| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/01001/И |
| Дугаар | 00871 |
| Огноо | 2017-09-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 00871
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 142/ШШ2017/00871
Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 25-р хороо, Одонтын 1707 тоотод оршин суух, Жалайр овогт Д.Д /Регистрийн дугаар: МЗ79081501/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 45-05 тоотод оршин суух, Боржигон овогт Ж.Ч / Регистрийн дугаар: МЭ71061478/
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Ч-той 1996 онд танилцаад 2003 онд бидний дундаас хүү Ч.Э төрсөн. 2003 оноос хойш Ж.Ч нь өөр хүнтэй амьдарч байгаа бөгөөд Хүү Ч.Э эдийн засгийн тусламж үзүүлдэггүй. Тиймээс хүү Ч.Энх-Амгаланг өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. 2003 оноос өнөөдрийг хүртэл хугацааны тэтгэлэг нөхөн гаргуулах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Мөн Улаанбаатар хотоос ирж очсон хоол унааны зардал болох 150,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Ж.Ч шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ж.Ч би хүү болох Ч.Э ээж болох Д.Д-ийн асрамжинд үлдээхэд татгалзах зүйл байхгүй. Мөн хүү Ч.Э-д урд жилийн тэтгэмжийг олгож чадахгүй болно. Эрхэлсэн тодорхой ажилгүй, сарын тодорхой орлогогүй байна. Шүүхийн шийдвэр гарснаас хойших тэтгэмжийг өгөх боломжтой. Урьд өмнө нь хүүгээ харж үзэж байсан. Цаашид ч харж, материалаг зүйлсээр тэтгэх болно. Мөн цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Ж.Ч-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Ж.Ч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн зөвшөөрч байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
Зохигчид 1996 онд танилцаж, гэр бүл болон 2003 онд гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн лавлагаагаар, гэрлэгсдийн дундаас хүү Ч.Энх-Амгалан 2003 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь талуудын тайлбар, “Цэцэг хайрхан” ӨЭМТөвийн тодорхойлолт, Сонгоинохайрхан дүүргийн 104 дүгээр бүрэн дунд сургуулийн тодорхойлолт, Ч.Энх-Амгалангийн Г-248 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцол, хувийн таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүү Ч.Энх-Амгалан нь эхийн хамт амьдарч байгаа ба хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр хариуцагч хүүхдийн асарамжийн талаар маргаагүй зөвшөөрч байгаа, бусад нөхцөл байдлыг харгалзан эхийн асрамжинд үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх тухай эцэг, эхийн үүргийн талаар болон эд хөрөнгийн талаар зохигчид маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Харин 2003 оноос өнөөдрийг хүртэл хугацааны тэтгэлэг нөхөн гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Учир нь нэхэмжлэгч урьд нь шүүхэд хандаж байгаагүй, тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй, хариуцагч тэтгэлэг төлөхөөс санаатайгаар зайлсхийж байсан баримт хэрэгт байхгүй байна. Нэхэмжлэгч хариуцагчаас 150,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч дээрхи мөнгийг төлж барагдуулсныг нэхэмжлэгч зөвшөөрч байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 75,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ч-оос 75,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д.Д, Ж.Ч нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Ч.Э-г эх Д.Д-ийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-т зааснаар бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Ж.Ч-оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Хүүхдийн тэтгэлэг нөхөн тогтоолгох, 150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 75,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ч-оос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгосугай.
6.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН