайд орж ирэхдээ нүдэнд нь айсан шинж тэмдэг илэрсэн байсан. Тэгээд орж ирээд миний хойд талд чичрээд суугаад байсан." гэх мэдүүлэг /1 хх 27-28/, гэрч Г.Гансүхийн өгсөн: "Манай гэрт нэг үл таних эмэгтэй хүүхэд гүйж орж ирээд манай эхнэрийн сууж байсан орон дээр гараад эхнэрийн хойно гараад чичрээд суугаад байсан. Удалгүй араас нь Э гэрт орж ирсэн. Э хувцсыг нь авчирсан ба манай гэрийн гадаа хувцсыг нь өмсүүлсэн. Бид нар тэр охиныг хашааны гадаа гаргаж өгсөн. Э тэр охинтой хамт гараад явсан." гэх мэдүүлэг /1 хх 29-30/, гэрч Б.Бат-Очирын өгсөн: "Би 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажил дээрээ байж байгаад охин Эын утас руу 17 цаг өнгөрч байхад залгатал Эын утас нь холбогдохгүй байсан. Би жаахан байж байгаад 18 цаг 30 минутын үед Э руу залгаад хаана явааг нь асуутал “Багшийн дээд” дээр байна гэснээ дараа нь Би нэг хүнтэй айлд байна гэж хэлээд утас нь тасарсан. Дахиад залгатал утас нь холбогдохгүй байсан. Би ажил дээрээ байж байтал Э орой 20 цагийн үед манай ажил дээр хүрээд ирсэн. Э  уйлчихсан ирэхээр нь би болсон явдлын талаар асуутал Э “би нэг айлд очоод тэр хүнд хүчиндүүлчихлээ” гэж хэлэхээр нь Эын ээжийг дуудсан. Эын барьж байсан Скайтелийн дэлгэгддэг нугастай хуучин гар утсыг нь тэр Э гэх хүн эвдэлсэн гэж хэлсэн." гэх мэдүүлэг /1 хх 19-20/, гэрч Г.Амаржаргалын өгсөн: "...Охин маань хөлөө чирээд сонин алхаад байсан. Би болсон явдлын талаар асуутал Э “Нэг хүн намайг Гандан дээр хүрээд ир гэхээр нь яваад очтол намайг гэр рүүгээ авч яваад толгойг чинь барьж өгнө гэж хуураад гэртээ аваачиж хүчиндсэн. Тэр хүн намайг ээж аавдаа битгий хэлээрэй гэсэн. Тэр хүн гэрээ цоожлоод гэрлээ унтраагаад байсан." гэж хэлсэн. Би Эын өмдийг тайлаад дотоожийг нь үзтэл цус болчихсон байсан. Эын бэлэг эрхтэн нь улайгаад цус хурчихсан байсан. Гуя нь мөн хөхөрчихсөн байсан." гэх мэдүүлэг /1 хх 21-22/, уг үйл явдал 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр болж 2013 оны 11 сарын 06-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14860 дугаартай дүгнэлт гарсан байх бөгөөд дүгнэлтийн: хэсэг газрын үзлэгт: Зүүн гуяны дотор дунд гадаргад 3х2 см, гадна дунд хэсэгт 3,5х2 см хөхөлбөр өнгийн цус хурсан. эмэгтэйчүүдийн үзлэгт: 17,30 мин-н чиглэлд сууриа хүрсэн шинэ урагдалтай. Урагдлын зах ирмэгийг даган хөхөлбөр хүрэн цус хурсан. Урагдлаас бага зэрэг шингэн цус шүүрч гарна. Дүгнэлтэд: "1.Эын зүүн гуянд цус хуралт гэмтэл учирчээ. 2.Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй, ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй. 4.Эын охин хальс шинэ урагдалтай байна. 5.Эын үтрээнээс авсан арчдас наалдцад эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй болно. 6.Э нь бэлгийн замын халдварт өвчингүй." гэх /1 хх 32/, 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зах зээлийн ханшаар Б.Эын цэнхэр өнгийн товчлууртай гар утсыг 60 000 төгрөгөөр үнэлгээний тайлан /1 хх 146/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж, шүүгдэгчийг хохирогчтой тохиролцож бэлгийн харьцаанд орсон мөн хохирогчийн гар утсыг эвдэж гэмтээгээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иймд шүүгдэгч А.Эг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасан насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг “шүүгдэгч А.Эд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлд заасан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх гэмт хэрэг” гэж үзэн зүйлчлэлийг өөрчлүүлэх санал гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

 Учир нь: Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах нь санаа зорилгын хувьд эр, эмийн ёсоор хурьцал үйлдэх хүсэлгүй, шалиглаж, садар самуун байдлаар хохирогчийн бие эрхтнийг тохуурхан доромжилж хурьцал үйлдэхийг хэлнэ.

Харин хүчингийн гэмт хэргийн шинж нь бэлгийн харьцаанд орохын тулд хохирогчийн зүгээс гарч болзошгүй эсэргүүцлийг дарах зорилгоор хэрэгжүүлж буй үйлдэл тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч А.Эд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар, эдгээр ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ялаар тогтоох, түүний цагдан хоригдсон 1235 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох дүгнэлтийг ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг улсын яллагчийн саналыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх, иргэдийн төлөөлөгч үндэслэлтэй дүгнэлт гаргасан. Гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байхад Эрүүгийн хуулийн заалтыг хэрэглэхгүй байгаа нь буруу гэж,

Шүүгдэгч А.Э өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж зүйлчлэлийг өөрчилж, Өршөөлийн хуульд хамруулж өгөөч гэх дүгнэлт гаргаж тус тус мэтгэлцэв.

 

Шүүгдэгч А.Э нь урьд

 1.Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 322 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2.Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 291 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39-р зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жил 6 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон,

3.Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 11 дүгээр зүйлийн 03-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар,

4.Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус ял шийтгэгдэж 4 удаагийн ял шийтгэлтэй болох нь 2-р хавтаст хэргийн 183, 1-р хавтаст хэргийн 128, 2-р хавтаст хэргийн 116-124-р хуудсанд авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар зэргээр тогтоогдож байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.  

 

Шүүгдэгч А.Э нь 2014 оны 7 дугаар сараас 2015 оны 7 дугаар сарын 09-ний хооронд 10 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын 17 тооны адуу хулгайлж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 17 настай Б.Эыг хүчиндэж, улмаар түүний барьж явсан гар утсыг устгаж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасан, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн.

 

Шүүгдэгчийн дээрх гэмт хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдэж хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч 2015 оны 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамаарч байх тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Улсын яллагч  гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч А.Эг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасан атлаа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирлын хэмжээ хүрэхгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг танилцуулсан нь ойлгомжгүй нэгэнт 2002 оны Эрүүгийн хуулиар бусдын эд хөрөнгийг устгасан гэмт хэрэгт нь гэм буруутайд тооцсон тохиолдолд 2002 оны Эрүүгийн хуулийн зохих заалтаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.    

 

Харин түүний үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хамаарч байгаа хэдий ч шүүгдэгч тухайн хэрэгт гэм буруутай үйлдэлдээ маргаагүй, хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялд нь багтааж биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч А.Э нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруу дээрээ маргаж байх тул түүнд тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах боломжгүй гэж үзэн 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар оногдуулсан ялд багтааж биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоож эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч А.Эд холбогдох хэргийг “хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан“ гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасанг хүлээн авах боломжгүй.

Учир нь: Шүүгдэгч А.Э нь 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүчиндэх гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэрэг, 2014 оны 7 дугаар сараас 2015 оны 7 дугаар сарын 09-ны хооронд дангаараа болон бусадтай бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн. Шүүгдэгч А.Эд холбогдох эрүүгийн 201301032637 дугаартай хэрэг тус шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ирж шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. /5 хх 213/

Улмаар шүүгдэгч А.Э шүүхээс оргон зайлж Оросын холбооны улс руу явсны улмаас /6 хх 95/ хэргийг түдгэлзүүлж, түүнийг интерполоор эрэн сурвалжилж ирүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр сэргээсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн оргон зайлсан үеэс эхлэн эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогсож ирсэн өдрөөс эхлэн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолох тул түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.    

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан тул хохирогч Б.Эын өгсөн "Э миний утсыг булааж аваад голоор нь хугалаад газар шидчихсэн." гэх мэдүүлгээр түүнд учирсан эд хөрөнгийн хохиролд "2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зах зээлийн ханшаар Б.Эын цэнхэр өнгийн товчлууртай гар утсыг 60 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ" /1 хх 146/-ээр шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Бусдын мал хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол хохирогч Г.Дцэцэгийн төрсөн дүү Б.Эрдэнэболорт цагаан зүсмийн 1 морь хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх 245-247/, хохирогч Л.Лодонгийн 1 хээр морь А.Эгаас хүлээн авсан тул гомдол саналгүй шүүх хуралд суухгүй гэх тодорхойлолт /4 хх 227/, хохирогч О.Оюунчимэгийн хүлээн авсан гэх баримт /4 хх 235/, хохирогч П.Жаргалбаярын 1 хар морины оронд 1 хээр морь А.Эгаас авсан тул гомдол саналгүй шүүх хуралд суухгүй гэх тодорхойлолт /4 хх 225/, хохирогч Д.Пүрэвээгийн хохирлоо авсан талаархи тэмдэглэл /4 хх 230/, хохирогч Ц.Мэргэний хохирлоо авсан, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /2 хх 54/, хохирогч Д.Ганзоригийн 1 тооны адууг хүлээн авсан тэмдэглэл /2 хх 75/, хохирогч Г.Цогбадрахын 2 тооны адуугаа хүлээн авсан тэмдэглэл /2 хх 83/,  хохирогч Д.Алтанзаяагийн хар морь, буурал морь хоёрын хохирлыг А.Э төлсөн тул гомдол саналгүй шүүх хуралд суухгүй гэх тодорхойлолт /4 хх 231/, хохирогч Н.Насанжаргалын 1 тооны адуугаа хүлээн авсан тэмдэглэл /2 хх 78/ зэргээр нөхөн төлөгдсөн гэж үзэв.

 

Эрүүгийн 201301032637Т дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 1235 хоногийг эдлэх ялд оруулан тооцохыг,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон Арцсэдийн Эг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг давтан, бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

3.Шүүгдэгч А.Эг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар 6 /зургаа/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Эд оногдуулсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялд багтааж биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил хорих ялаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Эгийн цагдан хоригдсон 1235 /нэг  мянга хоёр зуун гучин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эгаас 60 000 /жаран мянга/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 20-р хороо Туулын 30-04 тоотод оршин суух хохирогч Мангууд Бат-Очирын Э /РД:ЗП96060708/-д олгосугай.  

 

            8.Эрүүгийн 201301032637Т дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            9.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            10.Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА

                           

                             ШҮҮГЧИД                       Ш.ГАНДАНСҮРЭН

 

                                                                                                 Т.БАТЖАРГАЛ