Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2017/ ШЦТ/387

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн

улсын яллагч Д.Энх-Оргил,

хохирогч С.Ганзориг,

гэрч Ихбаяр

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Алтанцэцэг /¹ 1113/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Ганхуягийн Эд холбогдох 201725030990 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 01-íий өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын èðãýí, 1991 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Болор инвест” ХХК-д туслах ажилтанаар ажилладаг, óëñààñ àâñàí ãàâúÿà øàãíàëã¿é, урьд ял шийтгэлгүй, óõààí ìýäðýë á¿ðýí, õýðýã õàðèóöàõ ÷àäâàðòàé, Монгол овогт Г.Э

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Энхсайрхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Ганзоригтой маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь эрүү ясны хоёрлосон хугарал, хугаралыг засаж нэг шүд авах мэс заслын дараах байдал, уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

­­­­­­­­­     Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн ìэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч С.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: “... орой 21 уагийн үед Одбаясгалангийн машинтай гэр гэрлүүгээ харих гээд явж байсан чинь Одбаясгалангийн найз Э /Памбага/ гэж дууддаг залуу “чи намайг мэдэх үү, би 32-ын атаман” гэж хэлсэн. Би тэгэхээр нь мэдэхгүй, чи ер нь намайг дээрээс авхуулаад өдөөд байгаа биз дээ гэж хэлсэн чинь тэр Э /Памбага/ гэдэг залуу хоёулаа зодолдох уу” гэж асуусан. Тэгээд Памбага Одбаясгалангийн машинаас буухаар нь би ч бас буусан. Намайг автомашинаас буусан чинь Э /Памбага/ гараараа миний эрүү рүү 1 удаа цохисон. Би тэгэхээр нь доош нь тонгойсон чинь Э /Памбага/ дахин миний эрүү хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Памбага намайг хэл амаар өдөөд байсан. Тэгээд Э /Памбага/ автомашинаас бууж ирээд намайг цохиж өшиглөсөн. Э /Памбага/ миний шанаа хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон. Дараа нь намайг доошоо тонгойх үед миний баруун талын эрүү хэсэг рүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9х/

 Гэрч Б.Сарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... маргааш нь буюу 2017 оны 5 дугаар сарын 01-ний өглөө гэрт унтаж байсан чинь манай хүү С.Ганзориг өрөөнд орж ирээд юм ярьж чадахгүй, шүдээ зуусан байдалтай байсан. Ганзоригийн урд талын эрүү голоороо, мөн баруун талын эрүү нь хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11х/

 Гэрч Э.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... тэр хоёр маргалдаж байснаа хоёр биенийхээ цамцны энгэрээс бариад маргалдаад байхаар нь машинаа зогсоосон. Автомашин зогсоох үед Э, Одбаясгалангийн найзтай маргалдаад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14х/

  Гэрч Ж.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр С.Ганзориг гэдэг 26 настай хүнд эрүү ясны хугарсан хэсэгт хагалгаа хийсэн. Ганзоригийн эрүүний яс нь 48 дугаар шүдний сурвалж дайрч хугарсан, 31, 32 дугаар шүдний хоорондуур оочийн хэсгээр сэлсэрсэн зөрүү хугаралтай байсан болохоор Ганзоригт эрүүний ясны мэс засал хийсэн. Оочин хэсгээр нугаламаар салстад 5 см орчим зүслэг хийж, 4 нүхтэй стандарт миниклин хийж хугарлыг зассан. Мөн эрүүний буланд 5 см орчим зүслэг хийж цусыг тогтоон, ясны хальсыг салгаж хугарлын задгай байгаа шүдийг авч хугарлыг эвлүүлж 4 нүхтэй стандарт миниклин хийж засч хагалгаа хийсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын гаргасан 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №5996 тоот дүгнэлт /хх-ийн 20х/ болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн. Хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Г.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч С.Ганзоригийн нэхэмжилсэн үнийн дүнгээс баримтаар авагдаж тодорхой мэдэгдэж буй /хх-ийн 61х/ нийт 85.041 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй гэж үзэв. Бусад нэхэмжилж буй үнийн дүнгээ тодорхой гаргацтай, шаардлага хангасан баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Эд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëèéí 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí  

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Г.Эã хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Эд 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийòгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольсугай. 

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Эаас нийт 85.041 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Ганзоригт /РД:              / олгосугай.

 

6. Хохирогч С.Ганзориг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Ýð¿¿ãèéí õýðãèéí Дàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.

 

8. Òîãòîîë òàíèëöóóëàí ñîíñãîñíîîð õ¿÷èíòýé áîëîõ áºãººä òîãòîîëä äàâæ çààëäàõ ãîìäîë,

, ýñýðã¿¿öýë ãàðãàâàë òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëñ¿ãýé.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.БАТГЭРЭЛ