Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/531

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн улсын яллагч С.Эрдэнэбаяр шүүгдэгч /хохирогч/ Э.Гшүүгдэгч /хохирогч/ П.Н

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

П.Нт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1905023390670 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 37 настай, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт ...... дүүргийн ........ дугаар хороо, ............ тоотод оршин суух, ялгүй, .......... дугаарын регистртэй, Б овогт Эын Г

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 9 дүгээр сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 46 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ......... дүүргийн ........ дугаар хороо, ......................... тоотод хаягийн бүртгэлтэй, .......... дүүргийн ........... дугаар хороо, ............ тоотод оршин суух, ялгүй, .................. дугаарын регистртэй, Я овогт Н

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.Г2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, ...................... тоотод хохирогч П.Нын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Н 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, ...................... тоотод заазуурыг зэвсгийн чанартайгаар ашиглаж хохирогч Э.Ган-Эрдэний биед халдаж зүүн гарын эрхий хурууг нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Шүүгдэгч /хохирогч /Э.Гшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Н эгч бол манай эхнэрийн талын хамаатан. Тэр өдөр хүмүүстэй нийлээд архи уусан байхаар нь уухаа боль гэж хэлсэний төлөө маргаан үүссэн. Тэгээд би Ныг нэг удаа шанаа руу нь цохьчихсон юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй. Нэгэнт хүн цохьсон, тэгээд ч хамаатан садангийн хүмүүс одоо учраа ололцсон тул өмгөөлөгчийн шаардлагагүй. Н эгч бидний хооронд хохирогч гэдгээрээ ямар нэгэн төлбөр тооцоо гомдол санал байхгүй гэв.

Шүүгдэгч /хохирогч/ П.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний хувьд мөн адил санал, бодолтой байна оо. Ямар нэгэн маргаад байх зүйлгүй. Одоо бид нар учраа ололцсон. Эхлээд Гнамайг цохьсон. Тэр үед хоолны гурил хэрчиж байсан болохоор санаандгүй Ган-Эрдэний гарыг заазуураар зүссэн. Гэхдээ би үүнийг гэмт хэрэг гэдгийг ойлгож, гэмшиж байна. Тиймээс гэм буруугийн талаар маргахгүй. Хохирогч гэдгээр Гэс нэхэмжлэх зүйлгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон

Эынын Г“... 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед өөрийн найз Баярсайханы гэр болох Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Зүүннарангийн 13 дугаар гудамж, 364/а тоотод ороход Баярсайханы дүү Болдоо, Дээгий, манай эхнэрийн талын хамаатан болох Тунгаа нар архи уугаад сууж байсан. Тэгээд Баярсайханд шаардлага тавьж та нар архи дарс уухаа боль, Тунгаа эгч та гэртээ орж амар гэхэд Тунгаа эгч чамаар би архи уухаа заалгахгүй Галтбаатарын шээс гээд намайг доромжилоод байсан. Тэднийхээс гараад дээд талын гудамжинд гэртээ хүрэх хүртэл намайг Н элдвээр доромжлоод манай ээжийг янхан байсан гэх мэтээр доромжлоод байсан. Би араас нь гэрт нь ороод та юу гээд байгаа юм бэ, архи чинь гарна та хэлсэн үгэндээ эзэн болж чадах уу гээд би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийхэд ширээн дээр байсан заазуур аваад миний зүүн гарыг утастай хамт зүссэн. Миний зүүн гарын эрхий хуруу зүсэгдээд, би цусаа дараад байж байтал миний гар утсыг аваад хугалаад сим картыг нь залгисан. Тэгээд би хажуу талын хашаанд ээжийн дүүгийнд орж 102 руу цагдаад дуудлага өгөхөд, Тунгаа эгч чи цагдаа дуудвал би өөрийнхөө судсыг ханана, хоёулаа адилхан болно би чамайг зүссэн гэж хэлнэ гээд байсан. Би тэгээд хутгыг нь булааж авахад өөрийнхөө гарын хурууг зүссэн байсан. Тэгээд Тунгаа эгчийг тайвшруулаад сууж байтал цагдаа нар ирээд 103 дуудаад би Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Н нь миний эхнэр Ариунзулын хамаатан байгаа юм” /хх-н 14-15/ гэж,

Пын Н “... 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн үед гэртээ байж байгаад, гэрээс гараад Болдоогийн гэрт ороод сууж байгаад Болдоо, түүний эхнэр Дээгийгийн хамтаар нэг шил пиво, 0,75 грамын Соёрхол архи хувааж уугаад сууж байтал Болдоо унтаад өгсөн, түүний эхнэр Дээгий бид хоёр юм яриад архиа уугаад сууж байтал. Гаднаас Г, та нар болиоч гэж хэлээд хэрүүл хийгээд байхаар нь би өөдөөс нь ам зөрөөд маргалдаж байгаад би гараад гэртээ харьсан. Гэртээ хариад байж байтал Гараас орж ирээд хэл амаар доромжлон та битгий давраад байгаарай гэхээр нь би хүний гэрт чи яахаараа орж ирдэг юм гэж хэлсэн чинь намайг нүүр рүү нэг удаа алгадсан, би дахиад маргалдаад хэрэлдсэн чинь намайг мөн дахиад алгадсан. Ширээн дээр байсан заазуур газар унахаар нь би газраас аваад эргээд хартал Гар талд байсныг мэдэлгүй гартаа байсан заазуураар гарыг нь зүссэн. Миний гарт байсан заазуурыг Гавах гэж байгаад миний зүүн гарыг мөн зүссэн. Ингээд би уучлаарай гээд Ган-Эрдэний гарыг боож өгсөн. Гурд айлын эгч Жагцмааг цагдаа дууд гээд цагдаа дуудуулсан. Ингээд удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан” /хх-н 12-13/ гэж,

гэрч Баасанжавын Нямсүрэн “... 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн үед найз Баярсайханыг гэрт нь хүргэж өгсөн. Баярсайханы гэрт ороход дүү нь, эхнэрийн хамт, мөн Тунгаа эгч гурвуулаа согтуу байсан. Ингээд байж байхад Ггаднаас ороод ирсэн. Гта одоо архи уухаа болиоч ээ, дүү нартайгаа нийлээд уугаад байх юм, хоёр гурав хоног уулаа ш дээ гэж хэлсэн. Тунгаа өөдөөс нь би чиний амаар уугаагүй гэж хэлсэн. Би гараад гадаа тамхи татсан, гэр дотор хэрэлдээд байх шиг байсан. Гадаа зогсож байтал Г, Тунгаа гэх эгчтэй хэрэлдээд гараад ирсэн. Тунгаа эгч Ган-Эрдэнийг Галтын шээс, биеийн тамирын багшийн хүүхэд гэх мэтээр хэл амаар доромжлоод гэртээ орсон.

Гби бичлэг хийнэ, та дахиад хэлээдэх гээд араас нь гараад гэрт нь орсон. Би Баярсайханы гэрт ороод энэ хоёр хэрэлдээд Тунгаа эгчийн гэрт орчихлоо гэж хэлээд удаагүй байхад Гминий гарыг завччихлаа гээд орилсон. Ган-Эрдэний хадам ээж мөн хажууд хүрээд ирсэн зогсож байсан наашаа хүрээд ир гэж хэлэхэд Гби бууж болохгүй байна, буухаар Тунгаа эгч судсаа ханах гээд байна гэж хэлсэн. Баярсайхан цагдаа дуудсан, цагдаа иртэл хэн ч очоогүй. 20 миниутын дараа цагдаа ирсэн, ирэх хооронд хоорондоо маргалдахгүй байсан. Цагдаа ирээд Ган-Эрдэнийг Гэмтэл орж оёул гэж хэлээд Тунгаа эгчийг цагдаагийн машинд суулгаад аваад явсан” /хх-н 50-51/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн нэр бүхий хохирогчдийн гэмтэлтэй холбоотой Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн

“...П.Нийн биед тархи доргилт, зүүн мөрнйи үений зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны 2 дугаар хуруунд шарх, зүүн хацарт зулгаралт, баруун завьжинд шарх, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоодлоо. Зүүн сарвууны 2-р хурууны шарх гэмтэл нь ир үзүүр, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хургацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 6574 тоот /хх-н 21/ дүгнэлт,

... Э.Ган-Эрдэний биед зүүн гарын эрхий хуруунд зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой." гэсэн 6534 тоот /хх-н 22/ дүгнэлт тус тус гарсан байна.

Дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгч Э.Г, П.Н нарын гэм буруутай болохыг нотлох бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Э.Г, П.Н нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Э.Г, П.Н нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Э.Г, П.Н нар төлөх төлбөргүй бөгөөд шүүгдэгч /хохирогч/ П.Н “... өөрийн хүсэлтээр Гтэй эвлэрсэн тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн /хх-н 76/,

шүүгдэгч /хохирогч/ Э.Г“... Нт учруулсан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Мөн Нтай эвлэрч тохиролцсон тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн /хх-н 77/ хүсэлтийг тус тус прокурорт гаргасан байна.

Шүүгдэгч Э.Г, П.Н нар цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй буюу өөр хоорондоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ

хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Нэр бүхий шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргахгүй, харин оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах шаардлагагүй гэж үзэв. Учир нь, торгох ялыг хэсэгчлэн төлөх тухай хуулийн зохицуулалт нь заавал хэрэглэх хэм хэмжээ бишээс гадна, шүүгдэгч Э.Г, П.Н нар оногдуулсан тус бүрийн 450.000 төгрөгийн торгох ялыг холбогдох салбар хуульд заасан хугацааны дотор төлөх боломжтой.

Шүүгдэгч Э.Г, П.Н нар шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 3б.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Б овогт Эын Гийг "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Я овогт Пын Ныг "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар

П.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Э.Г, П.Н нар торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.
  2. Э.Г, П.Н нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурсугай.
  3. Ш ийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  4. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Г, П.Н нарын тус бүрийн урьд авсан "хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ


О.ЖАНЧИВНЯМБУУ