Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1147

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжаргал хөтлөн, улсын яллагч Г.Яндаг, шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос: Б овогт Д-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0000 01377 дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б овогт Д-ийн Т- нь Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Оорцог уул” ХХК-д талбайн даамалаар ажилладаг, ам бүл 5, эх, эхнэр, хүүхэд, дүүгийн хамт амьдардаг, хххх тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:). Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин 4-3а тоотод “машин тонолоо” гэж М.О-тэй маргалдан, улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь духны няцарсан шарх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: 2 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Таас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв. Хоёр. Эрүүгийн 2008 0000 01377 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд: 1. Хохирогч М.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 18- ны өдөр өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн ажил болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин 4-3а тоотод ажлаа хийгээд байж байтал танил Т гэх залуу надаас тохирч авсан машинаа авахаар ирсэн. Тухайн үед Т машин харчихаад “машин тоночихсон байна” гээд над руу уурлаад байсан. Тэгэхээр нь би “юундаа уурлаад байгаа юм бэ, анхнаасаа чамд энэ машиныг зарахдаа засаж чадахгүй гэж хэлсэн биз дээ” гэтэл Т намайг ганцаараа байхад миний зүүн шанаа руу баруун гараараа 1 удаа цохиод, үргэлжлүүлээд миний бие рүү цохисон. Тухайн үед дүү Энхдаваа граж дотроос гарч ирээд Т бид хоёрыг салгах гээд дийлэхгүй байсан. Тэгээд арай гэж салаад граж руу орсон чинь араас Т орж ирэхэд Энхдаваа мөн ороод ирсэн. Тэгээд би гражны цаана байж байтал Энхдаваа Тыг холдуулаад гражаас гарахаар нь би гарах гээд хаалгаар цухуйтал Т над дээр ирээд намайг цохисон чинь миний нүд харанхуйлаад явчихсан. Би гражийн хаалга толгойгоороо мөргөөд, миний толгойноос цус гарахаар нь би цагдаад дуудлага өгөөд хажуу талын машин угаалгын Шинээ, Ганзориг гэх хоёр залуу байхаар нь би тэр хоёрыг граж руу дагуулж очсон. Тыг явах гээд байхаар нь байлгаж байгаад цагдаад хүлээлгэж өгсөн. Анх Т миний Бэмби нэртэй Е-46 320 гэсэн загварын ногоон өнгийн машиныг харчихаад “би энэ машиныг авъя” гэхээр нь “чи ав, харин урьдчилгаагаа өгөөрэй, энэ машины хроп нь эвдэрчихсэн шүү, би янзалж чадахгүй” гэж хэлсэн. Т бид хоёр тухайн машиныг 4.500.000 төгрөгөөр өгөхөөр тохирсон. Нийт 4.000.000 төгрөгийг өгөлцөж авалцаад, одоо 500.000 төгрөг дутуу байгаа юм. Тухайн үед Т надаас 1.000.000 төгрөгийн урьдчилгаа өгчихөөд хэсэг алга болчихоор нь би тухайн машиныг миний эзэмшлийн машин юм чинь Т яг авах юм уу, үгуй юм уу гэж бодоод машиных нь ременыг авсан. Найз маань хөдөө запасанд аваад явчихъя, ремен нь тасарчихаж магадгүй гээд аваад явсан. Манай найз хэрэглээгүй буцаагаад аваад ирэхээр нь би машины урд суудал дээр нь тавьсан юм. Мөн би урд хамарнаас нь аржатар руу ордог усны сав зэргийг янзлах гээд тавьсан байсан. Тэр бүх юм нь машины урд талын суудал дээр байгаа. Энэ талаар би Тт үзүүлж байсан. Миний биед учирсан зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины арьсны зулгаралт бүхий гэмтлүүдийг Т гараараа цохиж учруулсан. Мөн духны няцарсан шархыг 3 Т намайг цохисноос болоод би хаалга мөргөж уг гэмтлийг авсан. Хамаатны дүү Энхдаваа, мөн Тын дүү Бадрахбаяр нар байсан. Би гэмтэл авсны дараа угаалгын газар орж Шинээ, Ганзориг нарт гэмтлээ үзүүлсэн. Тухайн үед Т бид хоёр эрүүл байсан. ...Би томографикт 100.000 төгрөгөөр, шүүх эмнэлэгт 8.000 төгрөгөөр, эм, тарианд 60.000 төгрөгөөр, толгойгоо 2 удаа бариулж 20.000 төгрөг зарцуулсан. Миний хамарны баруун тал болон духан дээр сорви үлдсэн, эмнэлгээр явж үзүүлнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11 дүгээр тал), 2. Гэрч Д.Бадрахбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө өөрийн төрсөн ах Тын хамт машин авах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин 4-За тоотод очиход Одхүү гэртээ байгаагүй. Би ах Тын хамт гадаа нь байж байтал Одхүү ирсэн. Тэгтэл Одхүү, Ттай машины талаар ярьж байгаад машин доторх юмнуудаа үзээд байж байтал машины хэсэг эд анги нь байхгүй, дутуу байсан чинь манай ах Т хэдэн юм дутуу байна, хаана байна, юу болчихвоо гээд Одхүүгээс асуутал Одхүү найздаа өгсөн, буцаагаад хийчихье гээд байсан. Манай ах Т дургүйцээд явлаа гэтэл Одхүү ах Т руу уурлаад байсан. Тэгээд Одхүү Ттай барьцалдаад авсан чинь Т ах Одхүүгийн нүүр рүү цохиод байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан чинь Одхүү граж руу орсон. Ах Т юм ярих гээд ортол Одхүү Т ахтай дахин барьцалдаж аваад Т ах Одхүүг түлхээд хаалга мөргүүлсэн. Тэгэхээр нь би дахиж очиж салгасан чинь Одхүү толгойноосоо цус гарсан байсныг харчихаад хажуу талын гражийн хүмүүсийг дуудсан. Тэр залуучууд нь ирээд яагаад ингээд хүн зодож байгаа юм гэхээр нь би хүний олон хүнээ барихгүй шүү, цагдаа дуудчихсан байгаа гэсэн. Удалгүй цагдаа ирсэн. ...Хэрэг Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин 4-За тоот хашаанд болсон. ...Одхүүг манай ах Т гараараа нүүр хэсэг рүү нь цохисон. Мөн дараа нь түлхээд хаалга мөргүүлсэн. ...Тухайн үед машин тоночихлоо гэх шалтгаанаар маргалдсан. ...Бүгд эрүүл байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал), 3. Шүүгдэгч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн төрсөн дүү Д.Бадрахбаярын хамт Одхүүгээс худалдаж авсан BMW 320 загварын ногоон өнгийн машиныг авахаар очтол Одхүү гэртээ байхгүй байсан. Хэсэг хугацааны дараа Одхүү ирээд “би машинаа авъя” гээд машин дээрээ очоод эд ангийг нь бүртгэтэл машины моторны туслах эд ангиудаас дутсан, машин авах боломжгүй болсон байсан. Тэгээд би машинаа үлдээх гэтэл Одхүү намайг хэл амаар доромжлоод намайг мөрлөсөн. Миний уур хүрээд Одхүүтэй барьцалдаж, зууралдан 4 түүний нүүр тус газар нь 1-2 удаа цохисон чинь дүү Бадрахбаяр Одхүүг салгаад холдуулсан. Одхүү граж руугаа орсон ба граж дотроосоо хэл амаар доромжлоод байхаар нь би араас нь ороод түүнтэй дахин барьцалдаж аваад цээж хэсэг рүү нь гараараа түлхэхэд Одхүү гражийн хаалганы бариул хэсгийг мөргөсөн. Одхүүгийн духнаас цус гарсан. Одхүү гражаас гарч яваад хажуу талын угаалгын 2 хүн дуудаж ирүүлсэн. Тэр хоёр хүн намайг яахаараа хүн зоддог юм бэ гээд байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан, та нартай ярих зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирсэн. ...Би Одхүүтэй машинаас болж маргалдсан. Машины нэр нь шилжээгүй боловч миний эзэмшлийн машин байгаа юм. Анх Одхүүгээс энэ машиныг 4.500.000 төгрөгөөр бодон авч байсан. ...Би Одхүүд эмчилгээний зардлыг өгч хохирлыг нь барагдуулна. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг би гараараа цохиж зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины арьсны зулгаралт бүхий гэмтлийг үүсгээд, дараа нь гараараа түлхэж духны няцарсан шарх гэмтлийг үүсгэсэн. Одхүү намайг цохиж, зодоогүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-72 дугаар тал), 4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10613 дугаартай дүгнэлтэд: Хэсэг газрын үзлэгт: Духны баруун хэсэгт 4х0.1 см 5ш оёдол бүхий шархтай, зүүн шанаагаар хавдартай, зүүн нүдний доод зовхинд 0.5х0.3 см хүрэн өнгийн арьсны зулгаралттай. Зүүн бөөрөнд эмзэглэлтэй. Дүгнэлт “...М.О-гийн биед духны няцарсан шарх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Ж.Ганцэнгэл/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал), Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд: 5. Шүүгдэгч Д.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 24 дүгээр тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар тал), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 36, 38 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 39 дүгээр тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 40-59 дүгээр тал), “ОорцогУул” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 60 дугаар тал) зэрэг бичгийн нотлох 5 баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Тт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. Гурав. 1. Гэм буруугийн талаар. Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Т нь иргэн М.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй болно. Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Тын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин 4-3а тоотод “машин тонолоо” гэж иргэн М.О-тэй маргалдан, түүний биед халдаж, эрүүл мэндэд нь духны няцарсан шарх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины арьсны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь: -хохирогч М.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т ...миний зүүн шанаа руу баруун гараараа 1 удаа цохиод, үргэлжлүүлээд миний бие рүү цохиод 6 байсан. ...Т над дээр ирээд намайг цохисон чинь миний нүд харанхуйлаад явчихсан. Би гражийн хаалга толгойгоороо мөргөөд, миний толгойноос цус гарсан. ...биед учирсан зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины арьсны зулгаралт бүхий гэмтлийг Т гараараа цохиж учруулсан. Мөн духны няцарсан шархыг Т намайг цохисноос болоод би хаалга мөргөж уг гэмтлийг авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11 дүгээр тал), -гэрч Д.Бадрахбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Одхүү Ттай машины талаар ярьж байгаад машин доторх юмнуудаа үзээд ...машины хэсэг эд анги нь байхгүй, дутуу байсан. …Одхүү найздаа өгсөн, буцаагаад хийчихье гээд байсан. ...Одхүү Ттай барьцалдаад авсан чинь Т ах Одхүүгийн нүүр рүү цохиод байсан. ...Т ах Одхүүг түлхээд хаалга мөргүүлсэн. ...гражийн үүдэнд Одхүүг цохиод, дараа нь граж дотор ах Т Одхүүг түлхээд толгойг нь хаалга мөргүүлсэн. ...Одхүүг манай ах Т гараараа нүүр хэсэг рүү нь цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал), -шүүгдэгч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Одхүү ирээд “би машинаа авъя” гээд машин дээрээ очоод эд ангийг нь бүртгэтэл машины моторны туслах эд ангиудаас дутчихсан, машин авах боломжгүй болсон байсан. ...Одхүү намайг хэл амаар доромжлоод намайг мөрлөсөн... миний уур хүрээд Одхүүтэй барьцалдаж, зууралдан түүний нүүр тус газар нь 1-2 удаа цохисон. Одхүү граж дотроосоо хэл амаар доромжлоод байхаар нь ...түүнтэй дахин барьцалдаж аваад цээж хэсэг рүү нь гараараа түлхэхэд Одхүү гражийн хаалганы бариул хэсгийг мөргөж ...духнаас нь цус гарсан. ...Би Одхүүтэй машинаас болж маргалдсан. ...гэмтлүүдийг би гараараа цохиж ...үүсгэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-72 дугаар тал), -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10613 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Хууль зүйн хувьд шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж буй гэмт үйлдэл бөгөөд шүүгдэгч Д.Т нь хохирогч М.О-гийн эрүүл мэндэд хөнгөн 7 гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Тыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай. Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.О-гийн биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч М.О- нь Шүүх эмнэлэгт 8.000 төгрөгөөр шинжилгээ хийлгэсэн /хх-18/ байх тул дээрх мөнгийг шүүгдэгч Д.Таас гаргуулж хохирогч М.О-д олгохоор шийдвэрлэв. Харин хохирогч М.О- нь тус хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав. 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар. Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Д.Т нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй. Шүүгдэгч Д.Т урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүхээс шүүгдэгч Д.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 3. Бусад асуудлаар: Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 8 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Тус хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Таас 8.000 (найман мянга) төгрөгийг гаргуулж хохирогч М.О-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.О- нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч болон улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох 9 хүртэл шүүгдэгч Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА