| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1537/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1607 |
| Огноо | 2018-11-27 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Н.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1607
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч Д.Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.БЭ.Бд холбогдох эрүүгийн 1806 0591 11840 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Завхан аймгийн Ургамал суманд 1974 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Э.Б толгой 38 дугаар гудамжны 68 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 436 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98.1 дэх хэсгээр 20.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Д.Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Э.Бтолгойн 38-68 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн эх Д.Думбааг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э.Б мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар
сарын 7-ны өдөр манай ээж хүүхэд харах гээд манай гэрт ирсэн байсан. Би жорлон
таньдаг хүнээр ухуулах гээд гэртээ авч ирээд нэг шил архи хувааж уусан. Тэгээд
тэр хүн явсан. Тэгээд би дэлгүүрээс 3 пиво аваад гадаа уучихаад гэртээ 22 цагийн
үед ирсэн. Тухайн үед Дэлхийн Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн гарч
байсан болохоор би зурагтаар тэмцээн үзэж байсан. Гэтэл хүүхдүүд орилоод
байсан. Би чимээгүй бай гэж хэлж байсан. Тэгээд ээж хүүхдүүдийг өмөөрөөд намайг загнаж байсан. Би ээжийгээ цохисноо санахгүй байгаа. Тэгээд би зурагтаа үзэж байгаад унтаад өгсөн. Өглөө 2 цагдаа гэрт орж ирээд намайг аваад явсан гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Думбаагийн: ...Би 2018.07.05-ны өдөр бага хүү Э.Бэгийнд очсон юм. 2017.07.07-ныөдөр манай бэр Сэлэнгэ өглөө ажилдаа яваад Э.Б болон 2-5 насны хоёр хүүхдийн хамт дөрвүүлээ үлдсэн. Тэгээд Э.Б 17 цагийн орчим гэрээсээ гараад орой 22 цагийн орчим согтуу орж ирээд тэгээд хүүхдүүдээ болон намайг хэл амаар доромжлон агсам тавиад байхаар нь би тухайн үедээ юм хэлээгүй. Тэгээд гараараа миний зүүн гар руу хоёр гурван удаа, зүүн шанаа руу нэг, баруун хөл хүү нэг удаа өшиглөсөн шиг санаж байна. Яасан гэж зодсоныг би мэдэхгүй байна. Би гэрт нь хоёр хоног хоёр хүүхдийг нь харж өгсөн. Намайг Э.Б та хэдэн өдөр манай хоёр хүүхдийг хараад өгч бай гэж хэлсний дагуу нь би хүүхдийг нь харж байсан. Э.Бд зодуулах зүйл хийснээ би санахгүй байна...
...Миний хүү Д.Э.Б нь согтуу гаднаас орж ирээд миний зүүн гар руу хоёр гурван удаа гараараа цохисон. Тэгээд гар маань хугарсан гэмтэл авсан байх. Миний биед ямар нэгэн өвчин зовиур байхгүй. Одоо гар эдгэрсэн байгаа. Тухайн үед нь эмнэлэг орж гартаа гипс тавиулсан байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Энхбаатарын: ...2018.07.08-ны өглөө манай эмэгтэй дүү Мядагмаа над руу утсаар залгаад ээжийг Э.Бэ өчигдөр согтуу байхдаа зодсон байна гэж хэлэхээр нь би та нар наагуураа цагдаад мэдэгд гэж хэлсэн юм. Зүүн гарын шуу цуурсан, баруун гарын булчингийн мах тасарсан, зүүн хонго нь хөхөрсөн, зүүн шанаа мөн адил хөхөрсөн байсан. Тухайн үед гэрт нь 2-5 настай хоёр хүүхэд нь байсан гэсэн. Э.Бэгийн эхнэр нь тэр орой ажилтай байсан гэсэн...
...Жаахан юм уучихаараа ухаанаа алдчихдаг гэж өөрөө хэлдэг юм. Тэрийг нь би мэдэхгүй байна. Гаднаас нь харахад архи үнэртэж байгаа боловч зүгээр юм шиг л харагдаж байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 13, 37 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Сэлэнгийн: ...Сар өдрийг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан улсын баяр наадмаас өмнө болсон асуудал байгаа юм. Тухайн үед би ээлжтэй байгаад ажил дээрээ хоночихоод байж байхад 09 цагийн орчим Эрдэнийн эгч над руу утсаар залгаад Э.Б ээжийг урд шөнө зодсон байна гэж хэлсэн. Гар нь гэмтсэн талаар надад хэлээгүй. Тэгээд би үргэлжлүүлэн ажилтай байсан учир гэртээ очиж чадаагүй юм. Орой 22 цаг өнгөрөөж гэртээ очиход хоёр хүүхдийг эгч аваад явчихсан, Эрдэнийг цагдаа аваад явчихсан байхгүй байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон юм яриад хүн амьтан руу агсраад байдаг. Эрүүл байхдаа зүгээр байдаг юм. Гэхдээ уучихсан байхад нь өөдөөс нь юм яриад уурыг нь хүргэсэн тохиолдолд л тэгдэг юм. Учиргүй тэгж хүн болгонтой маргалдаад хэрүүл хийгээд агсраад
байдаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 8499 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.Эрдэнийн: ...Намайг гэрт орох үед зурагтаар хөлбөмбөг гарч байсан. Хүүхдүүд орилолдоод зурагт үзүүлэхгүй, ээж давхар орилоод байхаар нь би чимээгүй бай, хөлбөмбөг үзмээр байна гэж хэлсэн чинь ээж маань би танай хүүхдүүдийг харж чадахгүй, үгэнд орохгүй байна гэж хэлэхээр нь та нар чимээгүй бай л даа ямар ядаргаатай юм гэж хэлээд гараараа ээжийн зүүн гар руу хоёроос гурван удаа цохисон байх. Өөр ээжийг цохиж зодсоноо мэдэхгүй байна. Тухайн үед би согтуу ухаан орж гараад л байсан. Ээж хүүхдүүд чимээгүй болоод би хөлбөмбөгөө үзэж байгаад унтаад өгсөн байсан. Манай эхнэр ажилтай байсан учир ирээгүй. Өглөө босоход ээж байхгүй явчихсан 09 цагийн орчим хоёр цагдаа орж ирээд намайг авч явсан. Эдгээр гэмтлийг ээжийн биед би л учруулсан. Учир нь тухайн үед согтуу ухаан орж гараад байхдаа ийм үйлдэл хийчихлээ...гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/,
19, 22, 28 дугаар тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Д.Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Э.Бтолгойн 38-68 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн эх Д.Думбааг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт
болсон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3.1.5-д зааснаар хохирогч Д.Думбаа нь шүүгдэгч Д.Эрдэнийг төрүүлсэн эх тул гэр бүлийн төрлийн хүнд хамаарна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6-р зүйлийн 1.1-д зааснаар Д.Э.Б нь бие махбодын хүчирхийлэл үйлдэж эх Думбаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Д.Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Э.Бтолгойн 38-68 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн эх Д.Думбааг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос Д.Эрдэнийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Д.Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Э.Бтолгойн 38-68 тоотод 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн эх Д.Думбааг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд Прокуророос Д.Эрдэнийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Д.Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Э.Б нь урьд ял шийтгэл хүлээж байсан болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 22, 28 дугаар тал/
Хохирогч Д.Думбаа хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх бичгийн нотлох баримтуудаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ