Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 166/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

                                            

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд

-улсын яллагчаар Э.Билгүүн

-хохирогч С.Ууганбаатар

-хохирогчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай

-шүүгдэгч С.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Гтад холбогдох эрүүгийн 1934000080177 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч С.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Суваргын 08-44 тоотод оршин суух иргэн Т.Одонбаатарын гэрийн хашаан дотор хохирогч С.Ууганбаатартай маргалдаж, улмаар түүнийг цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд зүүн чамархайн ясны хугарал, дагзны дэлбэнд цус хуралт, няцралт, тархи доргилт, толгойн зүүн хэсэг нөсөөжилт бүхий хүнд хохиролыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Гын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч С.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Суваргын 08-44 тоотод оршин суух иргэн Т.Одонбаатарын гэрийн хашаан дотор хохирогч С.Ууганбаатартай маргалдаж, улмаар түүнийг цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд зүүн чамархайн ясны хугарал, дагзны дэлбэнд цус хуралт, няцралт, тархи доргилт, толгойн зүүн хэсэг нөсөөжилт бүхий хүнд хохиролыг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 5 тал/
  • Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 119-124 тал/,
  • Хохирогч С.Ууганбаатарын өвчний түүх, хохирлын баримтууд /хх-ийн 55-80 тал/
  • Хохирогч С.Ууганбаатарын амбулаторийн эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 137-150 тал/
  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тоогтоол /2-р хх-ийн 4 тал/
  • Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №70 дугаартай “С.Ууганбаатарын биед зүүн чамархайн ясны хугарал, дагзны дэлбэнд цус хуралт, няцралт, тархи доргилт, толгойн зүүн хэсэгт нөсөөжилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 тал/,
  • Хохирогч С.Ууганбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 11 дүгээр сарын 20-ны орой би Батбилэгийн Батбилэг, Бямбаням бид архи уугаад сууж байтал гаднаас С.Г, Ганаа хоёр архитай орж ирж хамт бүгдээрээ хувааж уусан. Тэгээд архи дуусаж Батбилэг, Бямбаням хоёр согтоод унтаад өгсөн. Ганаа, Ганбат бид нар гарч нүдэн Бор ахынд очиж дахин архи уухаар болсон. С.Г дэлгүүрээс Нүдэн бор ахад архи захиж аваад ууж байгаад нэг мэдсэн согтоод гадаа газар уначихсан дээрээс С.Г намайг толгойруу өшиглөөд танай аавыг манай аав залуудаа зодож байсан гээд орилж байхад ухаан орсон. Тэгээд больцгоо гээд нүдэн бор ах, Ганаа хоёр салгасан. Намайг босгоод морин дээр морьдуулаад би шууд гэрлүүгээ харьсан. Гэрт ирээд толгой өвдөөд хоёр хоног хэвтсэн..., ...толгойруу өшиглөөд байсан. Тэгсэн зүүн чамархайн яс баруун ар доод хэсэг цус хуралттай гэж дүгнэлт гарсан байсан...С.Гаас 2.100.000 төгрөг авч эмчилгээний зардалд зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
  • Хохирогч С.Ууганбаатарын дахин өгсөн “...Сарантуяагийн Ганбат надруу чи ч зэвүүн пидза даа, дээр бааранд найз нартайгаа нийлээд та хэд намайг дээрэлхэх гэсэн гээд үгээр идээд зүгээр суухгүй байсан. Би айлд муудалцаад яахав урьдны юмаар муудалцаад байх шаардлага байхгүй. Нэг дорын хүмүүс гэж хэлсэн. Сарантуяагийн Ганбат намайг гаръя гэсэн. Тэгээд Ганбат бид хоёр Нүдэн борын байшингаас гарсан. Тэгтэл үгийн зөрүүгүй Сарантуяагийн Ганбат толгойны араас цохиод дээрээс хэд хэдэн удаа хөлөөрөө толгойруу өшиглөөд чамайг муу ална, чиний аавыг миний аав зоддог байсан. Би ч чамайг зодно гэж хашгираад хөлөөрөө толгойруу өшиглөөд байсан. Тэгтэл байшин дотроос Нүдэн бор ах Ганбат хоёр гүйж гарч ирээд салгасан. Одоо боль энэ тэр гээд салгасан. Би мориндоо мордоод гэртээ харьсан. Тэр гурав тэндээ үлдсэн. Гэртээ харьхад эхнэр толгой чинь яачихсан юм бэ гэсэн. Миний толгой зүүн талын чамархай хэсэгт хагарчихсан цус шүүрээд байсан. Би эхнэртээ Шоовко толгой, тархи руу өшиглөөд алчих шахлаа толгой өвдөөд болохгүй байна гэж хэлсэн. Толгой өвдөөд байхаар нь архи уусандаа болоод өвдөөд байгаа юм байлгүй гээд өвчин намдаах эм ууж хоносон. Маргааш нь гэртээ гайгүй болчих байх гээд гэртээ өнжсөн, нөгөөдрөөс нь толгой улам өвдөөд хүний царай зүс танихаа байчихсан. Тэгээд сумын эмчид үзүүлээд тариа хийлгээд гэмтлийн эмнэлэг явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Гэмтлийн эмнэлэгээс гараад Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн..., ... Намайг гэмтлийн эмнэлэгт байх үед Сарантуяагийн Ганбат эхнэр Ганцэцэгтэй хамт ирээд Ганбат урьд өмнө хүн зодсон хэрэгтэй байгаа одоо наадах чинь шоронд орох гээд байна гээд надаас гуйсан. Тэгээд мориноос унасан гээд хэлчих, эмчилгээний зардалыг чинь бид нар 100 хувь гаргаж өгнө асуудал байхгүй гээд байсан болохоор тэгээд ч нэг дорийн хүмүүс адилхан нялх хүүхэдтэй энэ бүгдийг бодоод би мориноос унасан гээд хэлчихсэн юм. Би мориноос унаагүй манайх Нүдэн борын гэрээс холгүй 10 гаран гудамжны наана цаана байдаг, ойролцоогоор 10 гаран минут л явна намайг гэртээ орох үед 22 цаг өнгөрч байсан. Эмчилгээний зардалд Сарантуяагийн Ганбат 2,100,000 / хоёр сая нэг зуун ямнган төгрөг/ өгчихөөд дахиад эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэсэн чинь яасан эдгэрдэггүй шуналтай пизда бэ шүүх цагдаагаараа яв гээд эхнэр нь уурласан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
  • Гэрч Б.Одончимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...орой 18 цаг 20 минутын үед иртэл нөхөр байхгүй. Утас руу нь залгаад авахгүй байсан. Тэгээд хаана байгааг нь мэдэхгүй байж байтал орой 22 цаг орчимд нилээн согтуу, духны баруун дээд хэсэгт юманд цохисон бололтой шалбараад хавдчихсан, толгойны ар дагзны зүүн хэсэгт шалбарсан, царай барайсан байдалтай орж ирсэн. Тэгсэнээ би их муу хүмүүстэй архи уулаа, толгой руу өшиглөөд алчихлаа гэхээр нь хаана хэнд зодуулсанг асуухад хэлэхгүй бөөлжиж ойгуулаад бие нь улам муудаад байсан. Нөхрөөсөө болсон асуудлын талаар ухаан нь арай гайгүй байхад асуухад Сумын төвийн урд руу Нүдэн бор гэдэг хочтой, нэрийг мэдэхгүй айлд Сарантуяа овогтой Ганбат /35- 38 орчим настай/, Сайнсанаатын Ганбат, Нүдэн бор гээд хүмүүстэй архи уугаад, Шоовко хочтой Сарантуяагийн Ганбаттай маргалдаад Нүдэн борын гэрийн гадаа хашаанд цохиж зодсон. тархи толгой руу дэвсэн өшиглөсөн гэж хэлсэн. Сүүлд Шоовко хочтой С.Гтай ярихад архи угаад маргалдаад зодсон нь миний буруу гэжхэлсэн. Цагдаа шүүх гээд яахын бэ гэсэн. Нөгөө Ганбатаас асуухад архи ууж байгаад маргалдаад Нүдэн борийн гэрээс гарсан. Араас нь гарахад Ууганбаатарыг газар унагаачихсан толгой руу нь өшиглөж, дэвсэж байхаар нь салгасан гэж хэлсэн. Шоовко нь 2018.11.25-ны өдөр ирж уулзаад миний буруу төлбөр барагдуулна гэж хэлчээд явсан. Түүнээс хойш холбоогүй байгаа учир цагдаад хандсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
  • Гэрч С.Гын дахин өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 20-ны едрийн 20 цаг өнгөрч байх үед гадаа харуй бүрий болж байсан. Одонбаатар ах Ганбат, Ууганбаатар бид нар Одонбаатарын байшинд байж байсан. Ганбат, Ууганбаатар хоёр гэрт маргалдаад урьд өмнөх асуудпаасаа болж маргалдсан. Яг ямар асуудал байсаныг би одоо санахгүй байна. Одонбаатар ах гэрт хашаанд зодоон нүдээн хийж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд Ганбат, Ууганбаатар тэр хоёр байшингаас гарсан. Гадаа гараад тэр хоёрын дуу нь чангараад байхаар нь Одонбаатар ах бид хоёр гадаа гарсан чинь Ганбат, Ууганбаатар хоёр, хоёр биенийгээ заамдаад авчихсан газар хэвтэж байсан. Одонбаатар бид хоёр салгаад Ууганбаатарыг морин дээр нь мордуулаад гэр лүү нь явуулсан. Энэ асуудал их хурдан 2-3 минутын хугацаанд болоод өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,
  • Гэрч Т.Одонбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...С.Г, Ууганаа хоёр хоорондоо маргалдаад чи намайг урьд нь хүнээр бариулж байгаад зодуулсан гээд л тэгсэнээ хоёулаа гарах уу гээд гарах гэхээр нь та хоёр нутгийн хүүхдүүд байж хоорондоо маргалдаж яах нь вэ гэтэл гараад явсан. Гадаа гараад хоорондоо чанга, чанга маргалдаад байхаар нь хаалгаа онгойлгоод харсан чинь дээр доороо орчихсон ноцолдож байхаар нь хаалгаа онгойлгоод харсан чинь дээр доороо орчихсон ноцолдож байхаар нь гарч очоод салгаж Ууганааг морин дээр нь мордуулаад явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
  • Гэрч Т.Одонбаатарын дахин өгсөн “...чанга чанга дуу гараад байхаар нь би байшин дотроосоо шагайгаад харсан чинь Ганбат, Ууганбаатар хоёр дээр доороо орчихсон байхаар нь нөгөө Ганбат бид хоёр гарч салгасан. Тэр хоёр хоёр биенийгээ заамдчихсан газар хэвтэж байсан. Тэгээд салгаж босгоод Ууганбаатар унаж ирсэн морин дээрээ мордоод явсан. Хоёр Ганбат харьлаа гээд манайхаас явсан. Би хоёр Ганбатын араас харсан. Тэр хоёр гэрлүүгээ чигтээ алхаад явж байсан. Энэ үед манай тэндэхийн дэлгүүрүүд хаачихсан байсан. Ууганбаатарын араас бол хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,
  • Гэрч Э.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...эхнэр Одончимэгээс Ганбат гэжхүнтэй холбогдож болох утасны дугаарыг авч байгаад 8008-0910 дугаарын утасруу өөрийн 9955-0166 дугаарын утаснаас өдрийн 15 цагийн орчимд холбогдож хаана байгаа болон болсон хэрэг асуудпын талаар асуухад одоо Төв аймгийн Батсүмбэр суманд байна, бөөнөөр архи ууж сууж байгаад хоорондоо маргалдаад Ууганбаатарыг зодчихсон юм, харин ийм хэрэг болчихсон юм, би өөрөө эмнэлэг дээр очиж Ууганбаатартай уулзаж уучлалт гуйсан байгаа, хохирлынх нь мөнгийг олох гээд яваад байна, миний буруу гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,
  • Гэрч Д.Саруулын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2018.11.22-ны өдөр 11 цагийн үед Ууганбаатар ганцаараа орж ирээд өвчин намдаах эм байна уу гээд орж ирсэн. Толгой чиь яагаад өвдөөд байгаа юм бэ гэхэд ГАнбаттай маргалдаад толгой руугаа цохиулсан гэж байса. Тухайн үед би нөхөртэйгээ нүүрсэнд явах болоод гарах гэсэн чинь Ууганбаатар та хоёртой хамт явж гэртээ хэдэн шуудай авъяа гэхээр нь бид хоёр хамт явсан. Тэгээд замдаа явж байгаал толгой өвдөөд байна гээд, ханиалгах үедээ огиод байсан. Бимд нар нүүрсний цэг дээр ирээд нүүрсээ ачих гэж байхад Ууганбаатар хөдлөж чадахгүй толгой эргээд байна гээд байхаар нь манай нөхөр машиндаа суу гээл суулгасан. Би нөхрийн хамт нүүрсуу ачиж дуусаад сумын төв рүү орж ирээд нүүрсуу буулгаж байхад Ууганбаатарыг эмэнэлэг рүү явуулсан...Ууганбаатартай маргалдаад зодуулсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 166 тал/
  • Гэрч Б.Батнямын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....манай гэрт Ууганбаатар ганцаараа орж ирээд толгой өвдөөд байна, өвчин намдаах эм байна уу гээд орж ирсэн...тэгээд нүүрс рүү замд явж байхад толгой эргээд дотор муухай оргиод байна гэж хэлж байсан...сумын эмнэлэгт үзүүлээд яаралтай эмнэлэгт хэвтэхээр болоод гэмтлийн эмнэлэг руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 167 тал/
  • Шинжээч И.Ганболорын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...С.Ууганбаатар нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад С.Энхмөнхийн тогтоолтой ирж үзүүлсэн байна. С.Ууганбаатарын биед үзлэг хийхдээ 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн толгойн Комьпютер томограпп, мөн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн давтан толгойн Комьпютер томограпп, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Медтраумад эмнэлэгт авахуулсан Комьпютер томограппийн зургыг мөн өөрийн биед үзлэг хийж дүгнэлтийг гаргасан. Үзлэг хийх үед С.Ууганбаатарын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Толгойн зүүн хэсэгт эдгэсэн шархтай сорив үлдсэн байсан. Өөр биед ил харагдах гэмтэл байгаагүй..., ... Хүний биеийн физилогийн онцлогоос шалтгаалан мөн тухайн гэмтлийн цар хүрээнээс хамаарна. Энэ гэмтлийг авсан хүний биед толгой өвдөх, дотор муухайрах, гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Энэ гэмтлийг авсан хүн 1 цаг болон нэг өдөр ямар нэгэн үйлдэл, хариу үйлдэл үзүүлэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/,
  • Шүүгдэгч С.Гын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр С.Гтай хамт явж машиныг грашд хийчихээд гэр рүүгээ алхаж явж байхад Ганбатын найз Бямбаа гэх залуу утсаар залгаад манай гэрт яваад ирээч гэхээр нь бид хоёр замаараа дэлгүүр ороод 1 шил 0,5 литрийн хараа архи аваад Бямбаагийн гэрт очиход Бямбаа, Ууганбаатар хоёр 0,5 литрийн хараа архи хувааж уугаад дуусч байсан. Тэгээд бид хоёрын авчирсан архийг хувааж ууж дуусгаад Ганбат бид хоё гэр рүүгээ арих гээд түрүүлээд гарсан. Тэгсэн бид хоёрын араас Ууганбаатар морио хөтлөөд яваад ирсэн. Бид гурав замаараа Одонбаатар ахтай уулзаад гэрт нь орж архи уухаар болоод....гэрт нь уугаад сууж байсан. Тэгээд архиа ууж сууж байгаад 20 орчим хоногийн өмнө Улаанбаатар хотоос ирсэн найз нартайгаа баарны гадна талд зогсож байхад нь нэг залуутай нь муупдалцаад Ууганбаатар намайг барьж байгаад найзаараа цохиулсан, би тэрэнд нь уурлаад Ууганбаатартай маргалдсан...байшингаас гарсны дараа Ууганбаатар намайг заамдаад авхаар нь би зөрүүлээд заамдаж аваад бид хоёр ноцолдсон. Газар дээр доороо ноцолдож байхад Одонбаатарын байшингаас гарч ирээд больцгоо гээд салгасан...би эмчилгээний зардалд нийт 2.100.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 129-130 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Г нь 2019 оны 5 сарын 20-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ тус тус гаргажээ. /хх-ийн 130 тал/,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 4 сарын 24-ний өдөр 41 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шйидвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /2-р хх-4, 5 тал/ 2020 оны 4 сарын 24-ний өдөр яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч С.Г нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүсэн байна.

С.Гад холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч С.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ж.Доржийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүлээн  хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            шүүгдэгч С.Г нь хохирогч С.Ууганбаатарт эмчилгээний зардалд 7.497.000 төгрөг төлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Ууганбаатар нь шинээр 109.750 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд заасны дагуу хохирол төлөхтэй холбоотой асуудлаар завсарлага авч шүүхээс тогтоосон 109.750 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч С.Г нь бусдад төлөх төлбөргүй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Ууганбаатар нь хүнд гэмтэл авсан байх тул цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй  үлдээв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн толгойн томографийн зураг 1 ширхэг, 11 сарын 23-ны өдөр Ууганбаатар, 11 сарын 23-ны өдөр Улаанбаатар СТ гэсэн бичигтэй цагаан өнгийн СД 2 ширхэгийг хорхирогч С.Ууганбаатарт буцаан олгож, хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Гтыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч С.Гтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гад оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Гыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Иргэний хуулийн ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Г нь хорхирогч С.Ууганбаярт хохирлын нийт 7.606.750 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч С.Ууганбаатарын цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн толгойн томографийн зураг 1 ширхэг, 11 сарын 23-ны өдөр Ууганбаатар, 11 сарын 23-ны өдөр Улаанбаатар СТ гэсэн бичигтэй цагаан өнгийн СД 2 ширхэгийг хорхирогч С.Ууганбаатарт буцаан олгосугай.  

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйл
    ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА