Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/879

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Э.Энхбат ,  

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч П.Б-т  холбогдох 2108 00000 0128 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***оны**** дугаар сарын **-ны өдөр Х аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто замын техникч оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлж буй, ам бүл 4, эхнэр, хүүхэд, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо Мандалын *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, Б овгийн Х-ын Ш  /РД:*****/,  

Холбогдсон хэргийн талаар :      

Шүүгдэгч П.Б нь 2020 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Мандалын *** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Э.Х-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас марган толгой нүүр, хамар хэсэгт гараараа цохиж биед нь баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь :    

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :  

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч П.Б нь 2020 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Мандалын *** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Э.Х-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас марган түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь : 

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...2020 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Мандалын 3-59 тоотод иргэн Э.Х нь хамтран амьдрагч П.Б-т зодуулсан...гэх тэмдэглэл /хх-01/,

- иргэн Э.Х-аас цагдаагийн байгууллагад гаргасан...2020 оны 12 дугаар сарын 28-ны шөнө нөхөр болох П.Б-тэй маргаан үүсэж, улмаар надад гар хүрч зодуулсан...гэх өргөдөл /хх-04/,

- хохирогч Э.Х-ын:... 2020 оны 12 дугаар сарын 28-ны шөнө гэртээ 4 настай хүү Н, хадам ээж Д, бид нарыг унтаж байхад манай хамтран амьдрагч Ш гаднаас согтуу орж ирээд хүүхдээ унтуулахгүй, сэрээгээд оролдоод байхаар нь би нөхөртөө хандаад хүүхдээ зүгээр унтуулаа, болиоч ээ гэсэн чинь унтуулахгүй, аавдаа хайртай юм уу гээд байнга тэгээд байсан ба манай хүү нойроо харамлаад уйлагнаад байсан. Тэгэхээр нь би шөнө согтуу ирчихээд хүүхэд унуулж амраахгүй яах гээд байгаа юм гэсэн чинь манай нөхөр уурлаад намайг хэл амаар доромжлохоор нь би өөдөөс нь хэрэлдэхэд миний нүүр хэсэг рүү алгадаад, толгой нүүр хэсэг рүү нэлээд хэдэн удаа цохиулсан. Тэгсэн чинь хадам ээж Д бид хоёрыг боль гэж салгаад хэн хэнийг загнасан. Тэгээд тэр шөнөдөө унтаж амраад би маргааш нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...би Ш-тэй гэрлэлтээ батлуулаагүй. Бид хоёр хамтран амьдраад 5 жил болж байгаа ба бид хоёрын дундаас 1 хүү гарсан ба одоо хүү маань 4 настай, П.Б нь зан араншингийн хувьд ууртай ширүүн зантай ба заримдаа зөөлөн зан гаргадаг...Би П.Б-т ямар ч гомдол санал байхгүй. Би биедээ ямар нэг эмчилгээ хийлгээгүй гэх мэдүүлэг /хх-10, 13, 17/,

- гэрч Ц.Д-ийн:... 2021 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим би бэр Х, ач хүү Н нарын хамтаар унтаж амарч байтал гаднаас манай хүү Ш архи уусан согтуу орж ирээд өрөө рүүгээ ороод эхнэр, хүүхдээ сэрээгээд байсан. Тэгтэл манай бэр Х битгий хүүхэд харанхуй шөнө сэрээгээд айлгаад бай гэж байсан. Тэгээд тэр хоёр энэ асуудлаас болж маргалдсан. Тэгтэл манай хүү Ш, Х-ын нүүр лүү гараараа цохиод байхаар нь би болиулаад тэгээд бүгдээрээ унтаж амарцгаасан гэх мэдүүлэг /хх-19/,

- шинжээчийн дүгнэлт :...Э.Х-ын биед баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх /хх-21-22/,

- Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын  үнэлгээний баримт /хх-52-56/,

- шүүгдэгч П.Б-ийн:... 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр найү Т-ын гэрт очиж пиво ууцгаасан. Тэгээд орой нэлээд халамцуу танил дүүгээр өөрийнхөө машиныг бариулаад гэртээ ирсэн, тэгээд гэртээ ороод эхнэр Х архи ууж ирээд хүүхэд оролдоод сэрээх гээд байна гэж хэлэхээр нь уурлаад хэрүүл эхэлсэн. Хонгорзул бид хоёр хуучин гэр бүлийн маргаан байсан ба намайг Х алгадаад авахаар нь би уурандаа алгадаад нүүр рүү нь гараараа цохичихсон. Тэгэхэд манай ээж Д өөр өрөөнөөс гарч ирээд юу болоод байгаа юм больцгоогооч гээд больсон гэх мэдүүлэг /хх-15, 31-32/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно. 

Тодруулбал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой нь тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл тогтоогдохгүй байна.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй байх /хх-13/ тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                            

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, ээж, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, зам талбайн тохижилтын ажил эрхэлдэг, хөрөнгө орлоготой болон ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримт тус хэрэгт авагдсан /хх-10, 18, 19, 35, 38, 49, 66-67, шүүх хурлын тэмдэглэл/, судлагдсан байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хөдөлмөр эрхэлдэг зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 нэгжийг 1000 төгрөгөөр тооцон 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.                

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :     

     

1. Шүүгдэгч П.Б-т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.               

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч П.Б-ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Б-т оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 550.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг П.Б-т мэдэгдсүгэй.        

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч П.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ :                            Г.ГАНБААТА