Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2017/01777

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3-9, өөрийн байранд байрлах “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 13 дугаар гудамжны 609 тоотод оршин суух Том овогт Шагдарын Баясгалан /РД:ИЗ60032400/-д холбогдох

худалдах,худалдан авах гэрээний үүрэгт 240.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Баясгалан нь манай компанитай 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 1125758 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240.000 төгрөгийн үнэ бүхий NР10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Ш.Баясгалан нь одоогийн байдлаар манай компанид NР10 төхөөрөмжийн 160.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Ш.Баясгалангаас “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 160.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 939 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 80.000 төгрөг буюу нийт 240.000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Жи мобайл”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ш.Баясгалан нь нэхэмжлэлийн шаардлага болох 240.000 төгрөгөөс 939 хоногийн алданги 80.000 төгрөгийг хасаж үлдэх 160.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар тайлбар гаргасан байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл”ХХК нь хариуцагч Ш.Баясгаланд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 240.000 төгрөг  шаардсан байна.

 Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Баясгалан 160.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч тал мөн хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 7850 төгрөгийг 50 хувиар бууруулан тогтоож хариуцагчаас 3925 төгрөг, улсын орлогоос үлдсэн  50 хувь болох 3925 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шаардсан 240.000 төгрөгөөс 160.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ш.Баясгалангийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

    2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Баясгалангаас улсын тэмдэгтийн хураамжинд 3925 төгрөг, улсын орлогоос 3925 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

 

          3.Хариуцагч  үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

                                                                                

 

 

                                    ШҮҮГЧ                                  Б.МӨНХБАЯР