Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 89

 

2016.08.17 Дугаар-89

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/0094/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд  нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам, 
Улсын яллагч: Я.Сансар
Иргэдийн төлөөлөгч: М.Отгонжаргал
Хохирогч: Э.Шинэхүү
Хохирогч Э.Шинэхүү, шүүгдэгч Э.Будхүү, Д.Ууганбаяр нарын өмгөөлөгч: Д.Ганхуяг
Шүүгдэгч М.Бямбаюмчингийн өмгөөлөгч: С.Нарангэрэл,
Шүүгдэгч: М.Бямбаюмчин, Э.Будхүү, Д.Ууганбаяр нарыг оролцуулан 

     Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бямбаюмчин, Э.Будхүү, Д.Ууганбаяр нарт холбогдох 201623000129 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч  хянан  хэлэлцэв.
    Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Норовлон суманд 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 24 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны 02 дугаар хороо 1-02 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан Хатгин овгийн Машбатын Бямбаюмчин /РД:СП92121611/
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1993 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 23 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт  Хэнтий аймаг Батноров сумын 7 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй гэх Хатагин овогт Энхбаярын Будхүү /РД:СФ93020338/
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Бэрх тосгонд 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт  Хэнтий аймаг Батноров сумын 7 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэл үгүй гэх Ухаасай овгийн Довчинбаатарын Ууганбаяр. /РД:СФ91010414/

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Бямбаюмчин нь 2016 оны 04 дүгээр сарын 29-ны шөнө Хэнтий аймгийн Бэрх тосгоны төвд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Н.Шинэхүүг хутгалж хүнд гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Ууганбаяр, Э.Будхүү нар нь бүлэглэн үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2016 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө Хэнтий аймгийн Бэрх тосгоны төвд иргэн М.Бямба-Юмчинг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.Бямба-юмчин нь 2016 оны 04 дүгээр сарын 29-ны шөнө Хэнтий аймгийн Бэрх тосгоны төвд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Н.Шинэхүүг хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Ууганбаяр, Э.Будхүү нар нь бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө Хэнтий аймгийн Бэрх тосгоны төвд үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн М.Бямба-Юмчинг зодож догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: 
Хохирогч Н.Шинэхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн “... би 2016 оны 04 дүгээр сарын 29-ны орой 00 цаг өнгөрч байхад Бэрх хотын төвд цэцэрлэгийн урд Ууганбаяр, Будхүү, Золжаргал, Базаргүр нартай тааралдсан. Тэд халамцуу байсан. Би Хараацай барнаас гарсан тул халамцуу байсан. Би пиво уусан байсан. Бөөнөөрөө яваад гудамжинд 01 цагийн үед бэрхийн харьяат Бямба-Юнчин 1 залуутай явж байхад нь таарсан. Тэр хоёр бага зэрэг халамцуу байсан байж магадгүй. Тэгээд тэр хоёртай хамт бид нар саадны орчимд явж байсан Ууганбаяртай Бямба-Юнчин хоорондоо муудалцаж зодолдсон. Би гүйж очоод салгасан. Тэгээд  л нэг мэдэхэд Ууганбаяр намайг хутгалчихсан. Дүрчихлээ гэж хэлсэн. Бямба-Юнчин нь хутгаар дүрчихлээ гэж бодсон. Тэгээд л намайг бас дүрчихээгүй байгаа даа гээд өөрийгөө харсан. Бие нэг сонин болоод хүндрээд байхаар нь биеэ шалгаж цамцаа сөхөөд хартал цээжний зүүн хэсэгт хавираганы дээд хэсэгт шарх үүссэн шархнаас цус гарч байхаар нь намайг Бямба-Юнчин хутгалчихсан байна гэдгийг мэдээд л толгой эргээд хөл дээрээ тогтож чадахгүй газар гудамжинд тэр дороо хэвтээд өгсөн. Удалгүй цагдаа нар ирсэн байх. Эмнэлэгт ирснээ сайн санаж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/
Хохирогч О.Одсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “... Бямба-Юмчин үгүй манайд очие гэхээр нь дагаад явж байтал 63 дугаар байрны зүүн хэсэгт Шинэхүү, Ууганбаяр, Будхүү, Базаргүр нар таарсан. Гэтэл Ууганбаяр согтуу надад чи манай хамаатан биз дээ, хамаатнаа танихгүй байна уу? Надад тамхи өгчих гээд байсан. Надад тамхи байсан тул айгаад 1 ширхэг тамхи өгсөн. Будхүү ганц шил архи өгчих гэсэн. Би байхгүй гэхэд зүүн шанаа руу 1 удаа цохисон. Бямба- Юмчин бас 1 шил архи өгчих гээд мөнгө байхгүй гэхэд нь шанаа руу нь гараа зангидаж байгаад Будхүү цохисон. Тэгээд Ууганбаяр Будхүүгээс бид 2-ыг салгаад эд нар та 2-ыг зодох гээд байна одоо харьж амар гэсэн. Тэгээд бид 2 хойшоо гараад явж байтал араас Шинэхүү, Ууганбаяр, Будхүү нар гүйгээд хөөхөөр бид 2 хойшоогоо зугатаасан. Би ахынх руугаа сувиллын хашаа руу зугатаасан. Шууд хүргэн ах Ониогынд ороод дахин гараагүй. Маргааш өглөө нь би Бямба-Юмчингийн утас руу залгахад эгч нь аваад Бямба-Юмчин урьд шөнө 3-н хүн хутгалчихлаа гэж хэлэхээр нь мэдсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/
Гэрч М.Чанцалдуламын мөрдөн байцаалтанд өгсөн: “... би 2016 оны 04 сарын 30-ны шөнө 3 настай сэлэнгийн хамт хойд орон дээрээ унтаж байсан юм. Надтай хамт миний эгч Чагцал, 4 настай хүүгийн хамт байсан. Гэтэл шөнө 02 цаг 30 минутын үед босоорой гадаа дүүг чинь бачимхан дуу сонсогдоод байна. Гэрлээ асаа гэхээр нь гэрлээ асаагаад эгч эхлээд хувцасаа өмсөөд гарсан. Би хувцасаа өмссөн. Гадаа дүү Бямба-Юмчин ёо ёо гээд бачимхан дуу  гарч байгаа нь сонсогдож байсан. Би гэрээс гараад хашааны жижиг хаалгаар гарахад эгч дүү Бямба-Юмчинг бариад зогсож байсан. Гэтэл 1 жижиг хар куртиктай залуу Бямба-Юмчинг хажуунаас нь гараараа толгой руу нь нэг удаа цохисон. Газар нэг залуу эвхрээд хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 тал/
Гэрч М.Чагцалын мөрдөн байцаалтанд өгсөн: “... шөнө 02 цаг 30 минутын үед хашааны гадаа олон эрэгтэй хүмүүс чанга чанга их ширүүн үг хэллэг хэлээд дуугараад байхаар нь би цочиж сэрээд гэр дотроос чих тавин сонсоход миний дүү Бямба-Юмчингийн дуутай ижилхэн мөртлөө нэг л бачимхан буюу хүнд зодуулж тарчилж байгаа юм шиг сонсогдохоор нь би гэрлээ асаагаад эмэгтэй дүү Чанцалдуламыг сэрээгээд гадагшаа гарсан. Тухайн үед дүүгийн гэрт дүү бид 2 жаахан хүүхдүүдтэйгээ л байсан юм. Намайг хашааны жижиг хаалгаар гарахад хашааны урд хэсэгт зүүн гараараа хэвлийн зүүн хэсэгт дарсан 1 залуу газар хэвтэж байсан. Би тамхины асаагуурын гэрэл тусгаж харсан. Зүүн гараараа дарсан хэсэгт нь цус мэт зүйл урссан, цамц куртикээ дээш нь болгосон байсан. Миний дүү биш байхаар нь би дахиад зүүн тийш явахад дүү Бямба-Юмчинг 2 залуу толгойг урагш, дээш харуулчихсан, газар унгасан байдалтай 1 том биетэй залуу нь хажуугаас нь өшиглөж байсан, 1 жижиг биетэй залуу нь дүүгийн дээр зогсоод нэг гараараа дүүгийн заамнаас нь бариад нөгөө гараараа дүүгийн толгой нүүр лүү нь цохиж байсан. Тэгэхээр нь би очоод та нар олуулаа хүүхэд элбэж зодоод яаж байгаа юм бэ гээд зодож байсан 2 залууг 2 тийш нь түлхэж дүүгээсээ холдуулаад дүүгээ өргөж түшээд босгох гэхэд Бямба-Юмчин өөрөө босч чадахгүй байсан. Би зүүн суганаас нь өргөөд босгосон. Дараа нь гэдсээр нь тэвэрч 2 суган доогуур нь гараа хийж урдаас нь өргөөд босгосон явья гээд хөтлөөд эргэтэл жижигхэн биетэй залуу хүрч ирээд дүүг хөдөлж чадахгүй двнгөж алхаж ядаж байхад нь араас нь гараараа толгой руу нь цохиход дүү дахиад унасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/
Гэрч Б.Базаргүрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 29-ны шөнө найз Ууганбаяр, Золжаргал нарын хамт Бэрх хотын төвд байдаг Хараацай бааранд 23 цаг 30 минутын үед орж 0.75 грамын 1 том шилтэй ирхи авч хувааж уугаад /Архийг найз Золжаргал баарнаас мөнгөөрөө авсан/ Золжаргалын хамтаар найз Золжаргалыгаа Бэрхийн гурвалжингын байранд хүргэж өгөх гээд явж байтал хойноос Мөнхтулга дуудаад уулзахад хойд жарын нүүрний эгнээнд Шинээ Будхүү 2-ыг хүн хутгалчихлаа гэхээр нь очиход Шинээ хутгалуулчихсан газар хэвтэж байсан, найз Үуганбаярын толгойноос нь цус гарсан, гэдэснийх нь урд хэсэгт 1 удаа хутгалсан байсан. Мөн Будхүүгийн нуруун дээр нь эсгэсэн байсныг харсан. Будхүү надад харуулсан. Шинэхүү хүнд хутгалуулаад газар хэвтэж байсан. Цус нь шархнаасаа зүүн бөөрний орчимд гоожиж байсан. Тэгээд цагдаа Мөнхтулга дуудна гээд цагдаагийн хэсэг рүү гүйсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/
Гэрч Ж.Золжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Баарнаас гараад Базаргүр бид 2 хамтдаа Бэрхийн пиран дундуур явж байгаад би айл руу орж хэсэг хугацаанд байж байгаад шөнө 02 цагийн үед гарч ирээд Базаргүртэй 63-р байрны орчимд таараад гурвалжингийн байрны голд юм яриад сууж байхад Мөнхтулга хойноосоо гүйж ирээд Ууганбаяр, Шинэхүү, Будхүү нар хутгалуулчихлаа гэхээр нь Мөнхтулга Базаргүр бид гурав очиход Шинэхүү газар хэвтэж байсан. Ууганбаяр босоод зогсож байсан, Будхүү босоод зогсож байсан, Хашаанаас нэг эмэгтэй гарч ирсэн байхаар нь би харчихаад шууд гэртээ харисан. Ийм асуудал болсон. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38 тал/
             Гэрч Б.Мөнхтулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэгээд би Будхүү Базаргүр хоёртой юм яриад зогсож байтал Будхүү Ууганбаяр, Бямба-Юмчин, Шинэхүү, Одсүрэн нарын араас нь явж Базаргүр бид 2 юм яриад үлдсэн. Тэгээд бид 2 хамтдаа 63-р байрны гадаа юм ярьж зогсож нилээд удсан. Дэгээд манайх руу явья гээд би дагуулаад явж байгаад би ганцаараа Ууганбаярыг авья гээд дунд 60-н айлын нүүрний эгнээний урд очиход Шинэхүү, Будхүү, Ууганбаяр, Бямба-Юмчин Одсүрэн нар хоорондоо муудалцаад зодолдож байхаар нь би бүгдийг нь салгаад Бямба-Юмчин, Одсүрэн нарыг хойш нь явуулаад Ууганбаяр, Будхүү, Шинэхүү гурвыг урагш нь дагуулаад явж байгаад зажегалкны гэрэл тусгаад Ууганбаярыг толгойг харахад толгой нь хагарч цус гарсан байсан. Би цусаа арч гэхэд тонгойгоод жаахан зогсож байсан чинь айлын хашааны хаалга дуугарсан, Бямба-Юмчин хашаанаасаа гарч ирэхэд Ууганбаяр шууд Бямба-Юмчин рүү ганцаараа гүйгээд явсан. Шинэхүү Будхүү нар бас Бямба-Юмчйн Ууганбаяр нар луу явах гээд байхаар нь хориглоод байсан чинь араас нь явчихаар нь би араас нь очиход Ууганбаяр Бямба-Юмчинтэй зодолдож байсан тул Ууганбаярыг салгаад арагш нь татахад Шинэхүү Будхүү нар Бямба-Юмчинтэй зодолдож ноцолдоод байсан. Гэнэт л Шинэхүү энд халуун оргиод байна гэхээр нь би зажегалкны гэрэл тусгаж харахад цээжний хэвлийн зүүн хэсэгтээ хутгалуулсан цус гоожиж байхаар нь би Бямба-Юмчинг хутгатай байна гээд гэрэл тусгаж харахад Бямба-Юмчингийн гарт нь нарийвтар цагаан төмөр никель иштэй хутга байхаар нь би гарыг нь мушгиж байгаад хутгыг нь аваад хажуу тийш хаясан. Тэгээд Шинэхүү хэвтээд өгөхөөр нь цагдаа дуудахаар явах замд гурвалжингийн байрны гадаа Базаргүр Золжаргал нар сууж байхаар нь Шинэхүү Будхүү, Ууганбаяр нар чинь хутгалуулчихаад байна шүү дээ гэж хэлээд буцаад гурвуулаа тэдэн дээр очиход Шинэхүү газар хэвтсэн, Ууганбаяр Будхүү нар Бямба-Юмчин нар хоорондоо хэрэлдээд Бямба-Юмчингийн 2 эгч нь хашааны гадаа гарч ирсэн байсан. Тэгээд би очоод та нар одоо бүгд битгий хөдлөөрэй гэж хэлээд буцаад цагдаагийн хэсэг рүү гүйж ирээд Болор-Эрдэнэ цагдаад хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-10 тал/
Гэрч Р.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2016 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө Батноров сум дахь сум дундын цагдаагийн I ийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад шөнө 03 цаг 30 минутанд Бэрх хотын харьяат залуу болох Мөнхтулга цагдаагийн хэсэгт ганцаараа эрүүл орж ирээд манай найз хутгалуулчихлаа гэсэн. Тэгээд би тасгаа цоожлоод Үер пүү хэлээд мотоциклио асаагаад замдаа цагдаа Үертэй таарсан тул хэргийн газарт очиход Шинэхүү баруун гараа дороо хийгээд зүүн гараараа шархаа дараад газар хэвтэж байсан, Бямба-Юмчингийн 2 эгч нь хашааныхаа гадаа гарч ирсэн Базаргүртэй хэрэлдээд байж байсан. Мөн манай дүүг та нар хашааны гадаа бүлэглээд зодож байсан биз дээ, эмнэлэг дуудах гэхээр дуудуулахгүй байсан гээд л Базаргүртэй хэрэлдэж Базаргүрийг туранхай эгч нь 2 алгадсан. Ууганбаяр гэдсэндээ 2, толгойдоо 1, Будхүү нуруундаа 1 хутгалуулсан байсан, Бямба-Юмчин хутгалсан гэж Базаргүр хэлсэн. Бямба-Юмчингийн дээд уруул хавдаж овойсон, дух, хамар, хацар зулгарсан, хамар амнаас нь цус гарч хатсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 тал/
Гэрч Я.Үерийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт “... Би 2016 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө 02 цагийн үед гэртээ амарч байхад цагдаагийн хэсгийн жижүүр цагдаагийн ахлагч Болор-Эрдэнэ хутганы дуудлага ирлээ, яаралтай хүрээд ир гэхээр нь би өөрийн хувийн эзэмшлийн хар өнгийн 56-57 ХЭҮ улсын дугаартай Марк-2 маркийн машинтайгаа цагдаагийн хэсэг рүү очиж байхад а/ч Болор-Эрдэнэ гадаа гарч ирэхээр хамтдаа дуудлага өгсөн гэх дунд 60-н гэрийн нүүрний эгнээ, зүүн талаасаа 2 дахь хаалганы урд очиход Бэрх хотын харьяат Шинэхүү баруун гараа дороо хийгээд баруун тийш харсан байдалтай зүүн гараараа хэвлийн зүүн хэсэгтээ дарсан байдалтай хэвтэж байсан. Машинаас буугаад энд юу болоод байна вэ гэж тэнд байсан Ууганбаяр, Будхүү, Базаргүр, Бямба-Юмчингийн 2 эгч гэх хүмүүс байсан. Ууганбаяр гэдсэндээ 2 удаа, Будхүү нуруундаа 1 удаа хутгалуулсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 тал/

Шүүх эмнэлгийн 56 тоот: “...М.Бямба-Юмчингийн биед духны баруун дээд хэсэг, дээд уруулын дунд хэсэг, доод уруулын зүүн хажуу хэсгүүдийн өнгөц зулгарсан шарх, духны зүүн дээд хэсэг, хамар, зүүн хацарын төвгөр хэсгүүдийн зулгаралт,  зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.  Тухай гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 56хуу/
Шүүх эмнэлгийн 60 тоот: “...Э.Будхүүгийн биед баруун далны доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 61хуу/
Шүүх эмнэлгийн 61 тоот: “...Д.Ууганбаярын биед толгойн ар дагзны зүүн хэсэг, хэвлийн зүүн хажуу хэсэг болон хэвлийн зүүн хажуу урд хэсгүүдийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээч эмчийн дүгнэлт. /хх-ийн 64хуу/
Шүүх эмнэлгийн 71 тоот шинжээчийн: “...Н.Шинэхүүгийн биед хэвлийн зүүн хажуу урд хэсгээр хэвлийн хөндий рүү нэвтэрч зүүн бөөрийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх,  зүүн бөөр мэс заслаар авагдсаны дараах байдал, хэвлийн хөндийд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх зүүн бөөрийг мэс заслаар авагдсаны дараах байдал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадварын алдалтын хувь тогтоох хүснэгтийн 4.12.58.2 дахь хэсэгт зааснаар тогтонги 60 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 67 хуу/
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /ххийн 3хуу/, 
Схем зургийн үзүүлэлт /ххийн 4хуу/, 
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /ххийн 5-7хуу/, 
Хутга хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9-10хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Бямба-юмчингийн хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Н.Шинэхүүг хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. 
Шүүгдэгч Д.Ууганбаяр, Э.Будхүү нарын бүлэглэн, үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн М.Бямба-Юмчинг зодож догшин авирлаж танхайрсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. 
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Шинэхүүгийн биед хүнд, шүүгдэгч М.Бямба-Юмчингийн биед хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүдийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
.
Шүүгдэгч М.Бямба-юмчинд ял шийтгэлийг оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл шалтгаан, түүний гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, хохирол төлбөрөө сайн дураар нөхөн төлсөн зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, эдлэх дэглэмийг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн шүүгдэгч Д.Ууганбаяр, Э.Будхүү нарт ял шийтгэлийг оногдуулахдаа тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, гэмт хэрэг үүсэх болсон нөхцөл байдал, үйлдэл зэргийг нь харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж, тэдний хувийн байдал, учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг нь харгалзан оногдвол зохих хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хатгин овогт Машбатын Бямба-Юмчинг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 
Шүүгдэгч Хатагин овогт Энхбаярын Будхүү, Ухаасай овогт Довчинбаатарын Ууганбаяр нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн,  үл ялих зүйлээр шалтаглан зодож догшин авирлан танхайрсан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бямбаюмчинг 03 жил 05 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Будхүүг 03 жил 06 сар хорих ялаар, шүүгдэгч Д.Ууганбаярыг 03 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бямбаюмчинд оногдуулсан 03 жил 05 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Будхүүд оногдуулсан 03 жил 06 сарын хорих, шүүгдэгч Д.Ууганбаярт оногдуулсан 03 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бямба-Юмчингийн цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй ба тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Будхүүд оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг тэнсэж 02 жил 06 сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Ууганбаярт оногдуулсан 03 жилийн хорих ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж тэдний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Бямба-Юмчинд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, Э.Будхүү, Д.Ууганбаяр нарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


                           ДАРГАЛАГЧ                        Ц.МӨНХТУЛГА

                    ШҮҮГЧИД                     Д.ГАНЗОРИГ
                         
                                                                            С.НАСАНБУЯН