Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/90

 

2020 08 18 2020/ШЦТ/90

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Энэрэл

Хохирогч М.Батжаргал

Шүүгдэгч Г.Б, Ж.Б

 Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ю.Нямсүрэн, Т.Урангоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын Б, Б овогт Ж-ы Б нарт холбогдох эрүүгийн 2019000000066 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 6-65 тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 05- ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Б овогт Г-ын Б/регистрийн дугаар: ЕЭ88121991/

Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, 2 мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, аав,ээж, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 8-9 тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хорих ялаар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 6 жилийн хорих ял дээр 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоосон, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялд 2 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоосон, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181,3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр суллагдсан, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 09 дүгээр сарын 27- ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болон 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.300.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Б овогт Ж-ы Б /регистрийн дугаар: ЕЮ91061618/

Шүүгдэгч Г.Б Ж.Б нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум 2 дугаар баг, Энхтайваны 37-10 тоотод М.Батжаргал, А.Балжинням нарт хүч хэрэглэн довтолж, гутал, пүүз болон бэлнээр А.Балжиннямаас 35.000 төгрөгийг, М.Батжаргалаас 45.000 төгрөгийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 555.000 төгрөгийн хохирол учруулсан Уг гэмт хэргийг үйлдэх явцдаа Ж.Батсайхан нь хохирогч М.Батжаргалын толгойг шилэн стаканаар цохих, нүүрэн тус газарт нь өшиглөх, татаж байсан тамхиа хүзүүнд унтраах. хөлний булчинд төмөр сэрээ зоож, хатгах, хохирогч А.Балжиннямын толгой, нүүрэн тус газарт гутлаар цохих зэргээр зодон, хохирогч М.Батжаргал, А.Балжинням нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 3 холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр бид 2 найзтайгаа уулзахаар очсон. Гэтэл 2 танихгүй залуу байсан. Тэгээд би дотогшоо орж Болдоо гэдэг залууг сураглачихаад, тэр танихгүй залуус пиво ууж байхаар нь танилцъя гэж бодоод Ж.Батсайханыг дуудаад хамт орсон. Танилцаж байх явцдаа хоорондоо муудалцсан. Ж.Батсайхан нэг залууг нь цохьсон. Тэгээд гал тогооны өрөөнд орж нөгөө залуугийнхаа цусыг нь угааж өгчихөөд гараад явсан. Тэрний дараа би тэр 2 залуугаас мөнгө, гутлыг нь авсан. 5 дугаар сарын 01-нд хөдөө явж байгаад машины дугуй хагарчихаад унтаж байтал цагдаа нар ирээд баривчилсан...” гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч Ж.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ …4 дүгээр сарын 30-ны өдөр би Г.Батбаярт маргааш хамт малд явъя гэж хэлтэл айлаас ажлын хувцсаа авна гээд явсан. Хамт очоод би гадаа нь машиндаа хүлээгээд сууж байтал Г.Батбаяр түрүүлж орж хэсэг байж байгаад гарч ирээд намайг дагуулаад тэр айлд орсон. Тэр айлд 2 залуу пиво уугаад сууж байсан. Тэгээд юм ярьж байгаад М.Батжаргал бид 2 муудалцаад, цус гараад гал тогооруугаа орчихоор нь би араас нь очоод шанаганд ус хийж байгаад угааж өгчихөөд гараад явсан. Би Г.Батбаярыг тэр айлаас эд зүйл авахыг хараагүй. Маргааш нь бид хөдөө яваад, дугуй хагарчихаад байж байтал үүрийн 4 цагийн үед буу, бороохойтой цагдаа нар ирээд машины хаалга эвдэж гавлаад, тус тусад нь машинд суулгаж авч явсан. Энд ирээд оройн 21 цаг хүртэл биднийг гавтай байлгаж, эрүүгийн ахлах мөрдөгч нь бороохой барьж орж ирж бид нарыг айлгасан. Бид ямар буруу зүйл хийснээ ойлгохгүй байсан. Ийм хэрэг хийснээ дараа нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч М.Батжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 30-ны шөнө дэнжид байдаг амрах байрандаа хамт ажилладаг хүнтэйгээ 2 пиво ууж байсан. Гэтэл гаднаас нэг залуу орж ирээд биднийг зодчихоод гараад явсан. Зодуулсаны дараа гал тогооны өрөөнд ороод цусаа угаасан. Тэгээд тэндээ хэсэг сууж байгаад эргээд өрөөндөө ороод унтсан...” гэсэн мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17- 25 дугаар хуудас/;

Хохирогч А.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надруу ирээд намайг гараараа хэд хэдэн удаа толгой руу цохиж байгаад гэр дотор байсан хатуу ултай ботинк гутлаар миний толгой руу цохиж зодож эхэлсэн. Сүүлдээ уг гутал нь салангуут нь орны хажуу тал руу шидчихээд сууж байгаад гараад явсан. Мөн өөрийгөө шоронгоос гараад жил гаран болж байна гэж ярьж байсан. Батсайхан болон хамт орж ирсэн залуу явахдаа гэрт байсан миний хагас түрийтэй цөлийн шар гутал, мөн шинээр нь 400.000 төгрөгөөр авж байсан пүүз, миний түрийвчинд байсан 35,000 төгрөг, Батжаргалын түрийвчинд байсан 45,000 төгрөгийг ах нар нь авлаа гээд яваад өгсөн” /хх-ийн 43-44 дүгээр хуудас/;

Гэрч Ж.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг ороход уг байшинд Баяахайгаас гадна миний танихгүй хоёр хүн байсан. Би уг хоёр танихгүй залуугийн нэгтэй нь шорон яриад маргалдсан. Би уг залуугийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд ширээн дээр байсан шилэн стаканаар толгойруу нь цохисон. Мөн тонгойхоор нь би нэг удаа өшиглөсөн. Ширээн дээр нь пиво, ундаа байхаар нь толгой дээр нь асгасан. Мөн уг залуугийн хүзүүний ар хэсэгт тамхины 4 цогоор нэг удаа дарж түлсэн. Би ахиж зодоогүй, гартаа гар утас барьсан байхаар нь би утсыг булааж аваад хүн дуудах гэж байна гэж бодоод утсыг нь булааж аваад байшин дотор шидчихсэн. Хамт байсан залууг нь би гэр дотор байсан хар өнгийн гутлыг аваад мөр хэсэгт нь нэг удаа цохисон. Ахиж би уг хоёр залууд гар хүрээгүй. Мөн надтай хамт байсан Баяахай уг хоёр залууд гар хүрч цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Намайг уг хоёр залууг зодчихоод юм яриад сууж байхад Баяахай уг хоёр залуугийн түрийвчинд байсан мөнгийг гаргуулж авсан. Нэг залуугаас нь 20.000 төгрөг, нөгөө залуугаас нь 45.000 төгрөг тус тус авсан. Тэгээд хэсэг сууж байгаад бид хоёр гараад явсан” /хх-ийн 50-51 дүгээр хуудас/;

Гэрч Г.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд юм яриад байж байхад Батсайхан 1 залуутай нь шоронгийн тухай ярьж байгаад маргалдаж, Батсайхан нөгөө үл таних залуугийн нүүррүү 1 удаа цохисон. Мөн хэд хэдэн удаа гараараа нүүр, толгойруу нь цохисон. Тэгээд Батсайхан ширээн дээрээс төмөр сэрээ аваад биеийнх нь цээж, гэдэс хэсэгрүү хэд хэдэн удаа хатгахаар нь би Батсайханыг чи одоо боль л доо гэж хэлэхэд Батсайхан сэрээгээ хаяад шалан дээр байсан хүрэн өнгийн ботинкон гутал авч нөгөө залуугийн толгойруу цохисон. Тэгээд арай гайгүй болоод байж байхад Батсайхан ширээн дээрээс цагаан өнгийн Самсунг маркийн гар утсыг авч шалруу шидэж эвдэлсэн. Би нөгөө үл таних залуугаас дүү мөнгө байна уу гэж асуухад нөгөө залуу түрийвчнээсээ 20.000 төгрөг гаргаж надад өгсөн. Батсайхан үл таних 2 залууруу хандаж түрийвчээ, утсаа өг гэж хэлэхэд 2 үл таних залуу цагаан өнгийн айфон 5 маркийн гар утас, хар өнгийн дэлгэдэг болон хүрэн өнгийн 2 ширхэг түрийвчийг ширээн дээр тавьсан. Би хүрэн өнгийн түрийвчнээс 46.000 төгрөгийг нь авсан. Нөгөө түрийвчинд нь мөнгө байгаагүй. Цагаан өнгийн Айфон 5 маркийн гар утсыг нь би буцаагаад 1 залууд нь өгсөн. Мөн би шар өнгийн хагас түрийтэй 1 ширхэг цөлийн шар гутал, хар өнгийн №ке нэртэй пүүзийг үл таних 2 залууд ахдаа өгчих гэж хэлээд авсан. 2 ширхэг түрийвчийг нь 2 үл таних залууд буцааж өгсөн” /хх-ийн 52-53 дугаар хуудас/;

Гэрч Б.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө Батсайхан найз Баяахай гэх залуугийн хамт гэрт ирсэн. Баяахай орж ирэхдээ хар өнгийн пүүзийг нь өмсчихсөн, шар түрийтэй гутлыг нь барьж орж ирээд үлдээгээд явсан. Маргааш өдөр нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өмссөн байсан хар өнгийн пүүзийг авч ирж манай гэрт үлдээсэн. Хаанаас яаж авсан талаар нь би мэдээгүй” /ххийн 55 дугаар хуудас/;

Хөрөнгө даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-720/260 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 60- 62 дугаар хуудас/;

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 01- ний өдрийн 04/42 дугаартай шинжээчийн “...А.Балжиннямын биед тархи доргилт, зүүн гарын шууны ар дунд хэсэгт зулгаралт, баруун тахимны хонхорт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Тархи доргилт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн гарын шууны ар дунд хэсэгт зулгаралт, баруун тахимны хонхорт зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-п зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 69-70 дугаар хуудас/;

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04/43 дугаартай шинжээчийн “...М.Батжаргалын биед тархи доргилт, толгой орой хэсэгт язарсан шарх, духны зүүн дээд талд зулгаралт, дээд уруулын баруун доод талд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын ар талд, зүүн 5 бугалга ар дээд талд зулгаралт, хүзүүний ар хэсэгт зулгаралт, зүүн тохойд зулгаралт, зүүн шуунд, баруун тохойнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүдийн тархи доргилт болон толгой орой хэсэгт язарсан шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, духны зүүн дээд талд зулгаралт, дээд уруулын баруун доод талд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын ар талд, зүүн бугалга ар дээд талд зулгаралт, хүзүүний ар хэсэгт зулгаралт, зүүн тохойд зулгаралт, зүүн шуунд, баруун тохойнд зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-п зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтүүд /хх-ийн 75-76 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94, 126/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалвал 2020 оны 04 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө шүүгдэгч Б.Батбаяр, Ж.Батсайхан нар нь Сайншанд сумын 2 дугаар баг Энхтайваны 37-10 тоотод найз Болдоотой уулзахаар очиход Болдоо нь уг байраа зарж улмаар тэнд А.Балжинням, М.Батжаргал нар байсантай таарч шүүгдэгч Ж.Батсайхан нь хохирогч М.Батжаргалтай маргалдан /шоронгийн талаар ярьж байхдаа/ түүний толгойг шилэн стаканаар цохих, нүүрэн тус газарт нь өшиглөх, татаж байсан тамхиа хүзүүнд унтраах. хөлний булчинд төмөр сэрээ зоож, хатгах, мөн хохирогч А.Балжиннямын толгой, нүүрэн тус газарт гутлаар цохих зэргээр зодож Ж.Батсайхан нь гэрээс гарсны дараа шүүгдэгч Б.Батбаяр нь хохирогч А.Балжинянмын гутал, пүүз болон А.Балжиннямаас 35.000 төгрөгийг, М.Батжаргалаас 45.000 төгрөгийг хууль бусаар авсан үйл баримт тогтоогдлоо. Шүүгдэгч Г.Батбаяр нь хохирогч А.Балжинянмын гутал, пүүз болон А.Балжиннямаас 35.000 төгрөгийг, М.Батжаргалаас 45.000 төгрөгийг хууль бусаар авсан, шүүгдэгч Ж.Батсайхан нь хохирогч М.Батжаргалтай маргалдан түүний толгойг шилэн стаканаар цохих, нүүрэн тус газарт нь өшиглөх, татаж байсан тамхиа хүзүүнд унтраах. хөлний булчинд төмөр сэрээ зоож, хатгах, мөн хохирогч А.Балжиннямын толгой, нүүрэн тус газарт гутлаар цохих зэргээр зодон эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Батжаргалын өгсөн “...Би тус өдөр орой 22 цагийн орчимд хамт ажилладаг Балжинямын хамт амрах байрандаа 2 пиво уучихаад шөнө 01 цагийн орчимд дуусч амрах гээд байж байтал гаднаас нэг өндөр туранхай залуу орж ирээд Болдоо гэх хүнийг асуусан. Болдоо гэдэг нь тус байранд урд өмнө нь амьдардаг байсан хүн. Тухайн үед Балжинням Болдоо урд гэртээ байгаа, энэ байшинг зарчихсан юм гэж хэлсэн. Тэгээд уг залуу буцаад гарсан удалгүй хоёулаа болж орж ирээд танилцья хөгшөөн хаанаас яваа юм гэж хэлсэн. Бид хоёр Сэлэнгэ аймгаас явж байгаагаа хэлсэн. Тэгтэл ямар холоос яваа юм, энд юу хийж явж байгаа юм, хаанаас ирсэн, хаанахын гөлөгнүүд вэ та нар гээд уурласан. Өөрийгөө Батсайхан гэж танилцуулсан залуу нь ширээн дээр байсан пиво ууж байсан шилэн стаканаар миний толгой руу цохьсон. Миний толгойноос цус гараад би доошоо тонгойж байтал нүүррүү өшиглөсөн. Пиво, ундаа толгойн дээр асгаад халааснаасаа тамхи гаргаж ирээд миний хүзүүний ар хэсэгт тамхи хэд хэдэн удаа 6 унтраасан. Батсайхан гэх залуутай хамт явж байсан залуу намайг Болдоо руу залга гэсэн. Тэгэхээр нь би утсаа гаргаж ирээд залгах гэтэл Батсайхан гэх залуу нь шүүрч аваад газар савчихсан. Миний зүүн талын гаранд Батсайхан гэх хүн гэрт байсан төмөр хоолны сэрээг нь булчин хэсэгт зоож хатгасан. Намайг угаалтуурт очоод цусаа угаах гэж байхад Батсайхан нь надад ус хийж өгчихөөд гараад явсан. Батсайханыг гараад явсаны дараа Батбаяр нь гутал,пүүз, мөнгө авсан. Балжинням бид хоёрын түрүүвч ширээн дээр байсан юм. Түүнд байсан мөнгийг авсан. Бид хоёроос өөр хүн байхгүй болохоор пиво ууж байгаад түрүүвчээ ширээн дээр тавьсан байсан юм. Намайг Батсайхан зодож байхдаа мөнгө төгрөг нэхээгүй, эд зүйл авах талаараа яриагүй ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч А.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батсайхан болон хамт орж ирсэн залуу явахдаа гэрт байсан миний хагас түрийтэй цөлийн шар гутал, мөн шинээр нь 400.000 төгрөгөөр авж байсан пүүз, миний түрийвчинд байсан 35,000 төгрөг, Батжаргалын түрийвчинд байсан 45,000 төгрөгийг ах нар нь авлаа гээд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө Батсайхан найз Баяахай гэх залуугийн хамт гэрт ирсэн. Баяахай орж ирэхдээ хар өнгийн пүүзийг нь өмсчихсөн, шар түрийтэй гутлыг нь барьж орж ирээд үлдээгээд явсан. Маргааш өдөр нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өмссөн байсан хар өнгийн пүүзийг авч ирж манай гэрт үлдээсэн. Хаанаас яаж авсан талаар нь би мэдээгүй” гэсэн мэдүүлэг, хөрөнгө даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-720/260 дугаартай үнэлгээний дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 01- ний өдрийн 04/42, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04/43 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна. Харин аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Батбаяр, Ж.Батсайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг дүгнэн үзвэл шүүгдэгч Г.Батбаяр нь хохирогч М.Батжаргал, А.Балжинням нараас мөнгө болон эд зүйлийг хууль бусаар авсан үйлдэлд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж,хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг шүүгдэгч Ж.Батсайхан нь хохирогч М.Батжаргал, А.Балжинням нарыг үл тоомсорлон басамжлан айлган сүрдүүлж тэднийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээрээ далайлган сүрдүүлж хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлж авах үйлдлийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шүүхээс шүүгдэгч Г.Батбаярыг бусдын эд хөрөнгийг илээр,хүч хэрэглэхгүйгээр,хууль бусаар авсан гэмт хэргийг, шүүгдэгч Ж.Батсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Батбаярт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлөж, шүүгдэгч Ж:Батсайханд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч нарын үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 7 Шүүгдэгч Г.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар,ажил сургуулиа өөрчлөх,зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,мөн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ авахаар, шүүгдэгч Ж,Батсайханд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Батсайхан нь Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэнээс 168 цагийн ялыг эдлээгүй болох нь Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 01/671 тоот албан бичгээр тогтоогдож байх ба Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 07 тоот шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон 26 хоногийг 126 дугаартай тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцохоор шийдвэрлэсэн тул 168 цагийн ялыг эдэлсэнд тооцох зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Ж.Батсайхан нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 07 тоот шийтгэх тогтоолоор 3300000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэнээс 2800000 төгрөгийн торгох ялын үлдэгдэлтэй болох нь Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 01/671 тоот албан бичгээр тогтоогдож байх ба шүүгдэгч нь 2800000 төгрөгийн торгуулийн төлбөрийг 2020 оны 08 сарын 17-ны өдөр Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 5360331195 тоот дансанд шилжүүлсэн байна. Улсын яллагчаас торгох ялын үлдэгдэл 2800000 төгрөгийг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 186 хоногийн хорих ялаар солих санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна. Сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлнэ гэж заасан ба аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүгдэгч Ж.Батсайханы 2800000 төгрөгийн торгох ялыг хорих ялаар солиулах тухай саналыг прокурорт ирүүлсэн эсэх нь тодорхойгүй, торгох ялыг биелүүлэх хугацаа хэзээ дууссан талаар баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчээс 2020 оны 08 сарын 17-ны өдөр торгуулийн 2800000 төгрөгийг төлсөн баримт ирүүлсэнийг торгуулийн ял биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Ж.Батсайхан, Г.Батбаяр нар нь урьд ял шийтгэлтэй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 94,126-р тал/ тогтоогдож байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж.Б-д аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Г.Б-т аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 3.Шүүгдэгч Б овогт Ж-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Б овогт Г-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг илээр,хүч хэрэглэхгүйгээр,хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4.Шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т тэнссэн хугацаанд оршин суух газар,ажил сургуулиа өөрчлөх,зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,мөн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмтсэн цагаан өнгийн гар утас,эрэгтэй хүний гутал 1 ширхэг, хоолны төмөр сэрээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

9.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй:

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих 9 эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН