Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1047

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхнаран хөтлөн, улсын яллагч А.Ганзориг, хохирогч, шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Т.Даваажав, хохирогч, шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар, гэрч Б.Базарпүрэв, Г.Сугарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос: Б овогт М-ын Г; Б овогт Ш-ийн Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0319 90996 дугаартай, хоёр хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1.Б овогт М-ын Г нь Монгол Улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехник, гагнуурын инженер мэргэжилтэй, “Дашваанжил” ХХК-д ажилладаг, ам бүл-2, эхнэрийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр хххх тоотод оршин суух бүртгэлтэй, хххх тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал: -Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан 2 (РД:). 2.Б овогт Ш-ийн Г нь Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эх баригч, бага эмч мэргэжилтэй, хувиараа үсчин гоо сайхны газар ажиллуулдаг, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, хххх тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:). Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын задгай тоотод иргэн Ш.Гтэй “...манай найзыг хаяад гадуур хонож буудлаар явлаа...” гэх шалтгаанаар түүний хоолойг гараараа боож, нүүр, толгойн тус газруудад нь гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь “...тархи доргилт, доод уруулын дотор салстад шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт; Шүүгдэгч Ш.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын задгай тоотод иргэн М.Гтай “...чи хогийн цэг дээр архи уудаг биз дээ гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүний цээж, гэдэс, гаран тус газруудад нь хумсаараа маажиж, гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь “...цээжинд зулгаралт, цус хуралт, хэвлийд зулгаралт, зүүн бугалга, шуу, бугуй, баруун бугуйд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг: 1. Шүүхийн хэлэлцүүлэгт М.Г нь шүүгдэгчээр мэдүүлэхдээ: Тэр өдөр бид гэр бүлийн найзууд болохоор хамтдаа манай лагерын байшинд очиж ууж идээд хоорондоо маргалдсан. Би эмэгтэй хүний биед халдаж, цохиж зодсон зүйл байхгүй. Өөрийнхөө биеийг хамгаалж, маажаад байхаар нь гарыг нь өчсөн. Га өөрөө уруулаа хазаж гэмтэл учруулсан. Тэрнээс биш надад цохиж зодсон зүйл байхгүй гэж, -хохирогчоор мэдүүлэхдээ: Миний биед учирсан гэмтлийг Га учруулсан. Надад цээж болон гэдсэнд маажсан сорви үүссэн. Тэр сорвийг арилгуулах зардлыг 3 нэхэмжилсэн. Тэрнээс бусад зүйл дээр гомдолгүй. Тухайн гэмтлүүдийг Га нь гараараа маажиж учруулсан. Над руу орилоод дайрсан. Нүүр рүү маажих гэхээр нь би гарыг нь ард нь өчсөн. Хохиролд нийт 950.000 төгрөг нэхэмжилсэн. Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгийн баримтыг нэхэмжлэхгүй гэж, 2. Шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Г шүүгдэгчээр мэдүүлэхдээ: Бид дөрөв тохиролцоод лагерын байшин руу нь явсан. Гын эхнэр Пүрэвцэцэг нь түүнийг гадуур хоносон гээд уурлаад байхаар нь би Гыг өмөөрөөд “наадах чинь тэгж буудлаар хоносон зүйл байхгүй, Бичлийн тэнд гудамжны архичидтай архи уугаад сууж байсан” гэж хэлсэн. Тэгтэл Ганбаа намайг “чи намайг гудамжны архичидтай архи ууж байхыг хаана харсан” юм гэсэн. Манай нөхөр Базарпүрэв надад “чи ч гэсэн намайг хаяад явдаг биз дээ” гэж хэлсэн. Тэгсэн Г “чи манай найзыг гадуур буудлаар хаяж явдаг хэн бэ” гээд шууд миний гарыг өчиж ард дараад, боогоод унагаасан. Тэгээд доороос нь гарах гэж байгаад цээжийг нь маажсан. Тухайн үед маажсанаа мэдээгүй. Гэтэл Г босож ирснээ “өө муу пизда чинь цээж маажсан байна” гээд дахиад намайг боож, гар өчихдөө миний мөрийг мулталсан. Тэгээд мөр мултарсныг өөрөө эргэж оруулж өгөхөөр нь би гарч зугтаад цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд Гыг аваад явсан гэж, -хохирогчоор мэдүүлэхдээ: Миний толгой, гар гэмтсэн. Гарт учирсан гэмтлийг эдгээх гэж эмнэлэгт хэвтсэн, мөн шүдэнд учирсан гэмтэлд эмчилгээ хийлгэх нэхэмжлэлийг гаргаж, баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Мөн толгойны томографикийн оношилгооны 120.000 төгрөг, шүд хийлгэсэн 106.000 төгрөгийн баримтыг Гад өгсөн боловч алга болгосон гэж хэлсэн. Нийт хохиролд 1.130.465 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Мөн шүдний эмчилгээ хийлгэх 2.800.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэж, 3. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Базарпүрэв мэдүүлэхдээ: Бид нийлж зуслангийн байшинд очсон. Замдаа дэлгүүрээс хүнс аваад, хорхог хийж идсэн. Согтолтын хувьд согтсон байсан. Маргалдах анхны шалтгаан нь Г өмнө нь манай ажил дээр 3-4 хоногийн өмнө ирээд буудалд хоноод явж байна гэж хэлсэн. Тэгээд Гын салсан эхнэр нь Бичилд байдаг ба, одоогийн эхнэр нь тэр хүнтэй нь харддаг байсан. Тэрийг нь манай хүн аргалах санаатайгаар Бичилд хогийн хүмүүстэй архи уугаад явж байсан гэж хэлснээс болж маргаан үүссэн. Ширээ тойроод сууж байтал Г, Га нар нь хоорондоо маргалдаад байсан. Би босох гэтэл Гын эхнэр Пүрэвцэцэг нь “чи очоод хэрэггүй, бүр зодоон болно, Ганбаа угаасаа зохицуулчихна” гэж хэлсэн. Тэгээд босоод ирэхэд Гаийн шүдийг нь унагаж, гинжийг нь тасалж, зодолдсон байсан гэж, 4 4. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Сугарсүрэн мэдүүлэхдээ: Тухайн үед би жирэмсэн байсан. Тэгээд шөнө 03 цагийн үед миний утас дуугараад байхаар нь авахад ээж уйлсан, ээж нь хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Хэнд зодуулсан юм бэ гэж асуухад Цэцэгээ эгчийнх нь нөхөрт зодуулсан гэж хэлсэн. Та хаана байгаа юм, би байгаа газарт чинь яваад очъё гэсэн чинь миний охин энэ газрыг олохгүй, ээж нь цагдаа дуудсан, цагдаа нар олохгүй байна гэж хэлэхэд цаана нь цагдаагийн машин дуугарч байсан гэж тус тус мэдүүлсэн. Хоёр. Эрүүгийн 1908 0319 90996 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талын шинжлэн судалсан нотлох баримтууд: 1. Хохирогч М.Гын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 23- ны өдөр өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Станцын 1-4 тоот өөрийн гэртээ эхнэр Пүрэвцэцэгийн хамт байж байхад гэр бүлийн найзууд болох Базарпүрэв залгаад “хөдөө зуслангийн байшин руу явах гэж байгаа, хамт салхинд гаръя” гээд ...17 цагийн үед Базарпүрэв эхнэр Гаийн хамт манай гэрт ирсэн. Тэгээд бид тус тусын машинаар явсан. Орбитын тойргийн хүнсний захаас ...Тайга нэртэй 0.75 литрийн архи нэг шил, Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво худалдан аваад тус дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын амд байрлах зуслангийн байшинд очсон. 0.75 литрийн Тайга нэртэй архийг Базарпүрэв, Га бид гурав хувааж уугаад дууссан. ...Дэлгүүрээс дахиж 0.75 литрийн Чингис нэртэй архи нэг шилийг авчраад уугаад сууж байхад ...бороо орж эхэлсэн. Бид гадаа байсан эд зүйлээ оруулаад гэртээ лаа асаагаад, аяны гэрэл бариад суусан. Базарпүрэв эхнэртэйгээ маргалдаж эхэлсэн. Эхнэрээ “чи 10 хоног буудлаар хэсэж алга болсон” гээд элдвээр хэлээд байсан. Тэгэхэд нь би хажуунаас нь ороод Гат хандан “чи чинь айлын эхнэр хүн байж нөхөр хүүхдээ орхиод олон хоног буудлаар явдаг нь яаж байгаа юм” гэж хэлсэн чинь Га над руу дайраад “чи өөрөө хогийн цэг дээр архи уудаг биз дээ, би чамайг очиж авч байсан” гээд хэрүүл улам даамжирсан. Га манай эхнэрт буруу ойлгуулан, худал зүйл зохиож хэлсэн. Базарпүрэв эхнэр Гатээ “чи айл гэр үймүүлэх гэж худлаа ярьлаа” гээд уурлахад Га өөдөөс нь хэрэлдэж, хоорондоо барьцалдаж авсан. Манай байшингийн ханын зуух руу дарж байгаад толгой, нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа гараараа цохиж байхаар нь би очоод салгасан. Тэгтэл Га босож ирээд “чамаас болж Базарпүрэв намайг зодлоо” гээд дайрч, фудволк ураад, цээж, хүзүү маажсан. Дахин нүүр маажих гээд байхаар нь хоёр гарыг нь барьж аваад болиулах гэтэл миний гараас маажихаар нь баруун гарыг нь ард нь гаргаад барихад өөрөө доош огцом газар суусан. Тэгээд Га миний гар хугарчихлаа, өвдөөд байна гээд орилоод байхаар нь мөрийг нь барьж үзэхэд мөр нь унжсан бололтой байсан болохоор орон дээр өргөж суулгаад суган доогуур нь гараа хийж өргөж өгсөн. Энэ үед Базарпүрэв над руу агсран “чамд ямар хамаатай юм, чи эмэгтэй 5 хүнийг яаж байгаа юм” гээд байхаар нь би “яаж зүгээр зогсоод маажуулах билээ” гэж хэлсэн. ...Га гараад явсан ...Бид гурав гэрээс гарч хайсан боловч ойр орчмоор олдохгүй байсан болохоор нь буцаад гэр рүүгээ явж байхад зам дээр Га гэнэт гарч ирсэн. Тэгэхээр нь машинд суу гэхэд уурлаад суухгүй болохоор нь аргадаад суулгах гэтэл Га намайг уучлалт гуй гэхээр нь уучлалт гуйхад миний өмнө сөгдөөд уучлалт гуй гэж хэлсэн. Би уучлаарай гэж хэлсэн чинь сөгдөхгүй бол уучлахгүй гээд байсан ба эхнэр рүүгээ харсан чинь толгой дохиод байхаар нь өвдөг сөгдөөд уучлалт гуйж, машинд суулгаад гэрт ирсэн. Гэрт ирээд байж байхад Га дахин уурлаж хашгираад, хүн рүү гар утсаараа яриад “Базарпүрэв намайг зодоод байна” гээд орилоод байсан. Базарпүрэв бид хоёр гадаа тамхи татаад орж ирэхэд Га зөрөөд гарсан. Удалгүй цагдаагийн машинтай ирсэн. ...Би эмнлэгийн байгууллагаар үйлчлүүлээгүй учир надад төлбөрийн баримт байхгүй. Миний биед үүссэн хумсны сорви арилахгүй байгаа тул хумсны соривоо арилгуулмаар байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 16-18 дугаар тал), - хохирогчоор 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дахин өгсөн: “...Надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн, эмчлүүлсэн төлбөрийн баримт байхгүй. Гэхдээ тухайн хэрэг гарсан цаг хугацаанд Гаийн үйлдлээс болж учирсан хумсны сорви арилаагүй байгаа учир лазер эмчилгээ хийлгэж эхэлсэн. Тухайн эмчилгээний нэг удаагийн төлбөр 150.000 төгрөг, нийт 5 удаа эмчилгээ хийлгэн бүтэн курс эмчилгээ болох юм. Мөн хоёр удаагийн тариа хийлгэх бөгөөд төлбөр нь 200.000 төгрөг болох юм. Нийт эмчилгээнд гарах бодит 950.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би хэн нэгэнд гар хүрч цохиж зодсон зүйл байхгүй. Би тухайн үед урагдсан фудволкоо хаясан, түүнийг нэхэмжлэхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 224-225 дугаар тал), 2. Хохирогч Ш.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн үед Пүрэвцэцэг надаас “лагер явах юм уу” гэж асуухаар нь явахаар болсон. Тэгээд дөрвүүлээ уулзаад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам дахь лагерын байшинд очсон. Тог цахилгаан байхгүй байсан тул гадаа гал дээр бууз жигнэх хугацаанд 0.75 литрийн Тайга нэртэй архи, 2.5 литрийн пиво, байшинд байсан нэрийг нь мэдэхгүй архи уусан. Г байшиндаа хорхог хийж байх хооронд Базарпүрэв, Пүрэвцэцэг бид гурав дэлгүүрээс архи, 2.5 литрийн савтай пиво аваад очиход Г хорхогоо хийгээд дуусаж байсан болохоор бид байшинд орж хоол идэх зуураа архи ууж байхад Гыг “гэртээ хоноогүй” гээд Пүрэвцэцэг тэр хоёрыг маргалдаад байхаар нь би Гыг өмөөрөөд “наадах чинь эрэгтэй найзындаа очиж хоносон байсан, би өөрөө очиж авсан” гээд худлаа хэлсэн чинь Г над руу “би яахаараа тийм өмхий айлд байдаг юм” гээд байсан. Удалгүй Базарпүрэв санаа нь зовсондоо “чи өөрөө намайг орхиод буудлаар явдаг биз дээ” гэж хэлсэн чинь Г босож ирээд “чи муу миний найзыг хаяж явдаг хэн бэ” гэж хэлээд миний зүүн гарыг 6 мушгиж нурууны ард өчиж дараад, нөгөө гараараа миний ам, толгой хэсэгт цохихоор нь би “болиоч” гэсэн чинь Г миний хоолойг боогоод, гар мушгиад газар унагаж дарсан. Би биеэ хамгаалах гэж баруун гараараа Гын цээжнээс самардан, хөлөөрөө тийрч өөрөөсөө холдуулсан чинь Г “миний цээжийг мааждаг хэн бэ” гээд миний зүүн гарыг дахин мулталсан бөгөөд буцааж оруулсан. Тэгсэн Гыг Пүрэвцэцэг салгахаар нь би босоод байшингаас гараад зугтаж цагдаа дуудсан. Мөн өөрийн охин Сугарсүрэнг “Пүрэвцэцэгийн нөхөр Г намайг зодчихлоо” гэж хэлээд дуудсан. Миний биед учирсан гэмтлийг Г гэх залуу гараараа зүүн гарыг өчиж мушгиад, хоолойноос боогоод, уруул, толгой руу гараараа нэг, нэг удаа цохиж учруулсан. Гын биед учирсан гэмтлийг би учруулсан. Г миний ам руу цохисноос болоод хиймэл шүд хугарч унасан, хажуугийн шүд нь суларсан. Тагнайтай хиймэл шүд дахин хийлгэвэл Пүрэвцэцэг, Г нар миний эмчилгээнд гарсан бүх зардлыг төлнө гэхээр нь шүд хийлгэсэн 106.000 төгрөгийн баримтыг, толгойн зураг авахуулсан 120.000 төгрөгийн баримтыг Пүрэвцэцэгт өгсөн. Харин миний баримтуудыг болон шүд хийлгэсэн, толгойн зураг авахуулсан мөнгөтэй хамт өгөөгүй. Эмнэлгийн байгууллагаар үзүүлсэн болон эмчлүүлсэн бодит зардлыг төлж барагдуулбал найз нөхдийн хувьд надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25-27 дугаар тал), -хохирогчоор 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дахин өгсөн: “..Тухайн үед миний гинж болон цаг Гтай ноцолдох үед түгжээгээрээ тайлагдан газар унасан байсныг нөхөр Базарпүрэв авсан байсан болохоор надад учирсан эд зүйлийн хохирол байхгүй. Миний биед учирсан гэмтлийг Г гэх залуу гараараа миний зүүн гарыг өчиж мушгиад, хоолойноос боож, уруул руу гараараа нэг удаа, толгой руу гараараа нэг удаа цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 249 дүгээр тал), 3. Гэрч Я.Пүрэвцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 18- ны өдөр өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нөхөр Гын хамт байж байхад 13 цагийн үед ...Г надаас “Базарпүрэв эхнэрийн хамт манай зуслангийн байшин дээр очмоор байна гэнэ, хамт явах уу” гэж асуухаар нь зөвшөөрсөн. ...17 цагийн үед Базарпүрэв эхнэр Гаийн хамт манайд ирсэн. Бид замдаа Орбитын хүнсний зах ороод хүнсний зүйл, мөн архи, Сэнгүр пиво худалдан аваад тус тусын машинаар манай Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын амд байрлах зуслангийн байшинд очсон. Бууз жигнэж идээд, Тайга нэртэй архийг Га, Базарпүрэв, Г гурав хувааж ууж дууссан. Тэгээд хорхог гал дээр болж байх хооронд Га, Базарпүрэв хоёр намайг дэлгүүр зааж өг гээд байхаар нь Гыг үлдээгээд дэлгүүр орж 0.75 литрийн Чингис архи 1 шилийг авсан. Бид гурвыг буцаж явахад бороо бага зэрэг орж байхаар нь гадаа зассан ширээгээ гэрт оруулаад хорхогоо идээд сууж байхдаа архи 7 уусан. Би худалдан авсан пивоноос 2 аягыг уусан. Ойр зуурын юм яриад байж байхад Га согтоод Базарпүрэвтэй маргалдаж байснаа Гтай маргалдаад “банди нар” гээд байсан. Тэгснээ надад хандан “энэ шалдан банди нар буудалд хононо гэж юу байдаг юм, чи бааранд орсон гэхэд нь итгэчихсэн байна, энэ банди нарт тийм заяа байхгүй, энэ хоёр банди Бичилийн хогийн цэг дээр байхад нь би өөрөө машинаараа очиж аваад гэдэсний хуушуур авч өгсөн” гэж хэлэхэд Базарпүрэв “чи яагаад худлаа яриад байгаа пизда вэ, чи найзынхаа гэр бүлийг салгах гээд байгаа юм уу” гэсэн. ...Га хэл амаар доромжлоход Базарпүрэв Гаийн толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Га зодуулсандаа улам уурлан галзуу хүн шиг болж эхэлсэн, би тайвшруулсан. Тэгээд сууж байхдаа “чи зүгээр үү” гээд хацрыг нь илж үзэхэд бага зэрэг хавдартай байсан чинь Га надад “энэ хүний зодолт үйлчлэхээ байсан, найз нь зүгээр” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Га нөгөө хоёрыг дахин үгээр өдөж эхлэхэд ...Базарпүрэв “энэ хүний ам ингээд болдоггүй юм, энэ аймар даварчихсан пизда” гэж хэлээд босч ирээд Гаийг сандал дээр сууж байхад нь үсээр нь хоолойг нь бооход ...Ганбаа салгасан. Тэгэхэд Га босч ирээд Г руу дайраад цээжийг нь хумсаараа маажиж, нүүр рүү нь маажих гэж дайраад байхаар нь Г гарыг нь ард нь өчөөд доош дарсан. Га миний гар гээд орилохоор нь Г мөр нь мултарсан юм байх даа гээд илж өгсөн. Гад “чи эмэгтэй хүний гарыг яаж байгаа юм” гээд Га рүү гүйж очиход Г “чи энэ найзыгаа хараач, миний хамаг биеийг маажчихлаа, зүгээр зогсож байгаад нүүрээ маажуулах юм уу” гэсэн. Тэгээд Базарпүрэв Гтай “чи эхнэрийн гарыг яаж байгаа юм бэ пизда минь” гээд барьцалдаад авсан. ...Энэ хооронд Га гараад явсан байсан болохоор бид гарч хайсан. Олдохгүй болохоор нь буцаад гэр рүүгээ явж байхад зам дээр Га гэнэт гараад ирсэн. Тэгэхээр нь ...аргадаад машинд суулгах гэхэд Га Гыг “миний өмнө сөгдөөд уучлалт гуй” гэж хэлсэн. Г “уучлаарай” гэж хэлсэн чинь “сөгдөхгүй бол уучлахгүй” гээд байсан болохоор Г өвдөг сөгдөөд машинд суулгаад гэрт ирсэн. Г, Базарпүрэв нар тамхи татаж байхад Га үлдсэн архинаас хийж уугаад байсан. Нөгөө хоёрыг гаднаас орж ирэхэд Гыг хараад “энэ муу пизда миний гарыг эвгүй болгосон, энэ муу бандийг шоронгийн хадаас болгоно, Тагнуулыг хөдөлгөнө” гээд хоёр гараараа ээлжлэн Гын бие рүү балбаж цохисон. ... Га их хэмжээний согтолттой байсан. Г, Базарпүрэв нар гайгүй байсан. Би болсон үйл явдлыг сайн санаж байгаа. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46-50 дугаар тал), 4. Гэрч Б.Базарпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 05- ны өдөр өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Пүрэвцэцэг, Г нартай ярилцаад салхинд гарахаар болсон. ...Зуслангийн байшин дээр нь очоод манай эхнэр Га, найз Г, түүний эхнэр Пүрэвцэцэг бид дөрөв хамт хоол хийж идээд, архи уусан. Би эхнэр Гат “чи хэзээ Г бид хоёрыг айлаас очиж авсан юм бэ” гэж хэлсэн. 8 ...Удалгүй Га “Г намайг боогоод, гар мушгисан, би цагдаа дуудна” гээд байшингаас гараад явсан. ...Гаийг хэн, хаана нь, юугаар, хэдэн удаа цохисон талаар би мэдэхгүй байна. Г Гаийг дараад байсан. Гаийн уруул хэсэг нь цус болсон байсан. ...Дараа нь Га надад хэлэхдээ “миний мөр мултарсан, гар хойш мушгиж дарсан, боосон” гэж байсан. Гын цээж хэсэгт нь самардсан байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар тал), -гэрчээр 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дахин өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ...найз Г урьд манай зуслангийн байр руу салхинд гаръя гэж хэлж байсан санагдаад 13 цагийн үед гар утас руу нь залгахад манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Эхнэр Гаийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Хотын соёл гэсэн 1 дүгээр байрны 04 тоотод очиход Пүрэвцэцэг, Г хоёр гэртээ байсан. Бид дөрөв гэрээс нь гараад зам дагуу дэлгүүрээс ууж, идэх юм цуглуулаад, тус дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын амд байрлах зуслангийн байшинд 17 цагийн үед ирсэн. Авч ирсэн архи, пивоо уух зуураа Г бид хоёр гадаа хорхог хийж дуусах үед бороо ороод, харанхуй болж байхаар нь гэрт орж ширээ засаад дөрвүүлээ суусан. ... Г өмнө нь манай Бичил дэх ажил дээр ирээд “гэртээ хоноогүй, буудалд хоноод явж байна, намайг энд ирсэн талаар манай эхнэрт битгий хэлээрэй” гэж хэлсэн байсныг Га манай ажил дээр ирсэн гэж хэлэлгүй, хогийн цэгийн тэнд архи уугаад байж байхад айлаас очиж авсан биз дээ та хоёрыг гэж хэлсэн. Тэгэхэд нь би Гат хандан би хэзээ Гтай айлд архи уугаад сууж байсан юм гэж хэлэхэд Г мөн адил тэгж Гаээс асуухад “та хоёр тэгж явсан биз дээ” гээд байсан. Би юу яриад байгаа талаар нь ойлгоод “манай эхнэр сая хэд хоногийн өмнө гэртээ ирэхгүй найзуудтайгаа хэд хоног буудалд хонож байгаад ирсэн” гэж хэлсэн. Тэгтэл Г уурлаад “чи өөрөө эмэгтэй хүн байж гэртээ ирэхгүй яахаараа буудалд олон хонодог юм, би хэзээ хогийн цэг дээр айлд архи уугаад сууж байсан юм” гээд Гатэй маргалдаж эхэлсэн. Тухайн үед гэрэл байхгүй, харанхуй байсан болохоор бид лаа асаасан байсан юм. Тэгэхэд Га явлаа гээд босох үед байшингийн буланд Г явуулахгүй гэж барьцалдаад авах шиг болсон. Би Гаийг согтоод орилоод байхаар нь Г явуулахгүй гээд газар дараад байж байгаа юм байх, хэсэг хугацааны дараа тайвшрах байлгүй гэж бодоод сууж байгаад босох гэхэд Пүрэвцэцэг надад хандан “чи наанаа сууж бай, Ганбаа зохицуулчих байх” гэхээр нь би хараад сууж байсан. Г, Га хоёрын ноцолдож байсан газар лааны сүүдэр тусаад, яг юу болоод байгаа нь харагдахгүй байсан. Тэгэхэд Г Гаийн дээрээс нь дарсан харагдаж байсан. Га доороос нь босох гээд тэмцэлдээд байсан. Тэгтэл Га босч ирээд “арай ч дээ Базараа, чи намайг харж сууж байгаад найздаа зодуулчихаж байгаа юм уу” гэж хэлээд шууд цагдаа дуудахаар гараад гүйсэн. Гаийн амнаас цус гарсан байхаар нь Гад хандан “чи пизда эмэгтэй хүнийг ийм болгохдоо яадаг юм” гэж хэлээд маргалдсан. Гаийг хайгаад гэрийнх нь гадаа ирэхэд буцаад цагдаа дуудна гээд гараад явсан. Би гэгээ ороход тасарсан хүзүүний 9 гинж, бугуйн цаг, хиймэл шүдийг нь олж аваад халаасандаа хийсэн. ...Пүрэвцэцэг цагдаа дуудсан байсан. Би Гаийг цохиж зодсон зүйл байхгүй. ...Гат учирсан гэмтлүүдийг Г учруулсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 147-148 дугаар тал), 5. Гэрч Г.Сугарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 5 дугаар сарын 05- ны өдөр өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр... шөнө 03 цагийн үед намайг гэртээ унтаж байхад гар утас олон дахин дуугарахаар нь би сэрсэн. Тухайн дуудлагыг авахад ээж Га уйлчихсан, ээж нь зодуулчихлаа гэсэн. Би хэнд зодуулсан талаар асуухад Цэцэгээ эгчийнх нь нөхөрт зодуулчихлаа гэж хэлсэн. Би хаана байдаг юм, одоо яваад очих уу гэхэд “чи олохгүй, би чамд зааж өгч чадахгүй, харин би цагдаад дуудлага өгсөн чинь цагдаа нар намайг олохгүй байна” гэж хэлээд уйлаад байсан. Гар утасны цаана цагдаагийн машин дуугарч байх нь сонсогдоод байсан. Тэгээд цагдаагаас давхар дуудлага орж ирээд байна гэж хэлээд тасарчихаар нь дахин залгахад ээжийн гар утас байнга ярьж байгаа дохио өгөөд байсан. Хэсэг холбогдох боломжгүй болчихоор нь миний санаа зовоод 2 цаг гаруй ээжийг дахин ярихыг хүлээж суусан. Шөнө 5 цаг өнгөрч байхад миний утас руу танихгүй дугаараас залгаад “ээж нь цагдаагийн газар ирсэн байна, хэсэг хугацааны дараа би чиний дугаар руу танихгүй дугаараас ярина шүү, миний утас цэнэггүй болсон байна” гэж хэлсэн. Удалгүй намайг гэрээсээ гараад ир гэж хэлэхээр нь би гараад очиход ээж таксигаар манай гэрийн үүдэнд ирсэн байсан. Намайг суулгаад машинаа Гын хашаанаас очиж авна гээд бид зуслангийн байрыг нь олохгүй байсан. Тэгтэл харин манай хойд аав Базарпүрэвт хандан “чи намайг найзад чинь зодуулж байхад өмөөрөхгүй, дээш доош хараад хэвтээд байсан, чамайг хэн хүний эр нөхөр гэж хэлдэг юм” гэж хэлж байсан. Базарпүрэв хариуд нь “би тасарчихсан байсан, намайг ухаан ороод сэрэх үед зодуулчихлаа гэхээр чинь би чамайг өмөөрч Гтай ам мурийсан биз дээ” гэж хэлсэн. ...Тухайн үед ээж гар өвдөж байна гэж хэлээд мөр хэсгээрээ эмзэглэлтэй байсан, хиймэл шүд нь байхгүй, хүзүү нь бага зэрэг улайсан, хиймэл шүдтэй хэсгийн хажуугийн шүд бага зэрэг хөдөлсөн, мөн уруул хэсэг нь бага зэрэг хавдаад, дотор талдаа язарсан байсан. Би өөрийн нүдээр хараагүй. Ээж надад Цэцэгээгийн нөхөр намайг зодчихлоо гээд байсан. ...Г гэх ах миний утас руу танихгүй дугаараас залгаад “Ганбаа ах нь байна, ах нь харин согтуудаа ээжийг нь зодсон байна, намайг уучлаарай” гэж хэлэхээр нь би “таны ээжийг хэн нэгэн ингэж зодсон бол та яах байсан юм, уучлалт гуйх ёстой хүнээсээ уучлалт гуй” гэж хэлсэн. Түүнээс хойш Цэцэгээ эгч надтай утсаар яриад “ээжийн чинь эмнэлгээр явж үзүүлсэн, эмчлүүлсэн төлбөрийг эгч нь барагдуулсан” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дугаар тал), 6. Гэрч С.Бямбаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 5 дугаар сарын 18-ны 10 өдөр өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Анхбаярын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүрэг 24 цагаар гүйцэтгэх хугацаанд “Дуулгат-10”-аас 2019 оны 6 сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн үед” найзын нөхөр намайг зодоод, шүд, гар хугалчихлаа” гэх дуудлага мэдээлэл ирсэний дагуу тус дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам руу очиж шалгахад уг дуудлага өгсөн эмэгтэй өөрөө согтуу, хаана байгаа газраа зааж өгч мэдэхгүй байсан. Тухайн эмэгтэйн гар утас хэсэг байж байгаад холбогдох боломжгүй болоод байсан тул тухайн дуудлага мэдээлэлд цаг алдаж 06 цагийн үед очсон. Дуудлага өгсөн эмэгтэйтэй уулзахад “манай нөхрийн найз намайг зодчихлоо” гэж хэлсэн. Нөгөө айлд нь очсон чинь Г гэх залуу эхнэртэйгээ, зодуулсан гэх эмэгтэйн нөхөр нар согтолттой байсан. Би болсон зүйлийг Г гэх залуугаас асуухад “би зодоогүй, наадах чинь өөрөө агсраад байсан” гэж хэлсэн. Харин нөхөр нь хажуугаас нь “сүртэй зүйл болоогүй, манай эхнэр бага зэрэг агсраад манай найзтай маргалдчихлаа” гэж хэлэхээр нь дуудлага өгсөн эмэгтэйг хэлтэс дээр хүргэж ирээд жижүүрт хүлээлгэн өгөөд дараагийн дуудлагадаа явсан. Тухайн үед дуудлага мэдээлэл өгсөн эмэгтэй Г намайг зодчихлоо гэж хэлсэн. Бусад хүмүүс нь сүртэй зүйл болоогүй, наадах чинь өөрөө агсраад байсан гэж хэлсэн. Намайг гэрт орох үед гэрт нь тухайн 3 хүнээс өөр хүн байгаагүй. Намайг харах үед Га гэх эмэгтэйн биед учирсан гэмээр ил харагдах, шарх, гэмтэл байгаагүй. Харин шүд хугарсан талаар хэлсэн чинь нөхөр нь угаасаа наадах чинь хиймэл шүдтэй гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дугаар тал), 7. Шүүгдэгч Ш.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...Г хэд хоногийн өмнө гэртээ хариагүй гээд манайд ирээд Пүрэвцэцэгт битгий хэлээрэй гээд явсан байсан юм. Тэгтэл Г Пүрэвцэцэг нар хоорондоо Гыг гэртээ хоноогүй гээд маргалдаад байхаар нь би Гыг өмөөрөөд буудалд хоносон талаар нь хэлэлгүй, наадах чинь эрэгтэй найзындаа очиж хоносон байсан, би өөрөө очиж авсан чинь их муухай үнэртэй гэрт хоёр архичин залуутай сууж байсан гээд худлаа хэлсэн чинь Г над руу би яахаараа өмхий айлд байж байдаг юм гээд уурлаад эхэлсэн. Тэгтэл Г, Пүрэвцэцэг нар хоорондоо маргалдахаа больсон чинь Базарпүрэв санаа нь зовсондоо надад хандаж чи өөрөө гадуур буудалд намайг орхиод явдаг биз дээ гэж хэлсэн чинь Г босч ирээд чи муу яахаараа миний найзыг хаяж буудалд хонодог юм гээд миний зүүн гарыг мушгиад нурууны ард өчиж дараад, нөгөө гараараа миний ам руу цохиод, мөн толгой хэсэгт цохиж авахаар нь би болиоч гэсэн чинь Г миний хоолойг боогоод, гар мушгиад газар унагаж дарсан. Би Гын гарыг салгах гээд баруун гараараа Гын цээжнээс самардан, хөлөөрөө тийрч өөрөөсөө холдуулсан чинь Г миний цээжийг мааждаг хэн юм бэ гээд миний зүүн гарыг дахин мушгиад миний 11 зүүн мөрийг мулталчихсан. Г миний гарыг дээш нь өргөөд зүүн мөрийг буцааж оруулсан. ...Шинжээчийн дүгнэлтээр М.Гын биед учирсан цээжинд зулгаралт, цус хуралт, хэвлийд зулгаралт, зүүн бугалга, шуу, бугуй, баруун бугуйд цус хуралт бүхий гэмтлийг би гараараа маажиж учруулсан. ...Үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байгаа тул надад хуулийн хариуцлага оногдуулахад татгалзах зүйлгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 204-205 дугаар тал), 8. Шүүгдэгч М.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ...эхнэр Пүрэвцэцэг намайг хэд хоногийн өмнө архи уугаад алга болсон талаар хэлээд загнасан чинь Га орж ирээд намайг Базарпүрэвтэй хогийн цэг дээр танихгүй айлд архи ууж байсан, ирж авсан талаар ярьж эхэлсэн. Гэтэл нөхөр Базарпүрэв нь чи айл гэр үймүүлэх гэж худлаа ярьлаа гээд уурлахад Га өөдөөс нь хэрэлдэж Базарпүрэвтэй хоорондоо барьцалдаад авсан. ...Га босч ирээд чамаас болж Базарпүрэв намайг зодлоо гэж дайраад фудволк ураад, цээж, хүзүү маажаад, дахин нүүр маажих гээд байхаар нь 2 гарыг нь барьж аваад болиулах гэтэл миний гарыг тавиулаад, гараас маажихаар нь баруун гарыг нь ард нь гаргаад тавихад өөрөө газар огцом суусан. Энэ үед Га миний гарыг хугалчихлаа гээд орилоод байхаар нь мөрийг нь барьж үзэхэд мөр нь унжсан бололтой байсан болохоор нь өргөж орон дээр суулгаад суган доогуур нь гараа хийж өргөсөн. ...Шинжээчийн дүгнэлтээр Ш.Гийн биед учирсан тархи доргилт, доод уруулын дотор салстад шарх, хүзүүнд зулгаралт, цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг Базарпүрэв гараараа цохиж учруулсан. Намайг Ш.Гтэй ноцолдож байхад нөхөр Базарпүрэв нь болон манай эхнэр Пүрэвцэцэг нар харсан. Харин миний зүгээс цохиж зодсон зүйл байхгүй. Би тухайн үед өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Харин Га, Базарпүрэв нар их согтолттой байсан. Тухайн гэм буруутайд тооцсон прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 214-215 дугаар тал), 9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 7216 тоот дүгнэлтэд: Хэсэг газрын үзлэгт: Зүүн дээд үүдэн 1-р шүд хуучин үгүй, буйл мөлгөр, доод уруулын дотор салстад 0.5х0.3см цайвар өнгийн шархтай, шархны эргэн тойронд 1.0х1.0см хүрэн ягаан өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд бага зэрэг хавдаж овойсон, хүзүүний дээд хэсэгт 0.5х0.2см хүрэн ягаан өнгийн зулгаралттай, 2.0х0.8см, 3.0х0.7см, баруун хэсэгт 5.0х1.2см хүрэн ягаан өнгийн цус хуралттай, улайлттай, баруун зулайн хуйханд 4.0х3.5см хавдаж овойсон, тэмтрэхэд эмзэглэлтэй. 12 КТГ-н шинжилгээ хийлгэхээр явсан боловч ирээгүй тул дүгнэлт гаргав. Дүгнэлт: “...Ш.Гийн биед тархи доргилт, доод уруулын дотор салстад шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. -Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч О.Болороо/ ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар тал), 10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 6 дүгээр сарын 18-ны өдрийн 7582 тоот дүгнэлтэд: Хэсэг газрын үзлэгт: Цээжний дээд хэсэгт 4,0х0,3см, 7,0х0,3см, 9,0х0,3см, хэвлийн зүүн хэсэгт 4,0х0,3см, 7,0х0,3см, 9,5х0,3см хүргэн ягаан өнгийн тав бүхий тав нь зарим хэсгээр хөндийрсөн, зарим хэсгээр унасан зулгаралттай, цээжний зүүн хэсэгт 4,2х4,0см, зүүн бугалганы урд дунд хэсэгт 4,2х2,8см, зүүн шууны ар хэсэгт 3,0х3,5см, 3,0х3,3см, бугуйн ард 4,0х3,0см, баруун шууны дотор доод хэсэгт 6,5х6,0см шаргал ногоон өнгийн шимэгдэж арилж буй цус хуралттай. Дүгнэлт “...М.Гын биед цээжинд зулгаралт, цус хуралт, хэвлийд зулгаралт, зүүн бугалга, шуу, бугуй ,баруун бугуйд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. -Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. -Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч О.Болороо/...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар тал), 11. Шинжээч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “...Гат эмнэлэгт үзүүлсэн гэх баримт байхгүй. Өөрийн биеэр үзэж дүгнэлтийг гаргасан. Толгойн КТГ-н зураг авахуулаад буцаж ирэхээр явсан боловч ирээгүй тул дүгнэлтийг гаргасан. Ш.Гт үзлэг хийхэд мөр мултарсан шинж тэмдэг байгаагүй. Харин үзүүлэхийн өмнө мөрний мултарлыг оруулсан байхыг үгүйсгэхгүй. Тухайн үзлэгийн үед шүд зовиурласан болон өвдөж байгаа талаар хэлээгүй байна. Хэрэв Га энэ талаар хэлсэн бол зовиур хэсэгт дурьдагдах байсан. Мөн шүд хөдөлж байсан бол үзэж, үзлэгийн хэсэгт тэмдэглэх байсан. Дүгнэлтэд энэ талаар тусгагдсан зүйл үгүй байна. 13 Гаийн биед учирсан дээрх гэмтлийг мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийг өөртөө учруулах үгүйг шинжээч эмч тогтоох боломжгүй. Уруулын шарх, тархи доргилт гэмтлүүд дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 219-220 дугаар тал), 12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 867 дугаартай дүгнэлтэд: “...-Ш.Гийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №7216 тоот дүгнэлтэд зүүн дээд үүдэн 1-р шүд хуучин үгүй буйл, мөлгөр, баруун дээд үүдэн 1-р шүдний талаар тусгагдаагүй байна. -Зүүн дээд 1-р шүдний хажуугийн шүд болох баруун дээд үүдэн 1-р шүд одоо үгүй болсон /авахуулсан/ байна. -Баруун дээд үүдэн 1-р шүд “Үйжин” шүдний эмнэлгийн үйлчлүүлэгчийн картанд дурьдсанаар 2020.3.25-нд шүдний орой хэсгийн архаг периодонтит, баруун дээд 1-р шүд хөдөлгөөнтэй авахуулав гэжээ. 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 7216 тоот шинжээчийн дүгнэлтэд уг шүдний талаар дурьдагдаагүй, гэмтэлтэй талаар тэмдэглэгдээгүй байна. Хэрэв тухайн үед шүд гэмтэлтэй, эмзэглэлийн талаар өгүүлсэн бол зовиурын хэсэгт, эмгэг хөдөлгөөнтэй байсан бол дүгнэлтийн хэсэг газрын үзлэгийн хэсэгт дурьдагдах байсан. -Ш.Гийн биед тархи доргилт, доод уруулын дотор салстад шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогджээ. -Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. -Дээрх гэмтлүүдээс тархи доргилт, доод уруулын шарх, цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэг, бусад гэмтлүүд тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /Шинжээч эмч О.Болороо/ ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 241-243 дугаар тал), 13. Ш.Гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 7-10 дугаар тал), 14. Хохирогч М.Гаас хэрэгт ирүүлсэн “Гран-При” эмнэлгийн тодорхойлолт, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 228-230 дугаар тал), 15. Хохирогч Ш.Гээс хэрэгт ирүүлсэн хохирол нэхэмжилсэн баримтууд (1 14 дүгээр хавтаст хэргийн 105-111 дүгээр тал), Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд: 16. Шүүгдэгч М.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 62, 166 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 67 дугаар тал), шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дүгээр тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 121 дүгээр тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 63, 187 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 64, 165 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 65 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 66, 172-173 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 182-183 дугаар тал), нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаггүй тухай тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 185 дугаар тал), “Хаан банк”-нд данс эзэмшдэг тухай албан бичиг, дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 189-192 дугаар тал), Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 195 дугаар тал), 17. Шүүгдэгч Ш.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 80 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 81-104 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Г, Ш.Г нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт. 1.Гэм буруугийн талаар. Улсын яллагч дүгнэлтдээ “...М.Г, Ш.Г нар нь харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байх тул М.Г, 15 Ш.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Т.Даваажаваас “...шүүгдэгч М.Г нь гэм буруу дээр маргахгүй гэж дүгнэлтээ танилцуулсан боловч шүүгдэгч М.Г нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна. Шүүгдэгч М.Гын мэдүүлэг нь ямар нэгэн байдлаар дэмжигдээгүй. Харин хохирогч Ш.Гийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогддог. Шүүгдэгч Ш.Гийн үйлдлийн улмаас М.Гын биед олон тооны гэмтэл учирсан. Аргагүй хамгаалалт нь нэг удаагийн шинжтэй идэвхтэй үйлдлийг ойлгох учир аргагүй хамгаалалтад оруулах боломжгүй” гэсэн; Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Даваажаваас “...Гэмт хэрэг гарахад гэрч Базарпүрэвийн оролцоо байдаг ч нотолж чадаагүй тул яллагдагчаар татаагүй. Тиймээс М.Г гэм буруугийн асуудлыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа ” гэсэн; Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхбаатараас “шүүгдэгч Ш.Г анхнаасаа мэдүүлгээ тогтвортой, үнэн зөвөөр мэдүүлж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Мөн өөрийгөө хамгаалах зорилготойгоор М.Гын эрүүл мэндэд халдаж маажсан байдаг. М.Гыг өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч гэрч Базарпүрэв мэдүүлэгтээ “би эхнэртэйгээ маргалдаагүй, харин М.Г эхнэрийгээ зодож гарыг нь ард нь мушгисан, гарыг нь мултлаад буцаагаад оруулж өгсөн гэж, гэрч Сугараас “М.Г ах ээжийг чинь зодчихлоо гээд уучлалт гуйж тэр өдрөө залгаж гэм буруугаа хүлээсэн” талаар мэдүүлсэн. Г нь хохирогчийн биед халдсан хүнийг өөрөө биш харин түүний нөхөр Базарпүрэвийг гэж мэдүүлдэг боловч шүүгдэгч М.Гын өгсөн мэдүүлгийг нотлох өөр эх сурвалж байхгүй. ...” гэсэн тус тус дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Г, Ш.Г нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд: Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын задгай тоотод иргэн Ш.Гтэй “...манай найзыг хаяад гадуур хонож буудлаар явлаа...” гэх шалтгаанаар түүний хоолойг гараараа боож, нүүр, толгой зэрэгт нь гараараа цохих зэргээр халдаж, эрүүл мэндэд нь “...тархи доргилт, доод уруулын дотор салстад шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Шүүгдэгч Ш.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын задгай тоотод 16 иргэн М.Гтай “...чи хогийн цэг дээр архи уудаг биз дээ гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүний цээж, гэдэс, гаран тус газруудад нь хумсаараа маажиж, гараараа цохих зэргээр халдаж, эрүүл мэндэд нь “...цээжинд зулгаралт, цус хуралт, хэвлийд зулгаралт, зүүн бугалга, шуу, бугуй, баруун бугуйд цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан тус тус үйл баримт нь: -Хохирогч Ш.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г босож ирээд “чи муу миний найзыг хаяж явдаг хэн бэ” гээд миний зүүн гарыг мушгиж нурууны ард өчиж дараад, нөгөө гараараа миний ам, толгой хэсэгт цохихоор нь би “болиоч” гэсэн. Г миний хоолойг боогоод, гар мушгиад газар унагаж дарсан. Би биеэ хамгаалах гэж баруун гараараа Гын цээжнээс самардан, хөлөөрөө тийрч өөрөөсөө холдуулсан. Г “миний цээжийг мааждаг хэн бэ” гээд миний зүүн гарыг дахин мулталсан бөгөөд буцааж оруулсан. ...Миний биед учирсан гэмтлийг Г гэх залуу гараараа зүүн гарыг өчиж мушгиад, хоолойноос боогоод, уруул, толгой руу гараараа нэг, нэг удаа цохиж учруулсан. Гын биед учирсан гэмтлийг би учруулсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25-27 дугаар тал) болон түүний хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 249 дүгээр тал), -Хохирогч М.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гат хандан “чи чинь айлын эхнэр хүн байж нөхөр хүүхдээ орхиод олон хоног буудлаар явдаг нь яаж байгаа юм” гэж хэлсэн чинь Га над руу дайраад “чи өөрөө хогийн цэг дээр архи уудаг биз дээ, би чамайг очиж авч байсан” гээд хэрүүл улам даамжирсан. ...нүүр маажих гээд байхаар нь хоёр гарыг нь барьж аваад болиулах гэтэл миний гараас маажсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 16-18 дугаар тал), -Гэрч Я.Пүрэвцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Га босч ирээд Г руу дайрч цээжийг нь хумсаараа маажсан, нүүр рүү нь маажих гэж дайраад байхаар нь Г гарыг нь ард нь өчиж доош дарсан. Га миний гар гээд орилохоор нь Г мөр нь мултарсан юм байх даа гээд илж өгсөн. ...Г “чи энэ найзыгаа хараач, миний хамаг биеийг маажчихлаа, зүгээр зогсож байгаад нүүрээ маажуулах юм уу” гэсэн. ...Базарпүрэв Г руу “чи эхнэрийн гарыг яаж байгаа юм бэ пизда минь” гээд барьцалдаад авсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46-50 дугаар тал), -Гэрч Б.Базарпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Га “Г намайг боогоод, гар мушгисан, би цагдаа дуудна” гээд байшингаас гараад явсан. ...Г Гаийг дараад байсан. Гаийн уруул хэсэг нь цус болсон байсан. ...Дараа нь Га надад хэлэхдээ “миний мөр мултарсан, гар хойш мушгиж дарсан, боосон” гэж байсан. Гын цээж хэсэгт нь самардсан байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар тал) болон гэрчээр дахин өгсөн “...Г Гаийн дээрээс нь дарсан харагдаж байсан. Га доороос нь босох гээд тэмцэлдээд байсан. ..Га босч ирээд “арай ч дээ Базараа, чи намайг харж сууж байгаад найздаа зодуулчихаж байгаа юм уу” гэж хэлээд шууд цагдаа дуудахаар гараад гүйсэн. Гаийн амнаас цус 17 гарсан байхаар нь Гад хандан “чи пизда эмэгтэй хүнийг ийм болгохдоо яадаг юм” гэж хэлээд маргалдсан. ...Гат учирсан гэмтлүүдийг Г учруулсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 147-148 дугаар тал) болон болон түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ -Гэрч Г.Сугарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... шөнө 03 цагийн үед гар утас олон дахин дуугарахаар нь ... дуудлагыг авахад ээж Га уйлчихсан, ээж нь зодуулчихлаа гэсэн. ...хэнд зодуулсан талаар асуухад Цэцэгээ эгчийн нөхөрт зодуулчихлаа гэж хэлсэн. ...манай хойд аав Базарпүрэвт хандан “чи намайг найзад чинь зодуулж байхад өмөөрөхгүй, дээш доош хараад хэвтээд байсан, чамайг хэн хүний эр нөхөр гэж хэлдэг юм” гэж хэлж байсан. ...Тухайн үед ээж ...уруул хэсэг нь бага зэрэг хавдаад, дотор талдаа язарсан байсан. ...Ээж надад Цэцэгээгийн нөхөр намайг зодчихлоо гээд байсан. ...Г гэх ах миний утас руу танихгүй дугаараас залгаад “Ганбаа ах нь байна, ах нь харин согтуудаа ээжийг нь зодсон байна, намайг уучлаарай” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дугаар тал), - Гэрч С.Бямбаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 6 сарын 10- наас 11-нд шилжих шөнө 03 цагийн үед “найзын нөхөр намайг зодоод, шүд, гар хугалчихлаа” гэх дуудлага мэдээлэл ирсэн. ...тухайн дуудлага мэдээлэлд ...06 цагийн үед очсон. ...Тухайн үед дуудлага мэдээлэл өгсөн эмэгтэй Г намайг зодчихлоо гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дугаар тал), -Ш.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Г миний хоолойг боогоод, гар мушгиад газар унагаж дарсан. Би Гын гарыг салгах гээд баруун гараараа Гын цээжнээс самардан, хөлөөрөө тийрч өөрөөсөө холдуулсан чинь Г миний цээжийг мааждаг хэн юм бэ гээд миний зүүн гарыг дахин мушгиад миний зүүн мөрийг мулталчихсан. Г миний гарыг дээш нь өргөөд зүүн мөрийг буцааж оруулсан. ...Шинжээчийн дүгнэлтээр М.Гын биед учирсан цээжинд зулгаралт, цус хуралт, хэвлийд зулгаралт, зүүн бугалга, шуу, бугуй, баруун бугуйд цус хуралт бүхий гэмтлийг би гараараа маажиж учруулсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 204- 205 дугаар тал), -М.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Га босч ирээд чамаас болж Базарпүрэв намайг зодлоо гэж дайраад фудволк ураад, цээж, хүзүү маажаад, дахин нүүр маажих гээд байхаар нь 2 гарыг нь барьж аваад болиулах гэтэл миний гарыг тавиулаад, гараас маажихаар нь баруун гарыг нь ард нь гаргаад тавихад өөрөө газар огцом суусан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 214-215 дугаар тал), -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 7216 тоот дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар тал), -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 867 дугаартай 18 дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 241-243 дугаар тал), -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 6 дүгээр сарын 18-ны өдрийн 7582 тоот дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар тал), -Шинжээч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 219-220 дугаар тал), -Ш.Гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 7-10 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Г нь гэм буруугийн талаар маргаагүй ба, харин шүүгдэгч М.Г нь Ш.Гийн биед би халдаагүй, нөхөр нь зодож гэмтэл учруулсан гэж гэм буруугийн талаар маргасан бөгөөд шүүгдэгч нь гэм буруугүйгээ, хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм. Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ хохирогчийн биед гэмтэл учирсан хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг ба хэрэгт цугларсан үйл баримт, хохирогч, хэргийн газар үйл явдлыг харсан гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ш.Г, М.Г нар нь гэр бүлийн хамтаар тухайн хэрэг үйл явдал болсон өдөр хамтдаа архидан согтуурсан, улмаар тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан, М.Г нь хохирогч Ш.Гийн биед толгойд нь цохих, хоолойг нь боох, гарыг нь мушгих зэргээр халдсан үйл баримт тогтоогдсон бөгөөд хохирогчийн биед халдсан шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл нь шууд хамааралтай байх тул үүгээр шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдаж байна. Мөн шүүгдэгч нарын үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч М.Гын хохирогч Ш.Гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл, шүүгдэгч Ш.Гийн хохирогч М.Гын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн 19 тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Г, Ш.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцох үндэстэй байна. 2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд хохирогч нь гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан. Тус хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирч, хохирогч М.Г нь биед үүссэн соривийг арилгахад 950.000 төгрөгийн зардал гарна гэж уг зардлыг нэхэмжилсэн “Гран-При” эмнэлгийн тодорхойлолтыг /хх228/ хэрэгт ирүүлсэн, хохирогч Ш.Г нь эмийн болон сувилалд хэвтэн эмчлүүлсэн, шүдний эмчилгээ зэрэгт 1.130.465 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлж, цаашид шүдний эмчилгээ хийлгэх 5.600.000 төгрөгийг нэхэмжилсэн баримтыг шүүх хуралдаанд шинээр гаргасан. Шүүх хохирогч нарын нотлох баримтыг судлан үзвэл хохирогч М.Г нь өөрийн биед үүссэн гэмтлийн улмаас сорви арилгах шаардлагатай гэх 950.000 төгрөг нь гараагүй зардал байх бөгөөд уг зардлыг шүүх зайлшгүй гарах зардал гэж үзэх боломжгүй тул таамаглалд үндэслэн гаргах боломжгүй байна. Харин М.Г нь уг төлбөрийг холбогдох баримтыг бүрдүүлэн зардал гарсан тухайн үедээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдаж, шүүгдэгч Ш.Гийг энэ тогтоолоор хохирогч М.Гад төлөх төлбөргүй гэж дүгнэв. Мөн хохирогч Ш.Гийн нэхэмжлэлээс эмийн зардал болох 80.505 төгрөгийг шүүгдэгч М.Гаас гаргуулж түүнд олгохоор шийдвэрлэв. Харин шүүгдэгч М.Гын үйлдлээс хохирогч Ш.Гийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр шүдний гэмтэл тогтоогдоогүй, энэ талаар дүгнэлт гаргасан шинжээч эмч тодруулан мэдүүлсэн байх тул Ш.Гийн шүд эмчлүүлсэн, шүд эмчлүүлэх зардлыг уг хэргийн улмаас гарсан зардал гэж үзэх боломжгүй юм. Мөн хохирогч Ш.Гийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Филошийп эмнэлэгт, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баруун эх сувилалд хэвтэн эмчлүүлсэн зардлыг гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, доод уруулын дотор салстад шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал...” гэмтлийг эмчлүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал эмнэлэг, сувилалд хэвтсэн эмчлүүлсэн талаар өвчний түүх, эмчлүүлсэн эмчилгээ гэх холбогдох баримт нь байхгүй байна. Иймд хохирогч 20 Ш.Гийн нэхэмжлэлээс шүд эмчлүүлсэн, шүд эмчлүүлэх, “Баруун эх сувилал”, Филошийп эмнэлэг зэрэгт хэвтэн эмчлүүлсэн гэх 6.125.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 3. Эрүүгийн хариуцлагын талаар. Улсын яллагч дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гт 500.000 төгрөгийн торгох ял, М.Гад 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэх”, Өмгөөлөгч Т.Даваажав “...Шүүгдэгч М.Г нь тодорхой эрхэлсэн ажилтай тул торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн, Өмгөөлөгч Н.Энхбаатараас “анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзах, мөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тус тус дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв. Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ш.Г нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, харин шүүгдэгч М.Г нь урьд 2017 онд ял шийтгэгдэж байсан байх ба, уг ялыг биелүүлсэн, хуульд зааснаар түүнд нэмж нэгтгэх ялгүй байна. Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч М.Г, Ш.Г нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Гад 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, тэдний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан шүүгдэгч Ш.Гт оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд, шүүгдэгч М.Гад оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр 21 үргэлжүүлэхээр шийдвэрлэв. Харин шүүгдэгч Ш.Гийн өмгөөлөгч Н.Энхбаатарын гаргасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ. Үүнд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэжээ. 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан ба уг зүйлийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй” тухай заасан. Түүнчлэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан бөгөөд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байна. Яллагдагч Ш.Г, М.Г нар нь 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн байх ба, тэднийг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар татсан байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 4. Бусад асуудлаар 22 Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ын Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; -шүүгдэгч Б овогт Ш-ийн Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гыг 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ял; -шүүгдэгч Ш.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ш.Гт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд, шүүгдэгч М.Гад оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч Ш.Г нь хохирогч М.Гад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гаас 80.505 (наян мянга таван зуун тав) төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Гт олгосугай. 23

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар хохирогч Ш.Гийн нэхэмжлэлээс 6.125.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч М.Г нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг ба, шүүгдэгч М.Г, Ш.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, прокурор, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Г, Ш.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА