Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС -1

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- 1-:дэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч С.Оюунжаргал,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны ■=-химд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ттах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  овогт ********** холбогдох **************** дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тээн авч, хянан хэлэлцэв.

Шуугдэгчийн биеийн байцаалт:

******************************************************

Үйлдсэн хэргийн талаар яллах дугнэлтэд дурдсанаар :

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Баянгол ********** 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт *********** ажилтан Г.Х-ын *************** загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.800.000 төгрөгийн хохирол . уруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “2018 оны 12 гаар сарын 20-ны өдөр шинжилгээний хариу авахаар Улаанбаатар төмөр замын эмнэлэг орсон. Тэгээд шинжилгээний хариугаа аваад бөөрний эмчид цаг авч .зүүлэхээр цахим бүртгэлд очиход миний урд байсан хүн явсны дараа цахимын ажилтнаас юм асуугаад бөөрний тасаг гадаа тусдаа байдаг гэхээр нь лангуун дээр байсан утсыг аваад гарсан” гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Х мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш Улаанбаатар төмөр замын Нэгдсэн эмнэлгийн Статистик мэдээллийн албаны цахим бүртгэлд ажилладаг юм. Би 2018 оны 12 сарын 20-ны өдрийн өглөө 07 цаг 20 минутын орчим ажил дээрээ ирээд цахим бүртгэлийн 1 дүгээр цонх буюу өөрийнхөө ажлын байран дээрээ очиж суусан. Ингээд ажлаа хийгээд сууж байхад 08 цаг 45 минутын орчим малгайтай бондгор залуу ирээд 2 хүүхэддээ, цагаан хорхой, шээсний шинжилгээний цаг авах гэсэн ю

 
 

гэсэн. Тэгэхээр нь би хүүхдүүдийнхээ регистрын дугаарыг хэл дээ гэхэд байснаа надаас утсыг маань гуйгаад утсаар нэг ярьчихъя залгаа.; мэдчихье гээд миний утсыг авч ярьсан. Тэгээд утсаар ярьж хүүхдийн регистрийн дугаарыг аваад надад хэлж хүүхэд халдварын эмчид цаг бичүүлсэн. Тэр залуу цагаа бичүүлчхээд миний утсыг надад гарт өмнө байх тавцан дээр тавьчихсан юм байна лээ, би тэрийг нь анзаараагүй компьютер дээр юм хараад байж байсан юм. Тэр залуу надад утсыг чи  тавьчихлаа шүү гэж хэлээгүй болохоор би тэрхэн зуур утсаа авсан үгүйг юм. Тэгэж байгаад хэсэг хугацааны дараа гэнэт утсаа санаад үзэхэд  нөгөө залууг аваад явчихсан байна гэж бодсон. Тэгээд хяналтын камер үзэхэд залуу миний утсыг миний өмнөх тавцан дээр тавьчихсаны дараа өөр нэг ах ирээч миний гар утсыг аваад явж байгаа нь бичигдсэн байсан.

************ маркийн шаргал өнгөтэй гар утас байсан. Надад энэ утсыг - миний ээж Тунгалаг Хонхны байрын бэлэг болгож 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр надад бэлэглэсэн юм. Надад хэлэхдээ 2.490.000 төгрөгөөр авч өгсөн гэ» хэлсэн. Миний гар утсыг олж надад хүлээлгээд өгчихсөн болохоор надад одоо гомдол санал гээд байх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй...” гэжээ. /хх 5-7 хуу/

 

Эд зүйлийн үнэлгээ /хх 34-38 хуу/

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 30-33 хуу/

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 28 хуу/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 24-25 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 61 хуу/ зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлгийн цахим бүртгэлийн ажилтан Г.Хын ************* загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 30-33 хуу/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 24-25 хуу/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудал нотлогдсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага ногдуулахдаа өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа болон хохирогч Г.Х-ын гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо авсан /хх 5-7 хуу/ гэснийг харгалзан түүнд хөнгөн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А-ийн иргний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдлаа.

 
 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш овогт Б-йн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Б-йн А-ийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
  2. Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хавсаргах, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.


хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх Эрүүгийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Алтангэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ