| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/01044/И |
| Дугаар | 01043 |
| Огноо | 2017-10-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 01043
2017 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 142/ШШ2017/01043
Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Голомт банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн 1-18-10 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ЧД62012820/, Д.Ц-т холбогдох
3,938,805 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Д.Ц /ЧД62012820/ нь тэтгэвэрт гарсны улмаас зээл графикийн дагуу төлөгдөхгүй хугацаа хэтэрч байна.
ЗГ4015100744 тоот зээл нь 2017-08-30 өдрийн байдлаар 147 өдрийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 1,803,706.28 /Нэг сая найман зуун гурван мянга долоон зуун зургаан төгрөг хорин найман мөнгө/, хүү 53,773.10 /Тавин гурван мянга долоон зуун далан гурван төгрөг арван мөнгө/, Торгуулийн хүү 3,746.43 /Гурван мянга долоон зуун дөчин зургаан төгрөг дөчин гурван мөнгө/. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийн дагуу үүргээ биелүүлээгүй тул зээлийг буцаан дуудах хүсэлтэй байна. Харилцагчийн нийт үндсэн зээлийн үлдэгдэл 3,740,250.89 /Гурван сая долоон зуун дөчин мянга хоёр зуун тавин төгрөг наян есөн мөнгө/-н зээлийн үлдэгдэлтэй, хуримтлагдсан зээлийн хүү 97,591.92 / Ерэн долоон мянга таван зуун ерэн нэгэн төгрөг ерэн хоёр мөнгө /, торгуулийн хүү 3.746.43 / Гурван мянга долоон зуун дөчин зургаан төгрөг дөчин гурван мөнгө/ -г цаашид зээл төлөх эх үүсвэр тодорхой бус байгаа юм. Иймд Д.Ц нь хариуцаж буй дээр дурьдсан зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 3,841,589.24 / Гурван сая найман зуун дөчин нэгэн мянга таван зуун наян есөн төгрөг хорин дөрвөн мөнгө /-г мөн улсын тэмдэгтийн хураамж 97,300.00 /Ерэн долоон мянга гурван зуун төгрөг/ -г төлүүлэх арга хэмжээ авч богино хугацаанд банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.Ц нь оюутан хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Амьдралын боломж муу учир цалингийн зээлээ төлж чадалгүй өдийг хүрлээ. Миний энэ байдлыг харгалзан үзэж дараах графикаар зээлээ тлж боломжийг олгож өгнө үү. 2017 оны 10 дугаар сарын 06-нд 104,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-нд 200,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 06-нд 104,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-нд 800,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 06-нд 104,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-нд 300,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 06-нд 104,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 20-нд 800,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 06-нд 104,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 20-нд 500,000 төгрөг үлдэгдэлийг 2018 оны 03 дугаар сард багтаан дуусгавар болгоно гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбар нь хариуцагч Д.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3,740,250.89 төгрөг, хүү 97,591.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,746.43 төгрөг нийт 3,841,589.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Хариуцагч Д.Ц нь 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ЗГ4015100744 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 13,600,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1,3 хувийн хүүтэй авсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбар нь хариуцагчийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн бөгөөд гэрээний үүргийг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 3,841,589.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Ц зөвшөөрч байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул хариуцагч Д.Ц-аас үндсэн зээл 3,740,250.89 төгрөг, хүү 97,591.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,746.43 төгрөг нийт 3,841,589.24 төгрөг төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгох нь зүйтэй байна.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүргүүлсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 97,300 төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 97,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ц-аас 3,841,589.24 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,300 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц-аас 97,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН