Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/407

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИИН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, улсын яллагч Д.Энх-Оргил, шүүгдэгч Т.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн

11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Тт холбогдох эрүүгийн 1711003440055 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 50 дугаар дунд сургуулийн 12в ангийн сурагч, ам бүл 7, ээж , 2 дүү, бэр эгч, ах нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, зээлийн 1 -30 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, Т.Т,

Холбогдсон хэргийн талаар

Т.Т нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний орой 21 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэсийн арал” хүүхдийн тоглоомын талбай дээр иргэн А.Мөнхжаргалыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь тархи доргилт, баруун доод зовхинд шарх, баруун зовхи, баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Шүүгдэгч Т.Т хялбаршуулсан журмаар хэрэгхянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, дахин ийм хэрэг хийхгүй, эрүүгийн хариуцлага хүлээе...” гэв.
 

 

2. Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  •  Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Т.Тын: ...2017 оны 07 дугаар сарын 31-ний орой 22 цаг өнгөрч байхад найз Анхбаяр, Нямдорж, Ирээдүй нарын хамт 5 дугаар сургуулийн хажуугаар 39 дүгээр байрны тоглоомын талбай дээр хүүхдүүдтэй волейбол толгож байсан чинь Анхбаяр, Нямдорж, хоёр намайг дуудаад наашаа хүрээд ир пиво ууя гэж хэлсэн. Волейбол тоглож байсан хүүхдүүдийг би сайн танихгүй. Би хохирогчийн араас нь очоод толгойн баруун хэсэгт нь цохьсон. Тэгээд хөлнөөс нь бариад давхар хамж унасан. Тэгсэн чинь хохирогч өөрөө намайг татаж хамт унасан. Тэгээд бид хоёр давхар унахад хажуу талын сааданд сууж байсан ах нь ирээд салгасан. Тэрнээс өөр дахиж зодож цохиогүй гэсэн мэдүүлэг /хх-42/
  •  Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч А.Мөнхжаргалын:...2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн үед дүү Базаррагчаагийн хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн урд талд байрнууд дунд байдаг Эрдэнэсийн арал тоглоомын талбай дээр очоод волебол тоглож байсан юм...тэгсэн чинь Түвшинбаяр гэж хүүхэд ирээд миний нүүрлүү цохихоор нь хоёр гарын нь бариад авсан...тэгээд намайг дахиад толгойруу өшиглөөд өвдөглөөд байсан, би тухайн үед газар нүүрээ дараад хэвтэж байхад дээрээс цохиод байсан, ингээд тэр хавиар явж байсан ах ирээд бид нарыг салгасан...гэсэн мэдүүлэг/хх-22/
  •  Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Г.Нямдоржийн: ...Түвшинбаяр ирээд хохирогчийн нүүрэнд цохиход нь унаагүй болохоор нь Түвшинбаяр дахиад унагах гэхэд нь нөгөө хохирогч залуу хамт газар унахад нь хажуу талын сааданд байсан хүмүүс ба Анхбаяр хойноос ирээд Түвшинбаяр, хохирогч хоёрыг салгасан. Тэрнээс биш Анхбаяр бид хоёр хохирогчийг зодоогүй, харин салгасан ..гэсэн мэдүүлэг /хх 30/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 9787 дугаар актын:

  1.  А.Мөнхжаргалын биед тархи доргилт, баруун доод зовхинд шарх, баруун зовхи, баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
  3.  Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5.  Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх-33/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, төрсний

гэрчйлгээний хуулбар /хх-50-51/, сурагчийн хувийн хэрэг /хх 51-54/, Чингэлтэй

%

дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 62/ зэргийг шинжпэн судлалаа.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжпэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан

дараахи үйл баримтыг тогтоов.

 

Т.Т нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний орой 21 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэсийн арал” хүухдийн тоглоомын талбай дээр иргэн А.Мөнхжаргалыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь тархи доргилт, баруун доод зовхинд шарх, баруун зовхи, баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Т.Т нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний орой 21 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэсийн арал” хүүхдийн тоглоомын талбай дээр иргэн А.Мөнхжаргалыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь тархи доргилт, баруун доод зовхинд шарх, баруун зовхи, баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Мөнхжаргалын:...2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн үед дүү Базаррагчаагийн хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн урд талд байрнууд дунд байдаг Эрдэнэсийн арал тоглоомын талбай дээр очоод волебол тоглож байсан юм...тэгсэн чинь Түвшинбаяр гэж хүүхэд ирээд миний нүүрлүү цохихоор нь хоёр гарын нь бариад авсан...тэгээд намайг дахиад толгойруу өшиглөөд өвдөглөөд байсан, би тухайн үед газар нүүрээ дараад хэвтэжбайхад дээрээс цохиод байсан, ингээд тэр хавиар явж байсан ах ирээд бид нарыг салгасан...гэсэн мэдүүлэг /хх-22/ мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Нямдоржийн: ...Түвшинбаяр ирээд хохирогчийн нүүрэнд цохиход нь унаагүй болохоор нь Түвшинбаяр дахиад унагах гэхэд нь нөгөө хохирогч залуу хамт газар унахад нь хажуу талын сааданд байсан хүмүүс ба Анхбаяр хойноос ирээд Түвшинбаяр, хохирогч хоёрыг салгасан. Тэрнээс биш Анхбаяр бид хоёр хохирогчийг зодоогүй, харин салгасан ..гэсэн мэдүүлэг /хх-30/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 9787 дугаар дүгнэлт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хуульёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан

эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ   гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигболон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч Т.Т, хохирогч А.Мөнхжаргал нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хоорондоо эвлэрэн тохиролцсон, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хохирогчид 140000 төгрөгийг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                                        ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч Т.Трыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тыг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу
  1. (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  3.  Шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
  4.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Тт хувийн баталгаа

гаргах тухаи таслан сэргиилэх арга хэмжээ авсугаи.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг    дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      С.БАТЖАРГАЛ