Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1596

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, улсын яллагч Э.Намуун,

 

шүүгдэгч Л.Э.Б, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа ҮД:12-92 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б Э.Бт холбогдох эрүүгийн 1706 0365 01783 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1985 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засгийн удирдлага мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Моника” бааранд зохион байгуулагч ажилтай байсан ч одоогоор “Бат Гранд” ХХК-н Цагаан шөнө” бааранд зохион байгуулагчаар ажиллаж байгаа, ам бүл 4, эхнэр, 4-9 насны 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 5 дугаар гудамжны 202 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.Б Э.Б

 

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

 

Л.Э.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” бааранд үйлчлүүлж байсан иргэн Т.Наранхүүг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

2

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э.Б мэдүүлэхдээ: Тухайн өдөр “Моника” бааранд зохион байгуулагч хийж байсан. Хохирогч эмэгтэй хүний хувцаснаас зуурчихаад тавихгүй байхаар нь чи одоо боль гээд салгасан юм гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Наранхүүгийн: ...2017 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моника” бааранд ороод Нийслэл нэртэй нэг ширхэг пиюо захиалаад бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад ширээн дээрээ суугаад ууж байсан пивоо уух гэтэл алга болчихсон байхаар нь баарны хамгаалагчид нь миний ууж байсан пиво алга болчихсон байна гэж хэлэхэд юу яриад байгаа юм бэ манайх угийн ингэдэг юм одоо манай баарнаас гар гэж хэлэхээр нь танай үйлчлүүлэгч ер нь юу юм бэ гэж хэлэхэд манай үйлчлүүлэгч ингээд гарчихдаг юм гэж хэлэхээр нь би гадуур өмсөж явсан куртикаа авъя гэж хэлээд гарах хаалганых нь хажуу талд байх хувцас өлгөдөг газраас нь хувцасаа авах гээд зогсож байхад тэр хамгаалагч гэх залуу нь араас ирээд намайг хөлөөрөө хавирч унагаж доороо хийгээд нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөөд гараараа цохиж зодсон. Тэгээд би газраас өндийгөөд босоход миний араас хөлөөрөө жийгээд шат руу унагасан. Миний үүдэн гурван ширхэг гүд унасан, уруул сэтэрч, хамар бага зэрэг мурийсан байна. Энэ гэмтлийг тэр баарны хамгаалагч гэх залуу намайг зодож миний биед учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14786 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Т.Наранхүүгийн биед 3 шүдний булгарал, хамрын ясны хугарал таславчийн мурийлт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, нүүрэнд гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.51-2т зааснаар 3 шүд

 

үгүй болсон нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтмол 10% алдагдуулах тул

 

гэмтлийн хөнгөн зэрэг болно. Шинжээч эмч Б.Ариунзул гэх дүгнэлт /хх-ийн 14

 

дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Т.Саруулцэцэгийн: ...манай дүү болох Т.Наранхүү над руу “Моника” баарны захирал Батхуяг гэж хүний утаснаас залгаад эгчээ хүнд зодуулчихлаа. Миний шүд уначихлаа гэж хэлэхээр нь би байгаа газар нь такси бариад очсон юм. Тэгсэн чинь манай дүү “Моника” баарны үүдэнд ганцаараа зогсож байсан бөгөөд уг баарны эзэн Батхуяг гэгч нь машин дотор сууж байсан. Би дүүгээсээ юу болсон талаар асуусан чинь уг баарны хамгаалагчид зодуулсан гэж хэлсэн. Уг хүн нь манай дүүг ажиллаж байхад байдаггүй байсан гэж хэлсэн. Уг цохисон гэх хүн нь тэр үед байхгүй байсан бөгөөд захирал болох Батхуяг гэгч нь надтай уулзаад манай хамгаалагч цохисон юмаа. Ах нь шүдийг нь янзлуулаад өгнө гээд байсан...гэх мэдүүлэг /хх-н 17-18 дугаар тал/, Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Л.Э.Бын: ...2017 оны

 

  1. дүгээр сарын 26-ны өдөр шөнийн 23 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 7-р
 

3

 

 

хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моника” бааранд хэсэг суугаад үйлчлүүлж байхад гаднаас зүс таних Наранхүү гэж банди мөн суугаад үйлчлүүлж байсан. Тэгээд тэр хавиар явж байсан хүмүүстэй хэл ам татлаад, нэмж ихээр архи уугаад байж байсан. Хэтэрхий их ууж байна даа гэж бодоод сууж байтал зөөгч ууж дууссан байсан пивийн хоосон бакалыг нь хураахад миний пивийг хураалаа гэж хэлээд орилоод байсан. Тэгээд босоод гарах хаалганы дэргэд таараад аятай бай ахын дүү гэж хэлэхэд чи энд хамгаалагчаараа ажиллаж байгаа юм уу гэж хэлээд ганц хоёр үг сольсон...Би өөрөө ч гэсэн тухайн үедээ 1 пиво уусан байсан ба аятайхан бай гэж хэлээд түлхсэн чинь шат руу хөл алдаад унасан. Босож ирээд шүд унасан гэж хэлээд амнаас нь цус гарчихсан байсан. Тэр оройноо цагдаа сэргийлэх болох байх гэж бодоод би зугтаагаад явчихсан. Энэ баарны түрээслэгч Батхуяг гэж залуу миний найз ба энэ хүний хэл амыг дараад, уулзуулаад өгөөч гэх шалтгаанаар 2018 оны 02 дугаар сарын эхээр уулзаад нэхэмжлээд байгаа 1.000.000 төгрөгийг нь өгсөн байгаа. Би тэр өдөр хамгаалагчаар ажиллаагүй, таньдаг найзынхаа баараар үйлчлүүлээд сууж байсан нь тэр...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Л.Э.Бын: ...Би

 

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” бааранд үйлчлүүлэх гээд явж байхад үл таних залуу /Т.Наранхүү/ цэргээс халагдаж ирсэн гээд согтуу хүмүүстэй маргалдаад орилж хашгираад байхаар нь ахын дүү больчих гэж хэлсэн чинь над руу дайраад чи хэн юм бэ гээд байхаар нь “Моника” баарны үүдэнд хаалганы дэргэд мөрөн тус газар нь нэг удаа түлхсэн чинь Т.Наранхүү ухарч байгаад баарны шатан дээр унаад босоод ирсэн амнаас нь цус гоожсон байсан. Тэр үед би шүдийг нь унасан гэж мэдээгүй нэг их тоогоогүй, тэнд байсан хүмүүс боль боль гээд манай найз явцгаая гээд бид явсан. Тэгээд 7 хоног орчмын дараа цагдаагаас дуудаж байна гээд бид цагдаа дээр ирж уулзан Т.Наранхүүд хохирлын мөнгө болох 1.000.000 төгрөгийг өгч барагдуулсан тэр өдрөөс хойш уг хэргийг хурдан шийдвэрлүүлэх гэсэн боловч Т.Наранхүү өөрөө байхгүй байсан учраас уг хэрэг шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс уг хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү, би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 дугаар тал/,

  • Шүүгдэгч Л.Э.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 19, 24, 37-43 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Л.Э.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа

 

4

 

 

явуулдаг “Моника” бааранд үйлчлүүлж байсан иргэн Т.Наранхүүг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

 

Шүүгдэгч Л.Э.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” бааранд үйлчлүүлж байсан иргэн Т.Наранхүүг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Баянзүрх дүүргийн Прокуророос Л.Э.Бын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч Л.Э.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” бааранд үйлчлүүлж байсан иргэн Т.Наранхүүг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Иймд Прокуророос Л.Э.Бын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Л.Э.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хохирогч Т.Наранхүү хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгчийг одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Л.Э.Б нь урьд Багахангай, Налайх дүүргийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн байна. Гэвч уг үйлдэлд нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх, Л.Э.Бын тэнссэн хугацаанд түүнд хяналт тавих эрх бүхий этгээд уг үүргээ биелүүлээгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө болсон Л.Э.Бын гэмт үйлдлийн үр дагаварт хохирогч Т.Наранхүүгийн эрүүл мэндэд хохирол учирсан талаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн дүгнэлт 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гарсан байхад эрүүгийн хэрэг үүсгэн шалгалгүйгээр 2018 оны 10 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэсэн нь мөрдөн шалгах ажиллагааг санаатайгаар удаашруулан шалгасан, хуульд заасан хугацааг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт: ...тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж тодорхойлжээ.

 

Шүүгдэгч Л.Э.Б нь Багахангай, Налайх дүүргийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байхад тэнссэн хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул энэ хуульд заасан журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч Л.Э.Бт энэ тогтоолоор оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг хоногт шилжүүлэн тооцоход 30 /гуч/ хоног болж байна.

 

Шүүгдэгч Л.Э.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хохирогчид учирсан хохирлыг сайн дураараа мөрдөн шалгах ажиллагааны явцад төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

    1. Э.Б Э.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Э.Быг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

      1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар Л.Э.Бт энэ тогтоолоор оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хоногт шилжүүлэн 30 /гуч/ хоног дээр өмнөх Багахангай, Налайх дүүргийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож энэ тогтоолоор оногдуулсан 06 /зургаан/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 07 /долоон/ сарын
 

6

 

 

хугацаагаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Э.Бт 07 /долоон/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Л.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
    1. Хохирогч Т.Наранхүү нь өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх бичгийн нотлох баримтуудаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

    1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Л.Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

    1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Э.Бт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ