Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 90

 

2016.08.17 Дугаар-90

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/0081/Э
    Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
    Улсын яллагч: Я.Сансар
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам
Иргэдийн төлөөлөгч: М.Отгонжаргал
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Ганхуяг
    Шүүгдэгч: А.Гантөр нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, 103 дугаар зүйлийн 103.2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Гантөрд холбогдох 201623000086 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хэнтий аймгийн Биндэр суманд 1991 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, эхнэрийн  хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны 101-128 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэл үгүй Боржигон овогт Ариунаагийн Гантөр /РД: СЖ91041712/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
 Шүүгдэгч А.Гантөр нь архи согтуууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн нутаг “Хонхор” гэх газар оршин суух иргэн Ө.Ариунмаагийн гэрт бага насны буюу 8 настай А.Нямжаргалыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хүч хэрэглэхээр заналхийлж 2 гуяны завсараар нь бэлэг эрхтнээ хийж хүчиндэхийг завдсан, мөн өөрийн биед бэлгийн замын халдварт өвчин байгааг мэдсээр байж А.Нямжаргалд халдаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А.Гантөр нь согтуугаар 2016 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн нутаг “Хонхор” гэх газар оршин суух иргэн Ө.Ариунмаагийн гэрт бага насны буюу 8 настай А.Нямжаргалыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хүч хэрэглэхээр заналхийлж 2 гуяны завсараар нь бэлэг эрхтнээ хийж хүчиндэхийг завдсан, мөн өөрийн биед бэлгийн замын халдварт өвчин байгааг мэдсээр байж А.Нямжаргалд халдаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Насанд хүрээгүй хохирогч А.Нямжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 3в ангид сурдаг. 2016 оны 03 дугаар сарны 19-ний өдөр манай ээж хөдөө айлын ямаа самнахаар явсан. Ээжийг хөдөө явсан хойно гэрт төрсөн өх Шинэтөр, төрсөн дүү Хөхтэнгэр болон Шинэтөр ахын найз охин Ариунтуул эгч нарын хамт гэртээ үлдсэн. ... Тэгээд бид нарыг орой гэртээ унтаж байхад шөнө манай гэрт Гантөр ах ирээд шууд миний унтаж байсан орон дээр ирээд миний хажуугаар хэвтсэн. Тэгээр Гантөр намайг өмдөө тайл гэхээр нь би үгүй үгүй гэсэн чинь Гантөр ах Шинээ та 2-г ална шүү гээд байсан Гантөр ах надад Шинээ та хоёрыг ална шүү гэдэг үгээ байн байн хэлээд байсан. Тэгж байгаад Гантөр ах миний өмдийг тайлсан. Миний өмдний нэг талын гуяыг бүтэн тайлаад нөгөө талын гуяыг өвдөг хүртэл тайлаад Гантөр ах миний дээр гараад хэвтсэн. Гантөр ахыг миний дээр гараад хэвтэхээр нь би уйлсан өмдийг тайлсан Гантөр ах миний дээр гарч байгаад өөрийнхөө бэлэг эрхтэн/боожгой/-г гаргаад миний 2 гуяны хооронд хийсэн. Гантөр ахыг миний дээр гараад бэлэг эрхтэн боожгойгоо гаргаад миний 2 гуяны завсраар хийгээд байхад миний салтаанд шээсэн юм шиг нойтон болсон. Тэгж байхад Шинэтөр ах босож ирээд намайг яагаад уйлагнаад байгаа юм гээд Гантөр ахыг миний орон дээрээс татаж буулгасан. Шинэтөр ахыг орон дээрээсээ босож ирэхэд Гантөр ах миний дээрээс буусан тэгээд Шинэтөр ах миний хучиж байсан хөнжлийг татаж намайг харсан тэр үед би өмдгүй байсан тэгээд Шинэтөр ах Гантөрийг нэг удаа яаж байгаа юм бэ чи гээд өшиглөсөн. Тэгээд Гантөр ах зүүн талын орон дээр очоод суусан. Дараа нь би орон дээрээ дүүтэйгээ хамт унтсан. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-19 хуудас/
Гэрч О.Ариунтуулийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 03 дугаар сарын 20-ны орой 21 цаг 30 минутын үед Шинэтөрийн хамаатны ах нь гээд Гантөр гэдэг залуу хөдөөнөөс ямаа самнаад явж байгаа гээд ирсэн. Гантөр ах нь Шинэтөрийн гэрт ирээд пиво ууя гээт Шинэтөрийг дэлгүүрлүү явуулахаар нь би хамт явсан чинь дэлгүүр хаачихсан байсан. Тэгээд тэр орой ямар нэгэн архи дарс уугаагүй унтсан. 2016 оны 03 дугаар сарын 21-ний өглөө босоод Гантөр ганцаараа гэрээс гарч яваад эргээд ирэхдээ бэлэн мөнгөтэй ирсэн. Тэгээд Шинэтөрийг дэлгүүр  лүү яваад пиво аваад ир ууя гэж хэлэхээр нь манай найз залуу гэрээсээ гарч яваад дэлгүүрээс 1 ширхэг 2,5 литрийн боргио гэх пиво авчирсан 2 дахь удаагаа яваад авчирсан пивийг мөн адил Шинэтөр Гантөр 2 хувааж уусан, пиво дуусаад байхад Гантөр дахиж мөнгө өгөөд Шинэтөрийг дахиад дэлгүүрлүү явуулсан. Шинэтөр яваад ирэхдээ 1 ширхэг 2,5 литрийн боргио пиво авчраад Гантөртэй хувааж уусан. Гантөр, Шинэтөр 2 пиво ууж байхдаа Шинэтөр нь Гантөрийг та яагаад манай бурханы архийг ууж байгаан бэ гэж хэлж байсан та ууж болохгүй шүү дээ гэсэн миний ойлгосноор Гантөр өмнө ирээд байхдаа бурханых нь архийг ууж байсан юмшиг байна лээ тэгээд Шинэтөрийг хэлэхэд Гантөр битгий хуц гэж хэлсэн. Тэгээд Гантөр, Шинэтөр хоёр энэ асуудлаасаа болж хоорондоо зодолдсон тэгэхээр нь би айгаад Шинэтөрийн 2 эмэгтэй дүүг аваад гэрээс гарч гадаа суусан гэрт Шинэтөр, Гантөр 2 хоорондоо зодолдоод болихгүй байсан тэгэхээр нь би 2 дүүтэй нь цуг хүн дуудах санаатай зүүн талын айлаар орсон чинь нэг настай хүн байхаар нь буцаад гарсан. Тэгээд иргээд ирсэн чинь Шинэтөр ганцаараа байсан. Гантөр ах гараад явсан гээд байхгүй. 2016 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед Гантөр манай гэрийн хаалгыг тогшоод байсан тэгтэл гэрийн хаалга өөрөө онгойчихсон. Тэгсэн Гантөр орж ирээд шууд Шинэтөрийн 2 эмэгтэй дүүгийн унтаж байсан орлуу очоод өвөрт нь ороод хэвтсэн. Тэгээд хэвтэж байсан чинь Шинэтөрийн дүү Нямжаргал уйлахаар нь би гэрэл асаагаад харсан чинь Гантөр өмсөж байсан өмднийхөө тэлээг янзлаж байсан тэгэхээр нь би Шинэтөрд босоочээ Гантөр ах чинь дүүг чинь оролдоод байгаа юм бишүү гэж хэлсэн. Тэгэхэд Шинэтөр босож очоод Гантөрийг нөгөө орлуу очиж унт гэж хэлээд хэвтсэн. Тэрнээс хойш зүгээр унтсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/
Гэрч Б.Шинэтөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би Гантөр ахыг шөнө гэрт орж ирэхийг нь мэдээгүй. Тэгсэн намайг унтаж байхад Ариунтуул намайг сэрээгээд Гантөр ах чинь дүүг чинь оролдож байгаа юм бишүү гэж хэлсэн тэгэхээр нь би гэрлээ асаагаад сонссон чинь манай дүү Нямжаргал яая гээд дуугарсан, тэгэхээр нь би гэрлээ асаагаад босоод очоод Гантөр ахыг орноос нь татаж унагаагаад нөгөө орлуу оч гэж хэлсэн. Намайг Гантөр ахыг Нямжаргалын хэвтэж байсан орон дээрээс татаж авахад тэлээгээ тайлчихсэн нөгөө талынх нь өвдөг хүртэл шувталсан байсан. Манай дүүгийн турсикийг нь хүртэл тайлсан байсан. Тэгээд Гантөр ахыг зүүн орон дээр унтуулаад өглөө боссон чинь Гантөр ах байхгүй гараад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/
Гэрч Базаргүрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Бэлгийн замын заг хүйтэн, трихомоназ өвчин нь эмэгтэй хүний 2 гуяны завсраар эрэгтэй бэлэг эрхтэн хийсэн тохиолдолд эрэгтэй хүнээс уг өвчинүүд нь халдах боломжтой. Учир нь гэвэл уг өвчнөөр өвдсөн үед эрэгтэй хүний бэлэг эрхтэнээс идээ, идээрхэг шингэн, мөн бэлгийн харилцааны дараа үрийн шингэн гарч байгаа үед эмэгтэй хүний бэлгийн их уруул, үүдэвчинд эрэгтэй бэлэг эрхтэнээс ялгарсан ялгадас нь хүрсэн тохиолдолд дээрх өвчнүүд халдварлана. Эрэгтэй хүний бэлэг эрхтэнээс ялгарч байгаа шингэн ялгадасанд өвчний нян явж байдаг юм. Эмэгтэй хүний 2 гуяны завсраар эрэгтэй хүн бэлэг эрхтэнээ хийж байгаа тохиолдолд эмэгтэй хүний үтрээний их уруул үүдэвчинд хүрэх магадлал улам их болно учир нь бага насны хүүхдийн бие жижиг байх учраас үтрээний их уруул үүдэвчинд хүрсэн байх боломжтой. Эрэгтэй хүн бэлгийн замын тэмбүү өвчтэй байж байгаад эмэгтэй хүнд халдаасан тохиолдолд эмэгтэй хүн бэлгийн замын тэмбүү өвчин авсан байх шинж нь дунджаар 21 хоногийн орчимд илрэх ёстой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 005 дугаартай:  “..Хохирогч А.Нямжаргалын биед механик гэмтэл тогтоогдоогүй. Гэмтэл тогтоогдоогүй тул ямар хүчин зүйлийн, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэхийг тогтоох шаардлагагүй. Гэмтэл тогтоогдоогүй тул гэмтлийн зэрэг тогтоох шаардлагагүй. Гэмтэл тогтоогдоогүй тул хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг тогтоох шаардлагагүй. А.Нямжаргал нь бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоох боломжгүй байна. Үтрээнд үзлэг хийгээгүй тул онгон хальс урагдсан эсэхийг тогтоох боломжгүй. Онгон хальс бүтэн эсэхийг тогтоогоогүй тул шинэ болон хуучин урагдалтай эсэхийг тогтоох боломжгүй. Хохирогч А.Нямжаргал нь бэлгийн замын халдварт өвчин болох заг хүйтний гаралтай үтрээний үрэвсэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 41 хуудас/
 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2939 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/
А.Гантөр яллагдагчаар өгсөн: “...Ариунмаа эгчийн гэрт очиход гэрийнх нь хаалга цоожтой байхаар нь хаалгыг нүдэж тогшсон. Тэгээд хаалга онгойлгохгүй байхаар нь гэрийнх нь хавтсаар гараа хийгээд гэрийнх нь хаалгыг онгойлгоод орсон. Би Ариунмаа эгчийн гэрт ороод хэнтэй ч юм ярилгүй шууд гэрийн хойд талд байх орлуу очоод хэвтсэн. Уг орон дээр Нямжаргал дүүтэйгээ унтаж байхаар нь хажуугаар нь ороод хэвтсэн. Би Нямжаргалын өмдний нэг талын гуяыг бүтэн тайлаад нөгөө талын гуяыг нь өвдөг хүртэл тайлсан. Тэгээд би өөрийнхөө өмдний тэлээг тайлаад өмднийхөө цахилгааныг буулгаад өөрийнхөө өмдийг өвдөгний дээд тал хүртэл тайлаад Нямжаргалын дээр нь гарсан. Нямжаргалын 2 гуяны завсраар хийгээд хөдөлсөн. Намайг Нямжаргалын 2 гуяны завсраар бэлэг эрхтэнээ хийгээд удаагүй байхад Шинэтөр босож ирсэн би Шинэтөрийг босож ирж байгааг мэдээд Нямжаргалын дээрээс буугаад хажуугаар нь хэвтээд өөрийнхөө өмдийг татсан. Тэгэхэд Шинэтөр надруу ирээд намайг орон дээрээс татаж буулгасан. Тэгсэнээ Шинэтөр дүүгийнхээ унтаж байсан хөнжлийг сөхөж  хараад эргээд надруу ирээд чи яаж байгаа юм бэ гээд миний нүүр лүү нэг цохисон. Тэгэхээр нь би Ариунмаа эгчийн гэрийн зүүн талд байх орон дээр очоод сууж байгаад суугаагаараа унтсан байсан. Тэгээд унтаж байгаад даараад сэрээд үүрээр Ариунмаа эгчийн гэрээс гараад явсан.... тухайн үед миний сэрэл хөдлөөд Нямжаргалын өмдийг тайлмаар санагдаад байхаар нь өмдийг нь тайлсан юмаа... Би тухайн үед согтсон байсан болохоор өөрийнхөө үйлдлийг хянаж биеэ барьж чадахгүй уг үйлдлийг хийх болсон... Намайг Нямжаргалын өмдийг тайлах гэж байхад үгүй гээд гараараа өмдөө барихаар нь би Нямжаргалын өмдөө барьж байсан гарыг нь тавиулаад өмдийг нь хүчээр тайлсан... Нямжаргалын дээр нь гараад 2 гуяны завсраар нь бэлэг эрхтэнээ хийгээд хөдөлж байсан. Намайг хөдөлж байх үед Шинэтөрийг сэрэхээр нь би Нямжаргалын дээрээс нь буугаад араар нь хэвтсэн. Би тухайн үед дур тавиагүй байх гэж бодож байна... намайг Биндэр суманд ирээд байхад хөдөө Гөгө гэх хүний ямааг самнаж байхад миний бэлэг эрхтэнээс шээсний сүвнээс ногоон өнгийн идээрхэг зүйл гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78 хуудас/
Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /хх-ийн 55-57-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Гантөрийн бага насны буюу 8 настай А.Нямжаргалыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хүч хэрэглэхээр заналхийлж 2 гуяны завсараар нь бэлэг эрхтэнээ хийж хүчиндэхийг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь заасан гэмт хэрэг байна.
Өөрийн биед бэлгийн замын халдварт өвчин байгааг мэдсээр байж насанд хүрээгүй А.Нямжаргалд халдаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирсон насанд хүрээгүй хохирогч болон түүний асран хамгаалагч Ө.Ариунмаа нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэл, түүний хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэлийг оногдуулж, эдэлвэл зохих хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

        1. Шүүгдэгч Боржигон овогт Ариунаагийн Гантөрийг бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хүчиндэхийг завдсан, насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Гантөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3  дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 04 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гантөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялын зарим болох 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 05 жилийн хугацаагаар тогтоосугай.
       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гантөрд оногдуулсан 5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гантөрийн цагдан хоригдсон 138 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Гантөрд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 


      ДАРГАЛАГЧ                             Ц.МӨНХТУЛГА

                                              ШҮҮГЧИД                            Д.ГАНЗОРИГ

                                С.НАСАНБУЯН