| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 106/2018/0723/Э |
| Дугаар | 77 |
| Огноо | 2019-01-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.3., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва, С.Эрдэнэбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 77
h
Б.Б, У.Б, М.Ч,
О.О, Б.Батзаяа, Г.Ш, З.Х,
О.Д, Б.С, Б.Б,
У.С, М.Н нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Эрдэнэбаяр, Б.Бямбадагва,
шүүгдэгч Б.Б,
шүүгдэгч Г.Шын өмгөөлөгч Д.Оюунбаатар,
шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч Э.Нарангарав,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Амартогос,
шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Д.Мядагбадам,
хохирогч Т.Батжаргал, С.Тогооч, А.Цэцэгсүрэн,
нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Б, Б.Б, М.Ч, шүүгдэгч М.Сн өмгөөлөгч Д.Мядагбадам, шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Э.Нарангарав нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б, У.Б, М.Ч, О.О, Б.Батзаяа, Г.Ш, З.Х, О.Д, Б.С, Б.Б, У.С, М.Н нарт холбогдох 201626020058 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Б-ын Б, 1997 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ........ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ....../,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 131А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;
2. Өөлд овгийн Уын Б, 1993 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн .......тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......../;
3. Бэрсүүд овгийн Мы Ч, 1995 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн ........ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........./,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан;
4. Чоно овгийн Оийн О, 1996 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эмэг эхийн хамт Баянгол дүүргийн ...... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ...../;
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
5. Б овгийн Бгийн Батзаяа, 1995 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эх, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;
6. Өөлд овгийн Ганбатын Ш, 1995 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;
7. Б овгийн З.ийн Х, 1999 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт Баянзүрх дүүргийн ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;
8. Шарнууд овгийн Оын Д, 1995 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;
9. Б овгийн Б.ын С, 1994 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, охины хамт Хан-Уул дүүргийн .....тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;
10. У. овгийн Б.ийн Б, 2000 оны 1 дүгээр сарын 15-ны Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......./;
11. Ш. овгийн У.ийн С, 1997 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөг эцэг, эмэг эхийн хамт Баянгол дүүргийн ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:./;
12. Х овгийн Мө.ийн Н, 2000 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Баянгол ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:./;
Нэг. Б.Б нь ганцаараа:
1. 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Доод салхитын 2-21 тоотод байрлах иргэн Ш.Далайгийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Самсунг таб-4” загварын гар утас, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, “айфон-5 гоулд” загварын гар утас, хар өнгийн үүргэвч зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 24-609 тоотод байрлах иргэн Д.Санчирын байшинд хууль бусаар нэвтэрч, 40 инчийн “Самсунг” загварын LCD зурагт, 40 инчийн “Самсунг” загварын смарт зурагт, даваа толгойтой дунд гарын хөөрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 7-101 тоотод байрлах иргэн Ч.Эрдэнэчимэгийн байшинд хууль бусаар нэвтэрч, “Хитачи” загварын 42 инчийн зурагтыг хулгайлан авч, бусдад 420.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 44-674Б тоотод байрлах иргэн Г.Сугирсүрэнгийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “Тошиба” загварын LED зурагт, “Делл” загварын зөөврийн компьютер зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 4-28 дугаартай нийтийн байрны 6 тоотод байрлах иргэн Н.Гантогтохын өрөөнд хууль бусаар нэвтэрч, зөөврийн компъютер хулгайлан авч, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-517 тоотод байрлах иргэн П.Удвалын өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг мөнгөн аяга, биет 165.000 төгрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 471.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г705в тоотод байрлах Г.Лхагвасүрэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлан авч, бусдад 510.000 төгрөгийн хохирол учруулсан,
О.Дтай бүлэглэн:
8. 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 2-29 тоотод байрлах иргэн Д.Содномын эзэмшлийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 43 инчийн “Самсунг” загварын LCD зурагт, мини зөөврийн компьютер, мөнгөн аяга зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 639.000 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгойн 42-995Е тоотод байрлах иргэн Х.Оюунсайханы гэрт хууль бусаар нэвтэрч, 5 ширхэг мөнгөн аяга, мана чулуун хөөрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Овоотын 5-6 тоотод байрлах иргэн Н.Нямцэцэгийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Acer” загварын 14 инчийн зөөврийн компьютер, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, монетон бөгж, ээмэг, кулон, гинжний хослол зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.690.000 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 12-348 тоотод байрлах иргэн В.Эрдэнэчимэгийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, биет 5.220.000 төгрөгийг хулгайлан авч, хохирол учруулсан,
12. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 2-10А тоотод байрлах Б.Эрдэнэбатын өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын 42 инчийн зурагт, эмэгтэй хүний монетон бөгж, биет 10.000 төгрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 760.000 төгрөгийн хохирол учруулсан,
13. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 7-79 тоотод байрлах иргэн Б.Тунгалагийн байшинд хууль бусаар нэвтэрч, “ТСЛ” загварын 43 инчийн зурагт, “Могул” загварын зөөврийн компьютер зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан,
14. 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэ толгойн 2 дугаар гудамж, 8 тоотод байрлах иргэн С.Энхжаргалын өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, алтан бөгж, биет 300.000 төгрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан,
15. 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 50-333Б тоотод байрлах иргэн Т.Батчимэгийн байшинд нэвтэрч, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг жижиг гарын мөнгөн аяга, монетон ээмэг, цагаан шигтгээтэй монетон ээмэг, бөгж, кулон зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.110.000 төгрөгийн хохирол учруулсан,
16. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 18а-470 тоотод байрлах С.Одбаярын өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 14 инчийн “Леново” загварын зөөврийн компьютерийг хулгайлан авч, бусдад 490.000 төгрөгийн хохирол учруулсан,
17. 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 19 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн алтан өлгийн 11-234А тоотод байрлах Н.Оюундарийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, монетон гинж, 2 ширхэг мөнгөн бөгж, 40 размерын пүүз, спорт цүнх зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 390.000 төгрөгийн хохирол учруулсан,
18. 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 37 дугаар гудамжны 10 тоотод байрлах иргэн С.Улаанхүүгийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 3 ширхэг мөнгөн аяга, зөөврийн компьютер, пүүз, савхин хүрэм, эмэгтэй хүний алт, монетон гоёл чимэглэлийн эдлэлүүд зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.845.000 төгрөгийн хохирол учруулсан,
19. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон Талбайн 7-09 тоотод байрлах иргэн Б.Мөнхбатын байшинд хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “HAIER” загварын зурагтыг хулгайлан авч, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
20. 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 7-26 тоотод байрлах иргэн Б.Мөнхбаярын өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Вейстин хаус” брэндийн LED зурагт, 6 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
М.Чтай бүлэглэн:
21. 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 52-754 тоотод байрлах иргэн Д.Батболдын байшинд хууль бусаар нэвтэрч, “Асус” загварын зөөврийн компьютер, зөөврийн компьютерийн цүнх, “айфон” загварын гар утас, их гарын мөнгөн аяга, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
22. 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 18-497 тоотод байрлах иргэн С.Оюунбатын байшинд хууль бусаар нэвтэрч, “G-Shok” бугуйн цаг, “Лотус” цаг, “Самсунг таб”, цэвэр мөнгө, монетон өрөөсөн ээмэг 2 ширхэг, төмөр биежсэн бүс, 2 ширхэг мөнгөн аяга, биет 1800 евро, 100 ам.доллар зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 5.663.157 төгрөгийн хохирол учруулсан,
23. 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 28-711 тоотод байрлах иргэн Б.Жигжидийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “Панасоник” зурагт, “Самсунг таб” загварын гар утас, алтан ээмэг, бөгжний хослол зэрэг хөрөнгийг хулгайлан авч, иргэн Л.Эрдэнэцэцэг, Б.Жигжид нарт 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
24. 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баяннуурын 9-9 тоотод байрлах иргэн А.Цэцэгсүрэнгийн орон сууцанд хууль бусаар нэвтэрч, 7 хэмжээтэй 2 ширхэг мөнгөн аяга, 9 хэмжээтэй мөнгөн аяга 7 ширхэг, хуучны мөнгөн аяга 1 ширхэг, 1 хос алтан ээмэг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 3.930.000 төгрөгийн хохирол учруулсан,
25. 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Аадарын 1 дүгээр гудамж, 7 тоотод байрлах иргэн Т.Нямсүрэнгийн эзэмшлийн өвлийн орон сууцанд хууль бусаар нэвтэрч, “TCL” загварын 42 инчийн LCD зурагтыг хулгайлан авч, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
У.Стэй бүлэглэн:
26. 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 43-21 тоотод байрлах иргэн Ц.Ариунболдын орон сууцанд хууль бусаар нэвтэрч, 2.000.000 төгрөг, халтар манан хөөрөг, 1 ширхэг их гарын мөнгөн аяга, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, “Делл” загварын зөөврийн компьютер, гар утас, монетон ээмэг, бөгж, бугуйвч, эрэгтэй мөнгөн бөгж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 13.309.200 төгрөгийн хохирол учруулсан,
27. 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 15-36 тоотод байрлах иргэн Ц.Сүхбаатарын байнга амьдрах зориулалттай сууцанд хууль бусаар нэвтэрч, “Самсунг Эс-4” загварын гар утас, эрэгтэй бугуйн цаг, хар өнгийн повер банк, биет 100.000 төгрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
О.Д, М.Ч нартай бүлэглэн:
28. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын 22-480 тоотод байрлах иргэн Б.Энэбишийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг алтан ээмэг, биет 5 сая төгрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 6.620.000 төгрөгийн хохирол учруулсан,
29. 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баруун жанжны 23-473 тоотод байрлах иргэн Я.Саруулын гэрт хууль бусаар нэвтэрч, 21.000 ам.доллар, 3 ширхэг алтан ээмэг бөгж, 7 ширхэг ээмэг бөгж, зүүлт, эмэгтэй монетон эдлэл, хөх өнгөтэй хятад улсад үйлдвэрлэсэн цүнх зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 53.454.360 төгрөгийн хохирол учруулсан,
О.Д, М.Ч, О.О нартай бүлэглэн:
30. 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 9 дүгээр гудамж, 250 тоотод байрлах иргэн Д.Батсайханы эзэмшлийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Могул” загварын 32 инчийн зурагт, шаргал өнгийн орны даавуу зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
31. 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 19-600 тоотод байрлах Д.Галтбаатарын өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг мөнгөн аяга, “Сонни” загварын зургийн аппарат зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 730.000 төгрөгийн хохирол учруулсан,
О.О, М.Ч нартай бүлэглэн:
32. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 3 дугаар гудамж, 25 тоотод байрлах иргэн Т.Батжаргалын эзэмшлийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, биет 2500 иен, 2800 Хонгконг доллар, 50 евро, 30 ам.доллар, зэс аяга, виски 5 шил, архи 1 шил, мөнгөн гинж, мөнгөн бүс, бугуйн цаг, эмэгтэй, эрэгтэй алтан бөгж, гоёлын ээмэг зүүлт, 3 ширхэг мөнгөн аяга зэрэг хөрөнгийг хулгайлан авч, нийт 15.175.000 төгрөгийн хохирол учруулсан,
У.Бтай бүлэглэн:
33. 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 14 дүгээр гудамж, 03 тоотод байрлах иргэн З.Оюуны байшинд хууль бусаар нэвтэрч, 47 инчийн “Самсунг” загварын зурагтыг хулгайлан авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
Ч.Ч, Б.Батзаяа, У.С нартай бүлэглэн:
34. 2017 оны 11 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-460 тоотод байрлах иргэн С.Тогоочийн эзэмшлийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 3кг бууз, 4кг банш, Цэргийн хүндэт медаль, “Алтан гадас” одон, Жуков 1939 оны дайнд оролцоод авсан гэх медаль, Ялалтын баярын медаль, Ахмад зүтгэлтэн гэх медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ой, Чингэлтэй дүүргийн 20 жилийн ой, Монгол Ардын намын 90 жилийн ойн медалиуд, Монгол Ардын Хувьсгалт намын ахмад зүтгэлтэн тэмдэг, БНМАУ-ын зэвсэгт хүчний ойн медаль, Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн 20 жилийн хүндэт медаль, шүхрийн спортын мастерын тэмдэг зэргийг хулгайлж, бусдад 754.300 төгрөгийн хохирол учруулсан,
З.Хтай бүлэглэн:
35. 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 5-144 тоотод байрлах иргэн Б.Байганы эзэмшлийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 1000 ам.доллар, 20 блок парламент тамхи, 5 блок майлд севен тамхи, 2 блок эссэ тамхи зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 3.622.300 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Батзаяатай бүлэглэн
36. 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн алтан өлгийн 9-186а тоотод оршин суух Н.Алтангэрэлийн гэрээс “Конка” загварын 42 инчийн LCD зурагт, зөөврийн компьютер, бага гарын 4 ширхэг мөнгөн аяга зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 710.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Бтэй бүлэглэн:
37. 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Тогоогийн үйл ажиллагаа явуулах зориулалттай “Шар дэлгүүр” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, Сникерс, Твикс шоколад нийт 78 ширхэг, Сникерс, Твикс шоколад жижиг, бохь, Альпен гоулд шоколад нийт 58 ширхэг, Макс фан шоколад нийт 22 ширхэг, Макс фан шоколад /жижиг/ нийт 18 ширхэг, Набор 5 ширхэг, лаазтай самар 6 ширхэг, хиам 2 кг, “Лайс” чипс 6 ширхэг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 918.400 төгрөгийн хохирол учруулсан,
Г.Ш, З.Х нартай бүлэглэн:
38. 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн Нарангийн 13-209Г тоотод байрлах иргэн М.Гантөмөрийн орон байранд хууль бусаар нэвтэрч, “TCL” загварын 39 инчийн зурагтыг хулгайлан авч, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Хоёр. У.Б нь ганцаараа
1. 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 3-14 тоотод байрлах иргэн Ч.Автахгүймөнхийн гэрт хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “Конка” загварын LCD зурагт, их гарын хөөрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чулуутын 9 дүгээр гудамж, 5 тоотод байрлах Г.Индраагийн байшинд хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “ТСЛ” загварын зурагтыг хулгайлан авч, бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр давтан үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хилчний 2-4 тоотод байрлах, Б.Төмөрбаатарын монгол гэрт хууль бусаар нэвтэрч, “TCL” загварын 29 инчийн LCD зурагтыг хулгайлан авч, 280.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18 дугаар гудамж, 849-Б тоот хашаанд байрлах Б.Даваацэрэнгийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, “Funai” загварын 42 инчийн зурагт, 2 ширхэг мөнгөн аяга зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 1-60 тоотод байрлах Г.Чимэгмаагийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “Шарп” загварын LCD зурагт, эрэгтэй хүний цасны гутал, эмэгтэй хүний гоо сайханы хэрэгсэл, үсний индүү, флаш диск, 1 хос мөнгөн ээмэг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, иргэн Б.Ууганбаярт 448.000 төгрөгийн хохирол учруулсан,
О.Отай бүлэглэн:
6. 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр давтан үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын зам 7-10 тоотод байрлах иргэн Л.Батбулганы гэрт хууль бусаар нэвтэрч, 43 инчийн зурагтыг хулгайлан авч, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2016 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-549 тоотод байрлах Б.Батзулын гэрт хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын 47 инчийн зурагтыг хулгайлан авч, бусдад 480.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 6 дугаар гудамж, 67 тоотод байрлах иргэн Б.Ерөөлтийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 14 инчийн “Делл” загварын зөөврийн компьютерыг хулгайлан авч, бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын в-13-37 тоотод байрлах иргэн Г.Батцэнгэлийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, хөөрөг, мөнгөн ээмэг, монетон ээмэг бөгж, 5 шил архи зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 904.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын 5-43 тоотод байрлах иргэн Д.Мягмарсүрэнгийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 13 инчийн “Делл” загварын зөөврийн компьютер, хар мөнгөн ээмэг, монетон бөгж 2 ширхэг, цагаан алтан ээмэг бөгжний хослол, алтны хольцтой ээмэг, бөгжний хослол, үүргэвч, гартааман хөөрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 2.670.000 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Моносын 3-18 тоотод байрлах иргэн И.Хүрэлбаатарын монгол гэр болон өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “НКС” загварын LCD зурагт, унадаг дугуй, дарс зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.С, О.О нартай бүлэглэн:
12. 2016 оны 12 дугаар сарын 19-нөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 7-6А тоотод байрлах Ч.Пагамын өвлийн сууцанд нэвтэрч, 32 инчийн “Самсунг” загварын LCD зурагт, бэлэн 60.000 төгрөг, костьюм, цамц, срочки, эрэгтэй өмд, эрэгтэй шорт зэрэг цүнхтэй хувцас зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 755.000 төгрөгийн хохирол учруулсан,
13. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ 10-803А тоотод байрлах С.Батзаяагийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын 43 инчийн зурагт хулгайлан авч, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
О.О, Б.Батзаяа, Г.Ш нартай бүлэглэн:
14. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 4-8 тоотод байрлах Н.Нармандахын өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, “LG” загварын 47 инчийн зурагт, ээмэг, бөгж, зүүлт зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 3.010.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Стэй бүлэглэн:
15. 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 6-81 тоотод хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн “Тошиба” загварын зурагт, HP загварын зөөврийн компьпютер, сургалтын зөөврийн компьютер зэрэг хөрөнгийг хулгайлан авч, иргэн Ө.Жавзансүрэнд 470.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Батзаяа, Б.Б, О.О нартай бүлэглэн:
16. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн нарангийн 6 дугаар гудамж, 4 тоотод байрлах иргэн Т.Ганболдын орон байранд хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын 42 инчийн зурагт, 2 ширхэг гар утас, “Асеr” брэндийн зөөврийн компьютер зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан,
З.Хтай бүлэглэн:
17. 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 32-412А тоотод байрлах иргэн Д.Гансумын өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “LG” загварын зурагт, 46 инчийн “PILL” загварын зурагт, цүнх, гутал, мэдрэгчтэй том утас, шар өнгийн гар утас зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Бтай бүлэглэн:
18. 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 14-03 тоотод байрлах иргэн З.Оюуны байшинд хууль бусаар нэвтэрч, 47 инчийн “Самсунг” загварын зурагтыг хулгайлан авч, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Гурав. М.Ч нь ганцаараа:
1. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 29-748а тоотод байрлах Р.Түмэнбаярын байшинд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад 4.150.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 19-483 тоотод байрлах Ю.Ичинноровын гэрт хууль бусаар нэвтэрч, “Ти Эл Си” загварын зурагтыг хулгайлан авч, бусдад 799.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-10-457 тоотод байрлах иргэн Л.Бат-Өлзийгийн гэрт хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлан авч, бусдад 210.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-714 тоотод байрлах иргэн Б.Бат-Эрдэнийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Леново” брендийн зөөврийн компьютер, монетон бөгж, мөнгөн хослол, эрэгтэй мөнгөн бугуйвч зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 930.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11-93 тоотод байрлах иргэн Г.Лхагвасүрэнгийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, шинэ цагийн дунд гарын шүрэн хөөрөг, селфиний гар, хагас түрийтэй хар өнгийн гутал, хүүхдийн цэнхэр өнгийн куртик зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 238.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б 9-288 тоотод байрлах иргэн Ц.Дуламжавын өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, хяналтын камер, төхөөрөмж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 180.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-126-6 тоотод байрлах иргэн О.Урангоогийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Делл” загварын зөөврийн компьютер, гоо сайхны хэрэгсэл зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 340.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 01-16 тоотод байрлах иргэн Б.Бямба-Өлзийгийн гэрт хууль бусаар нэвтэрч, 42 инчийн Grundig загварын LCD зурагт, “Самсунг таб” загварын гар утас зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 498.000 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хайлаастын 12-205 тоотод байрлах иргэн Л.Баярсайханы эзэмшлийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын зургийн аппарат, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, монетон бөгж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 437.920 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангайн 8 дугаар гудамж, 5 тоотод байрлах иргэн Б.Эрдэнэчулууны өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч, бусдад 1.110.000 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 94-04 тоотод байрлах иргэн Б.Ууганцэцэгийн орон байранд хууль бусаар нэвтэрч, “Айфон4-эс” загварын гар утас, “Самсунг эс1”, “Эл жи-жи3” загварын гар утас, “DW” LCD зурагт зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 940.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Бтай бүлэглэн:
12. 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 52-754 тоотод байрлах иргэн Д.Батболдын байшинд хууль бусаар нэвтэрч, “Асус” загварын зөөврийн компьютер, зөөврийн компьютерийн цүнх, айфон загварын гар утас, их гарын мөнгөн аяга, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
13. 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Аадарын 1 дүгээр гудамжны 7 тоотод байрлах иргэн Т.Нямсүрэнгийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “TCL” загварын 42 инчийн LCD зурагтыг хулгайлан авч, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
14. 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баяннуурын 9-9 тоотод байрлах иргэн А.Цэцэгсүрэнгийн орон сууцанд хууль бусаар нэвтэрч, 7 хэмжээтэй 2 ширхэг мөнгөн аяга, 9 хэмжээтэй мөнгөн аяга 7 ширхэг, хуучны мөнгөн аяга 1 ширхэг, 1 хос алтан ээмэг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 3.930.000 төгрөгийн хохирол учруулсан,
15. 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 18-497 тоотод байрлах иргэн С.Оюунбатын байшинд хууль бусаар нэвтэрч, “G-Shok” бугуйн цаг, “Лотус” цаг, “Самсунг таб” гар утас, цэвэр мөнгө, монетон өрөөсөн ээмэг 2 ширхэг, төмөр биежсэн бүс, 2 ширхэг мөнгөн аяга, биет 1800 евро, 100 ам.доллар зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 5.663.157 төгрөгийн хохирол учруулсан,
16. 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 28-711 тоотод байрлах иргэн Л.Эрдэнэцэцэгийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “Панасоник” загварын зурагт, “Самсунг таб” загварын гар утас, алтан ээмэг, бөгжний хослол зэрэг хөрөнгийг хулгайлан авч, иргэн Л.Эрдэнэцэцэг, Б.Жигжид нарт 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
У.Стэй бүлэглэн:
17. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын 18-380 тоотод байрлах иргэн Б.Сумъяагэрэлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, их гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг бөгж, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, алтан нуухтай мөнгөн хөөрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.560.000 төгрөгийн хохирол учруулсан,
18. 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ 12-162 тоотод байрлах иргэн Д.Ганзоригийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг мөнгөн аяга, монетон гинж, суурин компьютер, дуран, биет 320.000 төгрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 2.330.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Б, О.Д нартай бүлэглэн:
19. 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын 22-480 тоотод байрлах иргэн Б.Энэбишийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг алтан ээмэг, биет 5000000 төгрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 6.620.000 төгрөгийн хохирол учруулсан,
20. 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баруун жанжны 23-473 тоотод байрлах иргэн Я.Саруулын гэрт хууль бусаар нэвтэрч, 21.000 ам.доллар, 3 ширхэг алтан ээмэг бөгж, 7 ширхэг ээмэг бөгж, зүүлт, эмэгтэй монетон эдлэл, хөх өнгөтэй хятад улсад үйлдвэрлэсэн цүнх зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 53.454.360 төгрөгийн хохирол учруулсан,
О.О, Б.Б нартай бүлэглэн:
21. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын 3-25 тоотод суух иргэн Т.Батжаргалын эзэмшлийн өвлийн сууцанд хууль бусааар нэвтэрч, биет 2500 иен, 2800 Хонгконг доллар, 50 евро, 30 ам.доллар, зэс аяга, 5 ширхэг виски, 1 шил архи, мөнгөн гинж, мөнгөн бүс, бугуйн утсан цаг, эмэгтэй эрэгтэй алтан бөгж, гоёлын ээмэг зүүлт, 3 ширхэг мөнгөн аяга зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 15.175.000 төгрөгийн хохирол учруулсан,
З.Хтай бүлэглэн:
22. 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24-24 тоотод байрлах иргэн М.Цэвээний өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 40 инчийн LCD зурагт, “Самсунг” загварын нөүтбүүк, монетон бөгж, мөнгөн бугуйвч зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 2.178.900 төгрөгийн хохирол учруулсан,
23. 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 19-1964 тоотод байрлах иргэн Д.Мөнгөнцоожийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 43 инчийн “Самсунг” загварын LCD зурагтыг хулгайлан авч, бусдад 380.000 төгрөгийн хохирол учруулсан,
О.Д, Б.Б, О.О нартай бүлэглэн:
24. 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 9 дүгээр гудамж, 250 тоотод байрлах Д.Батсайханы өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Могул” загварын 32 инчийн зурагт, шаргал өнгийн орны даавуу зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
25. 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 19-600 тоотод байрлах Д.Галтбаатарын өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг мөнгөн аяга, “Сони” загварын зургийн аппарат зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 730.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Б, Б.Батзаяа, У.С нартай бүлэглэн:
26. 2017 оны 11 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-460 тоотод байрлах иргэн С.Тогоочийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 3кг бууз, 4кг банш, Цэргийн хүндэт медаль, “Алтан гадас” одон, Жуков 1939 оны дайнд оролцоод авсан гэх медаль, Ялалтын баярын медаль, Ахмад зүтгэлтэн гэх медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ой, Чингэлтэй дүүргийн 20 жилийн ой, Монгол Ардын намын 90 жилийн ойн медалиуд, Монгол Ардын Хувьсгалт намын ахмад зүтгэлтэн тэмдэг, БНМАУ-ын зэвсэгт хүчний ойн медаль, Зэвсэгт хүчний 314-р ангийн 20 жилийн хүндэт медаль, шүхрийн спортын мастерын тэмдэг зэрэг хөрөнгийг хулгайлж бусдад 754.300 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Бтэй бүлэглэн:
27. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 36-716 тоотод байрлах иргэн У.Ганлхагвын сууцанд хууль бусаар нэвтэрч, 50 инчийн “Самсунг” загварын LCD зурагтыг хулгайлан авч, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Батзаяатай бүлэглэн:
28. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 12-221А тоотод байрлах иргэн Р.Дэлгэрмаагийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “Самсунг” загварын LCD зурагт, мөнгөн аяга зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 730.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Б, М.Н нартай бүлэглэн:
29. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13-27 тоотод байрлах иргэн Х.Далайжаргалын байшинд хууль бусаар нэвтэрч, пүүз, биет 40.000 төгрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 140.000 төгрөгийн хохирол учруулсан,
О.О, У.С нартай бүлэглэн:
30. 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар дан байрны 11 тоотод байрлах Э.Сандагдоржийн амины орон сууцанд хууль бусаар нэвтэрч, 52 инчийн “ЭЛКО” загварын Смарт зурагт, “Ай мак” загварын иж бүрэн компьютер зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 2.720.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Б, М.Н нартай бүлэглэн:
31. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганаран 18-52б тоотод байрлах иргэн П.Түмэннасангийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 48 инчийн “ТСЛ” загварын LED зурагтыг хулгайлан авч, иргэн П.Түмэннасанд 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
О.Дтай бүлэглэн
3.32. 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархад 1-18 тоотод байрлах иргэн Д.Батмөнхийн байшинд хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг их гарын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, сүйн хос монетон бөгж, монетон ээмэг бөгж, кулоны хослол, монетон ээмэг, монетон бөгж, эмэгтэй алтан бөгж, мөнгөн гинж, “Olleh” загварын зөөврийн компьютер, биет 100.000 төгрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 3.212.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Дөрөв. О.О нь:
У.Бтай бүлэглэн:
1. 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр давтан үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын зам 7-10 тоотод байрлах иргэн Л.Батбулганы гэрт хууль бусаар нэвтэрч, 43 инчийн зурагтыг хулгайлан авч, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2016 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-549 тоотод байрлах Б.Батзулын гэрт хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын 47 инчийн зурагтыг хулгайлан авч, бусдад 480.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 6 дугаар гудамж, 67 тоотод байрлах иргэн Б.Ерөөлтийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 14 инчийн “Делл” загварын зөөврийн компьютерыг хулгайлан авч, бусдад 300.0000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын в-13-37 тоотод байрлах иргэн Г.Батцэнгэлийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, хөөрөг, мөнгөн ээмэг, монетон ээмэг бөгж, 5 шил архи зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 904.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын 5-43 тоотод байрлах иргэн Д.Мягмарсүрэнгийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 13 инчийн “Делл” загварын зөөврийн компьютер, хар мөнгөн ээмэг, монетон бөгж 2 ширхэг, цагаан алтан ээмэг, бөгжний хослол, алтны хольцтой ээмэг бөгжний хослол, үүргэвч, гартааман хөөрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 2.670.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 3-18 тоотод байрлах иргэн И.Хүрэлбаатарын монгол гэр болон өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 42 инчийн зурагт, унадаг дугуй зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
У.Б, Б.С нартай бүлэглэн:
7. 2016 оны 12 дугаар сарын 19-нөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 7-6А тоотод байрлах Ч.Пагамын өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “Самсунг” загварын LCD зурагт, бэлэн 60.000 төгрөг, костьюм, цамц, срочки, эрэгтэй өмд, эрэгтэй шорт зэрэг цүнхтэй хувцас хулгайлан авч, бусдад 755.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ 10-803А тоотод байрлах С.Батзаяагийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын 43 инчийн зурагтыг хулгайлан авч, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Батзаяа, Б.Б, У.Б нартай бүлэглэн:
9. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн нарангийн 6 дугаар гудамж, 04 тоотод байрлах иргэн Т.Ганболдын орон байранд нэвтэрч, “Самсунг” загварын 42 инчийн зурагт, 2 ширхэг гар утас, “Асеr” брэндийн зөөврийн компьютер зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан,
У.Б, Б.Батзаяа, Г.Ш нартай бүлэглэн:
10. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 4-8 тоотод байрлах Н.Нармандахын өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, “LG” загварын 47 инчийн зурагт, ээмэг, бөгж, зүүлт зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 3.010.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Бтэй бүлэглэн:
11. 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах, иргэн Б.Мөнхгэрэлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай ТҮЦ-нд хууль бусаар нэвтэрч, лаазтай самар 6 ширхэг, чипс 6 ширхэг, хиам 2 кг, набор 5 ширхэг, маск фан шоколад 23, альфен гоулд шоколад 58 ширхэг, бохь 15 хайрцаг, сникэрс, тевикс шоколад жижиг 40, том 78 ширхэг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 907.600 төгрөгийн хохирол учруулсан,
О.Д, Б.Б, М.Ч нартай бүлэглэн:
12. 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 9 дүгээр гудамж, 250 тоотод байрлах Д.Батсайханы өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Могул” загварын 32 инчийн зурагт, шаргал өнгийн орны даавуу зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Б, У.С, М.Н нартай бүлэглэн:
13. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хувьсгалчдын Г-15-224Б тоотод байрлах иргэн П.Сансар-Оюуны өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Делл” загварын суурин компьютер, “Самсунг” загварын суурин компьютер зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
М.Ч, У.С нартай бүлэглэн:
14. 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар дан байрны 11 тоотод байрлах Э.Сандагдоржийн амины орон сууцанд хууль бусаар нэвтэрч, 52 инчийн “ЭЛКО” загварын смарт зурагт, “Ай мак” загварын иж бүрэн компьютер зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 2.720.000 төгрөгийн хохирол учруулсан,
М.Ч, Б.Б нартай бүлэглэн
15. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын 3-25 тоотод байрлах иргэн Т.Батжаргалын өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, биет 2500 иен, 2800 Хонгконг доллар, 50 евро, 30 ам.доллар, зэс аяга, 5 ширхэг виски, 1 шил архи, мөнгөн гинж, мөнгөн бүс, бугуйн утсан цаг, эмэгтэй, эрэгтэй алтан бөгж, гоёлын ээмэг зүүлт, 3 ширхэг мөнгөн аяга зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 15.175.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Тав. Шүүгдэгч Г.Ш нь:
У.Б, О.О, Б.Батзаяа нартай бүлэглэн:
1. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 4-8 тоотод байрлах Н.Нармандахын өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, “LG” загварын 47 инчийн зурагт, ээмэг, бөгж, зүүлт зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 3.010.000 төгрөгийн хохирол учруулсан,
З.Хтай бүлэглэн:
2. 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун алтан өлгийн 19-275 тоотод байрлах Ү.Цэндсүрэнгийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 43 инчийн “Самсунг” загварын LCD зурагтыг хулгайлан авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Б, З.Х нартай бүлэглэн:
3. 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн нарангийн 13-209Г тоотод байрлах иргэн М.Гантөмөрийн орон байранд хууль бусаар нэвтэрч, “TCL” загварын 39 инчийн зурагт хулгайлан авч, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Зургаа. Шүүгдэгч З.Х нь:
М.Чтай бүлэглэн:
1. 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 19-1964 тоотод байрлах иргэн Д.Мөнгөнцоожийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 43 инчийн “Самсунг” загварын LCD зурагтыг хулгайлан авч, бусдад 380.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24-24 тоотод байрлах иргэн М.Цэвээний өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 40 инчийн LCD зурагт, “Самсунг” загварын нөүтбүүк, монетон бөгж, мөнгөн бугуйвч зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 2.178.900 төгрөгийн хохирол учруулсан,
Г.Штой бүлэглэн:
3. 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун алтан өлгийн 19-275 тоотод байрлах Ү.Цэндсүрэнгийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 43 инчийн “Самсунг” загварын зурагтыг хулгайлан авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Б, Г.Ш нартай бүлэглэн:
4. 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн нарангийн 13-209Г тоотод байрлах иргэн М.Гантөмөрийн орон байранд хууль бусаар нэвтэрч, “TCL” загварын 39 инчийн зурагт хулгайлан авч, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
У.Бтай бүлэглэн:
5. 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 32-412А тоотод суух иргэн Д.Гансумын өвлийн сууцанд нэвтэрч 32 инчийн “LG” загварын зурагт, 46 инчийн “PILL” загварын зурагт, цүнх, гутал, мэдрэгчтэй том утас, шар өнгийн гар утас зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Бтай бүлэглэн:
6. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 5-144 тоотод суух иргэн Б.Байганы эзэмшлийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч 1000 ам.доллар, 20 блок парламент тамхи, 5 блок майлд севен тамхи, 2 блок эссэ тамхи зэргийг хулгайлан 3.622.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Долоо. О.Д нь ганцаараа:
1. 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүний 40-64 тоотод байрлах иргэн Д.Эрдэнэтуяагийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, “LG” загварын 40 инчийн LCD зурагт, 12 хүний америк майхан, том жижиг тень, орны бүтээлэг, будаа агшаагч зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 2.555.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 3 задгайд байрлах иргэн Н.Бадамхандын сууцанд хууль бусаар нэвтэрч, “Панасоник” загварын 32 инчийн зурагт, 1.70x1.0 хэмжээтэй хивс, хуванцар түмпэн, цахилгааны утас зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 328.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2017 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 3-28 тоотод байрлах иргэн А.Цэрэнлхамын сууцанд хууль бусаар нэвтэрч, “Сони” загварын 40 инчийн зурагтыг хулгайлан авч, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2017 оны 9 дүгээр сарын 5-наас 9 дүгээр сарын 15-ны хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зуслангийн задгайд байрлах иргэн Д.Энхтүвшингийн орон байранд нэвтэрч, 55 инчийн LED зурагт, уртасгагч зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 612.500 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Бтай бүлэглэн:
5. 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 2-29 тоотод байрлах Д.Содномын өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 43 инчийн “Самсунг” загварын LCD зурагт, мини зөөврийн компютер, мөнгөн аяга зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 639.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 12-348 тоотод байрлах иргэн В.Эрдэнэчимэгийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, биет 5.220.000 төгрөг хулгайлан хохирол учруулсан,
7. 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Овоотын 5-6 тоотод байрлах иргэн Н.Нямцэцэгийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Acer” загварын 14 инчийн зөөврийн компьютер, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, монетон бөгж, монетон ээмэг, кулон, гинжний хослол зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.690.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгойн 42-995Е тоотод байрлах иргэн Х.Оюунсайханы гэрт хууль бусаар нэвтэрч, 5 ширхэг мөнгөн аяга, мана чулуун хөөрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 2-10А тоотод байрлах Б.Эрдэнэбатын өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын 42 инчийн зурагт, эмэгтэй хүний монетон бөгж, биет 10.000 төгрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 760.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 7-79 тоотод байрлах иргэн Б.Тунгалагийн байшинд хууль бусаар нэвтэрч, “ТCL” загварын 43 инчийн зурагт, “Могул” брэндийн зөөврийн компьютер зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 2 дугаар гудамж, 8 тоотод байрлах иргэн С.Энхжаргалын өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, алтан бөгж, биет 300.000 төгрөгийг хулгайлан авч, бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 50-333Б тоотод байрлах иргэн Т.Батчимэгийн байшинд хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг жижиг гарын мөнгөн аяга, монетон ээмэг, цагаан шигтгээтэй монетон ээмэг бөгж, монетон кулон зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 1.110.000 төгрөгийн хохирол учруулсан,
13. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 18а-470 тоотод байрлах С.Одбаярын өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 14 инчийн “Леново” загварын зөөврийн компютерыг хулгайлан авч, бусдад 490.000 төгрөгийн хохирол учруулсан,
14. 2017 оны 4 дүгээр сарын 4-нөөс 8-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн алтан өлгийн 11-234А тоот хашаанд байрлах Н.Оюундарийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, монетон гинж, 2 ширхэг мөнгөн бөгж, 40 размерийн пүүз, спорт цүнх зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 390.000 төгрөгийн хохирол учруулсан,
15. 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 37 дугаар гудамжны 10 тоот хашаанд байрлах иргэн С.Улаанхүүгийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг мөнгөн аяга, зөөврийн компьютер, пүүз, савхин хүрэм, эмэгтэй хүний алт, монетон гоёл чимэглэлийн эдлэлүүд зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.845.000 төгрөгийн хохирол учруулсан,
16. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон Талбайн 7-09 тоотод байрлах иргэн Б.Мөнхбатын байшинд хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “HAIER” загварын зурагт хулгайлан авч, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
17. 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 7-26 тоотод байрлах иргэн М.Уранбилэгийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Вейстин хаус” брэндийн LED зурагт, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Б, М.Ч нартай бүлэглэн:
18. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын 22-480 тоотод байрлах иргэн Б.Энэбишийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг алтан ээмэг, биет 5.000.000 төгрөгийг хулгайлан авч, бусдад 6.620.000 төгрөгийн хохирол учруулсан,
19. 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баруун жанжны 23-473 тоотод байрлах иргэн Я.Саруулын гэрт хууль бусаар нэвтэрч, 21.000 ам.доллар, 3 ширхэг алтан ээмэг бөгж, 7 ширхэг ээмэг бөгж, зүүлт, эмэгтэй монетон эдлэл, хөх өнгөтэй хятад улсад үйлдвэрлэсэн цүнх зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 53.454.360 төгрөгийн хохирол учруулсан,
М.Чтай бүлэглэн:
20. 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархад 1-18 тоотод байрлах иргэн Д.Батмөнхийн байшинд хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг их гарын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, сүйн хос монетон бөгж, монетон ээмэг, бөгж кулоны хослол, монетон ээмэг, монетон бөгж, эмэгтэй алтан бөгж, мөнгөн гинж, “Olleh” загварын зөөврийн компьютер, биет 100.000 төгрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 3.212.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Б, М.Ч, О.О нартай бүлэглэн:
21. 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 9 дүгээр гудамж, 250 тоотод байрлах иргэн Д.Батсайханы өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Могул” загварын 32 инчийн зурагт, шаргал өнгийн орны даавуу зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Найм. Б.С нь:
У.Бтай бүлэглэн:
1. 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 6-81 тоотод байрлах иргэн Ө.Жавзансүрэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “Тошиба” загварын зурагт, “HP” загварын зөөврийн компьютер, сургалтын зөөврийн компьпютер зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 470.000 төгрөгийн хохирол учруулсан,
У.Б, О.О нартай бүлэглэн:
2. 2016 оны 12 дугаар сарын 19-нөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 7-6А тоотод байрлах Ч.Пагамын өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “Самсунг” загварын LCD зурагт, биет 60.000 төгрөг, костюм, цамц, срочки, эрэгтэй өмд, эрэгтэй богино өмд зэрэг цүнхтэй хувцас хулгайлан авч, бусдад 755.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ 10-803А тоотод байрлах С.Батзаяагийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын 43 инчийн зурагт хулгайлан авч, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Ес. Шүүгдэгч У.С нь:
Б.Б, М.Н нартай бүлэглэн:
1. 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-4-380А тоотод байрлах иргэн Ж.Цэцэгбаярын орон сууцанд хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын 40 инчийн LCD зурагт хулгайлан авч, бусдад 630.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2017 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах, иргэн Д.Солонгын үйл ажиллагаа явуулах зориулалттай ТҮЦ-нд хууль бусаар нэвтэрч, Скайтелын нэгж, Жи Мобайлийн нэгж, автобусны смарт карт, парламент тамхи, эссэ тамхи, LD тамхи зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 551.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 10-329 тоотод байрлах иргэн Б.Түвшинжаргалын өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 14 инчийн зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 35-478 тоотод байрлах иргэн Г.Энхтөгсийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний нэхий хүрэм, эмэгтэй хүний жижиг гар цүнх зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.735.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 52-6 тоотод байрлах иргэн М.Чимгээгийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын 40 инчийн зурагт, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, хөөрөгний алтан нуухтай даваа толгой 1 ширхэг, 1 литрийн франц архи, 1 литрийн шилтэй 2 ширхэг виски, 1 шил вино зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2017 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 8-54 тоотод байрлах иргэн Р.Өнөрийн үйл ажиллагаа эрхлэх зориулалттай ТҮЦ-нд хууль бусаар нэвтэрч, биет 200.000 төгрөг, парламент, майлд севен, эссэ ченж, LD, улаан бэйст, кастер тамхи, юнител, скайтелын нэгж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 726.500 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 22-387 дугаар гудамжны задгайд байрлах иргэн Х.Гэрэлмаагийн сууцанд хууль бусаар нэвтэрч, эмэгтэй хүний талсттай хос монетон ээмэг, талсттай хос монетон бөгж, цагаан шигтгээтэй монетон бөгж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 490.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Бтэй бүлэглэн:
8. 2017 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 18-380 тоотод байрлах иргэн С.Жигжидсүрэнгийн өвлийн орон сууцанд хууль бусаар нэвтэрч, эмэгтэй хүний монетон ээмэг хулгайлан авч, бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хувьсгалчдын Г750 тоотод байрлах иргэн Б.Байгалмаагийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг шивээсний машиныг хулгайлан авч, бусдад 470.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 28-12А тоотод байрлах иргэн А.Сэлэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч, зөөврийн компьютер, гар утас, монетон ээмэг, монетон гинж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 535.000 төгрөгийн хохирол учруулсан,
М.Чтай бүлэглэн:
11. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын 18-380 тоотод байрлах иргэн Б.Сумъяагэрэлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, их гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг бөгж, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, алтан нуухтай мөнгөн хөөрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.560.000 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ 12-162 тоотод байрлах иргэн Д.Ганзоригийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг мөнгөн аяга, монетон гинж, суурин компьютер, дуран, биет 320.000 төгрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 2.330.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Бтай бүлэглэн:
13. 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 04 дүгээр хороо, Их нарангийн 15-36 тоотод байрлах иргэн Ц.Сүхбаатарын сууцанд хууль бусаар нэвтэрч, “Самсунг Эс-4” загварын гар утас, эрэгтэй бугуйн цаг, хар өнгийн повер банк, биет 100.000 төгрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
14. 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 43-21 тоотод байрлах иргэн Ц.Ариунболдын сууцанд хууль бусаар нэвтэрч, биет 2.000.000 төгрөг, халтар манан хөөрөг, 1 ширхэг их гарын мөнгөн аяга, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, “Делл” загварын зөөврийн компьютер, утас, монетон ээмэг, монетон ээмэг бөгж, бугуйвч, эрэгтэй мөнгөн бөгж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 13.309.200 төгрөгийн хохирол учруулсан,
М.Ч, О.О нартай бүлэглэн:
15. 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар дан байрны 11 тоотод байрлах Э.Сандагдоржийн амины орон сууцанд хууль бусаар нэвтэрч, 52 инчийн “ЭЛКО” загварын смарт зурагт, “Ай мак” загварын иж бүрэн компьютер зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 2.720.000 төгрөгийн хохирол учруулсан,
О.О, Б.Б, М.Н нартай бүлэглэн:
16. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хувьсгалчдын Г-15-224Б тоотод барйлах иргэн П.Сансар-Оюуны өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Делл” загварын суурин компьютер, “Самсунг” загварын зөөврийн суурин компьютер зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Б, Ч.Ч, Б.Батзаяа нартай бүлэглэн:
17. 2017 оны 11 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-460 тоотод байрлах иргэн С.Тогоочийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 3кг бууз, 4кг банш, Цэргийн хүндэт медаль, “Алтан гадас” одон, Жуков 1939 оны дайнд оролцоод авсан гэх медаль, Ялалтын баярын медаль, Ахмад зүтгэлтэн гэх медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ой, Чингэлтэй дүүргийн 20 жилийн ой, Монгол Ардын намын 90 жилийн ойн медалиуд, Монгол Ардын Хувьсгалт намын ахмад зүтгэлтэн тэмдэг, БНМАУ-ын зэвсэгт хүчний ойн медаль, Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн 20 жилийн хүндэт медаль, шүхрийн спортын мастерын тэмдэг зэргийг хулгайлан авч, бусдад 754.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Арав. М.Н нь:
Б.Бтэй бүлэглэн:
1. 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 11-2а тоотод байрлах иргэн Д.Халтарын сууцанд хууль бусаар нэвтэрч, мөнгөн хазаар, мөнгөн даруулга зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.430.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбит 42-9 тоотод байрлах Л.Дэлгэрмаагийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг мөнгөн аяга, мөнгөний гахай, мөнгөн бугуйвч, “Самсунг” загварын гар утас, мөнгөн бөгж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 655.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 49-01 тоотод байрлах иргэн З.Кулизагийн сууцанд хууль бусаар нэвтэрч, биет 70.000 төгрөг, 1 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн бугуйвч, DDISH хүлээн авагч зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 390.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 61-05 тоотод байрлах иргэн Р.Оюуны өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг их гарын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, гаансны мөнгөн хэрэгсэл, сэтгүүр, холбоос гинж, улаан шигтгээтэй мөнгөн хос ээмэг бөгж, кулон, монетон өрөөсөн ээмэг 2 ширхэг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан,
У.С, Б.Б нартай бүлэглэн:
5. 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-4-380А тоотод байрлах иргэн Ж.Цэцэгбаярын орон сууцанд хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын 40 инчийн LCD зурагтыг хулгайлан авч, бусдад 630.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2017 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах, иргэн Д.Солонгын үйл ажиллагаа явуулах зориулалттай ТҮЦ-нд хууль бусаар нэвтэрч, Скайтелын нэгж, Жи Мобайлийн нэгж, автобусны смарт карт, парламент тамхи, эссэ тамхи, LD тамхи зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 551.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 22-387 дугаар гудамжны задгайд байрлах иргэн Х.Гэрэлмаагийн сууцанд хууль бусаар нэвтэрч, эмэгтэй хүний талсттай хос монетон ээмэг, талсттай хос монетон бөгж, цагаан шигтгээтэй монетон бөгж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 490.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 52-6 тоотод байрлах иргэн М.Чимгээгийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын 40 инчийн зурагт, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, хөөрөгний алтан нуухтай даваа толгой 1 ширхэг, франц архи 1 литр, 1 литрийн шилтэй 2 ширхэг виски, 1 шил вино зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2017 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 8-54 тоотод байрлах иргэн Р.Өнөрийн үйл ажиллагаа эрхлэх зориулалттай ТҮЦ-нд хууль бусаар нэвтэрч, биет 200.000 төгрөг, парламент, майлд севен, эссэ ченж, LD, улаан бэйст, кастер зэрэг тамхи, юнител, скайтелын нэгж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 726.500 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 10-329 тоотод байрлах иргэн Б.Түвшинжаргалын өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 14 инчийн зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Б, М.Ч нартай бүлэглэн:
11. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганаран 18-52б тоотод байрлах иргэн П.Түмэннасангийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 48 инчийн “ТСL” загварын LED зурагтыг хулгайлан авч, иргэн П.Түмэннасанд 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13-27 тоотод байрлах иргэн Х.Далайжаргалын байшинд хууль бусаар нэвтэрч, пүүз, биет 40.000 төгрөгийг хулгайлан авч, бусдад 140.000 төгрөгийн хохирол учруулсан,
О.О, Б.Б, У.С нартай бүлэглэн:
13. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хувьсгалчдын Г-15-224Б тоотод байрлах иргэн П.Сансар-Оюуны өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Делл” загварын суурин компьютер, “Самсунг” загварын зөөврийн суурин компьютер зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Арван нэг. Б.Б нь ганцаараа:
1. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-288 тоотод байрлах иргэн Ц.Дуламжавын гэрт хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга, Замагт манан хөөрөг, хяналтын камерийн DWR төхөөрөмж, япон архи 1 шил, виски 2 ширхэг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 910.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 7 дугаар гудамж, 1а тоотод байрлах иргэн Э.Нарангийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 35 инчийн “Sony” загварын зурагт хулгайлан авч, бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-3284 тоотод байрлах иргэн Г.Оюунчимэгийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Ай фоне 4 эс” загварын гар утас, биет 35.000 төгрөг, “Grants” брендийн 1 литр виски зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2017 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, иргэн Б.Уранхишигийн ТҮЦ-нд хууль бусаар нэвтэрч, “Snikers” шоколад том 10 ширхэг, жижиг 5 ширхэг, twix шоколад том 10 ширхэг, жижиг 5 ширхэг, “Түмний ундаа” кола 16 ширхэг, чанадаг бэлэн гоймон 5 ширхэг, Оrbit бохь 210 ширхэг, “День” печень 15 ширхэг, “Ментос” чихэр 12 ширхэг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 148.500 төгрөгийн хохирол учруулсан,
М.Н, У.С нартай бүлэглэн:
5. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 35-478 тоотод байрлах иргэн Г.Энхтөгсийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний нэхий хүрэм, эмэгтэй хүний жижиг гар цүнх зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.735.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 10-329 тоотод байрлах иргэн Б.Түвшинжаргалын өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 14 инчийн зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-4-380А тоотод байрлах иргэн Ж.Цэцэгбаярын орон сууцанд хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын 40 инчийн LCD зурагтыг хулгайлан авч, бусдад 630.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2017 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах иргэн Д.Солонгын ТҮЦ-нд нууцаар хууль бусаар нэвтэрч, Скайтелын нэгж, Жи Мобайлийн нэгж, автобусны смарт карт, парламент тамхи, эссэ тамхи, LD тамхи зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 551.000 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 52-6 тоотод байрлах иргэн М.Чимгээгийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын 40 инчийн зурагт, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, хөөрөгний алтан нуухтай даваа толгой 1 ширхэг, франц архи 1 литр, 1 литрийн шилтэй 2 ширхэг виски, 1 шил вино зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 22-387 дугаар гудамжны задгайд байрлах иргэн Х.Гэрэлмаагийн сууцанд хууль бусаар нэвтэрч, эмэгтэй хүний талсттай хос монетон ээмэг, талсттай хос монетон бөгж, цагаан шигтгээтэй монетон бөгж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 490.000 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2017 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 8-54 тоотод байрлах иргэн Р.Өнөрийн ТҮЦ-нд хууль бусаар нэвтэрч, биет 200.000 төгрөг, парламент, майлд севен, эссэ ченж, LD, улаан бэйст, кастер зэрэг тамхи, юнител, скайтелын нэгж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 726.500 төгрөгийн хохирол учруулсан,
У.Стэй бүлэглэн:
12. 2017 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 18-380 тоотод байрлах иргэн С.Жигжидсүрэнгийн өвлийн орон сууцанд хууль бусаар нэвтэрч, эмэгтэй хүний монетон ээмгийг хулгайлан авч, бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
13. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 28-12А тоотод байрлах иргэн А.Сэлэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч, зөөврийн компьютер, гар утас, монетон ээмэг, монетон гинж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 535.000 төгрөгийн хохирол учруулсан,
14. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хувьсгалчдын Г750 тоотод байрлах иргэн Б.Байгалмаагийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг шивээсний машин зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 470.000 төгрөгийн хохирол учруулсан,
М.Ч, М.Н нартай бүлэглэн:
15. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганаран 18-52б тоотод байрлах иргэн П.Түмэннасангийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 48 инчийн “ТСL” загварын LED зурагт хулгайлан авч, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
16. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13-27 тоотод байрлах иргэн Х.Далайжаргалын байшингийн цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч, пүүз, биет 40.000 төгрөг хулгайлан авч, бусдад 140.000 төгрөгийн хохирол учруулсан,
М.Нтэй бүлэглэн:
17. 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 11-2а тоотод байрлах иргэн Д.Халтарын сууцанд хууль бусаар нэвтэрч, мөнгөн хазаар, мөнгөн даруулга хулгайлан авч, бусдад 1.430.000 төгрөгийн хохирол учруулсан,
18. 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 42-9 тоотод байрлах Л.Дэлгэрмаагийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг мөнгөн аяга, мөнгөний гахай, мөнгөн бугуйвч, “Самсунг” загварын гар утас, мөнгөн бөгж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 655.000 төгрөгийн хохирол учруулсан,
19. 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 49-01 тоотод байрлах иргэн З.Кулизагийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 70.000 төгрөг, 1 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн бугуйвч, DDISH хүлээн авагч зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 390.000 төгрөгийн хохирол учруулсан,
20. 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 61-05 тоотод байрлах иргэн Р.Оюуны өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг их гарын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, гаансны мөнгөн хэрэгсэл, сэтгүүр, холбоос гинж, улаан шигтгээтэй мөнгөн хос ээмэг бөгж, кулон, монетон өрөөсөн ээмэг 2 ширхэг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан,
О.О, М.Н, У.С нартай бүлэглэн:
21. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хувьсгалчдын Г-15-224Б тоотод байрлах иргэн П.Сансар-Оюуны өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, “Делл” загварын суурин компьютер, “Самсунг” загварын зөөврийн суурин компьютер зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
М.Чтай бүлэглэн:
22. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 36-716 тоотод байрлах иргэн У.Ганлхагвын сууцанд хууль бусаар нэвтэрч, 50 инчийн “Самсунг” загварын LCD зурагтыг хулгайлан авч, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Бтай бүлэглэн:
23. 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, иргэн Д.Тогоогийн “Шар дэлгүүр” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, Сникерс, Твикс шоколад нийт 78 ширхэг, Сникерс, Твикс шоколад жижиг, бохь, альфен гоулд шоколад нийт 58 ширхэг, Макс фан шоколад нийт 22 ширхэг, Макс фан шоколад /жижиг/ нийт 18 ширхэг, набор 5 ширхэг, лаазтай самар 6 ширхэг, хиам 2кг, “Лайс” чипс 6 ширхэг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 918.400 төгрөгийн хохирол учруулсан,
О.Отай бүлэглэн:
24. 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах иргэн Б.Мөнхгэрэлийн ТҮЦ-нд хууль бусаар нэвтэрч, лаазтай самар 6 ширхэг, чипс 6 ширхэг, хиам 2 кг, набор 5 ширхэг, маск фан шоколад 23, альфен гоулд шоколад 58 ширхэг, бохь 15 хайрцаг, сникэрс, тевикс шоколад жижиг 40, том 78 ширхэг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 907.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Арван хоёр. Б.Батзаяа нь:
У.Б, О.О, Г.Ш нартай бүлэглэн:
1. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 4-8 тоотод байрлах Н.Нармандахын өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, “LG” загварын 47 инчийн зурагт, ээмэг, бөгж, зүүлт зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 3.010.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Бтай бүлэглэн:
2. 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн алтан өлгийн 9-186а тоотод байрлах Н.Алтангэрэлийн гэрт хууль бусаар нэвтэрч, “Конка” загварын 42 инчийн LCD зурагт, зөөврийн компьютер, 4 ширхэг бага гарын мөнгөн аяга зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 710.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Б, О.О, У.Б нартай бүлэглэн
3. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн нарангийн 6 дугаар гудамж, 4 тоотод байрлах иргэн Т.Ганболдын орон байранд нэвтэрч “Самсунг” загварын 42 инчийн зурагт, 2 ширхэг гар утас, “Асеr” брэндийн зөөврийн компьютер зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан,
М.Чтай бүлэглэн:
4. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 12-221А тоотод байрлах иргэн Р.Дэлгэрмаагийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “Самсунг” загварын LCD зурагт, мөнгөн аяга хулгайлан авч, бусдад 730.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Б, Ч.Ч, С нартай бүлэглэн:
5. 2017 оны 11 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-460 тоотод байрлах иргэн С.Тогоочийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 3кг бууз, 4кг банш, Цэргийн хүндэт медаль, Алтан гадас одон, Жуков 1939 оны дайнд оролцоод авсан гэх медаль, Ялалтын баярын медаль, Ахмад зүтгэлтэн гэх медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ой, Чингэлтэй дүүргийн 20 жилийн ой, Монгол Ардын намын 90 жилийн ойн медалиуд, Монгол Ардын Хувьсгалт намын ахмад зүтгэлтэн тэмдэг, БНМАУ-ын зэвсэгт хүчний ойн медаль, Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн 20 жилийн хүндэт медаль, шүхрийн спортын мастерын тэмдэг зэргийг хулгайлан авч, бусдад 754.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б, М.Ч, О.Д, Б.Б, У.С, М.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар,
О.О, Б.Батзаяа нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар,
У.Б, Г.Ш, З.Х, Б.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Батжаргалын Б, Бэрсүүд овогт Мы Ч, Шарнууд овогт Оын Д, Угалзат овогт Батдаваагийн Б, Шаавай овогт Уранцэцэгийн С, Хүнхрээхэн овогт Мөнхтөрийн Н нарыг “Хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,
Чоно овогт Оийн О, Б овогт Батбуянгийн Батзаяа нарыг “Хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,
Өөлд овогт Уын Б, Өөлд овогт Ганбатын Ш, Б овогт Зулаагийн Х, Б овогт Базаржавын С нарыг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг давтан бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Б.Быг 9 /ес/ жил хорих ялаар, М.Чыг 8 /найм/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар, О.Дг 6 /зургаа/ жил хорих ялаар, Б.Бг 6 /зургаа/ жил хорих ялаар, У.Сг 6 /зургаа/ жил хорих ялаар, М.Сг 5 /тав/ жилийн хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар О.Оыг 3 /гурав/ жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Б.Батзаяаг 1 /нэг/ жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар У.Бг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил хорих ялаар, Г.Шыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар, З.Хыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар, Б.Сийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэж,
Б.Б, М.Ч, О.Д, Б.Б, У.С, М.Н, У.Б, З.Х, О.О, Г.Ш, Б.Батзаяа, Б.С нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
цагдан хоригдсон Б.Бын 425 хоногийг, У.Бгийн 310 хоногийг, М.Чын 285 хоногийг, О.Оын 255 хоногийг, Б.Батзаяагийн 118 хоногийг, Г.Шын 60 хоногийг, З.Хын 171 хоногийг, О.Дгийн 134 хоногийг, Б.Сийн 76 хоногийг, Б.Бгийн 270 хоногийг, У.Сн 150 хоногийг, М.Сн 153 хоногийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан М.Ч, О.О, Г.Ш, Б.Батзаяа нарт урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, тэдгээрийг 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 461 дүгээр хаалттай хорих ангид цагдан хорьж, Б.Ст 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан Б.Сийн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнд “хувийн баталгаа гаргуулах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.С, Б.Батзаяа нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас нийт 42.161.420 төгрөг гаргуулж, хохирогч Т.Ганболдод 295.000 төгрөг, М.Гантөмөрт 165.000 төгрөг, Д.Тогоод 459.200 төгрөг, Б.Мөнхбаярт 600.000 төгрөг, Б.Мөнхбатад 400.000 төгрөг, Б.Жигжидэд 950.000 төгрөг, Г.Сугарсүрэнд 1.150.000 төгрөг, С.Улаанхүүд 755.000 төгрөг, Н.Оюундарьд 120.000 төгрөг, Ч.Эрдэнэчимэгт 420.000 төгрөг, С.Одбаярт 245.000 төгрөг, Т.Батчимэгт 190.000 төгрөг, Д.Санчирт 3.600.000 төгрөг, Ч.Энхжаргалд 275.000 төгрөг, Б.Тунгалагт 700.000 төгрөг, С.Оюунбатад 2.831.578 төгрөг, Б.Эрдэнэбатад 380.000 төгрөг, Н.Алтангэрэлд 80.000 төгрөг, Б.Байганд 1.811.150, төгрөг, Х.Оюунсайханд 450.000 төгрөг, Н.Нямцэцэгт 340.000 төгрөг, В.Эрдэнэчимэгт 2.760.000 төгрөг, Д.Батболдод 400.000 төгрөг, Ц.Сүхбаатарт 50.000 төгрөг, Ц.Ариунболдод 1.082.000 төгрөг, Д.Содномд 319.500 төгрөг, З.Оюунд 250.000 төгрөг, Т.Нямсүрэнд 109.250 төгрөг, А.Цэцэгсүрэнд 1.965.000 төгрөг, С.Тогоочид 188.575 төгрөг, Т.Батжаргалд 5.058.334 төгрөг, Б.Энэбишэд 2.206.666 төгрөг, Ш.Далайд 1.260.000 төгрөг, Н.Гантогтоход 600.000 төгрөг, Д.Удвалд 471.000 төгрөг, Г.Лхагвасүрэнд 510.000 төгрөг, Ю.Ичинноровт 799.000 төгрөг, Я.Саруулд 7.282.667 төгрөг,
иргэний нэхэмжлэгч болох М.Мөнхбатад 200.000 төгрөг, Э.Сийлэгмаад 190.000 төгрөг, С.Жавхлантөгсөд 75.000 төгрөг, С.Батзоригт 135.000 төгрөг, Т.Ганболдод 32.500 төгрөг,
шүүгдэгч У.Бгаас нийт 6.245.666 төгрөг гаргуулж, хохирогч Н.Нармандахад 330.000 төгрөг, Т.Ганболод 295.000 төгрөг, Ө.Жавзансүрэнд 175.000 төгрөг, Ч.Автахгүймөнхөд 500.000 төгрөг, Б.Ууганбаярт 398.000 төгрөг, Ч.Пагамд 129.000 төгрөг, Д.Жагслагт 300.000 төгрөг, З.Оюунд 250.000 төгрөг, Б.Даваацэрэнд 800.000 төгрөг, Б.Ерөөлтөд 150.000 төгрөг, Г.Батцэнгэлд 452.000 төгрөг, С.Батзаяад 366.666 төгрөг, Д.Гансумд 700.000 төгрөг, Д.Мягмарсүрэнд 1.335.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Баттүшигт 65.000 төгрөг,
шүүгдэгч М.Чаас нийт 33.646.735 төгрөг гаргуулж, хохирогч Б.Ууганцэцэгт 250.000 төгрөг, Б.Жигжидэд 950.000 төгрөг, Д.Мөнгөнцоожид 190.000 төгрөг, С.Оюунбатад 2.831.578 төгрөг, Д.Батмөнхөд 1.276.000 төгрөг, Д.Батболдод 400.000 төгрөг, П.Түмэннасанд 434.000 төгрөг, М.Цэвээнд 209.545 төгрөг, Т.Нямсүрэнд 109.250 төгрөг, Г.Гантуяад 690.000 төгрөг, Х.Далайжаргалд 46.700 төгрөг, А.Цэцэгсүрэнд 1.965.000 төгрөг, С.Тогоочид 188.575 төгрөг, Р.Дэлгэрмаад 365.000 төгрөг, Д.Ганзоригт 1.165.000 төгрөг, Ө.Ганлхагвад 500.000 төгрөг, Т.Батжаргалд 5.058.334 төгрөг, Б.Энэбишэд 2.206.666 төгрөг, Б.Сумъяагэрэлд 780.000 төгрөг, Л.Баярсайханд 437.920 төгрөг, Л.Бат-Өлзийд 210.000 төгрөг, Б.Бат-Эрдэнэд 930.000 төгрөг, Г.Лхагвасүрэнд 238.000 төгрөг, Ц.Дуламжавд 180.000 төгрөг, хохирогч Р.Түмэнбаярт 4.150.000, хохирогч Я.Саруулд 7.282.667 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Мөнхтуулд 350.000 төгрөг, Т.Ганболдод 32.500 төгрөг, Б.Эрдэнэчулуунд 220.000 төгрөг,
шүүгдэгч О.Оаас нийт 6.825.000 төгрөг гаргуулж, хохирогч С.Батзаяад 366.666 төгрөг, Д.Мягмарсүрэнд 1.335.000 төгрөг, Т.Батжаргалд 5.058.334 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Баттүшигт 65.000 төгрөг,
шүүгдэгч Г.Шоос нийт 620.000 төгрөг гаргуулж, хохирогч М.Гантөмөрт 165.000 төгрөг, Ү.Цэндсүрэнд 125.000 төгрөг, Н.Нармандахад 330.000 төгрөг,
шүүгдэгч З.Хаас нийт 3.200.695 төгрөг гаргуулж, хохирогч Т.Гантөмөрт 165.000 төгрөг, Д.Мөнгөнцоожид 190.000 төгрөг, Ү.Цэндсүрэнд 125.000 төгрөг, Б.Байганд 1.811.150 төгрөг, М.Цэвээнд 209.545 төгрөг, Д.Гансумд 700.000 төгрөг,
шүүгдэгч О.Дгаас нийт 21.946.583 төгрөг гаргуулж, хохирогч Б.Мөнхбаярт 600.000 төгрөг, Б.Мөнхбатад 400.000 төгрөг, С.Улаанхүүд 755.000 төгрөг, Н.Оюундарьд 120.000 төгрөг, С.Одбаярт 245.000 төгрөг, Т.Батчимэгт 190.000 төгрөг, Ч.Энхжаргалд 275.000 төгрөг, Б.Тунгалагт 700.000 төгрөг, Б.Эрдэнэбатад 380.000 төгрөг, Д.Батмөнхөд 1.276.000 төгрөг, Ч.Автахгүймөнхөд 450.000 төгрөг, Н.Нямцэцэгт 340.000 төгрөг, В.Эрдэнэчимэгт 2.760.000 төгрөг, Д.Содномд 319.500 төгрөг, Т.Нямсүрэнд 109.250 төгрөг, Д.Эрдэнэтуяад 2.555.000 төгрөг, Б.Нямбишэд 2.206.666 төгрөг, Я.Саруулд 7.282.667 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Мөнхбатад 200.000 төгрөг, Э.Сийлэгмаад 190.000 төгрөг, С.Жавхлантөгсөд 75.000 төгрөг, Б.Мөнхтуулд 350.000 төгрөг, С.Батзоригт 135.000 төгрөг, Т.Ганболдод 32.500 төгрөг,
шүүгдэгч У.Сэс нийт 6.048.242 төгрөг гаргуулж, хохирогч М.Чимгээд 423.333 төгрөг, Ц.Бт 50.000 төгрөг, Ц.Ариунболдод 1.082.000 төгрөг, Р.Өнөрт 242.166 төгрөг, А.Сэлэнгэд 267.500 төгрөг, С.Тогоочид 188.575 төгрөг, С.Жигжидсүрэнд 63.000 төгрөг, Б.Түвшинжаргалд 173.334 төгрөг, Д.Ганзоригт 1.165.000 төгрөг, П.Сансар-Оюунд 800.000 төгрөг, Б.Сумъяагэрэлд 780.000 төгрөг, Б.Байгалмаад 235.000 төгрөг, Г.Энхтөгсөд 578.334 төгрөг,
шүүгдэгч М.Нэс нийт 3.132.867 төгрөг гаргуулж, хохирогч П.Түмэннасанд 434.000 төгрөг, М.Чимгээд 423.333 төгрөг, Д.Халтарт 715.000 төгрөг, Р.Өнөрт 242.166 төгрөг, Л.Дэлгэрмаад 292.500 төгрөг, Х.Далайгжаргалд 46.700 төгрөг, З.Кулизад 227.500 төгрөг, Б.Түвшинжаргалд 173.334 төгрөг, Г.Энхтөгст 578.334 төгрөг,
шүүгдэгч Б.Бгээс нийт 8.892.367 төгрөг гаргуулж, хохирогч Д.Тогоод 459.200 төгрөг, Б.Мөнхгэрэлд 453.800 төгрөг, П.Түмэннасанд 434.000 төгрөг, М.Чимгээд 423.333 төгрөг, Д.Халтарт 715.000 төгрөг, Р.Өнөрт 242.166 төгрөг, А.Сэлэнгэд 267.500 төгрөг, Л.Дэлгэрмаад 292.500 төгрөг, Х.Далайжаргалд 46.700 төгрөг, З.Кулизад 227.500 төгрөг, С.Жигжидсүрэнд 63.000 төгрөг, Б.Түвшинжаргалд 173.334 төгрөг, Ө.Ганлхагвад 500.000 төгрөг, П.Сансар-Оюунд 800.000 төгрөг, Б.Байгалмаад 235.000 төгрөг, Г.Энхтөгсөд 578.334 төгрөг, О.Урангоод 340.000 төгрөг, Ц.Дуламжавд 910.000 төгрөг, Б.Наранчимэгт 440.000 төгрөг, Э.Наранд 700.000 төгрөг, Г.Оюунчимэгт 505.000 төгрөг, Б.Уранхишигт 148.500 төгрөг тус тус олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, 32 см урттай, хар өнгийн бариултай, шар өнгийн иштэй, нэг талдаа хадаас авагчтай, нөгөө талдаа хадаас цохигчтой алхыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад хүргүүлж,
Б.Б, М.Ч, О.Д, Б.Б, У.С, М.Н, О.О, Б.Батзаяа, У.Б, Г.Ш, З.Х нарыг “цагдан хорьсон”, Б.Сийн “хувийн баталгаа гаргуулах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ миний шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарыг сонсолгүй, эцсийн дүгнэлтээ гаргаснаар цаашид хууль зөрчигдөн, миний эрх зүйн байдал дордоход хүрсэн учир дараах тайлбаруудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
-Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ олон жилийн хорих ялаар шийтгэгдэж байгаа учир өмнө нь үйлдсэн бүх гэмт хэргээ нэг мөр, нэг шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлүүлэхийг хүсч, шүүхийн хэлэлцүүлгийн үед олон удаа хэлсэн боловч “АСАП” сангийн лавлагааг шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ялыг нэмж нэгтгэх, нэг шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулах зэрэг хуулийн зохицуулалтад нийцэхгүй, миний эрх зүйн байдлыг дордуулахад хүргээд байна.
Учир нь, миний 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 31-3996 тоотод үйлдсэн хулгайн 171101320 дугаартай хэрэг, 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй 8-256 тоотод үйлдсэн хулгайн 201625030841 дугаартай хэрэг, 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-252 тоотод үйлдсэн хулгайн 171101506 тоот хэргүүд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Ганпүрэв дээр шалгагдаж, одоо Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Оюунгэрэл дээр хянагдан шүүх рүү шилжих шатандаа явж байна. Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр байгаа хэргүүд мөрдөн шалгах ажиллагааны шатанд явж байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалтаас үзэхэд, хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилсанаас биш тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсгээр зохицуулаагүй байна. ...Би дээрх хэргийг шалгаж байгаа мөрдөгч, хянаж байгаа хяналтын прокурор нарт дээрх хэргүүдийн холбогдох баримтыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх хүсэлт гаргасан байгаа тул миний гомдлын дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.
-Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4-т миний цагдан хоригдсон 425 хоногийг эдлэх ялд оруулан тооцох тухай дурдсан байна. Гэтэл би 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн байдлаар 516 хоног цагдан хоригдсон байгаа бөгөөд 91 хоногийг дутуу тооцсон байгаа хянаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ миний болон бусад шүүгдэгч нарын тайлбарыг сонсолгүй эцсийн дүгнэлтээ гаргаснаар цаашид хууль зөрчигдөн, миний эрх зүйн байдал дордоход хүрсэн учир дараах зүйлийг үндэслэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
-Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ олон жилийн хорих ялаар шийтгэгдэж байгаа учир өмнө нь үйлдсэн бүх гэмт хэргээ нэг мөр, нэг шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлүүлэхийг хүсч, шүүхийн хэлэлцүүлэгт олон удаа хэлсэн боловч хүсэлтийг минь харгалзалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ял нэмж нэгтгэх, нэг шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулах зэрэг хуулийн зохицуулалтад нийцэхгүй, миний эрх зүйн байдлыг дордуулахад хүргээд байна. Би өөрийн үйлдсэн бүх хэргийг 18 насанд хүрээгүй байхдаа үйлдсэн. Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд хохирогч З.Кулиза мэдүүлэхдээ “...2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 10 цаг 30 минутад гэрээсээ гарч яваад 15 цагт ирэхэд...” гэж 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хулгай орсон гэж мэдүүлсээр байтал яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд уг хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн гэж бичсэн. 2017 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн гэх 201725012245 дугаартай хэрэг, 2017 оны 5 дугаар сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 10 дугаар хороололд үйлдсэн гэх 201726021133 дугаартай хэрэг, 2017 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн гэх 170602971 дугаартай хэрэг, 2017 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 10 дугаар хороо, Дэнжийн 04-511 тоотод үйлдсэн гэх 171100439 дугаартай хэрэг, 2017 оны 5 дугаар сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 1 дүгээр хороонд үйлдсэн гэх 201725021382 дугаартай хэрэг, 2017 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн гэх 180501843 дугаартай хэрэг, 2017 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 8 дугаар хороонд үйлдсэн гэх 170901052 дугаартай хэрэг, 2016 оны 5 дугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн гэх 201626030764 дугаартай хэргүүд мөрдөн шалгах ажиллагааны шатанд явж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалтаас үзэхэд, хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд 2 шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилсанаас биш тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг зохицуулаагүй.
Иймд дээрх хэргүүдийг нэгтгүүлэх хүсэлттэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Би 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байна. ...” гэв.
Шүүгдэгч М.Ч тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолд миний зүгээс гаргах гомдол, санал байхгүй. Өөрт оногдсон хорих ялыг хүлээн зөвшөөрч, үйлдсэн хулгайн хэрэгтээ маш их гэмшиж байна. Өөрийн гэм буруугаа ухамсарлан хорих ялыг эдэлж дуусаад суллагдсаныхаа дараа хохирогч нарын хохирлыг төлж барагдуулах болно. Намайг 2016 оны 8 дугаар сарын 11-нээс 14-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч 72 цагийн хугацаагаар баривчилсан. 2016 оны 5 дугаар сарын 3-наас 6-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, дэслэгч Анарчулуун 72 цагийн хугацаагаар баривчилсан, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар цагдан хоригдсон. Эдгээр миний цагдан хоригдсон 3 сар 6 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч М.Сн өмгөөлөгч Д.Мядагбадам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч болон сэжигтний мэдүүлэг, банкны тодорхойлолт зэрэг бусад нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлээгүй.
-17 дугаар хавтас хэргийн 140-141 хуудаст, өсвөр насны яллагдагч М.Нэс 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангийн 1 дүгээр өрөөнд авсан мэдүүлэгт "Б бид 2 Абука коллежид хамт сурч байсан ба С манай гэрийн ойролцоо байдаг бөгөөд тэр хавьд байдаг сагсны шийдэн дээр тоглож байгаад танилцсан. Харин О нь Сн найз ба тийм сайн танихгүй. ...С, Б хоёр ер нь бол мөнгөө барьж байсан..." гэх, мөн 13 дугаар хавтаст хэргийн 6-7 хуудаст, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б.Золжаргалын сэжигтнээр өгсөн мэдүүлэгт "... Би С гэдэг залуутай бичил хорооллын тэнд байдаг РС тоглоомын газар уулзаж 1 цаг тоглосон, тэр үед Бямбаа, Номио гэж дууддаг 2 найзтайгаа явж байсан. ... Бид нар явж байхад С хар өнгийн цүнхээ надад өгөөд “үүнийг барьж бай, Бямбаа бид хоёр ийшээ орчихоод ирье” гээд хашаатай айл заасан. Тэгэхээр нь хөөе, тэгвэл би явлаа шүү гэж хэлэхэд “Номио та 2 хол очоод зогсч бай гэхээр нь Номио бид хоёр гудамжны буланд очиж зогсоход..." гэх, мөн Сансар-Оюуны хоёр компьютерийн талаар 14 дүгээр хавтас хэргийн 236-237 хуудаст, Б.Бгийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн өгсөн мэдүүлэгт "...С гадаа хүн хараад үлдсэн. О бид хоёр "Делл" загварын зөөврийн компьютерыг бөхийн өргөөний тэнд байрны дунд байдаг ломбарданд 500.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Үүний дараа Бөмбөгөр худалдааны төвийн зүүн талд байдаг “Бан бан” нэртэй ломбарданд "Самсунг" загварын зөөврийн компьютерыг 250.000 төгрөгийн барьцаанд тавьж, 750.000 төгрөгтэй болсон, ...уг мөнгөөрөө бид хоёр бааранд архи ууж, мөн РС тоглож, буудалд орж дуусгасан. 15 дугаар хавтас хэргийн 238 дугаар хуудаст, У.Сн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт "...Намайг буудалд байхад Б хоёр зөөврийн компьютер авч гараад ломбарданд тавьчихаад орж ирсэн. Б бид хоёр мөнгөөр нь ууж идээд дуусгасан. ..." гэсэн дээрх мэдүүлгүүдээс харахад Сг гадаа зогсоож уруу татдаг, мөнгө, төгрөгийг С, Б нар захиран зарцуулдаг, Н мөнгө төгрөг авдаггүй, насанд хүрээгүй байхдаа уруу татагдан, хэлсэн үгээр нь байдаг зэрэг нөхцөл байдлууд харагдаж байна. М.Н нь анхан шатны шүүх хурал дээр Сансар-Оюунд 800.000 төгрөг, мөрдөн байцаалтын шатанд Р.Оюунд 675.000 төгрөг, Ж.Цэцэгбаярт 157.500 төгрөг, Д.Солонгод 184.000 төгрөг, Түвшинжаргалд 110.000 төгрөг, Х.Гэрэлмаад 163.000 төгрөг, нийт 1.289.500 төгрөгийн хохирол төлсөн байна. Анхан шатны шүүх хурлын дараа 3.133.000 төгрөгийг шүүхийн төрийн сангийн данс буюу хохирлын дансанд хийж, хохирлыг төлсөн. М.Н нь ар гэртээ мөнгө төгрөг авчирсан, ар гэрээ тэжээн тэтгэсэн зүйл байдаггүй. Тэрээр насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт уруу татагдсан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасныг хөнгөрүүлэн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлд зааснаар ял хойшлуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч Э.Нарангарав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. О.Дгийн зүгээс 21 үйлдлийн 3 үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байхад шүүх дүгнэлт хийлгүй орхисон.
О.Д нь шүүгдэгч Б.Б, М.Ч нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын 22-480 тоотод суух иргэн Б.Энэбишийн эзэмшлийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг алтан ээмэг, биет 5.000.000 төгрөгийг хулгайлж 6.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүгдэгч Б.Б, М.Ч, О.Д нар нь үйлдээгүй атлаа Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Галбадрах зодож хэрэг хүлээлгэсэн гэх мэдүүлгийг шүүх хуралдааны явцад хэлсэн. Хэргийн газрын үзлэгт О.Дг үйлдсэн гэх нотлох баримт байдаггүй. Мөн шүүгдэгч Б.Бтай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 12-348 тоотод оршин суух иргэн В.Эрдэнэчимэгийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, биет 5.520.000 төгрөгийг хулгайлсан гэх хэргийг шүүгдэгч нарын аль нь ч үйлдээгүй ба мэдүүлэгт ч байхгүй, сүүлийн мэдүүлэгт өмнөх мэдүүлэгтэй ижил гэж ойлгуулан гарын үсэг зуруулсан байдаг бөгөөд хэргийн газрын үзлэгт шүүгдэгч О.Дг үйлдсэн гэх нотлох баримт байхгүй. Шүүгдэгч М.Ч, Б.Б нартай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баруун жанжны 23-473 тоотод оршин суух иргэн Я.Саруулын гэрт хууль бусаар нэвтэрч, эд зүйл болон 21000 доллар хулгайлсан гэх үйлдэлд М.Ч, Б.Б нар нь О.Давсаасамбууд 1000 доллар өгсөн /прокурорын зүгээс шүүх хуралдааны явцад мөн хүлээн зөвшөөрч 31хх-165 талыг эш татсан байдаг атлаа/ байхад хохирлын тооцоог буруу бодож 7.282.667 төгрөг гаргуулсан нь буруу юм. Дээрх үйлдэл, хохирлын хэмжээг хасахад хохирлын хэмжээ 10.618.000 төгрөг болж, үйлдэл нь 19 болж байгаа бөгөөд 19 удаагийн үйлдэлд О.Дгийн зүгээс маргадаггүй. Тэрээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон, аав, ээж, хоёр эрэгтэй дүүгийн хамт амьдардаг, гэмт хэрэгтээ гэмшиж, хохирлоо өөрөө ажил хийж бүрэн төлөхөө илэрхийлсэн. Өөрийн үйлдсэн хэргээ сайн дураар илчилж, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д зааснаар хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болгон авч үзнэ үү. Мөн 172 хоног цагдан хоригдсон байхад шүүхийн шийтгэх тогтоолд 134 хоног гэж зөрүүтэй дүгнэсэн. О.Дгийн хувьд 2016 оны 12 дугаар сараас хойш ажил хөдөлмөр эрхэлж байсан, төрсөн эх Ц.Энхтуяа нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас хүүгийнхээ хувцас хэрэглэл, хоолны зардлыг явуулдаг байсан. Үйлдсэн хэргийн хувьд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаанд үйлдэгдсэн бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө зөвхөн найзуудтайгаа идэж, уухад зарцуулдаг байсан тул хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх нөхцөл байдлыг хянаж үзнэ үү. Иймд дээр дурдсан давж заалдах гомдлын үндэслэлүүдийг судлан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зүйлчлэлийг хөнгөрүүлж, цагдан хоригдсон хоногт өөрчлөлт оруулах байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Шын өмгөөлөгч Д.Оюунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.Ш анхан шатны шүүх хуралдаанд оролцохоос өмнө хохирлоо төлөхөөр маш их хичээсэн боловч хохирогч нар олдохгүй байсан учраас төлж чадаагүй. Анхан шатны шүүхээс хохирол төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр Г.Шод хорих ял оногдуулахад хүрсэн. Анхан шатны шүүх хурлын дараа 2 хохирогчийг олж хохирлыг төлсөн, 1 хохирогч нь олдохгүй, хаяган дээрээ байхгүй байсан тул хохирлын мөнгийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дансанд тушаасан. Баримтуудыг шүүх хуралдаанд гаргаж өгч байна. Миний үйлчлүүлэгч хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг холбогдож байгаа, хохирол төлбөрөө төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагдан хорих 461 дүгээр ангиас гаргасан шүүгдэгч Б.Бгийн эрүүл мэндийн тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгч байна. Энэхүү тодорхойлолт нь 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр гарсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаас өмнө авч чадаагүй. Шүүгдэгч Б.Б нь хайрст үлд, артерийн даралт багасалттай гэсэн оноштой. Хайрст үлд нь бүх биеэр нь тархаж, маш их зовиуртай байдаг. Шүүгдэгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдолд өөрийгөө 24 үйлдэлтэй, бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн хувьд маргахгүй гэсэн. Шүүгдэгч Б.Б нь уг 24 үйлдлээ бүгдийг нь 18 насанд хүрээгүй байхдаа үйлдсэн тухай онцолж давж заалдах гомдолдоо бичсэн. Тэрээр 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 18 насанд хүрсэн. Хамгийн сүүлийн үйлдэл болох н.Оюуны өвлийн сууцанд нэвтэрч орсон үйлдлээ 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр үйлдсэн. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасан. Шүүгдэгч Б.Бд оногдуулсан 6 жилийн хорих ялыг 3 жил хүртэл багасгах боломжтой гэсэн саналыг өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр гаргаж байсан, энэ саналаа мөн давж заалдах шатны шүүх хурлдаанд гаргаж байна. ...” гэв.
Хохирогч Т.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл шүүгдэгч нар хохирлоо нөхөн төлөөгүй. Би 20.075.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсээ алдсан. Шүүхийн тогтоолд 15.175.000 төгрөг гэж гарсан. Үнэлгээтэй санал нийлж байгаа. Шийтгэх тогтоолын дагуу хохирлоо төлүүлмээр байна. ...” гэв.
Хохирогч С.Тогооч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .”..Шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй. ...” гэв.
Хохирогч А.Цэцэгсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Миний хохирлыг барагдуулбал надад гомдол байхгүй. ...” гэв.
Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Бын давж заалдах гомдолд “мөрдөн шалгах ажиллагаанд байгаа хэргүүдийг нэгтгэн шалгуулъя” гэсэн байна. Эдгээр хэргийг үйлдсэн гэх нотлох баримт анхан шатны болон давж заалдах шатны шүүх дээр ирээгүй тул гомдлыг хүлээн авах боломжгүй. Цагдан хоригдсон хоног дутуу тооцогдсон гомдлын тухайд, шүүгдэгч бүрийн цагдан хоригдсон хоногууд дутуу тооцогдсон байна. Цагдан хоригдсон хоногийн талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой. Шүүгдэгч Б.Б нь олон үйлдэлтэй, хохирлоо төлөөгүй тул үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан тул ял хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Бгийн хохирогч З.Кулизагийн гэрээс 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр эд зүйл хулгайлсан үйлдлийг 2 дугаар сарын12-ны өдөр гэж яллах дүгнэлтэд бичсэн техникийн шинжтэй алдаа байсан тул үүнийг анхан шатны шүүх хуралдаан дээр хэлэлцэж гэмт хэрэг үйлдсэн өдрийг зөвтгөсөн гэж үзэж байгаа. Мөн шүүгдэгч Б.Бгийн өөр гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримтууд байхгүй. Шүүгдэгч М.Чын хувьд мөн цагдан хоригдсон хоног дутуу тооцогдсон байгаа. Үүнийг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар засах боломжтой. Шүүгдэгч О.Д нь хохирогч Б.Энэбиш, В.Эрдэнэчимэг нарын гэрээс эд зүйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй, мөн Я.Саруулын гэрээс хулгай хийсэн үйлдлийн хохирлын тооцоог буруу тооцсон гэж гомдолдоо дурдсан. Хохирогч Б.Энэбишийн гэрээс эд зүйл хулгайлсан талаар 16 дугаар хавтас хэргийн 150 дугаар талд шүүгдэгч О.Дгийн өөрийнх нь өгсөн “...би энэ гэмт хэргийг үйлдсэн...” гэх мэдүүлэг байгаа. Хохирогч В.Эрдэнэчимэгийн гэрээс эд зүйл хулгайлсан талаар 7 дугаар хавтас хэргийн 22 дугаар хуудаст, өөрийнх нь үйлдсэн гэмт хэргээ хүлээж өгсөн мэдүүлэг байгаа. Хохирогч Я.Саруулын гэрээс эд зүйл хулгайлсан талаар 31 дүгээр хавтас хэргийн 104 дүгээр хуудаст, өөрийнх нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг байгаа бөгөөд хохирлын асуудлыг хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нараас хувь тэнцүүлж гаргуулсан. Мөрдөн байцаагч зодож мэдүүлэг авсан гэсэн асуудал яригддаг бөгөөд энэ нь тогтоогддоггүй. Хэрвээ үнэхээр зодож хэрэг хүлээлгэсэн асуудал байсан бол энэ талаар гомдол гаргах боломжтой байсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүх хуралдааныг завсарлуулж бүх өмгөөлөгч, шүүгдэгч нарыг хамт байлгаж байгаад хохирлын тооцоог дахин гаргаж нийлсэн. Зарим шүүгдэгч нарын хуьд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар амьжиргааны эх үүсвэр болгоогүй гэсэн гомдол гаргасан байна. Шүүгдэгч О.Дгийн 21 үйлдлээс 8 үйлдэл нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш буюу 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхэлснээс хойш үйлдэгдсэн. Шүүгдэгч М.Н хохирлоо бүрэн төлсөн байна. Түүний 13 үйлдэл 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдэгдсэн. Тиймээс амьжиргааны эх үүсвэр болгосон гэж зүйлчилснийг прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзсэн. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хорих ялын дээд хэмжээ 8 жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон...” гэж хорих ялын хэмжээг заасан. Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэг нь 5-12 жилийн хорих ялтай. Шүүгдэгч М.Сн хувьд одоо насанд хүрсэн бөгөөд мөн дээрх үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлгийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Ш нийт 3 үйлдэлтэй бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Тухайн үед хохирлоо төлж барагдуулаагүй байсан, өнөөдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирлоо төлсөн байна. Иймээс шүүгдэгч Г.Шыг тэнсэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Б нийт 23 үйлдэлтэй бөгөөд түүний давж заалдах гомдолд дурдсан зүйлийн талаар анхан шатны шүүх хуралдаан дээр яригдаагүй. Шүүгдэгч Б.Бд мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан зүйл, заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 851 дугаартай шийтгэх тогтоолын цагдан хоригдсон хоногтой холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Нэг. Шүүгдэгч Б.Б нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 38 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж 138.691.717 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Хоёр. Шүүгдэгч У.Б нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 18 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж 16.597.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Гурав. Шүүгдэгч М.Ч нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 32 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж 116.810.637 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Дөрөв. Шүүгдэгч Г.Ш нь бусадтай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж 3.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Тав. Шүүгдэгч З.Х нь бусадтай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүртэл 6 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж 8.331.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Зургаа. Шүүгдэгч О.Д нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 21 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж 87.325.860 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Долоо. Шүүгдэгч Б.С нь бусадтай бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж 2.325.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Найм. Шүүгдэгч У.С нь бусадтай бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 17 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж 31.731.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Ес. Шүүгдэгч М.Н нь бусадтай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 13 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж 12.982.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Арав. Шүүгдэгч Б.Б нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 24 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж 20.807.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Арван нэг. Шүүгдэгч Б.Батзаяа нь бусадтай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж 6.384.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Эд зүйлсээ алдсан талаархи хохирогч Д.Галтбаатар /1хх 162-163, 164-166/, Т.Ганболд /1хх 193-194, 198-199/, М.Гантөмөр /1хх 228-229/, Д.Тогоо /2хх 13-14/, Б.Мөнхбаяр /2хх 167-169/, Б.Мөнхбат /3хх 56/, Б.Жигжид /3хх 110-111/, Г.Сугирсүрэн /3хх 148-149, 151-152/, С.Улаанхүү /3хх 182-183/, Н.Оюундарь /3хх 236-237, 238-239/, Ч.Эрдэнэчимэг /4хх 73-74, 76-77/, С.Одбаяр /4хх 105-107, 108-109/, Т.Батчимэг /4хх 153-154, 155-156/, Д.Санчир /4хх 182-183/, Ч.Энхжаргал /4хх 222-223, 224-225/, Б.Тунгалаг /5хх 19/, С.Оюунбат /5хх 90-91, 95-97/, Б.Эрдэнэбат /5хх 141, 144/, Н.Алтангэрэл /5хх 226-227, 229-230, 231-232/, Б.Байган /6хх 27-29/, Х.Оюунсайхан /6хх 164-165, 167-168/, Н.Нямцэцэг /6хх 221-222, 223-224/, В.Эрдэнэчимэг /7хх 37-38/, Д.Батболд /7хх 77-78, 79/, Ц.Сүхбаатар /9хх 16-17, 19/, Ц.Ариунболд /9хх 96-97, 99-100/, Д.Содном /10хх 20-23/, Д.Батсайхан /10хх 76, 78-79/, З.Оюун /10хх 204/, Б.Бадрах-Ерөөл /10хх 209-210/, Т.Нямсүрэн /11хх 41-42/, А.Цэцэгсүрэн /12хх 148-151/, С.Тогооч /13хх 145-146/, Т.Батжаргал /16хх 77-78, 79/, Б.Энэбиш /16хх 149-150/, Ш.Далай /17хх 167-169/, Н.Гантогтох /27хх 229-231/, Д.Удвал /28хх 39-40/, Г.Лхагвасүрэн /28хх 68-70, 71/, Я.Саруул /31хх 154-155/, Н.Нармандах /1хх 102-103, 104-106/, Ө.Жавзансүрэн /4хх 36-37, 38-39/, Ч.Автахгүймөнх /6хх 126-128, 129-130/, И.Хүрэлбаатар /7хх 112-114/, Б.Ууганбаяр /7хх 179, 182-183, 184-185/, Ч.Пагам /7хх 210-211, 215-216/, Д.Жагслаг /10хх 243-244/, Г.Индраа /9хх 241/, Б.Төмөрбаатар /10хх 239, 242-243/, Б.Батзул /13хх 32-33/, Б.Даваацэрэн /13хх 107-108/, Б.Ерөөлт /14хх 8-9, 10/, Г.Батцэнгэл /14хх 37/, С.Батзаяа /15хх 113/, Д.Гансум /15хх 173-174/, Д.Мягмарсүрэн /16хх 18-19, 21/, Б.Ууганцэцэг /2хх 128-129, 130, 131-132/, Д.Мөнгөнцоож /5хх 62-63/, Д.Батмөнх /6хх 73-74/, П.Түмэннасан /8хх 60-62/, М.Цэвээн /8хх 105-106, 108-109/, Э.Сандагдорж /10хх 166-167/, Г.Гантуяа /11хх 87/, Х.Далайжаргал /11хх 119-121/, Б.Эрдэнэчулуун /12хх 36-37, 38/, Р.Дэлгэрмаа /14хх 59-60/, Д.Ганзориг /14хх 195/, У.Лхагва /14хх 239-240/, Б.Сумъяагэрэл /16хх 199-200/, Л.Баярсайхан /17хх 61, 62-63/, Ю.Ичинноров /28хх 139-141/, Л.Бат-Өлзий /28хх 171-173/, Б.Баатарсүрэн /28хх 175/, Б.Бат-Эрдэнэ /28хх 211-213/, Г.Лхагвасүрэн /28хх 242-244/, Ц.Дуламжав /29хх 24-25/, Б.Бямба-Өлзий /30хх 126-128/, Р.Түмэнбаяр /31хх 66-67/, Ү.Цэндсүрэн /5хх 174-175, 177-178/, Д.Солонго /2хх 74-75/, М.Чимгээ /8хх 157/, Х.Гэрэлмаа /9хх 59-60/, Р.Өнөр /9хх 159-161, 162-163/, А.Сэлэнгэ /9хх 203-205/, Ж.Цэцэгбаяр /12хх 217/, С.Жигжидсүрэн /13хх 205/, Б.Түвшинжаргал /14хх 95-98/, П.Сансар-Оюун /15хх 212-214, 217/, Б.Байгальмаа /17хх 16-18/, Г.Энхтөгс /17хх 110-113/, А.Цэрэнлхам /2хх 214-215/, Н.Бадамханд /3хх 11-13/, Д.Эрдэнэтуяа /15хх 51-53/, Д.Энхтүвшин /30хх 245/, Д.Халтар /8хх 202-203/, Л.Дэлгэрмаа /10хх 103-105, 107/, З.Кулиза /11хх 149-150, 155/, Р.Оюун /11хх 197-198, 200/, Р.Сансар-Оюун /15хх 212-214, 217/, Б.Мөнхгэрэл /2хх 48/, У.Ганлхагва /14хх 239-240/, Л.Энхтөгс /17хх 110-113/, Э.Наран /29хх 221-222/, Г.Оюунчимэг /30хх 4-5/, Б.Уранхишиг /30хх 44-45/, Л.Батбулган /8хх 6-7, 8-9/, О.Урангоо /29хх 95/ нарын өгсөн мэдүүлэг,
гэрч М.Чинзориг /2хх 179-180/, Г.Мягмарсүрэн /3хх 65-66/, Б.Эрдэнэбат /3хх 189-190/, М.О /4хх 111-112/, С.Бямбажав /5хх 100-101/, Д.Эрдэнэболор /5хх 236-237/, Я.Отгонтөгс /6хх 231-232/, Б.Болорцэцэг /6хх 233-234/, Н.Болормаа /9хх 105-106/, А.Насанжаргал /9хх 107/, Н.Шаравдорж /9хх 108/, Ц.Батболд /10хх 26-27/, О.Чулуунбат /16хх 153/, Ч.Дашням /16хх 154-155/, Б.Наранцэцэг /27хх 234-235/, Г.Отгонсувд /28хх 72-73/, Д.Нансалмаа /7хх 124-126/, Ч.Тэгшжаргал /7хх 118-120/, Э.Мөнх-Оргил /7хх 121-123/, С.Цолмон /7хх 127-130/, Л.Батбулган /8хх 6-7, 8-9/, С.Бүжин /13хх 109-110/, Г.Цогтгэрэл /3хх 15-17/, Б.Батбилэг /3хх 18-20/, Ж.Баатар /15хх 59-60/, Б.Оюун-Эрдэнэ /15хх 61-62/, Ц.Бат-Оргил /15хх 65/, Д.Цэнд-Аюуш /8хх 160-161/, Б.Давааням /9хх 64/, Ц.Гансэлэм /12хх 228-230/, Г.Дэлгэрбаяр /13хх 217/, Д.Март /15хх 219-220/, С.Энхсайхан /17хх 122-123/, О.Энхчимэг /17хх 124-125/, Б.Далайбаяр /6хх 84/, Б.Алтантуул /6хх 85/, Э.Энхмөнх /8хх 70-71/, О.Уртнасан /8хх 112-113/, Э.Золбаяр /11хх 91/, Д.Мөнгөнхүлэг /11хх 92/, Б.Баяраа /14хх 243-245/, Х.Алтантуяа /15хх 1/, Б.Атарсайхан /28хх 216/, Н.Чанцалмаа /28хх 247-248/, Т.Баяржаргал /30хх 129-130/, М.Эрдэнэбаатар /30хх 133-134/, Ш.Эрдэнэчулуун /30хх 131-132/, Б.Алтантуяа /31хх 71-74/, Л.Адъяадолгор /8хх 210-211/, А.Бат-Эрдэнэ /10хх 110-112/, Г.Мөнхтөр /29хх 144-145/, Ц.Сэргэлэн /30хх 11-12/ нарын мэдүүлэг,
иргэний нэхэмжлэгч О.Болор-Эрдэнэ /3хх 185-186, 187-188/, Э.Сийлэгмаа /4хх 159-160/, С.Жавхлантөгс /5хх 24-25/, С.Батзориг /6хх 227-228, 229-230/, П.Сүхбаатар /10хх 81/, М.Хаш-Эрдэнэ /11хх 44-45/, А.Баттүшиг /7хх 213-214/, Б.Мөнхтуул /6хх 80-82/, Б.Ганхүү /10хх 30/, С.Батчулуун /12хх 45, 47/, М.Мөнхбат /2хх 174-175/, О.Галсанвандан /30хх 242/, Н.Болорцэцэг /14хх 104-105/, О.Энхчимэг /9хх 63/ нарын мэдүүлэг,
хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ /1хх 167/, /1хх 200/, /1хх 230/, /2хх 15/, /2хх 176/, 3хх 62/, /3хх 114/, /3хх 153/, /3хх 191-192/, /3хх 240/, /4хх 75/, /4хх 110/, /4хх 157/, /4хх 184/, /4хх 228/, /5хх 22/, /5хх 99/, /5хх 147/, /5хх 233/ /6хх 32-33/, /6хх 169-170/, /6хх 225/, /7хх 82/, /9хх 18/, /9хх 104/, /10хх 24-25/, /10хх 82/, /10хх 211/, /11хх 46/, /12хх 148-151/, /13хх 147-148/, /16хх 82-87/, /16хх 152/, /17хх 173/, /27хх 243/, /28хх 41/, /28хх 74/, /31хх 154-155/, /1хх 107/, /4хх 40/, /6хх 131-132/, /7хх 117/, 7хх 186/, 7хх 217-218/, /8хх 13/, /9хх 247/, /10хх 246/, /13хх 34/, /13хх 111/, /14хх 11/, /14хх 38/, /15хх 114/, /15хх 175/, /16хх 22-23/, /2хх 133/, /5хх 66/, /8хх 65/, /8хх 110-111/, /10хх 175/, /11хх 88/, /11хх 122/, /12хх 41/, /14хх 196/, /14хх 241/, /16хх 201/, /17хх 64/, /28хх 143/, /28хх 176/, /28хх 214/, /28хх 246/, /29хх 28/, /30хх 146-147/, /5хх 179/, /2хх 220/, /3хх 14/, /6хх 77-78/, /14хх 56-57/, /30хх 242/, /2хх 76/, /8хх 164/, /9хх 61/, /9хх 164/, /9хх 208/, /12хх 218/, /13хх 207-209/, /14хх 100/, /15хх 217/, /17хх 20-21/, /17хх 114/, /8хх 208-209/, /10хх 108-109/, /11хх 156-157/, /11хх 204/, /2хх 51/, /29хх 138-139/, /29хх 227/, /30хх 6-7/, /30хх 46-47/, /14хх 108-109/, /29хх 97/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 150-154/, /1хх 192/, /1хх 215-219/, /2хх 8-10/, /2хх 150-157/, /3хх 45-48,51-53/, /3хх 94-100/, /3хх 139-144/, /3хх 166-168/, /3хх 216-221/, /4хх 62-68/, /4хх 97-100/, /4хх 141-144/, /4хх 167-178/, /4хх 213-219/, /5хх 8-12/, /5хх 80-86/, /5хх 134-138/, /5хх 214-219/, /6хх 13-21/, /6хх 156-160/, /6хх 197-202/, /7хх 68-72/, /9хх 1-6/, /9хх 79-88/, /10хх 3-9/, /10хх 69-77/, /10хх 195-199/, /11хх 27-30/, /12хх 138-143/, /13хх 136-142/, /16хх 62-71/, /16хх 129-138/, /17хх 156-162/, /27хх 223-226/, /28хх 30-37/, /28хх 62-65/, /31хх 125-132/, /1хх 89-93/, /4хх 19-23/, /6хх 117-122/, /7хх 93-97/, /7хх 134/, /7хх 168-172/, /7хх 184-198/, /10хх 195-198/, /10хх 231-234/, /13хх 23-26/, /13хх 97-100/, /13хх 249-250, 14хх 1-4/, /15хх 91-97/, /15хх 163-170/, /16хх 8-14/, /2хх 119-123/, /5хх 54-57/, /6хх 63-68/, /8хх 53-57/, /8хх 94-99/, /10хх 69-72/, /10хх 144-148/, /11хх 80-85/, /11хх 112-116/, /12хх 10-12, 21-25/, /14хх 52-56/, /14хх 187-190/, /14хх 231-237/, /16хх 65-71/, /16хх 191-196/, /17хх 48-52/, /28хх 133-136/, /28хх 164-168/, /28хх 204-209/, /28хх 237-239/, /29хх 16-21/, /30хх 108-111, 113-115/, /31хх 64/, /5хх 161-165/, /2хх 202-207/, /2хх 246-250/, /3хх 49-53/, /3хх 166-169/, /5хх 133-138/, /7хх 17-28/, /10хх 5-12/, /15хх 41-47/, /30хх 231-236/, /7хх 194-198/, /15хх 91-101/, /2хх 63-68/, /8хх 150-154/, /8хх 249-250/, /9хх 48-52/, /9хх 151-155/, /9хх 195-198/, /10хх 144-147/, /12хх 201-208/, /13хх 199-203/, /14хх 89-91/, /15хх 205-209/, /17хх 5-8/, /17хх 96-99/, /8хх 194-199/, /10хх 98-101/, /11хх 142-147/, /11хх 181-186/, /12хх 201-207/, /28хх 38-42/, /12хх 201-207/, /17хх 15-18/, /29хх 129-132/, /29хх 215-219/, /29хх 249-250/, /30хх 1-2/, /30хх 39-42/, /29хх 89, 90-92/,
хэргийн газраас бэхжүүлж авсан хурууны хээ, шүүгдэгч нарын хурууны хээтэй тохирч байгаа эсэх талаар гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /1хх 169/, /1хх 232/, /2хх 19/, /2хх 182/, /3хх 70/, /3хх 242/, /4хх 81/, /4хх 231/, /5хх 103/, /5хх 151/, /6хх 35/, /6хх 174/, /6хх 236/, /9хх 22/, /10хх 30/, /10хх 85/, /11хх 50/, /13хх 163/, /16хх 97/, /16хх 157/, /17хх 176/, /28хх 45/, /28хх 77/, /1хх 109/, /6хх 134/, /10хх 249/, /13хх 37/, /13хх 115/, /6хх 80/, /8хх 74/, /10хх 178/, /11хх 95/, /14хх 208/, /15хх 3/, /16хх 211/, /17хх 74/, /28хх 181/, /28хх 219/, /29хх 36/, /30хх 141/, /5хх 181/, /15хх 179/, /2хх 223/, /4хх 114/, /6хх 88/, /7хх 42/, /15хх 69/, /31хх 6/, /15хх 121/, /12хх 239/, /13хх 225/, /14хх 123/, /17хх 127/, /8хх 216/, /11хх 160/, /9хх 215/, /29хх 147/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /15хх 98-101/, /3хх 1-4/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /31хх 136-137/, /17хх 100-106/,
шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө, бэлэн мөнгө хулгайлсан үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /27хх 240-242/, /28хх 6-8/, /27хх 53-54/, /28хх 119-123/, /29хх 119-123/ болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Б, М.Ч, О.Д, Б.Б, У.С, М.Н нарыг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан,
Б.Батзаяаг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан,
У.Б, Г.Ш, З.Х, Б.С нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан тус тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Быг 9 жил хорих ялаар, М.Чыг 8 жил 6 сар хорих ялаар, О.Дг 6 жил хорих ялаар, Б.Бг 6 жил хорих ялаар, У.Сг 6 жил хорих ялаар, М.Сг 5 жилийн хорих ялаар, Б.Батзаяаг 1 жил хорих ялаар, У.Бг 5 жил хорих ялаар, Г.Шыг 2 жил хорих ялаар, З.Хыг 2 жил хорих ялаар, Б.Сийг 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, тэдгээрийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Эрх бүхий байгууллагаас тогтоосон эд зүйлийн үнэлгээг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоон, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дгаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Б “...Хэргээ нэгтгэн шалгуулах, ...цагдан хоригдсон хоногийг зөв тооцуулах. ...” гэсэн,
шүүгдэгч Б.Б “...Хэргээ нэгтгэн шалгуулах, ...цагдан хоригдсон хоногийг зөв тооцуулах. ...” гэсэн,
шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч Э.Нарангарав “...О.Дгийн зарим үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан,... О.Д хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй, ...цагдан хоригдсон хоногийг зөв тооцуулах. ...” гэсэн,
шүүгдэгч М.Сн өмгөөлөгч Д.Мядагбадам “...М.Н хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй, ...насанд хүрээгүй байхдаа уруу татагдаж гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлд зааснаар ял хойшлуулж өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч М.Ч “...цагдан хоригдсон хоногийг зөв тооцуулах. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж залдах гомдлууд гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд байгаа хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх талаар гаргасан шүүгдэгч нарын гомдлын тухайд, 34 дүгээр хавтас хэргийн 137-139 дүгээр талд авагдсан Б.Б, М.Ч нарын “Ц.Эрдэнэбатын гэрээс эд зүйл хулгайлсан” гэх, З.Хын “Л.Чүлтэмсүрэнгийн гэрээс эд зүйл хулгайлсан” гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаасан Баянгол дүүргийн орлогч прокурор Т.Мөнхжаргалын 2018 оны 8 дугаар сарын 35, 36 дугаартай тогтоол, Баянзүрх дүүргийн хяналтын прокурор Б.Эрдэнэбаатарын 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 42 дугаартай тогтоолоос өөр шүүгдэгч нарыг өөр хэрэгт шалгагдаж байгаа гэх баримт авагдаагүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй гэсэн шүүгдэгч М.Сн өмгөөлөгч Д.Мядагбадам, шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч Э.Нарангарав нарын гомдлын тухайд: Шүүгдэгч О.Д нь 21 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэнээс 2017 оны 9 дүгээр сарын 1-нээс 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 5 удаагийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхэлснээс хойш, шүүгдэгч М.Н нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 13 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаг хугацаа зэргээс үзэхэд тэдгээрийг хулгайлж авсан эд зүйлсээ зарж борлуулан, өөрсдийн амьдралын хэрэгцээ шаардлагаа хангах эх үүсвэрээ болгосон гэж үзэх үндэслэлтэй.
Тодруулбал, хулгайд алдагдсан эд зүйлс, өмч хөрөнгийн хохирлын хэмжээ, шинж чанар, үнэлэмжээр бус тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон, өөрөөр хэлбэл гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл хийсэн байдгаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч О.Д, М.Н нарын үйлдэл нь энэ шинжийг бүрэн хангажээ.
Түүнчлэн О.Д нь хохирогч Б.Энэбиш, В.Эрдэнэчимэг нарын гэрээс эд зүйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг өгч байсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөгч нар зодож, эрүү шүүлт тулган хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна. Мөн М.Ч, Б.Б нартай бүлэглэн Я.Саруулын гэрээс эд зүйл хулгайлан 53.454.360 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч М.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан хэдий ч анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх үед 18 нас хүрсэн байх бөгөөд арван найман насанд хүрсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлгийн зохицуулалт үйлчлэхгүй ба мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалтыг шүүх онцгой тохиолдолд хэрэглэхээр хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тусгай журмыг баримтлахаар хуульчилсан бөгөөд хэдийгээр 18 насанд хүрсэн боловч бие физиолгои, сэтгэхүйн хөгжлийн онцлогоос хамаарч оюун санаа нь насанд хүрсэн хүний хэмжээнд хүрээгүй буюу өөрийнх нь бие физиологийн хөгжлөөс оюун санааны хөгжил нь тодорхой хэмжээгээр хоцорч байгаа хүнийг өсвөр насны хүнд тооцох боломжтой байдаг. Шүүгдэгч М.Сн хувьд дээрх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр гаргасан шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Харин шүүгдэгч Б.Б, М.Ч, О.Д, Б.Б О.О нарын цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Шын өмгөөлөгч Д.Оюунбаатар нь хохирогч Н.Нармандахын дансанд 330.000 төгрөг, хохирогч У.Цэндсүрэнгийн дансанд 165.000 төгрөг төлсөн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн төрийн санд 125.000 төгрөг байршуулсан баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн ба шүүгдэгч Г.Шын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнийг нэн даруй суллах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.О нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд бусадтай бүлэглэн 15 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж 33.951.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулиар хорих ял оногдуулж, тэнсэж хянан харгалзсан хугацааг 2015 оны Эрүүгийн хуулиар нэмж нэгтгэх, багтаах гэсэн хуулийн зохицуулалт байхгүй тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасныг дагуу мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмаар ялыг нэмж нэгтгэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолын О.От холбогдох заалтуудыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусад нь дахин хэлэлцүүлэхээр буцааж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны Эрүүгийн хуулийн аль алинд нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол ялыг нэмж нэгтгэхээр заасан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгүүд нь зарчмын зөрүүтэй ойлголт байхгүй.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд У.Б, Г.Ш, З.Хт, Б.С нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласныг мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан гэж өөрчлөлт оруулан, прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Бын гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 138.691.717 төгрөгийг 137.531.717 төгрөг гэж тооцооны алдаа гаргасан, хохирогч З.Кулизагийн гэрээс 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр эд зүйл хулгайлсан үйлдлийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр гэж бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг тэмдэглэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Б, Б.Б нарын “...хэргээ нэгтгэн шалгуулах...” гэсэн, шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч Э.Нарангаравын “...О.Дгийн зарим үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан,... О.Д хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй ...” гэсэн, шүүгдэгч М.Сн өмгөөлөгч Д.Мядагбадамын “...М.Н хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй, ...насанд хүрээгүй байхдаа уруу татагдаж гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлд зааснаар ял хойшлуулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Г.Ш нь шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч Н.Нармандахын дансанд 330.000 төгрөг, хохирогч У.Цэндсүрэнгийн дансанд 165.000 төгрөг тус тус төлж, хохирогч М.Гантөмөрт төлөх хохирлын 125.000 төгрөгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн төрийн сангийн дансанд байршуулсан болохыг магадлалд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.4, 1.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолын О.От холбогдох заалтуудыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар У.Бг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил хорих ялаар, Г.Шыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар, З.Хыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар, Б.Сийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар У.Бг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил хорих ялаар, Г.Шыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар, З.Хыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар, Б.Сийг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Цагдан хоригдсон Б.Бын 425 хоногийг, У.Бгийн 310 хоногийг, М.Чын 285 хоногийг, О.Оын 255 хоногийг, Б.Батзаяагийн 118 хоногийг, Г.Шын 60 хоногийг, З.Хын 171 хоногийг, О.Дгийн 134 хоногийг, Б.Сийн 76 хоногийг, Б.Бгийн 270 хоногийг, У.Сн 150 хоногийг, М.Сн 153 хоногийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай” гэснийг “Цагдан хоригдсон Б.Бын 503 хоногийг, М.Чын 338 хоногийг, У.Бгийн 310 хоногийг, О.Оын 310 хоногийг, Б.Батзаяагийн 118 хоногийг, Г.Шын 60 хоногийг, З.Хын 171 хоногийг, О.Дгийн 172 хоногийг, Б.Сийн 76 хоногийг, Б.Бгийн 294 хоногийг, У.Сн 150 хоногийг, М.Сн 153 хоногийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Б.Ст 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт” гэсний дараа ...,...“2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Шод 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус...” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б, Б.Б нарын “...хэргээ нэгтгэн шалгуулах...” гэсэн, шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч Э.Нарангаравын “...О.Дгийн зарим үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан,... О.Д хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй ...” гэсэн, шүүгдэгч М.Сн өмгөөлөгч Д.Мядагбадамын “...М.Н хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй, ...насанд хүрээгүй байхдаа уруу татагдаж гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлд зааснаар ял хойшлуулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
5. Шүүгдэгч Г.Шыг нэн даруй суллаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгч О.От холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Г.Ш нь шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч Н.Нармандахын дансанд 330.000 төгрөг, хохирогч У.Цэндсүрэнгийн дансанд 165.000 төгрөг тус тус төлж, хохирогч М.Гантөмөрт төлөх хохирлын 125.000 төгрөгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн төрийн сангийн дансанд байршуулсан болохыг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН