Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/216

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2020/0201/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Наранзаяа,

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

Хохирогч Б.У,

Иргэний нэхэмжлэгч Ч.М, Д.Н,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа,

Шинжээч Б.Амаржаргал,

Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ч.Эад холбогдох эрүүгийн 2018000000059 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Ч.Э /РД: /, Булган аймгийн Булган суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа ачаа ачдаг ажил хийдэг, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд нь шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөДий аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 01 дүгээр  сарын 30-ны  өдөр  Дархан-Уул аймгийн  Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр “..........” газ түгээгүүрийн  өмнөх зам дээр 26 тонн улаан буудай ачсан **-** ДАА улсын дугаартай Зил-130  загварын чиргүүлтэй авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөДд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөДий дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх заалтын А хэсэг,  12 дугаар бүлгийн 12.1, 12.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас тус зам дээр зогсож байсан хохирогч Б.Уын эзэмшлийн **-** УБК улсын дугаартай Лексус Эйч Эс 250 маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, хохирогч Б.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 4 сар 10 хоногтой У.Дий эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Нын биед  дагзны хуйх, ахар сүүлний хэсэгт зулгаралт бүхий шинэ гэмтэл тус тус учруулсан, Б.Уын эд хөрөнгөнд 4.078.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ч.Эын өгсөн: ... 2 машин зэрэгцэж зогсоод 2 залуу дугуй гаргаад байж байсан. Гүйцэд түрүүлэх үед жолооны хүрд ажиллахаа больсон гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Уын өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатараас Сэлэнгэ рүү явж байсан. Замд дугуй хагараад Н дугуй авч ирсэн. Тэгээд дугуйгаа солих гээд байж байтал юу болсныг мэдээгүй. Миний 2 хөл, 9 хавирга, зүүн гар гэмтсэн. Одоогийн байдлаар хөл дээрээ зогсож чадахгүй группт орсон. Гомдолтой байна. Шүүгдэгчээс нийт 7.522.000 төгрөг авсан. Одоо эмчилгээний зардал 1.788.511 төгрөг, шатахуун замын зардалд 450.170 төгрөг, машины засварын зардал 886.000 төгрөг, нийт 3.439.413 төгрөг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардал, цалингийн зөрүүгээ дараа нь жич нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Ч.Мн өгсөн: ... Хүүхдийн бие өвдөөд эмнэлэгт үзүүлсэн. “Саран клиник” эмнэлэгт зулайн эход харуулахад тархи нь хавагнасан гэсэн онош тавигдсан. Хүүхэд бөөлжөөд уйлагнаад байхаар нь эмнэлэгт хандсан. Хотод дахин үзүүлж Төмөр замын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Хэд хоногийн өмнө дахин бөөлжсөн учраас толгойг нь бариулсан. Гарсан бүх зардал болох 668.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Д.Нын өгсөн: ...Би тэр машиныг хараад “машин” гээд дүүгээ татсан. Би хойшоо шидэгдсэн. Би “яагаад осол гаргасан бэ?” гэж асуухад “жолооны хүрд мултарчихлаа” гэж хэлсэн. Би томографт үзүүлсэн мөнгө, шүүх шинжилгээ хийлгэсэн зардал нийт 193.500 төгрөгийг нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг,

Шинжээч Б.Амаржаргалын өгсөн: Хэргийн материалд авагдсан зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг, гэрэл зураг, холбогдох хүмүүсийн мэдүүлэгтэй танилцаж дүгнэлтийг гаргасан. Цастай байсан хэдий ч шороон хэсгийн өргөн нь машин зөрөх бүрэн боломжтой, хоорондын зайг харгалзан явах ёстой гэж үзээд шүүгдэгчийг Монгол Улсын Замын хөДий дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.1 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч С.Бын өгсөн: ...нөхрийнхөө дуудсанаар хэргийн газарт очиход манай нөхрийн машин, чиргүүл 2 уначихсан, нэг хүн газарт унасан байсан. Мөн нэг жижиг тэргийг араас нь мөргөсөн байдалтай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 85/,

Гэрч Б.Мын өгсөн: ...хэрэг болсон гэх газарт очиход Горгаз ШТС-ийн чанх урд зам дээр Лексус машины араас ЗИЛ-130 машин мөргөөд чиргүүлтэйгээ замын хажуу тал руу унасан байдалтай байсан. Тэгээд би хэргийн газрыг хамгаалалтад аваад машинд дайруулсан Лексус машины жолоочийг газарт хэвтэж байхад нь очиж үзэхэд машины урд дугуйнд мөргүүлсэн байдалтай замын хажуу талын хонхорт хэвтэж байсан ба намайг очиход ёолоод баруун гараас цус гоожчихсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 86/,

Гэрч Б.Бийн өгсөн: ...авто осолд орсон гэх Уыг хүлээн аваад биед нь үзлэг хийхэд баруун хөлийн гуя болон зүүн хөлийн шилбэ хавдар ихтэй, мурийж тахийсан байсан. Мөн зүүн гарын сарвууны хэсэгт 12 сантиметр орчим язарч урагдсан шархтай байсан. Уын Улаанбаатар хотод үзүүлсэн шинжилгээг зургийн хамт үзлээ. Нийт 8 хавирга хугарсан гэсэн байна. Нурууны нугалам бас хугаралтай байна. Энэ гэмтэл хугарлын зөрүү бага тул рентгенд харагдахгүй байж болно. Нарийн шинжилгээ болох компьютерын шинжилгээнд бүрэн оношлогдож дээрх хугарлууд илэрч гарсан байж болно. Энэ гэмтлүүд нь авто ослын үед авсан гэмтэл бэртэл болно гэх мэдүүлэг /хх-ийн 87-88/,

Гэрч Д.Эын өгсөн: Б.Уын биеийн байдал хүнд, хавсарсан олон гэмтэлтэй, баруун хөлийн дунд чөмөг хугаралтай, зүүн хөлийн шилбэний 2 яс бяцарсан хугаралтай, зүүн шуу бугуй хэсэгт шархтай байсан. Тэр үед авсан рентген зурагт цээж хавиргын хугарал тодорхойлогдохгүй байсан. Б.Уын Улаанбаатар хотод үзүүлсэн эмнэлгийн бичиг, цээжний зургийг үзэхэд нийт 8 хавирга хугаралтай гэж бичсэн байна. Энэ нь энд авто осолд ороод хугарсан байх боломжтой. Тухайн үед энд авсан рентген зурагт хугарал харагдаагүй нь 1 дүгээрт аппаратын хүчин чадал муутай, 2 дугаарт өвчтөн зовуур багатай, рентген зурагт зөрүүтэй хугарал гэж хэлчхээр зүйл харагдахгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/,

Шинжээч Д.Туяагийн өгсөн: Би Б.Уын биед өөрийн биеэр нь үзлэг хийж рентген зураг зэргийг үзэж 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 143 дугаартай дүгнэлтийг гаргасан. Тухайн үед энд авсан рентген зургаар хугарал харагдаагүй. Нарийн шинжилгээ болох компьютерын шинжилгээнд бүрэн оношлогдож хавиргын хугарлууд илэрч гарсан байна. 143 болон 202 дугаартай дүгнэлтүүд нийлээд гэмтлийн зэрэг өөрчлөгдөнө гэсэн ойлголт байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 103/,

Шинжээч Л.Лхагвасүрэнгийн өгсөн: Жолооны хүрдний сул явалт нь зөвшөөрөгдөх хэмжээнээс ихсэх үед тухайн тээврийн хэрэгслийн жолоочид мэдэгдэнэ. Гидр насос жолооны хүрдний босоо голын боолтыг тээвэрлэгч жолооч тогтмол шалгаж үзэж явсан тохиолдолд резва алдагдах, боолт сулрах боломжгүй гэх мэдүүлэг /хх-ийн 131/,

Шүүгдэгч Ч.Эын яллагдагчаар өгсөн” 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл гэх газраас өөрийн **-** ДАА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн 1 чиргүүлтэй ачааны автомашинтай 26 тонн будаа ачаад Дарханд байрлах Улаанбаатар гурилын үйлдвэр лүү явж байхад 3 шарын наана “..........” орчимд урд 2 хүн дугуй түрээд зам гарч байгааг харагдсан. Тэгээд дөхөж очоод жолооны хүрдээ хажуу тийш нь дарж засах гэтэл жолоодлогогүй болж сул эргэж байсан. Тэгээд тормос гишгэтэл тормос ажилласан боловч ачааны инерцэд дийлдээд урд байсан саарал өнгийн суудлын автомашиныг араас нь мөргөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 160/,

...”..........” хийн газны газраас зүүн талд 200 метр зайд хайрган хучилт бүхий авто зам дээр **-**УБК улсын дугаартай саарал өнгийн суудлын тэрэг, зүүн талд замын хажууд баруун талаараа хажуулдсан байрлалтай **-** ДАА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгсэл чиргүүлтэй байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 9-15/,

Жолооч Б.У нь Лексус Эйч Эс 250 маркийн **-** УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөДий дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.5 дахь заалтыг, жолооч Ч.Э нь ЗИЛ-130 маркийн **-** ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөДий дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэх зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл /хх-ийн 16/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17/,

Хохирогч Б.Уын Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай 1457 дугаартай өвчний түүх /хх-ийн 21-49/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 143 дугаартай “Б.Уын биед баруун хөлийн дунд чөмөг, зүүн хөлийн шилбэний 2 ясны битүү зөрүүтэй хугарал, хөлийн хугарлыг эвлүүлж хадсан хагалгааны дараах байдал, зүүн сарвууны шарх, бүсэлхий орчмын зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл болно. Б.Уын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-93/,

Б.Уын баруун хөлийн гуя болон зүүн шилбээр мурийсан, бүсэлхийн ар хэсгээр зулгарсан шархтай... гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 94-95/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 202 дугаартай “Б.Уын биед баруун талын 8 хавирга болон сээрний 11 дүгээр нугаламын ялтсын зөрүүгүй хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Б.Уын биед тогтоогдсон баруун талын 8 хавиргын хугарал нь амь насанд аюултай бус, амь тэнссэн байдал үүсгээгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д заасан цээжний хэнхэрцгийн хэлбэр алдагдуулсан 2 талын олон хавиргын хугарал, түүнчлэн нэг талын олон хавирга 2 ба түүнээс дээш шугамаар хугарч хавиргын хавхлаас шинж үүсгэсэн шалгуур шинжид хамаарахгүй болно. Б.Уын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 99-100/,

Д.Нын бүсэлхий ар нуруу хэсгээр зулгарсан шархтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 105-106/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 139 дугаартай “Д.Нын биед дагзны хуйх, ахар сүүлний хэсэгт зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу унах үед үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 107-108/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 140 дугаартай “У.Дий биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй доргих, цохигдох үед үүсгэгдсэн байх боломжтой. У.Дий биед үүссэн дээрх тархи доргилт гэмтэл нь ээжийн тайлбарлаж байгаагаар зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаанд буюу 4 долоо хоног хүртэл хугацаанд сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 137-138/,

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн “Лексус Эйч Эс 250 маркийн **-** УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ослын дараа баруун гар талын хойд гупер, гэрлэн дохио, бүхээгний баруун талын хойд хэсэг, ачааны багаажны хаалт, яндан эвдэрч гэмтсэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 115-117/, “Жолооч Ч.Эын жолоодож явсан ЗИЛ-130 маркийн **-** ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны хүрдний босоо голын шлиць, жолооны хүрд, гидро шахуургын холбогдох хэсэгт боолтын алхам алдагдсанаас жолооны хүрд хий эргэж ажиллагаагүй болсон нь осол үүсэхэд нөлөөлсөн байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 122-127/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Жанцанноровын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай “...зам тээврийн ослын шалтгаан нь жолооч Ч.Э нь ЗИЛ-130 маркийн **-** ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөДий дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-д заасан “а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөДөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “Жолооч хөДий эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөДий дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.3-т заасан “Жолооч хөДд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байна. Жолооч Б.У нь Лексус Эйч Эс 250 маркийн **-** УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн запас дугуйг сольж зогсох үедээ Монгол Улсын Замын хөДий дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.5-д “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэж заасныг зөрчсөн байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 146/,

“Ашид билгүүн” ХХК-ийн “Б.Уын Лексус Эйч Эс 250 маркийн **-** УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 4.078.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 151/,

Шүүгдэгч Ч.Эын 33647 дугаартай жолоочийн үнэмлэх, **-** ДАА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийн 00620918 дугаартай гэрчилгээ, 79-01 АЧ улсын дугаартай чиргүүлийн гэрчилгээ зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 208/

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчдийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дугаартай “...Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Жанцанноровын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй. Ч.Э нь Монгол Улсын Замын хөДий дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4, 11 дүгээр бүлгийн 11.1, 12 дугаар бүлгийн 12.1, 12.3-т заасан заалтуудыг зөрчсөн байна. Лексус Эйч Эс маркийн **-** УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.У нь зайлшгүй зогсолт хийх үедээ Монгол Улсын Замын хөДий дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.5-д “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэж, 14 дүгээр бүлгийн 14.1-д “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлагад шахаж зогсооно...” гэж заасныг тус тус зөрчсөн байна. ЗИЛ-130 маркийн **-** ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Э нь Монгол Улсын Замын хөДий дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бүрдсэн байна гэж үзэж байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 220/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 01 дүгээр  сарын 30-ны  өдөр  Дархан-Уул аймгийн  Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр “..........” газ түгээгүүрийн  өмнөх зам дээр **-** ДАА улсын дугаартай Зил-130 загварын авто тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөДий дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх заалт, 11 дүгээр бүлгийн 11.1 дэх заалт, 12 дугаар бүлгийн 12.1, 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Уын эзэмшлийн **-** УБК улсын дугаартай Лексус Эйч Эс 250 маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, 4.078.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Б.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 4 сар 10 хоногтой У.Дий эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэжээ.

Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Амаржаргалын өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Ч.Э нь Монгол Улсын Замын хөДий дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.1 дэх заалт  “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөДтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөДд зориулагдсанд тооцно” гэснийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд оролцсон шинжээч Б.Амаржаргал нь өөрийн гаргасан дүгнэлтийн дээрх хэсгийг үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байна.

Харин шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 01 дүгээр  сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр “..........” газ түгээгүүрийн  өмнөх зам дээр 26 тонн улаан буудай ачсан **-** ДАА улсын дугаартай Зил-130  загварын чиргүүлтэй авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөДд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөДий дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх заалтын А хэсэг буюу тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтад заасан эвдрэл, гэмтэлгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүйгээс ЗИЛ-130 маркийн **-** ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны хүрдний босоо голын шлиць, жолооны хүрд, гидро шахуургын холбогдох хэсэгт боолтын алхам алдагдсанаас жолооны хүрд хий эргэж ажиллагаагүй болж, түүний авто машин жолоодлогогүй болсон,

12 дугаар бүлгийн 12.1 “Жолооч хөДий эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөДий дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчин тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүй, 12.3Жолооч хөДд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчин зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам дээр зогсож байсан Б.Уын эзэмшлийн **-** УБК улсын дугаартай Лексус Эйч Эс 250 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан.

Уг ослын улмаас хохирогч Б.Уын эрүүл мэндэд баруун хөлийн дунд чөмөг, зүүн хөлийн шилбэний 2 ясны битүү зөрүүтэй хугарал, хөлийн хугарлыг эвлүүлж хадсан хагалгааны дараах байдал, зүүн сарвууны шарх, бүсэлхий орчмын зулгаралт, цус хуралт, баруун талын 8 хавирга болон сээрний 11 дүгээр нугаламын ялтсын зөрүүгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол, 4 сар 10 хоногтой У.Дий эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Нын биед дагзны хуйх, ахар сүүлний хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тус тус учирсан, хохирогч Б.Уын эд хөрөнгөнд 4.078.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Эын Монгол Улсын Замын хөДий дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх заалтын А хэсэг, 12 дугаар бүлгийн 12.1, 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас осол гаргасан үйлдэл нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан эд хөрөнгийн болон эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой бөгөөд хохирогч Б.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөДий аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн бүх шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөДий аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.У нь тээврийн хэрэгслийн дугуй хагарсан шалтгаанаар зайлшгүй зогсолт хийхдээ Монгол Улсын Замын хөДий дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.5-д “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэж заасныг зөрчин ослын тэмдэг огт байрлуулаагүй байгаа нь осол гарахад нөлөөлсөн байх боломжтой хэдий ч энэ нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх нөхцөл байдал болохгүйг дурдах нь зүйтэй байна.  

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, эд хөрөнгөнд 4.078.000 төгрөгийн хохирол, У.Дий эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Нын биед гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл тус тус учирсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Ч.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөх үүрэгтэй юм.

Хохирогч Б.У нь эмчилгээний зардал, тээврийн зардал, техникийн засварын зардал зэрэгт нийт 11.003.413 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа ба мөрдөн байцаалтын шатанд 57 ширхэг баримт, шүүхийн шатанд 16 ширхэг баримт гаргаж өгчээ. Түүний гаргаж өгсөн хохирлын нийт 73 ширхэг баримтуудаас хавтаст хэргийн 63 дугаар талд авагдсан 40.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, ямар бараа материалыг хэн, хаанаас, хэзээ авсан нь тодорхойгүй, шүүхийн шатанд гаргаж өгсөн авто машины засварын нэхэмжлэл гэх 505.000 төгрөгийн зарлагын баримт нь хавтаст хэргийн 63 дугаар талд авагдсан 505.000 төгрөгийн зарлагын баримттай давхардаж байх тул эдгээр 2 баримтыг шүүх үнэлэх боломжгүй гэж үзлээ.  

Үлдэх хохирлын 71 ширхэг нотлох баримтын нийт үнийн дүн болох 7.897.023 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй боловч шүүгдэгч нь хохирогч Б.Ут нийт 7.564.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн ХААН банк дахь 5046****** дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс 333.023 төгрөг /7.897.023-7.564.000=333.023/-ийг гаргуулж хохирогч Б.Ут олгох нь үндэслэлтэй байна.

Харин хохирогч Б.У нь 3.106.390 төгрөг /11.003.413-7.897.023=3.106.390/-ийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иргэний нэхэмжлэгч Ч.М нь У.Дий эмчилгээний зардал, өөрийн шинжилгээний зардал, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсан зардал зэрэг нийт 668.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Н нь шинжилгээний зардал, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсан зардалд 193.500 төгрөгийг шүүгдэгчээс тус тус нэхэмжилжээ.

Иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэл хавтаст хэргийн 69-71 дүгээр талуудад авагдсан нотлох баримтууд болон шүүхийн шатанд гаргаж өгсөн нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлж, маргахгүй байна.

Иймд шүүгдэгч Ч.Эаас 1.194.523 төгрөг гаргуулж, хохирогч Б.Ут  333.023 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Мд  668.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Над 193.500 төгрөгийг тус тус олгож, хохирогч Б.Уын 3.106.390 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогч Б.У нь цаашид зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулах зэрэг нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ч.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид хохирол төлбөр төлөх боломжоор хангаж торгох ялыг хамгийн хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Ч.Э нь анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 163/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 271 дугаартай албан бичиг /хх-ийн 166/-ээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч Ч.Эыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ч.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Э нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тогтмол цалин орлогогүй тул түүний орлого олох боломж, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 33*** дугаартай жолоочийн үнэмлэх, **-** ДАА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийн 0062**** дугаартай гэрчилгээ, **-** АЧ улсын дугаартай чиргүүлийн гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Эад буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөДий аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Эыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Эад оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ч.Эаас 1.194.523 /нэг сая нэг зуун ерэн дөрвөн мянга таван зуун хорин гурав/ төгрөг гаргуулж, хохирогч Б.У /РД:, утас: /-т 333.023 /гурван зуун гучин гурван мянга хорин гурав/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.М /РД:, утас: /-д 668.000 /зургаан зуун жаран найман мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Н /РД:, утас: /-д 193.500 /нэг зуун ерэн гурван мянга таван зуу/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Б.Уын 3.106.390 /гурван сая нэг зуун зургаан мянга гурван зуун ер/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, цалингийн зөрүү гаргуулах нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 33*** дугаартай жолоочийн үнэмлэх, **-** ДАА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийн 0062**** дугаартай гэрчилгээ, **-** АЧ улсын дугаартай чиргүүлийн гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Эад буцаан олгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Эад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР