Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/191

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Г.Баясгалан,

Хохирогч О.*******,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 196 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ын *******од холбогдох эрүүгийн 2107000000254 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ******* төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух бүртгэлтэй,

            Урьд Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 280 цаг албадан ажил хийх ял,

           Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар  биечлэн эдлүүлэхгүй 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ын ******* /РД:*******/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, ******* тоотод оршин суух О.*******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гараараа 4-5 удаа цохих зэргээр халдаж түүний биед зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, зүүн хөмсөг, дээд уруулд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Б.******* шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “Би 2021 оны 10 дугаар сарын 22-нд орой 10 цаг өнгөрөөгөөд *******ынд орсон. *******ынд ороход манай эхнэр сууж байсан. Тэгээд ******* урдаа 0.75 литрийн архи тавьчихсан бид хоёрыг наашаа суу гээд тухайн архийг хувааж уусан. Тэгээд бид хоёр багажаас болж маргалдаад ******* босоод хоолны шүүгээнийхээ тийшээ явахаар нь би араас нь очоод хоолны шүүгээг нь хаагаад барьцалдаж авахад ******* намайг нэг цохиод авахаар нь би зөрүүлээд 2, 3 удаа цохиход хөмсөгнөөс нь цус гарсан. Газар унахад нь нэг өшиглөчхөөд цагдаа дуудна гэхээр нь би гараад зугтаасан.” гэв.

Хохирогч О.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэртээ эхнэртэйгээ 0.75 литрийн архи хувааж уугаад сууж байхад ******* ах гаднаас эхнэртэйгээ цуг орж ирсэн. Тэгээд ууж сууж байгаад бид хоёр багаж нь дээрээс болж хэрүүл хийхэд босож ирээд намайг цохиж унагааж дээрээс 3 цохисон. Тэгээд манай эхнэр гаднаас орж ирээд цагдаа дуудлаа гэхэд гараад зугтаачихсан. Маргааш нь утсаар ярихад очин очин гээд байсан. Тухайн орой эмнэлэг дээр очиж хөмсөг өө оёулчхаад маргааш нь цагдаа дээр очиж өргөдлөө өгсөн.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.*******ын өгсөн: “...О.******* нь урдаа 0.75 литрийн хэмжээтэй Хараа гэх нэртэй архи ганцаараа уучихсан сууж байсан. Тэгээд намайг наашаа хүрч ирээд суучих хамт ууя гэсэн. Тэгээд бид хоёр хамт ууж байх үед маргалдсан. Тэгэхэд ******* нь босоод гал тогоо хэсэг рүү очихоор нь би араас нь очоод тэврээд авсан. Би бодохдоо хутга гаргаад ирэх байх гэж айсандаа шууд очоод тэврээд авсан. Тэгэхэд намайг О.******* нь заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлж заамдаад би О.*******ын нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. О.******* нь намайг зөрүүлээд цохих шиг болсон. Тэгэхээр нь би газар унагаагаад цохих гэсэн чинь хөмсөг хэсгээс нь цус гарчихсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 26 дугаар тал/

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор О.*******ын өгсөн: “...*******, Нисэхийн тоот гэртээ 21 цагийн үед эхнэр Т.*******ын хамт 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи ууж байсан...Тэр үед гаднаас ******* эхнэрийн хамт орж ирсэн. Бид хоёр архинаас хамт уугаад сууж байтал ******* нь өөрийн багажийг нь сольсон талаар ярьж бид хоёр маргалдаж эхэлсэн. Гэтэл ******* уурлаж босож ирээд миний нүүрэн тус газар луу гараараа 1 удаа цохисон. Намайг газар унагаагаад миний нүүр, дух хэсэг рүү 3-4 удаа цохисон. Манай эхнэр цагдаа дуудлаа гэхэд ******* нь гараад зугтсан...Миний уруул бага зэрэг язарч хавдсан, нүд хөхөрсөн, дух хөмсөгний орчимд 4 оёдол тавиулсан. Бид хоёр жоотуу болох багажнаас болж маргалдаж эхэлсэн. Тэгээд миний нүүр лүү цохиж дээрх гэмтлийг учруулсан. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 6 дугаар тал/

 

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Т.*******ын өгсөн: ...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би нөхөр О.*******ын хамт *******, Нисэхийн тоот  болох гэртээ байж байсан. 21 цагийн үед гаднаас *******, нар орж ирсэн. Тэр үед манай нөхөр ганцаараа 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи уугаад сууж байсан. Тэгээд ******* тэр хоёр нөгөө архинаас хамт ууж байгаад маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би нээх тоолгүй 00 орчхоод буцаад ороод иртэл ******* манай нөхөр О.*******ын нүр хэсэг рүү цохиход газар унасан. О.*******ын хөмсөг хэсгээс нь цус гарчихсан байсан... гэх мэдүүлэг,

/хх-ийн 9 дүгээр тал/

 

4. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/553 дугаар: О.*******ын биед зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, зүүн хөмсөг, дээд урууланд шарх, зүүн дээд доод зовхинд гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт

/хх-ийн 15 дугаар тал/

 

5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 27 дугаар тал/

           

            6. Б.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 30-71  дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын шатанд прокурортой тохиролцсон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож тухайн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг тавьж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Б.*******ын  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчим *******, ******* тоотод оршин суух О.*******тай багаж сольсон гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газар нь 4-5 удаа цохих зэргээр халдаж эрүүл мэндэд нь зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, зүүн хөмсөг, дээд уруулд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч  Д.*******ын  “...намайг нэг цохиод авахаар нь би зөрүүлээд 2, 3 удаа цохиход хөмсөгнөөс нь цус гарсан. Газар унахад нь нэг өшиглөчхөөд цагдаа дуудна гэхээр нь би гараад зугтаасан.” гэх,

Хохирогч О.*******ын  “...Намайг газар унагаагаад миний нүүр, дух хэсэг рүү 3-4 удаа цохисон. Манай эхнэр цагдаа дуудлаа гэхэд ******* нь гараад зугтсан...Миний уруул бага зэрэг язарч хавдсан, нүд хөхөрсөн, дух хөмсөгний орчимд 4 оёдол тавиулсан...” гэх,

Гэрч Т.*******ын ...буцаад ороод иртэл ******* манай нөхөр О.*******ын нүр хэсэг рүү цохиход газар унасан. О.*******ын хөмсөг хэсгээс нь цус гарчихсан байсан... гэх мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/553 дугаар: О.*******ын биед зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, зүүн хөмсөг, дээд урууланд шарх, зүүн дээд доод зовхинд гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.*******ыг бусдын бие махбодод халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.******* нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.”,  мөн хуулийн 32.4 дүгээр зүйлд Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэрийн 2 дахь хэсгийн 2.7-д эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх гэж хуульд тус тус заасан байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн өмнөх хэсэгт “Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Э.Энхбат нь...шүүхэд шилжүүлэх санал гарган,...” гэж бичсэн зөрчлийг арилгаж дахин гаргахгүй байх нь зүйтэй.

 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.        

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ