| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2017/0143/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/408 |
| Огноо | 2017-09-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, улсын яллагч Д.Дэлгэрмаа, шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Авгус овогт Пүрэвжавын Гандиймаад холбогдох эрүүгийн 1711003360087 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино 1-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, П.Г
Холбогдсон хэргийн талаар:
П.Г нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лха түшиг” гэх нэртэй дэлгүүрийн урд Н.Сарантуяатай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар түүнийг зодож биед нь зүүн нүдий доод зовхи, дотор булан, баруун шуунд цус хуралт, зүүн сарвуу, баруун чамархайд зулгаралт, доод уруулын дотор салстад язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас,
Н.Сарантуяагийн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх тухай хүсэлт /хх-5/,оршин суугаа хаягийн тодорхойлолт, П.Ггийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-47/ зэргийг шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов'.
П.Г нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лха түшиг” гэх нэртэй дэлгүүрийн урд Н.Сарантуяатай хувийн таарамжгүй харыдаанаас болж маргалдан улмаар түүнийг зодож биед нь зүүн нүдий доод зовхи, дотор булан, баруун шуунд цус хуралт, зүүн сарвуу, баруун чамархайд зулгаралт, доод уруулын дотор салстад язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Сарантуяагийн... чамайг эндээс халтуур хийлгэхгүй, эндээс яв гэж загнасан” ...тэгтэл тэр залуугийн эгч нь болох “Лха Түшиг”-т гурил зарж борлуулдаг Ганди гэдэг эмэгтэй гарч ирээд намайг үсдэж зодсон. Тэр эмэгтэй зодохдоо хөлөөрөө өвдөглөж, нүүрлүү самардаж, маажиж зодсон гэсэн мэдүүлэг/хх 17-18/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.3оригтын:...2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сарантуяа эгч ирээд намайг зайл пизда минь гээд хэл үгээр доромжлоод байхаар нь эгч Гандиймааг дуудсан. Тэгээд Гандиймаа эгч гарч иртэл Сарантуяа эгч Гандиймаа эгчийн урдаас салаавч гаргаад хэл үгээр доромжпоод байсан. Тэгээд Гандиймаа эгч Сарантуяа эгч хоёр барьцалдаад авсан. Тэгээд тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгасан. Ийм л асуудал болсон гэсэн мэдүүлэг /хх-20/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Амарзаяагийн:...тэгээд Гандиймаа тэр хоёр цуг гарч ирсэн, тэгээд Гандиймаа Сарантуяаг чи яагаад манай дүүг хэл амаар доромжпоод байгаа юм гэхэд Сарантуяа Гандиймааг түлхтэл Гандиймаа бас өөдөөс нь түлхээд барьцалдаад авахад тэнд байсан хүмүүс салгасан юм. Сарантуяа тухайн маргаан болж байх үед гар утас ав гээд өгөхөд нь би анзаараагүй байсан бөгөөд засмал замруу унасан гэсэн мэдүүлэг /хх-23/ шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 9785 дугаар акт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмтхэрэгүйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигболон шүүгдэгчийн хувийн
байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч П.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж энэ талаархи хүсэлтээ мөрдөн шалгах ажилгааны явцад бичгээр гаргаж өгсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Хохирогч Н.Сарантуяа нь өөрийн биед учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нэхэмжлээгүй, холбоотой нотлох баримтуудаа шүүхэд гарган өгөөгүй, энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогчийг эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*
хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ