Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 87

 

2016.08.15 Дугаар-87

    

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 
Хэргийн индекс:156/2016/0071/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга:                       А.Цэрэндулам, 
Улсын яллагч:                                    Я.Сансар,
Хохирогч                                                          Х.Хүрэлтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч:              С.Энхбат
Шүүгдэгч                                                          Б.Наранбаатар нарыг оролцуулан

     Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Наранбаатар холбогдох 201623000173 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:
      Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Дадал суманд 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын бетон армотурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багт оршин суух хаягтай, урьд улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, Сартуул овогт Батбилэгийн Наранбаатар /РД: СЙ93101211/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Наранбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Норов уулын энгэр гэх газарт “Чансаа” маркийн мотоцикль жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүйгээр хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.1а –д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно”, мөн дүрмийн 2.3 в-д “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж улмаар иргэн Х.Хүрэлтуяагийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                           
    
ТОДОРХОЙЛОХ НЬ:
                Шүүгдэгч Б.Наранбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Норов уулын энгэр гэх газарт “Чансаа” маркийн мотоцикль жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “...замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүйгээр хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, мөн дүрмийн 2.1а –д “...тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно...”, мөн дүрмийн 2.3 в-д “...мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж улмаар иргэн Х.Хүрэлтуяагийн биед хүнд гэмтэл учруулсан болох нь: 
Хохирогч Х.Хүрэлтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дадал суманд цахилгаанчины орон тоо гарсан юм. Тэгээд аймгийн төв дээр ирж сонгон шалгаруулалтанд оролцохоор өдөр 13 цаг өнгөрөөгөөд гарсан юм. Аймгийн төвд орох гээд аймгаас зүүн хойшоо 30 км газарт шороон замаар явж байтал мотцоциклоо гэнэт огцом тоормослоод зүүн гар тал руу ойчсон юм тэр үед надад ил харагдах гэмтэл шарх байгаагүй ямар асуудал болсон талаар асуухад нөхөр Наранбаатар нүдэнд хүн шиг юм харагдахаар сандраад тормослосон гэж хэлсэн тэгээд хажуу тийшээгээ ойчсон гэсэн. Аймгийн төв дээр эмээгийндээ ирээд хоноод маргааш нь нөхөр Наранбаатар нь сонгон шалгаруулалтанд орохоор 08 цагт явсан орой нь 19 цаг өнгөрөөгөөд 20 цагийн үед миний толгой өвдөж эхэлсэн юм. Тэгэхээр нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгэхэд эмч нь хэвт гэж хэлсэн аймгийн төвд томографикййн зураг авдаггүй учир Улаанбатаар хотод очиж үзүүл гэсний дагуу 2 хоногийн дараа Улаанбатаар хотод очиж Гэмтэлийн эмнэлэгт очиж хэвтсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/    
Гэрч Д.Хадын мөрдөн байцаалтад өгсөн: “... Манай ач хүү Наранбаатар нь сонгон шалгаруулалтанд орно гээд ирцгээсэн. Нилээн оройл ирсэн юм тэр өдөр надад бол юм яриагүй унтацгаасан. Маргааш өглөө нь ач хүү Наранбаатар нь шалгалт өгнө гээд явсан юм. Үдээс хойш ирээд хоол цайгаа идэж уучихаад гадуур гарсан юм. Тэгээд шөнө 00 цагийн үед ач хүү маань гэрт ирээд яасан бэ юу болсон талаар асуухад эмээ тавчик ор хөнжилын даавуу хэрэгтэй байна гэхэд эхнэрийгээ эмнэлэгт хэвтүүлчихлээ гэсэн. Яагаад эмнэлэгт хэвтүүлсэн юм бэ гэхэд замдаа мотоцикльтойгоо ойччихсон юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би нарийн юм асууж бариагүй яг юу болсон бэ гэхэд нүдэнд юм харагдаад нэг мэдэхэд ойччихсон байсан юм гэж хэлсэн өөр юм бол хэлээгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/
Гэрч Б.Наранбаатарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “... Би Хэнтий аймгийн Дадал сумаас өдөр 1 цаг өнгөрч байхад сонгон шалгаруулалтанд оролцохоор эхнэр Хүрэлтуяагын хамт өөрийн эзэмшлийн Чансаа маркийн улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоцикольтой Хэнтий аймгийн төв рүү гарсан юм. Аймгийн төвөөс 30 километрт шороон замаар явж байтал гэнэт нүдэнд урд талд маань хүний дүрс харагдсан юм тэгээд л нэг мэдсэн чинь би эхнэртэйгээ мотоцикльтойгоо онхолдоод уначихсан байсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/
 Шинжээчийн 124 тоот: “...Хүрэлтуяагийн биед духны хэсэгт тархины эдэд цус хурсан, дагзны яс баруун талдаа дагуудаа зөрүүгүй хугарал бүхий гэмтэл тогтоогдсон.
Дээрх гэмтэл нь хэрэг учрал гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.Наранбаатарын мотоцикль жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 2.1а 2.3 в-д заасан заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж улмаар иргэн Х.Хүрэлтуяагийн биед хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Хүрэлтуяагийн биед хүнд гэмтэл учирсан ба хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхээс Б.Наранбаатарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг нь харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Сартуул овогт Батбилэгийн Наранбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 01 жил 06 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранбаатарт оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг жирийн  дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
4. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Наранбаатарын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт шилжүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранбаатарт оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Наранбаатарт урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ГАНЗОРИГ