Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0162 |
Огноо | 2014-04-24 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2014/0162
“С т” сургалтын төвийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Ш, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 23 дугаар шийдвэртэй “С т” сургалтын төвийн нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны яам, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл: Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өдрийн сонинд зарласан Төрийн өмчийн их, дээд сургуулийн англи хэлний бус мэргэжлийн багш нарын англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх АХС-2013-05 тоот зөвлөх үйлчилгээний тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүйд тооцуулж, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Г б төвтэй хийсэн Төрийн өмчийн их, дээд сургуулийн англи хэлний бус мэргэжлийн багш нарын англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх АХС-2013-05 тоот зөвлөх үйлчилгээний гэрээг хүчингүй болгуулах гэжээ.Хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбартаа: "С т" сургалтын төвөөс Боловсрол, шинжлэх ухааны яамтай холбогдуулж Төрийн өмчийн их, дээд сургуулийн англи хэлний бус мэргэжлийн багш нарын англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх АХС-2013-05 дугаар зөвлөх үйлчилгээний тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүйд тооцуулах, Боловсрол, шинжлэх ухааны яам болон Г б Н М" ХХК-тай байгуулсан Төрийн өмчийн их, дээд сургуулийн англи хэлний бус мэргэжлийн багш нарын англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх АХС-2013-05 дугаар зөвлөх үйлчилгээний гэрээний хэрэгжилтийг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх шийдвэртээ: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн С1, 19 дүгээр зүйлийн 19.2, 28 дугаар зүйлийн 28.8, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 39 дүгээр зүйлийн 39.2, 39.3, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Боловсрол шинжлэх ухааны яамны Тендерийн үнэлгээний хорооноос 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр "Төрийн өмчийн их, дээд сургуулийн англи хэлний бус мэргэжлийн багш нарын англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх" АХС-2013-05 тоот зөвлөх үйлчилгээний тендерт “Г б" сургалтын төвийг шалгаруулсан шийдвэр болох үнэлгээний дүгнэлтийг, Боловсрол шинжлэх ухааны яамнаас Г б" сургалтын төвтэй 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан АХС-2013-05 дугаартай "Төрийн өмчийн их, дээд сургуулийн англи хэлний бус мэргэжлийн багш нарын англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ"-г тус тус хүчингүй болгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүчин төгөлдөр бус гэрээ болох Боловсрол шинжлэх ухааны яамнаас “Г б” төвтэй 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн АХС-2013-05 дугаартай "Төрийн өмчийн их, дээд сургуулийн англи хэлний бус мэргэжлийн багш нарын англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ"-ний дагуу “Г б" сургалтын төвд төлөгдсөн төлбөрийг төлбөр хийгдсэн үнийн дүнгээр нь буцаан төлүүлсүгэй гэжээ.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч "С т" сургалтын төвийн нэхэмжлэлтэй Боловсрол шинжлэх ухааны яамны Тендерийн үнэлгээний хороонд холбогдох маргааныг Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүх хянан хэлэлцэж 23 тоот шийдвэр гаргасныг гуравдагч этгээд “Н М” ХХК-ийн “Г б” сургалтын төв эс зөвшөөрч, энэ үндэслэлийнхээ хүрээнд энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:
хараагүй. Энэ байдал нь Тендерийн хуулийн 42.1.3-т заасан зохицуулалтад ч тодорхой хэмжээгээр хамааралтайг шүүх анхаарах учиртай.
2. Шүүх "...маргаан бүхий тендер шалгаруулалт нь хууль зөрчиж явагдсан, түүний үндсэн дээр байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдож байх тул захиргааны актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол буюу гэрээний дагуу төлөгдөх төлбөрийг буцаан төлөгдөх үндэслэлтэй байна" гэж дүгнэжээ.
Үүгээрээ шүүх хууль бус актын улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан, энэ хохирол нь Боловсрол шинжлэх ухааны яамнаас "Г б" сургалтын төвтэй байгуулсан АХС-2013-05 дугаартай Зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу “Г б" сургалтын төвд төлөгдсөн төлбөр гэж үзсэн байна. Үүнийг 3 дагч этгээдийн зүгээс байж боломгүй ноцтой алдаа гэж үзэж байна. Учир нь наад захын жишээгээр авч үзвэл энэхүү тендерийн үйл ажиллагаа бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу төрийн хөрөнгөөр уг үйлчилгээг хийлгэж байгаа билээ.
Монгол улсын Иргэний хуульд тусгагдсан хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцогдох нийтлэг зохицуулалтын үр дагавар нь гэрээний талууд өгсөн авснаа харилцан буцаадаг. Тендерийн гэрээнд энэ зохицуулалт нэгэн адил үйлчлэх учиртай.
Гэтэл шүүх гэрээний бус 3 дагч этгээдэд, талуудын хооронд гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг хохиролд тооцон шилжүүлэх нь ноцтой алдаа гэхээс аргагүй гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Нэг. "Ажлын даалгаврыг тодорхойлохгүйгээр шалгаруулалтын үнэлгээг хийсэн..."гэсэн дүгнэлтийн тухайд;
Хариуцагчаас тендерийн баримт бичгийг боловсруулахдаа
"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хууль, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан "Зөвлөх үйлчилгээний тендерийн жишиг баримт бичиг"-ийн дагуу боловсруулсан.
Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийн:
үнийн дүн нь санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй байх", "Сургалт зохион байгуулах багш нарын 30 хувь нь төрөлх хэл нь англи хэлтэй орноос ирсэн мэргэжлийн багш байх", "Дотоодын мэргэжилтний оролцоо (гадаадын болон дотоодын зөвлөхийн санал болгосон голлох мэргэжилтнүүдийн иргэншлийн байдалд тулгуурлана.)" /дээр дурдсан шүүхийн шийдвэрийн 11 дүгээр хуудас, гэсэн үзүүлэлтүүдийг үнэлсэн аргачлал, онооны шалгуур тодорхойгүй..." тухайд;
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх гомдлыг хянан хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болгосон дээрх дээрх дүгнэлтүүд үндэслэлгүй бөгөөд үүнийг нотлох баримтууд нь тендерийн баримт бичиг болон хоёр оролцогчийн тендерийн материалд бүрэн эхээрээ байгаа болно.
"С т" сургалтын төв нь зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй. Тухайлбал,
Иймд гомдлыг хянан, хэлэлцэж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 03- О өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд "Г б Н М" ХХК-ийн "Г б" сургалтын төвөөс гаргасан давж заалдах гомдолд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Гуравдагч этгээд гомдолдоо, "шүүх асуудлыг хянан үзэхдээ тендерийн баримт бичиг бүрэн гүйцэд боловсруулагдсан эсэхийг дүгнэх бус харин баримт бичигт тусгагдсан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ хууль бус ажиллагаа явагдсан эсэхийг тогтоох учиртай. Гагцхүү энэ тохиолдолд л Худалдан авах гэрээг болсон байна" гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч "С т" сургалтын төв нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд 2013 оны 08 дугаар сарын 08-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага анхнаасаа хэвээр явж ирсэн ба маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг нэхэмжлэлтэйгээ хамт гаргасан юм. Гэтэл анхан шатны 1 шүүх уг хүсэлтийг шийдвэрлэхгүй бүтэн 70 хоногийн дараа буюу 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шийдвэрлэхдээ "хүсэлтийг хэрэгсэхгүй болгох"-оор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаан 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр болсон боловч шүүх шийдвэрээ гаргаж өгөлгүй бүтэн 55 хоног саатуулсны эцэст С914 оны 02 дугаар сарын 25-нд гаргаж өгснөөрөө гуравдагч этгээдээс хууль бус тендерийг хэрэгжүүлж дуусгасан гэх бололцоог шүүх өөрөө олгосон гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгчээс "Тендерийн хэрэгжилт хэдэн хувьтай явж байгаа вэ" гэсэн асуултад гуравдагч этгээдийн төлөөлөгч хариулахдаа "60 хувьтай явж байгаа" гэж хариулж байснаас үзвэл шүүхийн шийдвэрийг хүлээж байх хооронд дахин санхүүжилт хийгдэж улмаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан 150+50 хойшлох хугацаанд уг хууль бус тендер явагдаж дуусжээ гэж ойлгогдож байна. Иймд гуравдагч этгээдийн гомдолд дурдсан нэхэмжлэл үр дагаваргүй, ач холбогдолгүй болсон гэсэн нь үндэслэлгүй бөгөөд тендерийг санхүүжүүлж дуусгасан нь хариуцагч болон гуравдагч этгээдийн санаатай хийсэн хууль бус үйлдлийн үр дүн гэж үзэж байна. Ямар ч тохиолдолд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой тул шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон, гэрээний дагуу төлөгдсөн төлбөрийг “Г б Н М" ХХК-иар буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр заавал биелэгдэх учиртай гэж үзнэ.
4. Гомдолд гэрээний бус гуравдагч этгээдэд шилжүүлсэн хөрөнгийг хохиролд тооцож шилжүүлэх нь ноцтой алдаа гэж үзжээ. Монгол Улсын Иргэний хуулийн "хучин төгөлдөр бус байх хэлцлийн зохицуулалт нь хэлцлийн ерөнхий зохицуулалтыг агуулах бөгөөд харин төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан "Хүчин төгөлдөр бус хэлцэл"-ийн тухай зохицуулалт нь илүү нарийвчилсан зохицуулалт тул үүнд Иргэний хуулийн хэлцлийн талаарх зохицуулалт хэрэглэгдэхгүй. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т "тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно" гэж заасан байна. Түүнчлэн шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүйд тооцсон тул түүний үр дагаврыг шийдвэрлэх, улмаар нэхэмжлэлийн бусад шаардлагыг шийдвэрлэх нь зүйн
Хоёрдугаарт, "Г б" төв нь тендерт оролцох үедээ шүүхийн журмаар бусдад төлж барагдуулах ёстой өр төлбөртэй байсан, энэ өр төлбөрөө тендерт хууль бусаар шалгарсныхаа дараа төлж барагдуулсан болох нь Сүхбаатар дүүргийн шүүгчийн 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4703 тоот захирамж, мөн дүүргийн шүүгчийн 06 дугаар сарын 10-ны өдөр гаргасан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 4703 тоот захирамж, 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 423 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 546 тоот тогтоол, 2013 оны 9-р сарын 2- ноор огноолсон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэлийн данснаас мөнгө шилжүүлэх тухай баримт, 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн 1/14987 тоот албан бичиг болон бусад баримтуудаар нотлогдож байгаа юм. Гэтэл шүүхийн шийдвэрт /хуудас 13-14/ хариуцагч захиргааны байгууллагаас тендерийн урилгыг 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зарлагдсаны дагуу энэ тендер дахин зарлагдахаас өмнө "Г б" тов материалаа өгсөн, нөгөөтээгүүр "шүүхийн гүйцэтгэх хуудас 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүчин төгөлдөр болохоос өмнө тендерийн материалыг өгсөн нь тогтоогдож байх тул өр төлбөртэй байсан, ерөнхий нөхцөлийг шгаагүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна." гэжээ. Ингэж хэлснээрээ шүүгч Д. Зоригтбаатар нь хариуцагч тал Тендерт оролцогч талуудад хуулийн дагуу ижил боломж, ижил хугацаа олгоогүй болохыг хүлээн зөвшөөрч байгаагаас гадна тендерт оролцогч талуудад тендерийн хүчинтэй байх хугацаа, тендерийн баталгааны хугацаа зэргийг өөр өөрөөр тооцож байгаа нь туйлын бүдүүлэг алдаа юм. Хуульд зааснаар тендерт оролцогч нь тендерт оролцох үедээ шүүхийн журмаар бусдад төлөх өр төлбөргүй болохоо нотлох ёстой. Шүүгч Д. Зоригтбаатарын үзэж байгаагаар 2013 оны 6 сар нь тендерт оролцох үед хамаарагдахгүй бололтой.
Гуравдугаарт, Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийн 130016 хуудсанд байгаа Тендерийн өгөгдлийн хүснэгтэд "Тендерийн хүчинтэй байх хугацаа нь 2013 оны 08 сарын 08-ны өдөр" гэж заасан. Мөн Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгааны 3.4-д Тендерийн баталгаа нь тендер хүчинтэй байх эцсийн хугацаанаас хойш 28 хоног байна. " , 3.7-д "хүлээн зөвшөөрөхүйц тендерийн баталгаа ирүүлээгүй аливаа тендерийг захиалагч үндсэн шаардлага хангаагүй гэж үзэж, татгалзана." гэж заасан. Гэтэл “Г б" төвийн Хаан банкнаас гаргасан тендерийн баталгаа нь 2013 оны 08 сарын 08-ны өдрийг дуустал хүчинтэй гэсэн нь захиалагчаас тавьсан шаардлагыг хангаагүй байсан нь Тендерийн тухай хуулийн гадна тэдний бичиг баримтууд нь тендерт өгсөн үеийн эх хуулбар гэж мэдэх боломжгүй, засвар, нэмэлт оруулах боломжийг олгосон байх талтай.
Дээр дурдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс няцаах гэж оролдсон нь туйлын хариуцлагагүй үйлдэл гэж бид үзэж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85.2-д зааснаар давж заалдах шүүх нь давж заасан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргийнхээ дагуу дээрх нотлох баримтуудыг нухацтай авч үзнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна.
Нөгөө талаас шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болдог. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр гарч тендер шалгаруулалтын үнэлгээний дүгнэлт, гэрээг хүчингүй болгосон байтал Боловсрол шинжлэх ухааны яам гуравдагч талд санхүүжилтийг үргэлжлүүлэн олгож, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаад шүүх анхаарлаа хандуулна гэж бид итгэж байна.
“С т" сургалтын төв нь энэхүү тендерт зориулж, цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зарцуулсан, холбогдох байгууллагуудтай гэрээ хэлцэл хийсэн, нөгөө талаас “Г б" төв тендерт хууль бусаар шалгарснаараа шударгаар үйл ажиллагаа явуулж байгаа бидэнд зүй ёсоор олгогдох байсан энэ том төслийг хэрэгжүүлэх боломжийг алдагдуулсанд бид гомдолтой байна. Улмаар төрийн өмчийн их дээд сургуулиуд "Г б" төвийн гэрээний хэрэгжилтийн талаар мэдэхгүй байгаа юм. Эцэст нь дүгнэж хэлэхэд, Боловсрол шинжлэх ухааны яамны эрх бүхий албан тушаалтнууд гуравдагч этгээдтэй үгсэн хуйвалдах замаар хууль ёсыг уландаа гишгэж, "Төрийн өмчийн их, дээд сургуулийн англи хэлний бус мэргэжлийн багш нарын англи хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэх" төсөл хөсөр хаягдаж, юу ч хийлгүй, хэдхэн хүн мөнгө угааснаар дээд боловсролыг боомилж. улмаар нийт монголчуудын эрх ашгийг хохироож болохгүй гэж бид үзэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр тендер шалгаруулалтын шийдвэрийг хүчингүй болгож, уг үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэмж гаргасан хариу тайлбартаа: Энэ тендерийн ажлын даалгаварт өгөгдсөн зөвхөн нэг л чиглэлээр жишээ авч үзье. 1050 багшид ерөнхий болон мэргэжлийн англи хэлний түвшин ахиулах битүүмжилсэн 21 хоногийн сургалтад 21 хүнтэй 51 бүлэг хичээллэхэд багшийн ажлын норм, нормативаар бодвол доод тал нь 40 багш шаардагдаж байгаа юм. "Г б" төвийн багшлах бүрэлдэхүүний 70 хувиас доошгүй нь тухайн байгууллагын үндсэн багш гэсэн үзүүлэлтийг бас хангахгүй байгаа юм.
сургаалтанд хамруулсан бөгөөд 2009 онд "80% тэтгэлэгтэй нэг жилийн хөтөлбөр"-ийн хүрээнд Монгол улсын англи хэлний боловсролын салбарын түүхэнд анх удаа 7000 гаруй оюутантай үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Мөн 2008 оноос хойш өнөөг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар давхардсан тоогоор 4000 гаруй төрийн өмчийн ЕБС, их, дээд сургуулийн англи хэлний багш нарыг вакумжуулсан болон танхимын сургаалтанд хамруулж мэдлэг ур чадварыг нь дээшлүүлсэн юм. Иймээс ямарваа нэгэн боловсролын байгууллагын тухай дүгнэлт хийхдээ байгуулагдсан он жилээр нь бус явуулж буй үйл ажиллагааны цар хүрээ, зохион байгуулсан сургалтуудад хамрагдсан суралцагчдын тоо, сургалтын үр дүн, нөлөөллөөр нь дүгнэх нь зүйтэй юм. Иймээс "С т" төв нь англи хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх чиглэлээр, зах зээлийн өөрийн суралцагчдын тоо, хамрах хүрээ, сургалтын чанараараа үнэн хэрэг дээрээ манай "Г б" боловсролын төвтэй өрсөлдөж байгаагүй юм.
"Г б” боловсролын төвийн туршлагын талаарх мэдээллийг хэргийн хавтаст хэргийн материалд багтсан "Г б" боловсролын төвийн зөвлөх үйлчилгээний "Техникийн санал"-ын 2-22-дугаар хуудсанд байгаа Зөвлөхийн сүүлийн 5 жилийн ижил төсөөтэй ажлын танилцуулгаас тодорхой харж, "С т" сургалтын төвийн 'Техникийн санал"-тай харьцуулж үзэж болно. Иймээс "Г б" төв нь захиалагчийн шаардсан ажлын туршлагын тухайд “С т" сургалтын төвтэй харьцуулшгүй учир өндөр онооны зөрөө гарах нь ойлгомжтой юм.
"С т" төвийн хариу тайлбарын хоёрдугаарт "Г б" төв нь БШУЯ-нд ирүүлсэн номын жагсаалт тендерийн материалд байхгүй байна. Хэдэн багш ямар номоор яаж хангах тухай гэрээ, баталгаа байхгүй байна гэсэн тухайд
Нэгдүгээрт. Захиалагчийн тусгай шаардлагад "санал болгож буй сургалтын хөтөлбөрийн дагуу сурах бичиг, ном, гарын авлагаар хангагдсан байх, сурах бичиг, ном, гарын авлагын эх хувийн ирүүлэх" гэж заасны дагуу “Г б” боловсролын төв нь Инженер, технологи, ХАА. багш, эрүүл мэнд анагаах ухаан, байгаль орчин, аялал, жуулчлал, санхүү эдийн засаг, хууль эрх зүй гэсэн 7 мэргэжлийн чиглэлийн сурах бичгийг тендерийн материалд хавсарган БШУЯаманд хүргүүлсэн юм. Харин "С т" нэг ч мэргэжлийн англи хэлний сурах бичиг ирүүлээгүй нь сургалтын материал гарын авлагатай байх үзүүлэлтэд 0 оноо авах үндэс болсон юм.
тендерүүдийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагаанууд хамаарах бөгөөд энэ хэргийн тухайд нэхэмжлэгч хуулийн этгээд нь уг тендерт оролцогчийн хувьд сонгон шалгаруулалтын дүнгийн асуудлаар маргах, улмаар нэхэмжлэх шаардах эрхтэй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 -д зааснаар захиалагч “нөхцөл, шаардлага”-ыг тендерийн баримт бичигт тогтоох эрхтэй бөгөөд захиалагчийн байгуулсан Үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгээр тогтоосон нөхцөл шаардлагыг тендерт оролцогч талуудын ирүүлсэн саналд хэрхэн тусгагдсан байгаа, уг тусгагдсан мэдээлэл нь бодитой гэдэг нь холбогдох баримтаар нотлогдож байгаа эсэхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 -д зааснаар судалсны үндсэн дээр харьцуулж үнэлгээ хийх учиртай.
Гэтэл нь Төрийн өмчийн их, дээд сургуулиудын англи хэлний бус мэргэжлийн багш нарын англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх АХС-2013-05 тоот зөвлөх үйлчилгээний тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр нь өрсөлдөгч талуудын саналд тусгагдсан мэдээллийг бодитой эсэхийг нягтлаагүй, баримтад тулгуурлаж үнэлгээг бодитой хийгээгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.
Тухайлбал: Үнэлгээний хороо Тендерийн өгөгдлийн хүснэгт-ТӨЗ 6.2.(1) Ь, Ь, 6.2.(3), 6.2.(5)-ын ‘‘санал болгож буй сургалтыг зохион байгуулахад шаардагдах сургалтын материал, гарын авлагатай байх”, “багш нарын мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр 5-аас доошгүй жил байнгын үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх”, “сургалт зохион байгуулах багш нарын 30 хувь нь төрөлх хэл нь англи хэлтэй орноос ирсэн мэргэжлийн багш байх”, “сургалт зохион байгуулах багшлах бүрэлдэхүүний 70-аас доошгүй хувь нь тухайн байгууллагын үндсэн багш барна” гэсэн Ерөнхий чадвар, Хэлний болон бүс нутгийн мэдлэг, туршлагын шалгуур үзүүлэлтүүдийг дүгнэхдээ эдгээр хэсэгт тендерт оролцогчдын ирүүлсэн санал дахь мэдээлэл нь Үнэлгээний хорооны дүгнэсэн шиг зөрүүтэй байдлыг илэрхийлэхгүй байхад үндэслэлгүйгээр хэт зөрүүтэй үнэлгээ өгсөн байгаа нь хэрэгт авагдсан тендерийн баримтуудаас тодорхойлогдож байна.
Гуравдагч этгээдийн “Үнэлгээний хороо үзэмжээр үнэлэх эрхтэй, шүүх хөндлөнгөөс оролцсон” гэх агуулга бүхий гомдлын шаардлагыг шүүх хүлээн авах нь Тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 74 дүгээр зүйлийн 74.3 дах хэсгийг баримтлан Боловсрол, шинжлэх ухааны яамны “Г б” сургалтын төвтэй байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн АХС-2013-05 дугаартай Төрийн өмчийн их, дээд сургуулийн англи хэлний бус мэргэжлийн багш нарын англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээг хүчингүй болгуулах, гэрээний дагуу “Г б” сургалтын төвд төлөгдсөн төлбөрийг төлбөр хийгдсэн үнийн дүнгээр нь буцаан төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай" гэж өөрчилж, шийдвэрийн ^усад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
|