Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2017/ШЦТ/348

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа 

улсын яллагч Д.Энх-оргил,

шүүгдэгч Ц.Ч,

шүүгдэгч Г.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Тэмээн овгийн Ц.Ч, Зинамэдир овгийн Г.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725030874 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Тэмээн овгийн Ц.Ч, 1995 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх болон хоёр дүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 57 дугаар  гудамж 0885 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ВЙ95011817

2.Зинамэдир овгийн Г.Т, 1996 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, бүрэн дунд боловсролтой, уран дархан мэргэжилтэй, ам бүл 5, эх, эхнэр хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 69 дүгээр гудамж 928 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ96060914

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ц.Ч, Г.Тнар нь 2017 оны 4 дүгээр сарын 16-ны орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Хөхийн дуулга барны үүдэнд хохирогч Г.Этэй маргалдаж улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм хэрэг хийхгүй, хохирол төлсөн…” гэв.

Шүүгдэгч Г.Тшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм хэрэг хийхгүй…” гэв.

Хохирогч  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 4 дүгээр сарын 16-ны орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах Дуулга бааранд сууж байгаад гарахад уг баарны шатан дээр үл таних 7-8 залуучууд нэг нь манай эхнэр Болорын бөгснөөс нь базаж чиний хэлүү рүү миний эрхтэн орох болно гэж доромжилсон. Уг залуучууд манай эхнэр бид хоёрыг барьж авч шатан дээрээс гадаа гаргаад газарт унагааж, үснээс зулгааж чирч баарны үүдэнд тал бүрээс зодсон. Тухайн залуучуудын махлагдуу Т гэх залуу гадаа гарч ирээд хажуунаас барьж авахад түүний хамт явсан залуучууд намайг тойрч авсан байсан. Тухайн залуучууд намайг дээрээс цохиж байхад манай эхнэр ирээд нэг залууг нь болиулахад Т, Чгэх залуучууд намайг зодож байсан гэж хэлж байсан. Тухайн 2 залуу миний толгой хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Мөн газраар нуруугаар нь цементэн дээр чирсэн. Мөн 2 гар, хөлийг өшиглөж гэмтэл учруулсан…” гэжээ. /хх-18-19/.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Гэрч Б.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Уг баарны 2 давхрын шатан дээр манай найз Т, Чимэдцэрэн, Эрдэнэбат нар үл таних одоо хохирог болсон байгаа Энхтүвшин гэдэн хүнтэй маргалдаж байсан. Манай найз Чхохирогч Энхтүвшинтэй барьцалдсан байсан. Тухайн үед Энхтүвшингийн уруулаас нь жаахан цус гарч байсан...” гэжээ /хх-22-23/.

              Гэрч Н.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Баарны гадаа Чүл таних эрэгтэйтэй барьцалдаад зодолдож байсан” гэжээ. /хх-24/

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 5188 дугаар дүгнэлтэд

“1.Г.Эгийн биед тархи доргилт, баруун нүдний салстын цус харвалт, зовхи, эрүү, бугалганы цус хуралт, ар нуруу, сарвууны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.” гэжээ /хх-29/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-49-52/, хохирогч Г.Эгийн өвчний түүх /хх-59-62/, хохирогчийн эмчилгээний зардлыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Ч, Г.Тнар нь 2017 оны 4 дүгээр сарын 16-ны орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Хөхийн дуулга баарны үүдэнд хохирогч Г.Этэй маргалдаж улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Ч, Г.Тнарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Ч, Г.Тнар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Ц.Ч, Г.Тнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тэмээн овогт Ц.Ч, Зинамэдир овогт Г.Т нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.Ч, Г.Тнарыг тус бүрийг 500 (таван зуун) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Ч, Г.Тнар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч, Г.Тнарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН