Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 93

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, улсын яллагч П.Бямбасүрэн, шүүгдэгч Ө.Ууганжаргал, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж /ҮД:0032/, шүүгдэгч Д.Сүхбат, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг /ҮД:1056/, шүүгдэгч Т.Санлиг, түүний өмгөөлөгч Н.Дашдулам /ҮД:0725/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: 

  

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод Налайх дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамж 36 тоотод оршин суудаг, Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 10 сарын 4-ний өдрийн 82 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар 2 жил хорих ял оногдуулж,шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 11 сарын 23-ны өдрийн 538 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2013 оны 9 сарын 23-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:УД90051918/ Гурван шар овогт Өлзийбаярын Ууганжаргалд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өндрийн операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар баг, Шивээ-Овоонд оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 15 дугаар гудамж 345 тоотод түр оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ЙП94022016/ Бэйл овогт Дарийн Сүхбатад Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, “Говь Тайжийн Өргөө” ХХК-д засалчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар баг, Өлт жаргалант 11 дүгээр гудамжны 82 тоотод оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 58 дугаар гудамж 12 тоотод түр оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ЙО95021818/ Боржигин овогт Туяагийн Санлигт Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625020732 дугаар 185/2016/0035/Э индекстэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:       

 

Шүүгдэгч Ө.Ууганжаргал нь шүүгдэгч Т.Санлиг, шүүгдэгч Д.Сүхбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 19-20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 16 дугаар гудамж 16 тоотод оршин суух хохирогч С.Мандалын эзэмшлийн орон сууцанд хууль бусаар нэвтэрч шунахай сэдэлтээр халтар манан хөөрөг 1 ширхэг 5.000.000 төгрөгний, эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг 160.000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг 60.000 төгрөгний, цэвэр төмрөн чинжаал хутга 3 ширхэг бүгд 20.000 төгрөгний, срочкон цамц 2 ширхэг 30.000 төгрөгний, архи 0,75 грамм хар сувд 37.000 төгрөг, 0,75 грамм болор архи 18.000 төгрөг, 0,75 грамм Бива дарс 1 ширхэг 10.000 төгрөг, 0,5 грамм Соёрхол 12000 төгрөг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг 245.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг 150.000 төгрөг, хөлдөөсөн бууз 7 кг 40.000 төгрөг, хайрцагтай чихрийн цуглуулга 1 ширхэг 4500 төгрөг, сүүтэй шоколад 1 ширхэг 1500 төгрөг, даралтын аппарат 60.000 төгрөг, 7 метртэй Энэтхэг торго 150.000 төгрөг, эмэгтэй хүний дотортой гялгар өмд 1 ширхэг 10.000 төгрөг, эрэгтэй хүний фудволк 2 ширхэг 14.000 төгрөг, эрэгтэй хүний ноосон цамц 25.000 төгрөг, Нокиа маркийн гар утас 30.000 төгрөгний үнэлгээтэй эд зүйлсийг хулгайлж хохирогч С.Мандалд 6.072.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн шүүгдэгч Д.Сүхбатын 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 19-20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 16-16 тоотод оршин суух хохирогч Ч.Лхагвын 430.000 төгрөг, эмэгтэй хүний гар цүнх 1 ширхэг 80.000 төгрөг, Эл жи маркийн гар утас 40.000 төгрөг, Самсунг галакси эс 1 маркийн гар утас 80.000 төгрөгний эд зүйлсийг амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж олсон 100.000 төгрөгийг урьдчилан амлалгүй авсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Т.Санлиг нь шүүгдэгч Ө.Ууганжаргал, шүүгдэгч Д.Сүхбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 19-20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 16-16 тоотод оршин суух хохирогч С.Мандалын эзэмшлийн орон сууцанд хууль бусаар нэвтэрч шунахай сэдэлтээр халтар манан хөөрөг 1 ширхэг 5.000.000 төгрөгний, эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг 160.000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг 60.000 төгрөгний, цэвэр төмрөн чинжаал хутга 3 ширхэг бүгд 20.000 төгрөгний, срочкон цамц 2 ширхэг 30.000 төгрөгний, архи 0,75 грамм хар сувд 37.000 төгрөг, 0,75 грамм болор архи 18.000 төгрөг, 0,75 грамм Бива дарс 1 ширхэг 10.000 төгрөг, 0,5 грамм Соёрхол 12000 төгрөг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг 245.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг 150.000 төгрөг, хөлдөөсөн бууз 7 кг 40.000 төгрөг, хайрцагтай чихрийн цуглуулга 1 ширхэг 4500 төгрөг, сүүтэй шоколад 1 ширхэг 1500 төгрөг, даралтын аппарат 60.000 төгрөг, 7 метртэй Энэтхэг торго 150.000 төгрөг, эмэгтэй хүний дотортой гялгар өмд 1 ширхэг 10.000 төгрөг, эрэгтэй хүний фудволк 2 ширхэг 14.000 төгрөг, эрэгтэй хүний ноосон цамц 25.000 төгрөг, Нокиа маркийн гар утас 30.000 төгрөгний үнэлгээтэй эд зүйлсийг хулгайлж хохирогч С.Мандалд 6.072.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн шүүгдэгч Д.Сүхбатын 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 19-20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 16-16 тоотод оршин суух хохирогч Ч.Лхагвын 430.000 төгрөг, эмэгтэй хүний гар цүнх 1 ширхэг 80.000 төгрөг, Эл жи маркийн гар утас 40.000 төгрөг, Самсунг галакси эс 1 маркийн гар утас 80.000 төгрөгний эд зүйлсийг амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж олсон Самсунг галакси эс 1 маркийн гар утас 80.000 төгрөгний эд зүйлсийг урьдчилан амлалгүй авсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.Сүхбат нь шүүгдэгч Ө.Ууганжаргал, шүүгдэгч Т.Санлиг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 19-20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 16-16 тоотод оршин суух хохирогч С.Мандалын эзэмшлийн орон сууцанд хууль бусаар нэвтэрч шунахай сэдэлтээр халтар манан хөөрөг 1 ширхэг 5.000.000 төгрөгний, эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг 160.000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг 60.000 төгрөгний, цэвэр төмрөн чинжаал хутга 3 ширхэг бүгд 20.000 төгрөгний, срочкон цамц 2 ширхэг 30.000 төгрөгний, архи 0,75 грамм хар сувд 37.000 төгрөг, 0,75 грамм болор архи 18.000 төгрөг, 0,75 грамм Бива дарс 1 ширхэг 10.000 төгрөг, 0,5 грамм Соёрхол 12000 төгрөг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг 245.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг 150.000 төгрөг, хөлдөөсөн бууз 7 кг 40.000 төгрөг, хайрцагтай чихрийн цуглуулга 1 ширхэг 4500 төгрөг, сүүтэй шоколад 1 ширхэг 1500 төгрөг, даралтын аппарат 60.000 төгрөг, 7 метртэй Энэтхэг торго 150.000 төгрөг, эмэгтэй хүний дотортой гялгар өмд 1 ширхэг 10.000 төгрөг, эрэгтэй хүний фудволк 2 ширхэг 14.000 төгрөг, эрэгтэй хүний ноосон цамц 25.000 төгрөг, Нокиа маркийн гар утас 30.000 төгрөгний үнэлгээтэй эд зүйлсийг хулгайлж хохирогч С.Мандалд 6.072.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 19-20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 16-16 тоотод оршин суух хохирогч Ч.Лхагвын 430.000 төгрөг, эмэгтэй хүний гар цүнх 1 ширхэг 80.000 төгрөг, Эл жи маркийн гар утас 40.000 төгрөг, Самсунг галакси эс 1 маркийн гар утас 80.000 төгрөгний эд зүйлсийг амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт,

мөн 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 19-20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 16-16 тоотод бусдыг үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайран хохирогч С.Мандалыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ууганжаргалын: Мөрдөн байцаалтад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Сүхбатын: Би 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 18-19 цагийн үед Ууганжаргал, Санлиг хоёртой хулгай хийхээр Баянзүрх дүүргийн Хандгайтын 16-аас нэг айл сонгож Санлигийг гадаа үлдээгээд Ууганжаргал ах бид хоёр тэр айлд ороод үнэд хүрэх зүйлүүдийг авч гарсан. Дараа нь зурагтыг нь авахаар буцаж ороод байж байтал хашааны хаалга нээгдэж, хашаанд машин орж ирсэн байсан. Байшингаас гарах гэхэд хаалга нээгдэж гэрийн эзэн орж ирсэн. Санлиг гарч ирээгүй байсан тул би тэр хүнийг хойшоо татаж унагаагаад хажуугаар нь гараад гүйх гэхэд хаалганд цохигдоод хойшоо нэг юм унасан. Би зөрөөд зугтах гэхэд цасны малтуур барьсан хүн өөдөөс далайсан. Би ноцолдож малтуурыг нь авсан. Санлиг гарч ирээгүй байхаар нь “Санлиг аа явъя” гээд орилсон. Явах замд хар цүнх газар байхаар нь тэр цүнхийг авчихаад явсан. Би тэр хүнийг өшиглөж зодсон зүйл байхгүй. Хаалганд хүчтэй цохигдсон байх. Тэгээд би зугтсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Санлигийн: Мөрдөн байцаалтад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Лхагвын: ...Би гартаа цүнхээ бариад ороход миний амыг дарахаар нь ам барьсан гарыг нь тавиулах гээд ноцолдохдоо цүнхээ газарт унагаад хаясан. ...Намайг ам дарж байх үед “би та нарыг таньж байсан шүү, авах юмаа аваад гар” гэж хэд хэдэн удаа хэлээд байсан. Тэгэхэд тэр хүүхдүүд огт дуугарахгүй, цаанаас манай нөхөр ирэхийг хараад байж байсан. Тэгж байснаа цаанаас манай нөхөр ирж байхыг мэдсэн үү намайг барьж байсан нь түлхэж унагаад яваад өгсөн. Миний хүзүү хөшигдсөн байсан. Гэхдээ ямар нэг гэмтэл гараагүй гэсэн. ...Миний гараас бариад намайг түлхэж унагааж байгаад гарах гэж байсан байх гаднаас орж ирэхэд гэрт харанхуй, гэрэлгүй байсан болохоор тэр 2 намайг ам дараад байхад нөгөөх нь хажууд байсан. Би ямар ч байсан ухаан алдсан хүн болъё гээд чимээгүй нүдээ аниад хэвтээд байсан учраас хэн нь цүнх аваад гарсныг мэдээгүй. Одоо ямар нэг гомдол санал байхгүй ээ. Энэ хүүхдүүдэд хөнгөн ял оногдуулах ямар арга байна, түүнийг оноож өгнө үү гэж хүсмээр байна. Залуу хүүхдүүд цаашид ухаарах байх, нэг алдсан дээр түлхвэл улам л муу тал руугаа явах байх гэж бодож байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-53/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Мандалын: ...2016 оны 03 дугаар сарын 06-ны орой 20 цагийн үед эхнэр Лхагваагийн хамт харанхуй болсон хойно гэртээ ирсэн. ...гэв гэнэт манай байшин дотроос нэг хүн маш хурдан гүйж гарч ирсэн. Нэг мэдсэн чинь тэр хүн намайг түлхсэн. Тэр хүн хуй шиг л гарч ирсэн. Би шатны доошоо чирэгдээд, нэг мэдсэн чинь тэр хүн малтуур авах гэж булаацалдаад, би малтуураа өгөхгүй, малтуур авчихвал эргээд яах ч юм билээ гэж бодоод зууралдсан юм. Тэгтэл тэр залуу намайг газар унасан хойно миний толгой, цээж, бөөрний хажууд, хиймэл шүдтэй ам руу хүртэл дэвсэж, зодсон. …Нөгөө залуу дээшээ гүйж гарангуутаа удалгүй 2 хүн болоод гараад ирсэн. Урд талд гүйж явсан хүн нь хар өнгөтэй цүнх барьчихсан гүйж байсан, хойно нь гүйж байсан нь хоосон, юм бариагүй байсан гэж харсан. ...тэгээд би хэсэг хэвтэж байгаад, жаахан байж байгаад хөгшнийгөө харсан чинь гал тогооны өрөөн дотор ухаан алдчихсан хэвтэж байсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-136-137/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Р.Ганшагайгийн: ...2016 оны 03 дугаар сарын 06-ны оройн 19 цаг 45 минутанд дуудлагыг хүлээн авч 19 цаг 50 минутад хэргийн газарт ахлах ахлагч Баасандоржийн хамт очсон. Би ахалж байсан. ...21 цагийн үед түргэний эмч ирж байсан. Хэргийн газарт ирэхэд эрэгтэй, эмэгтэй хоёр хохирогч байсан. Настайвтар гэр бүлийн 2 хүн байсан. Эрэгтэй хүнийх нь ам, хамраас цус гарсан, нүд нь хөхөрсөн байдалтай айж цочирдсон байдалтай байсан. Эмэгтэй нь маш их айж цочсон шоконд орсон байдалтай байсан. Эмэгтэйгийнх нь биеийн гадна хэсэгт нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Хүзүү, хоолой нь зулгарсан, хүзүү, хоолойд нь цус хурсан зүйл байгаагүй. ...хохирогч нар хэрэг хийсэн этгээдүүдийг бараан хувцастай 2 эрэгтэй хүн байсан гэж байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-154/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ¹3320 тоот:

  1. Лхагвын биед хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэсэн дүгнэлт /1хх-168/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн ¹3321 тоот:

  1. Мандалын биед уруул, буйланд шарх, эрүү, зүүн өвдөгт цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэсэн дүгнэлт /1хх-170/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹1731 тоот:

  1. Шинжилгээнд ирүүлсэн НШША-ны СБДКТ-ийн шинжээч, цагдаагийн дэслэгч С.Анхбаярын бэхжүүлсэн хохирогч Ч.Лхагва, С.Мандал нарын гарын дардас, хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн “1, 3, 4, 5, 6, 11” гэж дугаарласан 6 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангана. Харин “2, 7, 8, 9, 10” гэж дугаарласан 5 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй байна.
  2. Адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй “1, 5, 11” дугаартай 3 ширхэг гарын мөр санд MN0000СБД01827 дугаараар бүртгэгдсэн Чойдорж овогтой Лхагвын баруун гарын эрхий, долоовор, зүүн гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн байна.
  3. Адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй “3, 4, 6” гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр харьцуулах загвараар ирүүлсэн хохирогч Ч.Лхагва, С.Мандал нарын гарын дардас болон санд бүртгэлтэй гарын дардас, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын мөрүүдтэй тохирохгүй байна.
  4. Харьцуулах загвараар ирүүлсэн хохирогч Ч.Лхагва, С.Мандал нарын гарын дардас санд бүртгэгдсэн гарын дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Оюунжаргал гэсэн дүгнэлт /1хх-172-174/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-5-7/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-10/, эд зүйлийн үнэлгээ /1хх-26-29, 30, 31/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-37/, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 6/4380 тоот албан бичиг /1хх-40/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /1хх-83, 85/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-84, 86/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-87-91/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1хх-93/, хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /1хх-94-95/, эд зүйлийн үнэлгээ /1хх-100/, битүүмжилсэн автомашины гэрэл зургийн үзүүлэлт /1хх-102-103/, эд зүйл хураан авч, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1хх-104-111/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-114-115/, гэрэл зургууд /1хх-116-126/, хохирогчид гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-128/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-130-131/,

шүүгдэгч Ө.Ууганжаргалын хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-18/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-19/, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 10 сарын 4-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2хх-94-97/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 11 сарын 23-ны өдрийн 538 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2хх-21-24/, хугацааны өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамж /2хх-27-28/, гэрч Л.Өлзийбаярын мэдүүлэг /1хх-160-161/, охин Л.Тэргэлсарангийн төрсний гэрчилгээний хуулбар /2хх-63/,

шүүгдэгч Д.Сүхбатын хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-35/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-36/, Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /2хх-37/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /2хх-40/, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /2хх-41/, гэрч А.Дэжидийн мэдүүлэг /1хх-162/, гэрч Ц.Даваасүрэнгийн мэдүүлэг /1хх-165/, хүү Д.Төгс-Очирын төрсний гэрчилгээний хуулбар /2хх-67/,

шүүгдэгч Т.Санлигийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-42/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-43/, Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /2хх-46/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /2хх-47-52/, гэрч Г.Маналын мэдүүлэг /1хх-155-156/, гэрч Ж.Туяагийн мэдүүлэг /1хх-166/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан баримтуудыг шинжлэв.

 

Шүүгдэгч Ө.Ууганжаргал, шүүгдэгч Т.Санлиг, шүүгдэгч Д.Сүхбат нар бүлэглэн шүүгдэгч Ө.Ууганжаргалын эзэмшлийн “соната-5” маркийн 42-65 УНУ дугаарын автомашиныг буюу тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 19-20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 16 дугаар гудамж 16 тоотод оршин суух хохирогч С.Мандалын эзэмшлийн орон сууцанд хууль бусаар нэвтэрч 6.072.000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг нь хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

шүүгдэгч Ө.Ууганжаргал шүүгдэгч Д.Сүхбатын 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 19-20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 16 дугаар гудамж 16 тоотод оршин суух хохирогч Ч.Лхагвын 430.000 төгрөг, эмэгтэй хүний гар цүнх 1 ширхэг 80.000 төгрөг, Эл жи маркийн гар утас 40.000 төгрөг, Самсунг галакси эс 1 маркийн гар утас 80.000 төгрөгний эд зүйлсийг амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж олсон 100.000 төгрөгийг урьдчилан амлалгүй авсан гэмт хэргийг,

шүүгдэгч Т.Санлиг шүүгдэгч Д.Сүхбатын 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 19-20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 16 дугаар гудамж 16 тоотод оршин суух хохирогч Ч.Лхагвын 430.000 төгрөг, эмэгтэй хүний гар цүнх 1 ширхэг 80.000 төгрөг, Эл жи маркийн гар утас 40.000 төгрөг, “Самсунг галакси эс 1” маркийн гар утас 80.000 төгрөгний эд зүйлсийг хүч хэрэглэн амь биед аюултайгаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж олсон “Самсунг галакси эс 1” маркийн гар утас 80.000 төгрөгний эд зүйлсийг урьдчилан амлалгүй авсан гэмт хэргийг,

шүүгдэгч Д.Сүхбат 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 19-20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 16 дугаар гудамж 16 тоотод оршин суух хохирогч Ч.Лхагвын 430.000 төгрөг, эмэгтэй хүний гар цүнх 1 ширхэг 80.000 төгрөг, Эл жи маркийн гар утас 40.000 төгрөг, “Самсунг галакси эс 1” маркийн гар утас 80.000 төгрөгний эд зүйлсийг амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг, мөн өдрийн 19-20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 16 дугаар гудамж 16 тоотод бусдыг үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайран хохирогч С.Мандалыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдэцгээсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэргээс талуудын хүсэлтээр шинжилсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдон нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ө.Ууганжаргал, шүүгдэгч Т.Санлиг, шүүгдэгч Д.Сүхбат нарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5-ыг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, шүүгдэгч Д.Сүхбатыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн амь биед аюултайгаар дээрэмдсэн гэмт хэргийг, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар тус тус ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ө.Ууганжаргал, шүүгдэгч Т.Санлиг нар 2016 оны 3 сарын 6-ны өдөр гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг урьдчилан амлалгүйгээр авсан Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.Ууганжаргал, шүүгдэгч Д.Сүхбат, шүүгдэгч Т.Санлиг нарын гэм буруутай үйлдлээс бусдын эд хөрөнгөд 6.072.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учирсан нь эд зүйлийн үнэлгээгээр /1хх-26-29, 30, 31/ нотлогдож байна. Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлээс хохирогч Ч.Лхагва, С.Мандал нарт учирсан гэм хорын хохирол арилсан нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-84, 86/, хохирогчид гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-128/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-130-131/, хохирогч нарын гаргасан хүсэлт /2хх-143/ зэргээр тус тус тогтоогдов.

Шүүгдэгч Д.Сүхбат, шүүгдэгч Т.Санлиг нар ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /2хх-36, 43/ тогтоогдов.

 

Шүүгдэгч Ө.Ууганжаргал Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 10 сарын 4-ний өдрийн 82 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар 2 жил хорих ял  оногдуулан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 11 сарын 23-ны өдрийн 538 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2013 оны 9 сарын 23-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 10 сарын 4-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2хх-94-97/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 11 сарын 23-ны өдрийн 538 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2хх-21-24/, хугацааны өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжаар /2хх-27-28/ тус тус нотлогдов. Шүүгдэгч Ө.Ууганжаргалын ялтай байдал 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д хамаарсан нь түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

 

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 4 сарын 4-ний өдрийн 6/4380 тоот албан бичгээр шүүгдэгч нар нь өмчлөлийн эд хөрөнгөгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т …гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн …тээврийн хэрэгсэл, …эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана гэж заасан байх тул тээврийн хэрэгсэл ашиглан, бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан шүүгдэгч  Ө.Ууганжаргалын өөрийнх нь өмчлөлийн KMHEN 41 MP 3U005229 арлын дугаартай, 2003 онд үйлдвэрлэгдсэн, саарал өнгийн 42-65 УНУ улсын дугаартай, HYUNDAI /хьюндай/ маркийн “Соната-5” моделийн автомашиныг битүүмжилсэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 03-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг автомашиныг хурааж төрийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.   

 

Шүүгдэгч Ө.Ууганжаргал, шүүгдэгч Д.Сүхбат, шүүгдэгч Т.Санлиг нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан тэдэнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

  1. Өлзийбаярын Ууганжаргалыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Дарийн Сүхбатыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын эд хөрөнгийг амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Туяагийн Санлигийг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Ө.Ууганжаргал, Т.Санлиг нарт Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Ө.Ууганжаргал, Т.Санлиг нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Өлзийбаярын Ууганжаргалыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Дарийн Сүхбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Туяагийн Санлигийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Д.Сүхбатад оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.                             
  5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ө.Ууганжаргалд оногдуулсан  3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Д.Сүхбатад оногдуулсан 3 /зургаа/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Т.Санлигт оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
  6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ө.Ууганжаргал, Д.Сүхбат, Т.Санлиг нар тус тус 59 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 03-ны өдөр “соната-5” маркийн 42-65 УНУ улсын дугаартай автомашин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Ө.Ууганжаргалын өмчлөлийн KMHEN 41 MP 3U005229 арлын дугаартай, 2003 онд үйлдвэрлэгдсэн, саарал өнгийн 42-65 УНУ улсын дугаартай, HYUNDAI /хьюндай/ маркийн “Соната-5” моделийн автомашиныг хурааж төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.
  8. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр сарын 61.1, 61.4-д зааснаар Ө.Ууганжаргалд оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Д.Сүхбатад оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Т.Санлигт оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, тус бүрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1, 3 дугаар хэлтэст тус тус даалгасугай.                                              
  9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ө.Ууганжаргал, Д.Сүхбат, Т.Санлиг нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                                                                                             
  10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Ууганжаргал, Д.Сүхбат, Т.Санлиг нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.           

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Ү.ТҮМЭНЖАРГАЛ