Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2014/0163

 

 “Т х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 45 дугаар шийдвэртэй “Т х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: Т х ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын 11042Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/даргын 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хууль зөрчсөн 419 дүгээр шийдвэрээр тасалдсан 11 сар /2011.05.03-2012.04.03/-ын хугацааг нөхөн тооцохгүй байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож. энэ тухай зохих шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгож байгаа хугацаанд тусгай зөвшөөрлөөр олгосон сэргээсэн байна. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.2-д эзэмшигч өөрийн хүсэл зоригоос гадуур буюу гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн үндсэн дээр эзэмших эрхээ алдсанаас хойш 1 жилийн дотор уг эрхээ буцааж олж авсан бол эзэмшилд байх хугацааг тасалдан гэж үзэхгүй гэжээ. Дээрх хуулийн заалтын дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойш нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг сэргээсэн атал, уг шийдвэрийг үндэслэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 232 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэсэн өдөр хүртэл нийт хугацаа 11 сарыг нөхөн тооцож, Т х ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын хайгуулын 11042Х тусгай зөвшөөрлийн хугацааг 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр байхаар сэргээн бүртгэсэн байна. Мөн Т х ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргаагүй байх тул зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон байна. Иймд Т х ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын Т х ХХК-ийн захиргааны хууль бус актын улмаас <зөрчигдсөн эрхийг шүүхийн шийдвэрээр сэргээсэнтэй холбоотой тусгай зөвшөөрлийн хугацааг тооцуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Т х ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хуульд заасны дагуу тооцож, шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай гэжээ.

сэргээсэнтэй холбоотой тусгай зөвшөөрлийн хугацааг хэрхэн тооцох талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид тодорхой мэдэгдээгүй, тусгай зөвшөөрлийн хугацааг дууссаны дараа "хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө гаргаагүй" гэж үзэн тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болсонд тооцож байгаа үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож" гэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 232 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэж, тусгай зөвшөөрлийн хугацааг 2013 оны 01 дүгээр сарын 03-ны дуусгавар болохоор бүртгэснийг мэдэж байсан нь түүний 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17/13-01 тоот албан бичгээр Кадастрын хэлтэс гаргасан хүсэлтдээ цаг агаарын байдлаас болж тусгай зөвшөөрлийг сунгуулах хугацаа алдаж байгаа тул хүндрэлтэй байдлыг харгалзан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгаж өгнө үү гэсэн нотлох баримтаар нотлогдож байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн эзэмшлийн 11042Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанаас тасалдсан 11 сарыг хугацааг нөхөж тооцохгүй байх үндэслэлтэй байх тул Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэжээ.

“Т х” ХХК-ийн 11042Х хайгуулын тусгай зөвшөөрлийг 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр цуцалсныг эс зөвшөөрч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсаны дагуу 2011 оны 12 дугаар сарын 08-ны 489 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хангаж, улмаар хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 232 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн тухай 2012 оны 04 дүгээр сарын 09-ний 6-1966 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна. Энэхүү албан бичигт дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа хэзээнээс эхлэн ямар хугацаанд сэргэсэн, хэзээ дуусах талаарх тодорхой мэдээллийг тусгаагүй байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэсэн хуульд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 45 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2” гэсэн хэсгийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 I хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.