| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/334/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/334 |
| Огноо | 2018-04-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/334
2018 04 19 334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Тэмүүжин,
улсын яллагч Б.Уранцэцэг,
шүүгдэгч П.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт П.Бб Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0079 30225 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт П.Бб Монгол Улсын иргэн, 1980 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 1-17 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд
-Дорнод аймгийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 40 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 131.2-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж тэнсэгдсэн,
-Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
-Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нийт 3 жилийн хорих ял шийтгэгдсэн.
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нийт 6 жил 1 сарын хорих ял тус тус шийтгэгдэж байсан, регистрийн дугаар ХГ00000000
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч П.Бнь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 195 тоотод оршин суух иргэн О.Эын байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч Тошиба маркийн 32 инчийн хэмжээтэй зурагт, эрэгтэй хүүхдийн пелник, том эрэгтэй хүний куртик 2 ширхэг, өмд, цамц, савхин бээлий, двд тоглуулагч, жимс, мах зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч О.Эад 260.650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч П.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч О.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед...гэрээсээ гарсан. ...Тэгээд Хархорин зах руу орох гэж байхад манай хүүхэд над руу утсаар яриад “аав гэрт хулгай орсон байна ямар ч байсан зурагт алга болсон байна гэж” ярьсан. Тэгэхээр нь эхнэр бид хоёр хулгайч нар ломбарданд зурагтыг тавих магадлалтай гээд машинаа зогсоол дээр тавьж байрлуулаад Хархорин захын арын 19-р байрны ломбардуудаар орж хайсан. Тэгээд 19-р байрны аркны баруун талаас хоёр дахь...”Хас-Мичид” нэртэй ломбард руу ороод зарах зурагт байна уу гэсэн чинь эзэн нь байхгүй гэсэн. Тэгээд уг ломбардаас гараад хажуу талынх нь ломбард руу орох гээд явж байтал баруун талаас үл таних хоёр залуу цэнхэр өнгийн том гялгар уутанд хийчихсэн зурагт тэврээд бид хоёрын орж зурагт асуусан ломбард руу явж орсон. Тэгэхээр нь нөхөр бид хоёр сэжиглээд тэр хоёр хүний араас ороод наад зурагтаа зарах гэж байгаа юм уу гэсэн чин нэг залуу нь тавих гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чинь хоёр залуу ломбардны хүнд гялгар уутнаасаа зурагтаа гаргаж ирээд харуулахаар нь харсан чинь манай гэрээс алдагдсан “Toshiba” маркийн зурагт мөн байсан. Тэгэхээр нь эхнэр бид хоёр наад зурагт чинь манай зурагт байна гэсэн чинь тэр хоёрын арай ахимаг насны залуу нь өөрийгөө би таксины жолооч гэж хэлж байсан. Тэгээд бид тэр таксины жолоочтой хамт явж байсан нөгөө залууг нь барьж аваад цагдаад дуудсан. Цагдаа нар ирээд тэр хоёрыг аваад явсан. Тэгээд араас нь цагдаа дээр очоод өргөдлөө өгөөд гэртээ ирээд харсан чинь гэрийн хаалганы цүүг нь суга татчихсан байсан ба гэр рүүгээ ортол зурагтын тавиур дээр байсан манай зурагт алга байсан, мөн зурагтын тавиурын доор байсан хар өнгийн DVD-г шидээд хагалчихсан асахгүй байсан. Мөн миний хар өнгийн гялгар материалаар хийсэн хавар намрын нимгэн богино куртик, улаан алаг дотроо үстэй, богино куртик, манай хүүхдийн өнгөрсөн жил 110.000 төгрөгөөр худалдан авсан эрэгтэй хүүхдийн пелник куртик, эрэгтэй хүүхдийн хар саарал өнгийн өвдөг, бөгс хэсгээрээ цайралттай жинсэн шинэ өмд, манай бага охины ноосон цамц, эхнэр Зэвэгсүрэнгийн савхин бээлий зэрэг зүйл тус тус алдагдсан байсан...32 инчийн “Тоshibа” маркийн зурагтаа 10 гаруй жилийн өмнө хорооллын дэлгүүрээс 520.000 төгрөгөөр худалдан авсан. Эрэгтэй хүүхдийн хар өнгийн пелник куртикийг өнгөрсөн жил буюу 2017 онд Сандай худалдааны төвөөс 110.000 төгрөгөөр худалдан авсан. Би хар өнгийн нимгэн богино куртикээ 2017 онд манай эгч бэлгэнд өгч байсан юм. Ямар ч байсан Японы оригинал куртик, бараг шинээрээ шахуу куртик байсан. Хэдээр үнэлэхээ мэдэхгүй байна. Улаан алаг өнгийн эрэгтэй хүний куртикийг өнгөрсөн жил 80.000 төгрөгөөр худалдан авсан. Уг куртик болохоор Солонгос оригинал куртик байсан. Эрэгтэй хүүхдийн хар саарал өнгийн шинэ жинсэн өмдийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хархорин зах дээрээс 35.000 төгрөгөөр худалдан авсан. Эмэгтэй хүүхдийн малгайтай хар өнгийн ноосон цамцыг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 25.0000 төгрөгөөр, хулгайч манайх руу орж юмнуудыг авахдаа DVD-г эвдсэн байсан . 2017 оны 9 дүгээр сард 50.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хөргөгчийн дотор байсан 1 кг орчим хушга, хатаасан жимс, мөн 500 грамм орчим үхрийн мах алга болсон байсан...Зурагтын дээд талын хүрээн дээр манай хүүхэд хар өнгийн паламастараар “Х” гэж зураад бичигдсэн байсан болохоор тэр содон шинж тэмдэгээр нь таньсан...Би зурагтаа авсан бусад эд зүйлээ хүлээн аваагүй. Энхэр бид хоёр цагдаагийн газарт өргөдөл өгөх гээд ирсэн чинь миний хар өнгийн нимгэн куртикийг хулгайч залуу өмсчихсөн байсан...Алга болсон хувцас, хунар зэрэг эд зүйлсийнхээ мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-26),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7),
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-15, 17-20),
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 41-42),
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 16),
2. Гэрч Б.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр...17 цагт гэртээ ирэхэд манай гэр онгорхой байсан. Зүүсэн цоожийг нь суга татаад яваад орсон байсан. Гэрт ороход 32 инчийн “Toshiba” маркийн зурагт, хүүхдийн хар пленек, улаан цагаантай куртик, хар жинсэн өмд тус тус алга болсон байсан. Тэгээд нөхөртэйгөө ломбардуудаар зурагтаа хайгаад явж байтал Сонгинохайрхан дүүргийн Хархорин захын наад талын Хас марал нэртэй ломбард руу хоёр залуу манай зурагтыг тэврээд явж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),
3. Гэрч Б.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчим...таксинд явж байгаад Саппорогоос Цамбагарав руу баруун эргээд замаас 100 метр орчим явж байхад 1 хүн гараа өргөхөөр нь авсан. Уг хүн замын цагдаагийн хэлтсээс баруун тийшээ эргэж ногоон өнгийн нийтийн байранд ороод 32 инчийн хар зурагт аваад Сонгинохархайн дүүргийн 17 дугаар хороо, Хархорины зүүн талын ломбардад очсон...та эндээ байж байх уу? Би зурагтаа тавьчихаад хүрээд ирье гэхээр нь би аягүй бол таксины мөнгөө өгөлгүй тэр чигтээ явж магадгүй гэж бодоод түүнийг дагаад явсан. 19 дүгээр байрны аркны хажуу талын нэг ломбард руу орсон. Бид хоёрыг ломбард руу орох үед ломбардны үүдэнд үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн “ та хоёр наад зурагтаа яаж гэж байгаа юм бэ зарах гэж байгаа юм уу гэхээр” нь энэ хүн тавих гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чинь надаас зурагтын талаар асуусан үл таних залуу манай зурагт байна гээд миний таксинд явсан залууг барьж авсан...Тэр залуу дээгүүрээ хар өнгийн нимгэн богино куртиктэй, ар өнгийн ноосон малгай өмссөн, хүрэн өнгийн ажлын өмдтэй, хар өнгийн гуталтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),
4. Гэрч Б.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн орчим...гэрээс гарсан. Ах эгч хоёр хотын төвөөр ажил хөөцөлдөж байгаад Хархорин зах орчихоод ирнэ гэж байсан. Тэгээд дүү бид хоёр гадуур явж байгаад үсчин орж үсээ засуулчихаад орой 16 цаг өнгөрөөд гэртээ ирсэн чинь гэрийн хаалганы цүүг эвдлээд хулгай орсон шинжтэй байхаар нь гэртээ яваад ортол зурагтын тавиур дээр байсан 32 инчийн “Тоshiba” брэндийн зурагт, ахын 2 ширхэг куртик, дүүгийн өмд, пелник зэрэг эд зүйлс алга болсон байсан. Тэгээд О.Э ах руу “гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгээд өөрсдөө тэр хавийн ломбардуудаар явж байгаад хулгайчийг барьж аваад цагдаад хүлээлгэн өгсөн. Тухайн үед гэрт ирэхэд гэрийн хамаг эд зүйлсийг сандаачаад хаячихсан байдалтай байсан ба зурагтын хоёр дахь тавиур дээр байсан DVD тоглуулагч унагаачихсан байсан. DVD-г дараа нь асааж үзэхэд ажиллахгүй, эвдэрсэн байдалтай байсан...мөн хөргөгчинд дотор байсан хатаасан 1 кг орчим жимс, үхрийн 1 кг орчим мах хүртэл аваад явсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),
5. Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 07-ны 15 цаг өнгөрч байхад би худгийн ар талын дэлгүүрээс мах ундаа авчихаад гэр рүүгээ явж байсан чинь Алтайн 2 дугаар гудамжны 195 тоот буюу манай эсрэг талын хашааны гадаа дээгүүрээ улбар шаргал өнгийн канттай доогуураа хөх өнгөтэй, ажлын хувцастай 30 гаран насны нэг ах хашаан нь хаалганы дээгүүр өнгийн хараад байсан. Би эхэндээ нэг юм бодоогүй, шууд гэртээ орсон. Тэр ах намайг гэрээсээ дэлгүүр гарах гээд хашааны хаалгаар гарах үед манай хашааны хаалганы шаттай, довжоон дээр тамхи татаад Энхбат ахын хашаа руу хараад зогсож байсан. ...Энхбат ах манайд хулгай орсон байна, сэжигтэй зүйл анзаарсан уу гээд асууж байсан орж ирэхээр нь би өдөр танай хашааны гадаа нэг ах өнгийж хараад зогсож байсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36),
6. Арван найман насанд хүрээгүй гэрч Аминагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед гэртээ ирсэн чинь...хулгай орсон...зурагтын тавиур дээр байсан 32 инчийн хар өнгийн Тоshiba маркийн зурагт DVD тоглуулагч, баруун талын орны хажууд газар уначихсан, хөргөгчний хаалга хагас онгойчихсон байдалтай байсан...гэрийнхээ эд зүйлсийг шалгаж үзтэл аавын хоёр ширхэг куртик, миний малгайтай хар өнгийн ноосон цамц, ахын хар өнгийн урт пелник, хар саарал өнгийн жинсэн өмд, ээжийн савхин бээлий, хөргөгчин дотор байсан үхрийн мах, хатаасан жимс, хушга зэрэг зүйлс алга болсон байсан...ахын хар саарал өнгийн жинсэн өмд алга болоогүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37)
7. Шүүгдэгч П.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны оны 2 дугаар сарын 7-ны өдөр манай эхнэр Оюунбилэг хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр явсан. Би тухайн үед гэртээ ганцаараа зурагт үзээд үлдсэн. Ингээд өдөр гэрээсээ гарч мөнгө олмоор санагдаад тухайн үед амьдарч байсан нийтийн байрнаасаа гараад хойшоо гудамж дагаад алхаж явтал нэг айлын гэр нь цоожтой байхаар нь орж хулгай хийе гэж бодоод эсрэг айлын хашааных нь үүдэнд тамхи татаж хэсэг зогссон. Тэгээд хашааных нь хаалгыг онгойлгон орж гэрийн зүүн талд газар байсан төмрөөр цоожийг нь хөшин ороод зурагтын тавиур дээр байсан 32 инчийн Toshiba брэндийн LCD зурагтыг аваад орон дээр нь байсан улаан эрээн өнгийн куртикээр ороогоод гарахдаа үүдэнд нь өлгөөтэй байсан хөр өнгийн нимгэн куртикийг аваад гарсан. Тэгээд шууд гэртээ ирээд хулгайлсан зурагтаа ломбардад тавье гэж бодоод эхлээд Цамбагарав руу алхаад такси бариад гэрийн гадаа ирсэн ба таксины жолоочийг хүлээж байгаарай гэж хэлээд тэр гэр рүү орж зурагтаа цэнхэр өнгийн уутанд хийж ороогоод тэр айлаас хулгайлж авсан хар өнгийн нимгэн куртикийг өмсөөд гарсан. Тэгээд такситайгаа 19-ийн ломбард нь дээр ирээд хүнд үзүүлж байтал гаднаас хүүхэн, залуу хоёр орж ирээд “та хоёр наад зурагтаа яаж гэж байгаа юм гэхээр нь тавих гэж байна” гэж хэлсэн. Тэгээд зурагтыг уутнаас нь задлаад ломбардны хүнд харуултал “нөгөө хүүхэн, залуу хоёр наад зураг чинь манай зурагт мөн байна гээд цагдаа дуудсан...Тухайн үед нийтийн байрны маань төлбөр нэхэгдээд байсан учраас хулгай хийсэн...би 2017 оны 9 дүгээр сараас хойш нийтийн байранд амьдарсан. Сард 150.000 төгрөг төлдөг бөгөөд урдны ганц хоёр сарын түрээсийн үлдэгдэл мөнгө нь нэмэгдээд 400 гаруй мянган төгрөг болсон байсан...би 32 инчийн Toshiba брэндийн зурагт, хар өнгийн эрэгтэй хүний нимгэн куртик, улаан эрээн өнгийн куртик зэргийг хулгайлсан...өөр зүйл аваагүй...Зурагтын залгуураар нь салгах явцад DVD тоглуулагч газар унаж байсан...Санаатай унагаасан юм байхгүй, утсанд нь орооцолдоод унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59),
8. Хохирлын үнэлгээ (хавтаст хэргийн 102),
9. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 64), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66, шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 68-74), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 97, 100-101) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.Болдбатад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагч: Шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт,
Шүүгдэгч улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч П.Бнь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 195 тоотод, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, шунхайн сэдэлтээр, хялбар аргаа мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, иргэн О.Эын байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдад 260.650 төгрөгийн хохирол учруулсан болох нь,
- Хохирогч О.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ...манай хүүхэд над руу утсаар яриад “аав гэрт хулгай орсон байна ямар ч байсан зурагт алга болсон байна гэж” ярьсан. Тэгэхээр нь эхнэр бид хоёр хулгайч нар ломбарданд зурагтыг тавих магадлалтай гээд машинаа зогсоол дээр тавьж байрлуулаад Хархорин захын арын 19-р байрны ломбардуудаар орж хайгаад...явж байхад баруун талаас үл таних хоёр залуу цэнхэр өнгийн том гялгар уутанд хийчихсэн зурагт тэврээд бид хоёрын орж зурагт асуусан ломбард руу явж орсон. Тэгэхээр нь бид хоёр сэжиглээд тэр хоёр хүний араас ороход... тэр хоёр залуу ломбардны хүнд гялгар уутнаасаа зурагтаа гаргаж ирээд харуулахаар нь ойртоод харсан чинь манай гэрээс алдагдсан Toshiba маркийн зурагт мөн байсан. ...Гэртээ ирээд харсан чинь гэрийн хаалганы цүүг нь суга татчихсан байсан...зурагтын тавиурын доор байсна хөр өнгийн DVD-г шидээд хагалчихсан асахгүй байсан. Мөн миний хар өнгийн гялгар материалаар хийсэн хавар намрын нимгэн богино куртик, улаан алаг дотроо үстэй, богино куртик, манай хүүхдийн өнгөрсөн жил 110.000 төгрөгөөр худалдан авсан эрэгтэй хүүхдийн пелник куртик, эрэгтэй хүүхдийн хар саарал өнгийн өвдөг, бөгс хэсгээрээ цайралттай жинсэн шинэ өмд, манай бага охины ноосон цамц, эхнэр Згийн савхин бээлий зэрэг зүйл тус тус алдагдсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-26),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7),
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-15, 17-20),
- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан...” (хавтаст хэргийн 41-42),
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 16),
- Гэрч Б.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр...17 цагт гэртээ ирэхэд манай гэр онгорхой байсан. Зүүсэн цоожийг нь суга татаад яваад орсон байсан. Гэрт ороход 32 инчийн Toshiba маркийн зурагт, хүүхдийн хар пленек, улаан цагаантай куртик, хар жинсэн өмд тус тус алга болсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),
- Гэрч Б.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг хүн замын цагдаагийн хэлтсээс баруун тийшээ эргэж ногоон өнгийн нийтийн байранд ороод 32 инчийн хар зурагт аваад Сонгинохархайн дүүргийн 17 дугаар хороо, Хархорины зүүн талын ломбардад очсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),
- гэрч Б.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр ...орой 16 цаг өнгөрөөд гэртээ ирсэн чинь гэрийн хаалганы цүүг эвдлээд хулгай орсон шинжтэй байхаар нь гэртээ яваад ортол зурагтын тавиур дээр байсан 32 инчийн Тоshiba брэндийн зурагт, ахын 2 ширхэг куртик, дүүгийн өмд, пелник зэрэг эд зүйлс алга болсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),
- Арван найман насанд хүрээгүй гэрч Аминагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед гэртээ ирсэн чинь...хулгай орсон...зурагтын тавиур дээр байсан 32 инчийн хар өнгийн Тоshiba маркийн зурагт DVD тоглуулагч, баруун талын орны хажууд газар уначихсан, хөргөгчний хаалга хагас онгойчихсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37)
- Шүүгдэгч П.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өдөр гэрээсээ гарч мөнгө олмоор санагдаад тухайн үед амьдарч айсан нийтийн байрнаасаа гараад хойшоо гудамж дагаад алхаж явтал нэг айлын гэр нь цоожтой байхаар нь орж хулгай хийе гэж бодоод эсрэг айлын хашааных нь үүдэнд тамхи татаж хэсэг зогссон. Тэгээд хашааных нь хаалгыг онгойлгон орж гэрийн зүүн талд газар байсан төмрөөр цоожийг нь хөшин ороод зурагтын тавиур дээр байсан 32 инчийн Toshiba брэндийн LCD зурагтыг аваад орон дээр нь байсан улаан эрээн өнгийн куртикээр ороогоод гарахдаа үүдэнд нь өлгөөтэй байсан хөр өнгийн нимгэн куртикийг аваад гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59) зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч П.Болдбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
-Улсын яллагчаас П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
- Шүүгдэгч П.Бгэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэрээс хулгайлсан зарим эд зүйлийг хулгайлаагүй эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтээс доогуур хэмжээгээр хорих оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Бад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Бад 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өмнө нь хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хэдий ч энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй бөгөөд нөгөө талаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хохирогчид учруулсан хохирлыг гэмт хэрэг үйлдсэн даруй хохирогчид буцаан өгсөн зэргийг харгалзан ял оногдуулсан болно.
III. Бусад асуудлаар
Хохирогч О.Э нь гэмт хэргийн улмаас хохирол учирсан болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгчээс уг гэмт хэргийн гэм хорын зардалд болох 98.650 төгрөгийг П.Баас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 6 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч П.Бнь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс (хавтаст хэргийн 116-117) мөн оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 8 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн 1708 0000 0285 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт П.Ббыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Боыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Бад оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 8 (найм) хоногийг түүний ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баас 98.650 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж хохирогч О.Эад олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч П.Бад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ