Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2017/00494/И |
Дугаар | 00870 |
Огноо | 2017-08-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 00870
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 120 мянгат 10-13 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ФД69042101/, Илжигэн овогт Б.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг багийн 3-55 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ФА64042002/, Самбуу овогт С.С-д холбогдох
“800,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Бг шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Б.Б нь С.С-д 2013 оны намар 800,000 төгрөгийг амаар харилцан тохиролцож зээлдүүлсэн болно. С.Снь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй ба утсаар мөнгөө өгөөч гэхээр зээлтэй байна, удахгүй төлнө хүлээж бай гэсээр хүлээлгэсэн юм. Би нэг жил гаран утсаар ярилцдаг байсан боловч хувийн шаардлагаар Улаанбаатар хот руу шилжсэн болно. Энэ хугацаанд би С.С-ийг гуйсан ба одоо хийж чадахгүй зээл дуусангуут төлөхөөр байна гэдэг байсан юм. Одоо зээл нь дууссан байх гэж найдаж байна. С.Сарангэрэл нь одоо ДЦС-д архивч хийж байгаа ба би ажилгүй, биедээ эмчилгээ хийлгэмээр байна. Энэ хүнийг одоо төлөх боломжтой болсон гэж бодож байна. С.С нь 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр надаас зээлдэж авсан 800,000 төгрөгийг 2 хувааж төлөх тухай өөрийнхөө гараар баталгаа болгож баримт бичиж өгсөн болно. Иймд С.С-ээс 800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.С шүүхэд гаргасан тайлбартаа. С.С миний бие иргэн Б.С-ээс 2011 оны 05 дугаар сард 800,000 төгрөгийг зээлж авсан. 2012 оны 1-р сард мөнгөө өгч дууссан. Гэтэл 2013 оны намар, хаварыг нь мартсан байна. Би Сараагийн эгч нь байна, чамд өгсөн мөнгө миний мөнгө байсан 800,000 төгрөг авна гэж ажил дээр ирсэн. Би чамаас аваагүй, би өөрийг чинь танихгүй, тэгээд ч би Сараагаас зээлсэн, авсан мөнгөө төлөөд дууссан шүү дээ гэж хэлсэн. Хэд хэдэн удаа ирсэн. Дараа нь нэг хүүхэн дагуулж ирээд, энэ хүнээс авсан мөнгө шүү дээ гээд л, нөгөө хүүхэн нь над руу доромжпож басамжилж, дээрлэхсэн харцаар харьцаж байсан. Ажлаа хийхэд хүртэл хүндрэлтэй, харуул хамгаалалт удирдлагуудад хэлээд арга хэмжээнд орох байдалд хүрсэн. /онцгой объёкт руу гадны хүн нэвтрүүлсэн/ гэж. Би сүүлдээ хамт ажиллагсдаасаа ичээд байж суух аргагүй болоод арга барагдаад залхаад, 2013 оны 10 сард 150,000 төгрөг, 11-р сарын 14-нд 100,000 төгрөг 12-р сарын 16-нд 30,000 төгрөг өгсөн. Тухайн үед 150,000 төгрөг өгөөд гарын үсгийг нь авч байсан, одоо надад байхгүй олон жилийн өмнөх юмыг үгүй хийсэн л байх байхгүй байна. Сараад би 972,000 эгчид нь 280,000 төгрөг нийт-1,252,000 төгрөг болгож өгсөн байсан. Би ч өөрөө арай бага мөнгө хүүнд нь өгсөн гэж бодогдоод санаа зовж л байсан. Сарааг эгчийгээ явуулсан юм байна гэж бодсон. Уул нь Сараа надад: одоо болно эгч минь гэж хэлээд /972,000/-ийг өгөөд бид 2-н асуудал дууссан юм. Намайг оюутан байхаасаа сайн мэддэг учраас их л итгэж тусалсан болохоор баярлаж л байсан. Би Б.С-д танай эгч гэж хүн 3-4 удаа л дээр ирээд, ажил хийлгэхгүй дарамт үзүүлж, үйл хөдлөлөөрөө доромжилоод хэцүү байна гэж хэлэхэд: надаас аваад авсан мөнгөө өгч дуусгасан байхад та өөр хүнтэй харьцах шаардлагагүй ш дээ гэсэн. Би Сарааг л эгчийгээ над руу явуулж гэж ойлгож байсан чинь надтай уулзаад мөнгө аваад байгааг мэдээгүй байсан. Ийм учраас дээрхи тайлбарын дагуу Б.Б-ээс нэг ч төгрөг зээлээгүй харин ч хоёр хүний хооронд зохилдуулж надаас мөнгө авсан байна гэж би ойлгож явдаг. Тэгэхээр Б.Б-т өгсөн мөнгийг өгөх ёстой л байсан бол Б.С-д л өгөх байсан. Энд би хэнд ч нэг ч төгрөг төлөх ёсгүйг хуулийн дагуу үнэн зөв шийдэх байх гэжээ.
Хариуцагч С.С шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Би Б.С-ээс 1 сая биш 800,000 төгрөгийг 10 биш 9 хувийн хүүтэй авсан. Бөөн өгч чадаагүй, цувуулж нийт 972,000 төгрөг өгсөн. Б.Б-ээс аваагүй. Энд эгч дүү 2 үгээ нийлүүлж гүтгэж байна. Үнэхээр төлж дуусаагүй бол би ингэж хүн чирэгдүүлж нэр хүндээ алдан явах ухамсар дорой хүн биш, 900,000 төгрөгийг 1 сая гэж, эгч рүүгээ шилжүүлсэн, Б 2013 онд гэж бүгд зохиож бичсэн байна. Анх авахдаа бичиг баримт үйлдээгүй, өгөхдөө ч гарын үсэг баримт аваагүй. Яагаад гэвэл Б.С миний дүүгийн дотны найз учраас би итгэхгүй үйлдэл хийгээгүй. Б-ийг дарамтлаад байхаар нь хэцүү дарамттай санагдаад 800,000 төгрөгийг төлнө гэж өгсөн. Тэрнээс хойш би урд 30,000 төгрөг өгсөн, мөнгөнөөсөө дутуу бичсэн байсан. Нийт 1,310,00 төгрөг өгсөн. 900,000 төгрөгөнд нийт 410,000 төгрөгийн хүү өгөхөөр болохгүй дутуу хуулинд харш байгаа үгүйг би мэдэхгүй байна. Ямар ч байсан авсныгаа нэмж өгсөн. Хэрэв ийм бол миний дүү С-д өгсөн мөнгөнийхөө хүүг авах ёстой юм байна. 2011 оноос хойш 6 жил болж байна. Хуулийн хугацааг харах байх. Би хүн хохироогоогүй гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б хариуцагч С.С-д холбогдуулан 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа.
Нэхэмжлэгч нь 2013 оны намар хариуцагчид 800.000 төгрөгийг амаар тохиролцон зээлдүүлсэн, хариуцагч дараа нь мөнгийг 2 хувааж төлнө гэж бичгээр гарын үсэг хийж өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд мөнгийг Б.Б-ээс биш түүний дүү Б.С-ээс авсан. Б.С-д 972.000 төгрөг, Б.Б-т 338.000 төгрөг нийт 1,310,000 төгрөг төлсөн, даанч гарын үсэг хийлгэж аваагүй, баримт байхгүй болохоор эдгээр хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Б.Б хариуцагч С.С-д 2013 оны намар 800,000 төгрөгийг зээлдүүлсэн тал дээр талууд маргаж байх боловч 2013.01.08-ны өдөр С.С-ийн иргэн Б.Б-т 2013 оны 02 дугаар сарын 28-наас өмнө 800,000 төгрөгийг 400,000 төгрөгөөр 2 хувааж төнө гэсэн баримт үйлдэж С.С гарын үсэг зурж баталгаажуулсан /хх-3/ байна. Энэ баримт хуурамч эсэх, С.С-ийн гарын үсэг мөн эсэх дээр хариуцагч маргаагүй, уг бичгэн дээрх гарын үсэг өөрийнх нь гарын үсэг гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн түүнд төлсөн гэж байгаа мөнгөнөөс нийт 130,000 төгрөг авсанаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд бусад мөнгийг төлсөн гэдгээ хариуцагч нотолж чадахгүй, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 130.000 төгрөгийг хасаж, нийт 670.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч С.С-ээс 670,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 130,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч С.С-ээс 20,230 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
4.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАС