| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0249/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/289 |
| Огноо | 2018-02-28 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | У.Дэндэвдорж |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/289
2018.02.28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч У.Дэндэвдорж,
шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Б.Онолтуяа,
шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Авгас овогт Мийгаасүрэнгийн М.Т, Хурниад овогт Мөнхбаатарын М.Д нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802 0001 30018 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Авгас овгийн Мийгаасүрэнгийн М.Т, 1996 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежмент мэргэжилтэй, ам бүл 3, эх, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут амины орон сууц **************тоотод оршин суух хаягтай, Номин рестроранд зөөгч ажилтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /РД:*******************/
Шүүгдэгч Монгол улсын иргэн Хурниад овгийн Мөнхбаатарын М.Д, 1995 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын худалдааны мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Жаргалтантын 4-20 тоотод оршин суух бүртгэлтэй одоо Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо ******************* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /РД:******************/,
Шүүгдэгч М.Д, М.Т нь бүлэглэн худалдаалах зорилгогүйгээр Төв аймгийн Бор нуур сумын нутаг дэвсгэрт 2017 оны 09 сард 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан Тетрагидроканнбинолын агууламжтай Каннабис буюу өвс гэх нэршилтэй 385 гр нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэн уг мансууруулах бодисыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, Би дахин ийм төрлийн бодис хэрэглэхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.
Шүүгдэгч М.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, Би тэр өвсийг сонирхоод хэрэглэж үзээд хаях гэж байсан. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.
Яллагдагч А.М.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна....би 2017 оны 09 сарын сүүлээр Төв аймгийн Бор нуур сумруу явж найз М.Тын хамтаар явж түүсэн юм. Бор нуур суманд ургадаг гэж ам дамжсан ярианаас сонсож байсан. Ер нь тухайн мансууруулах өвсний талаарх мэдээллийг цахим хуудас, гадаадын кино жүжигчид болон дуучид хэргэлдэг гэж мэдээлэл байхаас гадна тухай дуучдын хэрэглэж байгаа дууны бичлэг гарч байсан...” гэх мэдүүлэг. /хх110-11/,
Яллагдагч М.Т мэдүүлэхдээ: “...сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна....би 2017 оны 09 сарын сүүлээр Төв аймгийн Бор нуур сумын нутаг дэвсгэр урьхан зоогийн газраас наана замаас гарахад хажууд хуучин ногоотой тарьж байсан талбай байсан. М.Д бид 2 цуг нэг уутанд түүцгээсэн. М.Д бид 2 цуг ярилцаж байгаад цуг түүхээр шийдсэн юм. Төм аймгийн Бор нуур суманд ургадаг гэж ам дамжсан ярианаас сонсож байсан. М.Д бид 2 оюутан байхдаа их нийлдэг байсан ба каннабис гэх мансууруулах өвс Монгол улсад ургадаг талаар урд өмнө ярилцаж байсан...” гэх мэдүүлэг. /хх115-116/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 407 дугаартай дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. М.Д РД:УХ95……, М.Т РД:УИ96…… гэж хаягласан 2 ширхэг шээсэнд Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн.
Илэрсэн “Тетрагидроканнабинол” нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн уагсаалтад хамаарна. /хх30-31/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн 869 дугаартай дүгнэлт:
Шүүх сэтгэц эмгэг судлалын 35 дугаартай: “...М.Д нь сэтгэцийн эмгэггүй, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай..." гэсэн дүгнэлт. /хх41-42/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 31 дугаартай дүгнэлт: “...М.Т нь сэтгэцийн эмгэггүй, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай..." гэсэн дүгнэлт. /хх44-45/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх7-11/, шинжээчийн №407, №869 дугаартай дүгнэлтүүд /хх30-31, 36-37/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл Шүүгдэгч М.Д, М.Т нь бүлэглэн худалдаалах зорилгогүйгээр Төв аймгийн Бор нуур сумын нутаг дэвсгэрт 2017 оны 09 сард 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан Тетрагидроканнбинолын агууламжтай Каннабис буюу өвс гэх нэршилтэй 385 гр нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэн уг мансууруулах бодисыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар хадгалсан болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Улсын яллагч У.Дэндэвдорж нь шүүгдэгч М.Т, М.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэм буруутай болохыг нотолсон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан болно.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааний явцад цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтаар шүүгдэгч М.Т, М.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэв.
Улсын яллагч шүүгдэгч М.Т, М.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул Эрүүгийн хуульд заасан ял шийтгэх нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасны дагуу М.Т, М.Д нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай талаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал гаргасан болно.
Шүүх шүүгдэгч М.Т, М.Д нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн бөгөөд тэдгээрт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэм буруутай этгээдүүдийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчийн саналыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.
Шүүх энэ хэрэгт хураагдан ирсэн хар өнгийн ууттай 385 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, 3 ширхэг ахуйн хэрэглээний газ, 1 ширхэг асаагуур зэргийг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
4. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Т, М.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР