| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0173/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/176 |
| Огноо | 2021-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Бат-Оргил,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114001280146 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ургийн овогтой *******гийн *******, / Регистрийн дугаар: *******-тай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт байх сумын онцгой комиссын төв постод эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан олон нийтийн цагдаа *******тай маргалдан улмаар түүний хувцасны зах хэсгээс зууран авч, нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Миний зүгээс ыг цохиж, нүдсэн зүйл байхгүй. Тэр намайг заамдаж аваад тавихгүй байхаар нь түүнийг салгаж гэж эрүү эсхүл шанааны аль нэг хэсэг рүү нь гарын алгаар түлхсэн. Тэгэхэд яг миний хажууд эмнэлгийн бичиг хэргийн ажилтан , эхнэр нар хоёр талаас бид хоёрын дундуур орж ирж салгасан. Тэгээд зогсож байхад хэсгийн төлөөлөгч намайг хүзүүдээд авч явсан......гэх мэдүүлэг /хх-ийн 135-136/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Ярих зүйл байхгүй гэв.
1. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт сумаас орж, гарах хяналтын постод гийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. Постод үүрэг гүйцэтгээд байж байх оройн 16 цагийн орчимд байх Бөмбөгөр сумын Хурлын дарга , Тамгын газрын дарга ******* хоёр ирсэн. Ирснээ Наранбат “Улаанбаатар хотоос баруун аймгийн чиглэл рүү явж байсан жолоочийн шинжилгээ эерэг гарсан гэнэ. Та хэд сум руу нэвтрүүлсэн биш биз” гэж хэлээд хөтөлж байсан бүртгэлийг шалгаж үзээд аймгийн төв рүү байх утсаар залгаад “манайхаар бол ороогүй байна” гэж хэлээд байж байхад Бөмбөгөр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч өөрийнхөө машинтай, түүнтэй зэрэгцээд Бөмбөгөр сумын засаг даргын орлогч ******* эхнэрийнхээ хамт ирсэн. Хэсгийн төлөөлөгчийг ирсэн учир түүнд нөхцөл байдлыг танилцуулаад байж байхад ******* надад хандаж “чи чанга дугарлаа, яасан чанга дугардаг юм бэ” гэхээр нь “Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж байна. Чи миний дууг хорьдог хэн бэ” гэж хэлсэн чинь “чи энд юу хийж яваа юм” гэж хэлэхээр нь “ажлаа хийж байна” гэж хэлсэн. Тэгсэн “чиний ажил хийнэ гэж юу байх вэ, бууны нохойгоо хийгээд зогсож байгаа биз” гэж дайраад байхаар нь “чи юу юм бэ” гээд түүн рүү дөхсөн чинь “миний энгэрээс барьж аваад түлхэхээр нь би бас барьж авах гэсэн чинь гар хүрээгүй. ******* надаас нэлээн өндөр учир миний гар хүрээгүй. Ингээд байж байхад *******ы эхнэр бид хоёрт хандаж “болиоч” гээд салгасан. Тэгээд салчхаад байж байхад ******* надад хандаж “намайг багийн дарга байхад чи чинь үлгэрийн далай байсан биз дээ, хачин юм байснаа мартаа юу чи” гэхээр нь би түүнд хандаж “чи намайг янз бүрээр хэлдэг хэн бэ” гэсэн чинь “хэн нь дийлэхээ үзнэ” гэж хэлээд миний нүүр лүү салаавч гаргасан. Тэгэхээр нь би түүний энгэрээс заамдаж авсан чинь тэр миний энгэрээс нэг гараараа заамдаж аваад нөгөө гараараа миний толгойн тус газарт 2-3 удаа цохисон чинь хэсгийн төлөөлөгч *******ы араас татаж түүнийг холдуулсан. Тухайн үед дэслэгч *******д хандаж “эмэгтэй хүнд гар хүргэдэг хэн бэ” гэж байсан. Намайг ******* цохисон чинь толгой эргээд унах гээд байхаар нь постын төмрийг түшээд нэлээн зогссон. Хэсэг зогсоод гайгүй болохоор фургонд суугаад хэсгийн төлөөлөгчөөр “эмнэлэг хүргэж өг” гэсэн чинь “постыг үлдээж болохгүй байна” гэж хэлээд Амраагаар намайг сумын эмнэлэг рүү хүргүүлж өгсөн. Эмнэлэг ирээд Оюундалай эмчид үзүүлсэн чинь даралт 220 хүрсэн байсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 33-36 / %1. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Тамгын дарга Р.Насанбатын хамт Бөмбөгөр сумын хяналтын пост дээр очиход эрүүл мэндийн газрын бичиг хэргийн ажилтан Б., сумын олон нийтийн цагдаа ******* нар үүрэг гүйцэтгэж байсан. Мөн засаг даргын орлогч *******, түүний эхнэр нар ирсэн байсан удалгүй хэсгийн төлөөлөгч Н. ирсэн. Тэнд сумын төв рүү орсон гэх машины жолоочийн нэр хаягийг тодруулахаар утсаар яриад байсан. Тэр үеэр *******, ******* хоёр хоорондоо маргалдаад, ******* “чимээгүй байж бай” гээд ******* нь “чи миний дууг хорьдог хэн бэ” гэх зэргээр маргалдаж байсан. Би тэнд ын машин нь асахгүй үзэх санаатай машин дотор нь байж байхад гадаа хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь машинаас гараад ирсэн чинь *******ыг хэсгийн төлөөлөгч бариад авсан, ыг , нар барьчихсан зогсож байсан. Би “та нар юу болоод байгаа юм болиоч” гэж хэлсэн. Тэгээд машиндаа фургонд суусан..... гэх мэдүүлэг /хх-ийн 8- 9/
5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 3 ... .2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хурлын дарга тай хамт постод очиход эрүүл мэндийн бичиг хэргийн ажилтан Б., сумын олон нийтийн цагдаа ******* нар үүрэг гүйцэтгэж байсан. Би хүн рүү залгаад зогсож байхад сумын засаг даргын орлогч *******, түүний эхнэр нар болон хэсгийн төлөөлөгч Н. нар хоёр машинаар зэрэг шахуу ирсэн. Би аймаг руу хүмүүсээс залгаж байхад “нөгөө Болдтулга гэх хүн нь аймгийн төв рүү орж ирээгүй Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг дээр явж байна” гэж Оюундалай эмч надад хэлсэн. Тэгээд би хамт ирсэн хүмүүстээ хандаж хэлчхээд байж байхад олон нийтийн цагдаа ******* “хэсгийн төлөөлөгчөө нөгөө хүн чинь олдсон гэнээ” гээд хэлж байсан. Тэгэхэд орлогч дарга ******* “чи юундаа орилоод байгаа юм” гээд тэр хоёр маргалдсан. Тэр үед би утсаар яриад зогсож байхад олон нийтийн цагдаа *******, засаг даргын орлогч ******* нар нь хоорондоо барилцаад авсан тэнд байгаа хүмүүс салгаж байгаа харагдсан. Би утсаар ярьж дуусаад очоод “та нар чинь юу болоод байгаа юм” гэхэд ******* руу “хар авгай” гэх зэргээр хэрэлдээд хоёулаа л хэрүүл болж байсан. Удалгүй машинаа Б.аар бариулаад явсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
6. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тухайн өдөр би Бөмбөгөр сумаас төв зам руу нийлдэг засмал зам дагуу байдаг Петровис ШТС-д ээлжтэй байсан юм. Манай колонк хяналтын посттой ойрхон байдаг. Тэгэхэд нэг хүн эгчтэй хэрэлдсэн зогсож байсан. Тэр хоёр нэлээн хэрэлдсэн. Харин тэр хоёрыг л салгаж яваад байх шиг байсан. Намайг харахад хэсгийн төлөөлөгч цуг зогсож байхаар нь цагдаа нар нь хоорондоо зүгээр байлгүй гэж бодоод нээх ажаагүй ажил руугаа буцаж ороод хэсэг байж байгаад 00-руу орохоор гараад явж байсан чинь эгчтэй маргалдаад зогсож байсан хүн түүнийг гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд тэр хоёр машины дунд ороод надад харагдахгүй болчихоор нь буцаж орсон. ыг хэрэлдээд байсан хар хувцастай хүн цохисон. Бодвол ******* л байсан байх... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/
7. Гэрч Н.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Бөмбөгөр сумын хяналтын пост оржбүртгэлтийн дэвтэртэй тулгалт хийхээр очсон чинь тэнд олон нийтийн цагдаа ******* үүрэг гүйцэтгэж байсан. Мөн тамгын газрын дарга Наранбат, засаг даргын орлогч *******, түүний эхнэр , эрүүл мэндийн төвийн бичиг хэргийн ажилтан нар байсан. Тэгээд шатахуун түгээгүүрийн эзэд рүү утсаар залгаад зогсож байхад олон нийтийн цагдаа ******* над руу хандаж “нөгөө шатахуун ачсан машин чинь Бөмбөгөр дээр ирээгүй замдаа явж байна гэж мэдээлэл ирлээ” гэж хэлсэн. Тэр үед ******* надаас бага зэрэг зайтай байсан болохоор нэлээд чанга дуугарсан. Тэр үед засаг даргын орлогч ******* “чи юундаа орилоод байгаа юм, дуугай бай” гэж хэлсэн. Тэгсэн нь “чамаар дуугаа хориулахгүй, чамтай яриагүй байна” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Би утсаар ярьж байсан болохоор яг юу гэж хэрэлдсэнийг нь мэдэхгүй байна. Маргалдаж байгаад хоорондоо барилцаад авсан. Тэгээд ******* ын толгой руу цохисон. Би очоод салгаад фургонд суугаад намайг дуудаад “намайг эмнэлэг дээр хүргээд өг миний толгой эргээд унах гээд байна” гэж хэлэхээр нь би тэнд хамт постод гарч байсан ыг “хүргээд өг” гэж хэлээд тэр хоёр эмнэлэг явсан. Тухайн үед ******* эрүүл байсан. Тухайн үед маш богинохон хугацаанд болж өнгөрсөн асуудал, хэдэн удаа цохисныг нь сайн мэдэхгүй. Ямар ч байсан хэд хэдэн удаа цохисон. Гартаа ямар нэг зүйл бариагүй байсан. *******ын зүгээс *******ыг цохиогүй. Мөч нь хүрхээргүй юм байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 57- 4 58/
8. Гэрч н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тухайн үед *******ын амьсгал нь давчидсан, сандарсан байсан. Даралтыг нь үзэхэд нэлээн өссөн 220 болсон байсан. Тэгээд тайвшруулах, даралт буулгах эм тариаг хийгээд даралтыг нь дахин үзэхэд буурсан байсан. Ил харагдах шарх, сорви байгаагүй. Бүр сүүлд нь хэлэхдээ “постод гарч байгаад хүнд цохиулчихлаа... гэх мэдүүлэг /ххийн 61-62/
9. Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тухайн өдөр би машиныхаа хажууд буюу тэр хүмүүсээс зайтай зогсож байхад олоннийтийн цагдаа чанга дуугаар яриад байх шиг байсан. Тэгсэн ******* “чимээгүй бай, зөөлөн аяар ярь” гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргаж эхэлсэн. Би зайтай зогсож байсан учир тэр хоёрын маргааныг төдийлөн сонсоогүй. Хальт дуулахад “би ажлын байрандаа байна” гэсэн чинь нөгөөх нь бас тэгээд байх шиг байсан... уурлаад ахыг зодсон гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/
10. Шинжээч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Хүний толгой руу цохих үед тархи доргилт нь заавал толгойд цус хуралт, зулгаралт, няцрал, хөхрөлт зэрэг үүсгэхгүйгээр үүсэх боломжтой. Тархи доргилт нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ. Жишээ нь юмаар цохиулах, юмнаас унах, толгойгоор савагдах болон ерөнхийдөө толгойд хүч үйлчилж байж тархины доргилт гэмтэл нь үүснэ. *******ын биед үзлэг хийх явцад ил харагдах ямар нэгэн гэмтэл байгаагүй. Тухайн үед нь хэрэг болсон гэх 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 6 хоногийн дараа буюу 04 дүгээр сарын 12-ны өдөр ирж надад үзүүлсэн. Тэгэхэд ямар нэгэн ил харагдах гэмтэл байгаагүй. Мөн Бөмбөгөр сумын эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгээр ч ямар нэгэн ил харагдах гэмтлийн талаар дурдаагүй байсан. ын цээжинд үүссэн зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Жишээлбэл юманд цохиулах, цээжээрээ юманд унах тохиолдол гэх мэтэд үүснэ. Цээжинд үүссэн гэмтлийн улмаас тархи доргих гэмтэл үүсэхгүй. Цээжний зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хоёулаа шинэ буюу нэг цаг хугацаанд үүссэн гэж дүгнэсэн учир гэмтлийн зэргийг нэгтгэн дүгнэсэн. Цээжний зулгаралт гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байсан. Тархины доргилт гэмтэл нэг буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр аль ч тохиолдолд үүснэ... гэх мэдүүлэг /хх-ийн 87- 89/
11. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 12- ны өдрийн 211 дугаартай шинжээчийн:
1. *******ын биед тархи доргилт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /ххийн 75-76/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 18-19/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор 5 аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт байх сумын онцгой комиссын төв постод эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан олон нийтийн цагдаа *******тай маргалдан улмаар түүний хувцасны зах хэсгээс зууран авч, нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч , *******, *******, Н., , Б., шинжээч эмч Б.Баяртогтох нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 211 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн нэхэмжилсэн 311.690 төгрөгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогтой *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогтой *******гийн *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогтой *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга / 450.000 / төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4 . Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ