Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1616

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа, улсын яллагч Н.Гэрэлмаа,

 

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ “Мазо” ХХК-д дизайнер, зурагчин ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 23 дугаар хороо, Хангайн 66 дугаар гудамжны 6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1119 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.Б

 

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.БЭ.Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0624 11790 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

 

Э.Б нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Солонго Принт” хэвлэх үйлдвэрийн байранд ажилтан А.Дөлгөөний 270.000 төгрөгийн үнэтэй “Самсунг Эс-7” маркийн гар утсыг ажлын захиалга авсан, зургийг нь дарчихаад өгье хэмээн хуурч мэхлэх аргаар залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: Би 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ажил дээрээ очоод байж байтал миний танил Бааска гэх хүн намайг Дэлгүүрийн хаяг хийгээд өг гэсэн юм. Тэгээд би тэр дэлгүүрийнх нь хаягийг хийхээр болоод Бааскатай хамт 100 айл руу явж материал судлах

 

2

 

 

шаардлагатай болсон ба надад өөрт гар утас байгаагүй учир хамт ажилладаг Дөлгөөн гэх залуугийн “Самсунг Галакси Эс-7” маркийн гар утсаар нь зураг авчихаад эргүүлээд өгье гэж хэлээд түүнээс утсыг нь гуйж авсан юм. Тэгээд Бааскатай хамт 100 айл ороод явж байтал бороо ороод байхаар нь материалаа дараа харъя гээд Бааска надаас салаад явсан юм. Тэгээд бороо ороод байхаар нь би ажил дээрээ эргэж ирээгүй Дөлгөөний гар утсыг нь аваад явж байгаад халааснаасаа хулгайд алдчихсан. Тэгээд Баянхонгор аймаг явчихаад ирсэн чинь ийм асуудал болсон байсан гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Дөлгөөний: ...Би 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 4-р хороо “Солонго принт” ХХК-д ажилд орсон юм. Улмаар уг газраа ажиллаж байхад хамт ажилладаг ах болох Э.Б нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ах нь нэг товгор үсэгний захиалга авчихлаа энүүхэнд ойрхон ах нь гялс зургийг нь аваад хэмжээг нь бас аваад ирье, ахдаа утсаа өгч бай гэж гуйхаар нь би утсаа уг хүнд өгсөн. Тэгээд яваад өгсөн, ирэхгүй байхаар нь би өөрийн утас руугаа залгахад Э.Б ах утас аваад ах нь хэмжээг нь авсан бас урьдчилгаа мөнгөө ч авчихлаа, одоо 100 айл руу явж байна, тэндээс материалаа аваад очъё гэж хэлсэн. Тэгээд эргэж ирээгүй, маргааш нь ч ирээгүй, миний утас унтраад таг болсон. Тэгээд би даргаасаа асуухад манайд тийм товгор үсэгний захиалга орж ирээгүй, мөн Э.Б ахын овгийг нь Т үсэг гэж хэлсэн. Төрсөн он, сар, өдөр, гэрийн хаяг мэдэхгүй, утасных нь дугаар байхгүй, утасгүй гэсэн. Э.Б нь эхнэртэй байсан гэсэн архи уудаг хүн байгаа, архи их уух дуртай хүн байсан...

 

...Манай урд талын “Орд” нэртэй хэвлэлийн газраар орж гарахдаа намайг

 

“Солонго принт”-д ажиллаж байгаа эсэх талаар асуусан гэсэн. Тэр нь ойролцоогоор 9 сар хавьцаа байх. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол бүрэн барагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 54-55 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Хасарын: ...2018.07.09-ний өдөр ажил дуусаад Э.Б явсан. Явахдаа Э.Б би Баянхонгор аймаг руу найз дээрээ очно, намайг хүрээд ир гэсэн гэж байсан. Наадам болоод бүх ажилчид амарсан юм. 2018.07.17-ны өдөр ажлаа хийж байхад Э.Б үдээс хойш ажил дээр ирсэн. Би ажлын гадаа утсаар ярьж байхад миний хажуугаар өнгөрч үйлдвэр рүү орчихоод 5 минут орчмын дараа буцаад гараад явсан. Би хөөе Э.Б юу хийж яваа юм бэ, хөдөө явна гэсэн яасан бэ гэж асуухад Э.Б хөдөө явахаа больсон, би урагшаа орчихоод удахгүй буцаад ирнэ гэж хэлээд явсан боловч ирээгүй. 2018.07.19-ний өдөр Дөлгөөнтэй яаралтай ярих гэхэд утас нь холбогдохгүй байсан ба Дөлгөөнийг ажил дээр ирэхээр нь асуухад уржигдар Э.Б ах намайг ажлаас дуудаж гаргаж ирээд урагшаа хаягний зураг аваад ирье гээд миний утсыг аваад алга болсон гэж хэлсэн. Ингэж анх Э.Б Дөлгөөний гар утсыг авсан талаар мэдсэн. Түүнээс хойш Э.Б манай ажил дээр ирээгүй. Хэргийн талаар миний мэдэх зүйл энэ байна...гэх мэдүүлэг /хх-ийн 9-

 

  1. дугаар тал/,
 

3

 

 

- “Дамно” үнэлгээний байгууллагын хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-

 

  1. дугаар тал/,

 

    • Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Э.Бгийн:

 

...Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ажил дээрээ очоод байж байтал миний танил Бааска гэх хүн намайг Дэлгүүрийн хаяг хийгээд өг гэсэн юм. Тэгээд би тэр дэлгүүрийнх нь хаягийг хийхээр болоод Бааскатай хамт 100 айл руу явж материал судлах шаардлагатай болсон ба надад өөрт гар утас байгаагүй учир хамт ажилладаг Дөлгөөн гэх залуугийн “Самсунг Галакси Эс-7” маркийн гар утсаар нь зураг авчихаад эргүүлээд өгье гэж хэлээд түүнээс утсыг нь гуйж авсан юм. Тэгээд Бааскатай хамт 100 айл ороод явж байтал бороо ороод байхаар нь материалаа дараа харъя гээд Бааска надаас салаад явсан юм. Тэгээд би ганцаараа Дөлгөөний гар утсыг нь аваад явж байгаад халааснаасаа хулгайд алдчихсан юм шиг байна лээ. Нэг мэдсэн чинь л утас алга болчихсон байсан. Тэгээд тэр өдөр би Баянхонгор аймаг явах ажил гарсан учир шууд Баянхонгор руу явчихсан ба тэндээ бараг 1 сар болж байгаад ирсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 63-

 

  1. дүгээр тал/,

 

      • Шүүгдэгч Э.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ажлын газрын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 28, 30, 37, 45-46, 49-51 дүгээр тал/,

 

  • Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 53 дугаар тал/,

 

  • Хохирогчийн хүсэлт /хх-ийн 65 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Э.Б нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Солонго Принт” хэвлэх үйлдвэрийн байранд ажилтан А.Дөлгөөний 270.000 төгрөгийн үнэтэй “Самсунг Эс-7” маркийн гар утсыг ажлын захиалга авсан, зургийг нь дарчихаад өгье хэмээн хуурч мэхлэх аргаар залилан авсан үйл баримт тус тус болсон байна.

 

Шүүгдэгч Э.Б нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Солонго Принт” хэвлэх үйлдвэрийн байранд ажилтан А.Дөлгөөний 270.000 төгрөгийн үнэтэй “Самсунг Эс-7” маркийн гар утсыг ажлын захиалга авсан, зургийг нь дарчихаад өгье хэмээн хуурч мэхлэх аргаар залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Э.Бг гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

4

 

 

Баянзүрх дүүргийн Прокуророос Э.Бгийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч Э.Б нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Солонго Принт” хэвлэх үйлдвэрийн байранд ажилтан А.Дөлгөөний 270.000 төгрөгийн үнэтэй “Самсунг Эс-7” маркийн гар утсыг ажлын захиалга авсан, зургийг нь дарчихаад өгье хэмээн хуурч мэхлэх аргаар залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Иймд Прокуророос Э.Б нь хохирогчийг хуурч гар утсыг нь шунахайн сэдэлтээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч байгаа гэм буруугийн санаатай буюу идэвхтэй үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хохирогч А.Дөлгөөн нь хохирлын 270.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ бичгээр гаргасан хүсэлтэндээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 65 дугаар тал/

 

Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Э.БЭ.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн

 

  1. 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боргилын Э.Бг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу
  1. 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Бд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

5.  Шийтгэх  тогтоол  уншиж  сонсгосноор  хүчинтэй  болохыг  дурдаж

 

5

 

 

Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Ч.АЛТАНЦЭЦЭГ