| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2020/0084/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/96 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2020/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0084/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгч Б.Д /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч овогт Б-н Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2018000830075 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч овогт Б-н Д-т /регистрийн дугаар: ................/, 19..... оны ........дугаар сарын ..............-ний өдөр .............. төрсөн, эрэгтэй, ........... настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа ногоо тарьдаг, ам бүл 1, ............. аймгийн ............. сумын 1 дүгээр баг, ......................дугаар гудамж, ........... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ............. аймгийн ..............сумын ............ дүгээр баг .......... байрны .............. тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Б.Д-т нь согтуурсан үедээ 2020 оны 1 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө ................. аймгийн ............... сумын ......... дүгээр багийн ......... байрны .........тоотод хувийн маргааны улмаас иргэн Ж.Л-ыг нүүрэн тус газар аягаар цохиж эрүүл мэндэд нь духны шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд нь шүүгдэгч Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д нь согтуурсан үедээ 2020 оны 1 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн *****од хувийн маргааны улмаас иргэн Ж.Л-г нүүрэн тус газар аягаар цохиж эрүүл мэндэд нь духны шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д-ын мэдүүлсэн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2018000830075 дугаартай хэргээс:
Хохирогч Ж.Л-н хэрэг бүртгэлтэд 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр манай найз *****төрсөн өдөр болсон. ***** бид хоёр *****төрсөн өдрийг тэмдэглэх гэж Дарханд ирсэн юм. ...Ингээд “Сутай” баарнаас 21 цагийн орчим гараад “Найс” бааранд ороод нэг шил 0.75 литрийн архи аваад би тэр архинаас нь уугаад сууж байхад удалгүй Д ирээд Д бид хоёр эхний авсан архийг хувааж уугаад Д дахиж нэг шил 0.75 литрийн архи аваад хувааж уусан тэгээд би нэлээн согтсон байсан бөгөөд баарнаас гарч яваад хуучин хорооллын ***** буюу Д ын гэрт ирээд би унтсан байсан. ...Намайг сэрээчхээд ***** гэртээ харилаа гээд яваад өгсөн. Ингээд Д бид хоёр архи уугаад сууж байхад нөгөө нэг эмэгтэй юм ярихгүй Д ыг налаад сууж байсан Д надад би танай найз *****, ***** хоёрыг Орхон сумын “Хонхор” гэх газар жагсааж зогсоож байгаад зодож байлаа гэж хэлэхээр нь би Д од хандаж за тэр хоёр ч чамд арай зодуулахгүй байхаа гэж хэлсэн чинь Д чи тэгвэл *****, ***** хоёроосоо асуугаарай гэж надад хэлээд тэгээд тэрнээс болоод уурласан уу яасан уу гэнэт архи ууж байсан цагаан өнгийн сэнжтэй аягаараа миний дух руу нэг удаа цохиход цохисон аяга нь хагараад миний духнаас цус гараад эхэлсэн юм. Тэгэхээр нь би Д од за яах уу энэ цус гараад бүр болохоо болилоо хоёулаа эмнэлэг явах уу? түргэн дуудах уу гэж асуусан чинь Д хажуудаа сууж явсан эмэгтэйгээ дагуулаад гараад явсан. Тэгэхээр нь би Д ын гэрээс гараад нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг руу алхаж очоод духандаа 9 оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг[1],
Гэрч Э.А-н хэрэг бүртгэлтэд 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр миний төрсөн өдөр болсон юм миний төрсөн өдрийн тэмдэглэх гээд*****бид хоёр Дархан орж ирээд эхлээд “Сутай” бааранд ороод*****нэг пиво, би нэг ундаа уусан /би огт архи хэрэглэдэггүй юм/ Сутай баарнаас гараад “Найс” бааранд ороод Д араас ирээд Д ,*****хоёр, 2 шил 0.75 литрийн архи хувааж уугаад баарнаас гарсан бөгөөд би баарнаас түрүүлж гараад машинаа халаагаад сууж байхад *****, Д хоёр нэг нэлээн согтуу танихгүй эмэгтэй дагуулаад гараад ирсэн юм. Ингээд тэндээсээ шууд хуучин хорооллын *****од Д ын гэрт очсон юм. Ингээд би *****ын аваад Орхон сум руу явъя гэсэн чинь *****, Д хоёр архи ууна гээд үлдсэн мөн нөгөө танихгүй эмэгтэй бас үлдсэн. Тэгээд би шууд Орхон суманд гэртээ очоод маргааш нь буюу 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өглөө би Дарханд ирээд *****тай уулзахад толгойгоо боолгосон байсан бөгөөд надад хэлэхдээ урд шөнө Д ууж байсан архиныхаа аягаар миний дух руу цохисон, миний духанд эмч 9 оёдол тавьсан гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг[2],
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Ж.Л-ын биед духны шарх, тархи доргилт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ж.Л-т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 88 дугаар шинжээчийн дүгнэлтэд[3] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Д-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Ж.Л-ын эрүүл мэндэд учирсан духны шарх, тархи доргилт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Ж.Л нь мөрдөн байцаалтад хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Б-ын Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхийг шүүгдэгч Б.Д-д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР