Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2017/01883

 

                                           Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                 хэрэгсэхгүй болгох тухай

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “О*******” ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч “Х*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 13 000 000 төгрөгөөр багасгаж, хариуцагч “О*******” ХХК нь үлдэх 34 532 258 төгрөгийн 17 000 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төлж барагдуулсан бөгөөд үлдэх 17 532 258 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396 711 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 165 305.5 төгрөгийг улсын төсвөөс, 165 305.5 төгрөгийг хариуцагч “О*******” ХХК-иас тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Х*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           Д.МӨНГӨНТУУЛ