Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 105/2018/1522/Э |
Дугаар | 2018/ШЦТ/1585 |
Огноо | 2018-11-22 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Н.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1585
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин, улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч Э.Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд
нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.БЭ.Бод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0531 51868 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1990 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, ээж, эхнэр, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгойн 43 дугаар гудамжны 978 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 400 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 8 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар
Э.Э.Бод хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 347 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.БЭ.Б
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Э.Э.Б нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг 3-ийн задгай гэх газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Г.Болортуяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э.Б мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 15-ны шөнө би гадуур халтууранд яваад ирэхэд Болортуяа хүмүүстэй пиво уугаад байж байхаар нь асуухад чамд ямар хамаатай юм гэж өөдөөс хэрэлдсэн. Цуг байсан хүмүүс нь зугтаагаад явчихсан. Тэгээд хэрүүл зодоон болсон юм. Миний буруу гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Болортуяагийн: ...2018 оны 06-р сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн хамтран амьдрагч болох Э.Э.Бод зодуулж биедээ хөнгөн гэмтэл авч цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн өдөр намайг хамтран амьдрагч маань зодсон шалтгаан гэвэл би шөнийн 03 цагийн үед хашаан гадаа хоёр найз нарын хамт машинд нь пиво уугаад сууж байхад манай нөхөр Э.Э.Б ирээд чи шөнө эрэгтэй хүнтэй юу хийж байгаа юм гээд хардаад зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 7633 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Э.Э.Бын: ...2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би шөнө халтууранд явж байгаад гэртээ шөнийн 03 цагийн үед ирэхэд хашааны үүдэнд манай эхнэр Болортуяа машин дотор эрэгтэй, эмэгтэй хоёртой суучихсан пиво уугаад сууж байсан. Тэгэхээр нь би чи харанхуй шөнө юу архи дарс уугаад байгаа юм гэж хэлсэн чинь эхнэр Болортуяа чамд ямар хамаатай юм гээд байхаар нь би нэг хүчтэй баруун гараар нэг алгадчихаад яваад өгсөн түүнээс хойш 4 хоног уулзаагүй байж байгаад нэг уулзсан чинь харин цагдаад өргөдөл өгсөн байсан. Би тухайн үед хамар руу нь цохиж гэмтээсэн байсан. Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна, миний буруу. Өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,
18, 19, 24-25, 26-28 дугаар тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Э.Б нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг 3-ийн задгай гэх газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Г.Болортуяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Э.Э.Бод холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Э.Э.Б нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг 3-ийн задгай гэх газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Г.Болортуяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч Г.Болортуяа нь хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, Э.Э.Бтой сайн дураараа эвлэрсэн тул нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 41 дүгээр тал/
Шүүгдэгч Э.Э.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ