| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0250/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/281 |
| Огноо | 2020-07-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0250/Э/
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Хохирогч Д.Б,
Хохирогчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч Э.Э өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч Э.Э, А.Э, Б.Н, К.Р, Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Э.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт А.Э, Б овогт Б.Н, У овогт К.Р, А овогт Б.Н нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018002080189 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 26 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, ................... тоотод оршин суух хаягтай, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Э.Э,
Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, ................. тоотод оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Товгийн А.Э,
Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эко-Алтанзаамар ХХК-д оператор ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, ............. тоотод оршин суух, 1 удаагийн ял шийтгэлтэй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Б.Н,
Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “ОК” зочид буудалд угтагч ажилтай, ам бүл 3, нөхөр 1 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, ............... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, У овгийн К.Р,
Монгол улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, 31 настай, дээд боловсролтой, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйч мэргэжилтэй, Г ө ХХК-д ХААБ-ын инженер ажилтай, ам бүл 4, аав, ээж хүүгийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, .............. тоотод оршин суух, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, А овгийн Б.Н,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч А.Э, Б.Н, К.Р, Б.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, “Дархан Номин” худалдааны төвийн дотор байрлах иргэн Д.Б “Эгэл” үнэт эдлэлийн лангуунаас 49 ширхэг эмэгтэй хүний монетон бөгжийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 6,670,400 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Э, Б.Н, К.Р, Б.Н нар *****ийн хулгайлсан 49 ширхэг монетон бөгжийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан болох нь:
Шүүгдэгч Э.Э “..2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дархан Номин их дэлгүүр рүү архи авах гэж орсон. Алт мөнгөний дэлгүүрийн лангуу онгорхой байхаар нь 49 ширхэг монетон бөгж авсан. Тэндээс гараад бид хэд хуучин Дарханд нэг цайны газар орсон. Тэнд орсон хойноо найзууддаа бөгж авснаа хэлэхэд дараа дэмий юм болох вий гэж байсан. Би зүгээрээ, өөрөө аргална гэж хэлээд, ломбардад хэдийг нь тавьсан” гэх мэдүүлэг, ихэнх бөгжийг Улаанбаатар хотод очиж зарсан, зарсан хүмүүсээ танихгүй гэх мэдүүлэг,
Шүүгдэгч А.Э “...2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дархан Номин их дэлгүүр рүү архи авах гэж орсон. Тэрүүгээр явж байхад Э.Э гаръя гэж дохисон. Хуучин дарханд очоод нэг цайны газар орсон хойноо бөгжнүүд авсныг мэдсэн. Тэгээд хэдийг ломбардад тавьсан. Тэр мөнгөөрөө хот руу яваад буудал авч архи ууж байгаад баригдаад ирсэн” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Н “...2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дархан Номин их дэлгүүр рүү архи авах гэж орсон. Тэгтэл Э.Э, А.Э нар түрүүлээд гарсан байсан. Хойноос нь гараад очиход таксины буудал дээр зогсож байсан. Такси бариад хуучин Дарханд нэг цайны газар ороод сууж байгаад бөгж авсныг мэдсэн” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч К.Р “...Б.Н архи уугаад тэндээсээ гараад дахиад нэг шил архи авах гээд Дархан Номин их дэлгүүр рүү орсон. Тэрүүгээр юм үзээд ирье гээд Э.Э явж байснаа гэнэт гаръя, гаръя гэсэн. Такси хөлслөөд хуучин дархан явсан. Тэндээ нэг цайны газар орсон хойно монетон бөгжнүүд авсныг мэдсэн. Би хүүе болж байгаа юм уу? гэж хэлэхэд Э.Э би өөрөө мэдэж байна гэсэн. 18 дугаар буудлын тэнд хэдэн бөгжийг нь ломбардаад хот явсан. Тэгээд Улаанбаатарт буудалд ороод архи уусан. Би 2 хоночхоод 2020 оны 03 дугаар сарын 09-ний орой буцаж ирсэн” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Н “...Би хуучин ажлын эгч дээр ороод уулзаадахъя гээд ороход К.Р эгч байсан. Араас Э.Э, А.Э, Б.Н нар орж ирсэн. Тэгээд нэг хүнтэй уулзаадахъя гээд эхлээд Олон улсын худалдааны төв, дараа нь Дархан номин орсон. Тэгээд тэндээсээ гараад өдөр буудалд орсон, 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай нэг хамаатны эгчийнх рүү очсон” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Б “...Манай салбар дэлгүүр Дархан сумын 13 дугаар баг, Дархан-Номин худалдааны төв дотор байрладаг. Салбар дэлгүүрийн худалдагчаар Б.М ажилладаг. 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байтал захирлаа уучлаарай өчигдөр лангуунаас 49 ширхэг эмэгтэй монетон бөгжнүүдээ хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Алдсан 49 монетон бөгж миний өмч” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
Иргэний нэхэмжлэгч Б.С “...Манай Ачит бат ХХК нь барьцаалан зээлдүүлэх ажиллагаа явуулдаг. 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай Ачит-3 салбар дээр Б овогтой О гэх иргэн 4.4 грамм 4 ширхэг монетон бөгжийг манай ажилтан Н.З бичиг баримттай, 230,000 төгрөгөөр барьцаалсан байна. 4 ширхэг бөгжийг цагдаагийн байгууллагын ажилтанд хураалгасан. Би 230,000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
Иргэний нэхэмжпэгч Ш.О “...2020 оны 03 сарын 17, 18-ны өдөр аль нэгэнд өглөө залуу миний түрээсэлдэг алт монетон эдлэл зардаг лангуунд ирж 2 ширхэг монетон бөгж 90,000 төгрөгөөр зарсан. Би 2 ширхэг монетон бөгжийг граммлаад үзсэн чинь 1.7 грамм болсон. Иймд 90,000 төгрөгөө нэхэмжилж байна. Тухайн үед тэр залуу өөрийнхөө бөгж гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,
Гэрч Н.Г “...Гэрэлээ эгчээ захын лангуун дотор байсан нэг тавиуртай бөгжөө яасан юм бэ гэж надаас асуусан, тэгэхээр нь байгаа байлгүй дээ юун бөгж вэ гээд, өглөө чи гаргаж тавьсан юм уу гэж би М асуухад гаргаж тавьсан гэж надад хэлсэн. Тэгээд хулгайд алдагдсаныг мэдсэн’ гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,
Гэрч Б.М “...2020 оны 03 сарын 07-ны өдөр 13:00 цагийн орчим би хажуугийн лангууны Гэрэлчулуун эгчид лангуу харж байгаарай гэж захиж үлдээгээд яваад орой 17:00 цагийн орчим лангуун дээрээ очиход нэг тавиуртай монетон бөгжнүүд алга болсон байсан. ...тэгээд хяналтын камер шүүж үзэхэд 16:12 цагаас 16:15 цагийн үед 2 эмэгтэй, гурван эрэгтэй хүний хулгай хийж байгаа бичлэг байсан. Лангууны араас 2 эрэгтэй хүний хар цагаан масктай саравчтай малгайтай хар куртиктэй залуу лангууны араар гараа оруулаад тавиуртай бөгжнүүдийг аваад өвөртөө хийгээд гараад явсан.” гэх мэдүүлэг/хх-ийн 40-41/,
Гэрч Б.О “...Надад*****хэлэхдээ ломбарданд юм гавих гэсэн юм, чи бичиг баримтаараа тавиад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь надад бичиг баримт байхгүй шүү дээ гэж хэлэхэд танай дүү О байгаа биз дээ, дүүгийнхээ бичиг баримтыг аваад гараад ирээч гэж хэлсэн. …ломбардны ажилтан 4 бөгж чинь грамм хүрэхгүй байна 230,000 төгрөгөөр авна гэсэн’ гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,
Гэрч Э.Э “...баруун жигүүрийн үнэт эдлэл зардаг лангууны онгойлгодог шилэн хаалт нь нээлттэй байсан Тэгэхээр нь би хүн харж байгаад шилэн лангуу руу гараа явуулаад тавиуртай монетон бөгжнүүдийг энгэртээ хийгээд шууд дэлгүүрийн төв хаалгаар гарсан.” гэх мэдүүлэг /ххийн 44-45/,
“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн “...Дархан-Номин худалдааны төвд иргэн Б.М худалдаалж байсан үнэт эдлэлийн лангуун дээрээс нийт 60.64 грамм жин бүхий 49 ширхэг эмэгтэй хүний монетон бөгж 2020 оны 03 дугаар сарын 10-ны байдлаар 6,670,400 төгрөг” гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 52-54/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
Хэргийн газарт нөхөн үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 6/,
Эд мөрийн баримт хураан авч, хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хэрэгт авагдсан камерын бичлэгээр 5-уул хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон гэх байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Э.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж ”хулгайлах” гэмт хэрэгт үйлдсэн, шүүгдэгч А.Э, Б.Н, К.Р, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б 6,670,400 төгрөгийн хохирол учирснаас иргэний нэхэмжлэгч Б.С, Ш.О нараас хураан авч хүлээлгэж өгсөн 6 ширхэг монетон бөгжний үнийг хасаж тооцоход Д.Б 5,966,400 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.С 230,000 төгрөг, Ш.О 90,000 төгрөгийн хохирлыг төлөөгүй байна.
Шүүгдэгч нар 5-уул хамт Улаанбаатар хот явсан, бөгжнүүдийг борлуулан буудалд байрлаж байсан байдлыг харгалзан хохирогч Д.Б учирсан хохирлыг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч тус бүрээс 1,193,280 тус бүр гаргуулж хохирогч Б, ганцаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан шүүгдэгч Э.Э иргэний нэхэмжлэгч нарт учирсан 320,000 төгрөгийн хохирлыг нэмж гаргуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч ***** нь өөрт ногдох хохирлыг бүрэн төлсөн, шүүгдэгч Д.Н нь 400,000 төгрөг, шүүгдэгч К.Р 600,000 төгрөг тус тус төлсөн байх тул шүүгдэгч А.Э, Б.Н нараас тус бүр 1,193,280 төгрөг, шүүгдэгч Д.Н 793,280 төгрөг, шүүгдэгч К.Р 593,280 төгрөг тус тус гаргуулж хохирогч Д.Б олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгч Б.С, Ш.О нарт учирсан хохирлыг шүүгдэгч Э.Э төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Э, А.Э, Б.Н, К.Р, Б.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н, К.Р, Б.Н нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тодорхой хувийг төлсөн, учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хугацаанд хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулснаас эдлээгүй үлдсэн 256 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нийт 32 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 17 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Э.Э 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 86 хоног, шүүгдэгч А.Э цагдан хоригдсон хугацааг ялын тооцоог бодож ирүүлсэн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тооцож, шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон нийт 20 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н, К.Р, Б.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н, К.Р, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Э, А.Э нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД